wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

7-р анги Тест-6

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Хархорум хотын алдарт мөнгөн модыг аль улсын, хэн гэдэг дархан урласан бэ?

a)

А. Францын Гильом Де Рубрук

b)

B. Францын Вилгельм де Буше

c)

C. Италийн Марко Поло

d)

D. Хорезмийн Махмуд Ялавач

2.

Гүюг хаан 1247 онд Ромын Папад илгээсэн захидалд дарсан тамганы дардас, эдүгээ Ватиканд хадгалагдаж байгаа нь түүхэнд ямар ач холбогдолтой болохыг зөв тайлбарласныг сонгоно уу.

 

a)

А. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан мянгатын ноёны тамганы дардасыг судлах боломж олгосон

b)

B. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан төрийн тамганы дардасыг судлах боломж олгосон

 

c)

C. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан элчийн тамганы дардасыг судлах боломж олгосон

 

d)

D. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан түмтийн ноёны тамганы дардасыг судлах боломж олгосон

3.

1251-1259 оны хооронд Их Монгол улсын төрийг хэн захирч байсан бэ?

 

 

 

a)

А. Мөнх

b)

В. Толуй

c)

С. Өгөдэй

d)

D. Бат

4.

Хубилай хааны үеийн албан ёсны төрийн бичиг аль нь байсан бэ?

 

 

 

a)

А. Монгол бичиг

b)

B. Тод үсэг

c)

C. Соёмбо бичиг

d)

D. Дөрвөлжин үсэг

5.

Монголын хаанчлалыг түлхэн унагааж Бээжинг эзэлсэн Хятадын босогчдыг түүхэнд юу гэж нэрлэдэг байсан бэ?

 

a)

А. Тариачдын бослого

b)

B. Цагаан алчууртны бослого

 

c)

C. Улаан алчууртны бослого

d)

D. Хар алчууртны бослого

6.

Юань улсын гол хууль аль нь вэ?

 

 

a)

А. Их Юань улсын нэвтэрхий дүрэм

b)

B. Их засаг

c)

C. Халх журам

 

d)

D. Улаан хацарт

7.

Монголын хаад хоёр ёсны сургаалыг дэлгэрүүлж байсны эерэг үр дагаварыг зөв тайлбарласан хувилбарыг сонгоно уу.

 

 

 

a)

А. Монголын хаад ард түмнээ бурхны шашнаар дамжуулан захирахыг зорьж байсан

b)

B. Монголын хаад ард түмнээ хуулиас гадна оюун санааны хувьд нэгтгэн захирахыг зорьж байсан

c)

C. Монголын хаад ард түмнээ оюун санааны хувьд нэгтгэн захирахыг зорьж байсан

d)

D. Монголын хаад ард түмнээ хуулиас гадна хааны хүчтэй засаглалаар нэгтгэн захирахыг зорьж байсан

8.

XIII-XIV зууны үед үл холбогдох зохиолыг сонгоно уу?

 

a)

А. Марко поло Орчлонгийн элдэв сонин

 

b)

B. Монголын нууц товчоо

c)

C. Рубрук Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл

 

d)

D. Халх журам

9.

Их Монгол улсын хаадын шашны талаар баримталж байсан бодлогыг зөв дүгнэснийг сонгоно уу.

 

a)

А. Лалын болон бөөгийн шашинтанд тэгш хандсан

 

b)

В. Бурханы болон Загалмайн шашинтанд тэгш хандсан

c)

С. Лал, Бурханы, Загалмай, бөө зэрэг бүх шашинтанд тэгш хандсан

d)

 

D. Зөвхөн бөөгийн шашинтанд тэгш хандсан

10.

Хубилай хаан хэдэн онд хаан ширээнд суусан бэ?

 

 

a)

А. 1227 он

b)

В. 1241 он

c)

 

С. 1260 он

d)

D. 1294 он

11.

Хубилай хаан 1260 онд хэнийг улсын багшаар өргөмжилсөн бэ?

 

 

 

a)

А. Төвд лам Пагва

b)

B. Хятад түшмэл Жоа Бин

c)

C. Хятад түшмэл Хао Цзин

d)

D. Зүрчид түшмэл Елюй Чуцай

12.

Их Монгол улсын нийслэлийг шилжүүлэх болсон шалтгааныг сонгоно уу.

 

 

a)

А. Монголоор төвлөрч Хятад улсыг захирах хялбар

 

b)

В. Хятад улсыг Хятад нутгаас захирах нь хялбар

c)

С. Монголчууд суурин иргэншилд татагдаж байсан

d)

D. Хятад улс хүн ам ихтэй байсан

13.

Юань гүрний үед Монгол орныг юу гэж нэрлэдэг байсан бэ?

 

a)

А. Их муж 

b)

В. Давааны арын муж

c)

С. Идэх хот

d)

 D. Их Монгол улс

14.

1269 онд Хубилай хааны зарлигаар Пагва лам ямар үсэг зохиосон бэ?

 

 

a)

А. Тод үсэг

b)

 

В. Дөрвөлжин

c)

С. Али гали

d)

D. Санскрит

15.

Хубилай хааны Япон улсыг дайлах сүүлчийн дайн хэдэн онд болсон бэ?

 

 

 

a)

А. 1271

b)

В. 1294

c)

С. 1281

d)

D.1260