Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10 анги гүйцэтгэлийн үнэлгээ

Total questions: 7

Worksheet time: 7mins

Name
Class
Date
1.

Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

нийгмийн үүрэг

b)

нийгмийн байр суурь

c)

нийгмийн бүтэц

d)

нийгмийн институт

2.

Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?

a)

Хэвлэл мэдээлэл

b)

Гэр бүл

c)

Сургууль

d)

Үе тэнгийнхэн

3.

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэгийг илэрхийлэгч онцлог шинж нь тээгч болохоо ухаарахыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгэмших

b)

Нийгэмшилт

c)

Нийгэмшилтийн агент

d)

Нийгэмшлийн адилсал

4.

Л.Толстойн “Анна Каренина” зохиолд XIX зууны  үеийн гэрлэсэн эмэгтэйн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Залуу офицер гүн Вронский, Анна Каренина нар гэрлэлтээс гадуур хайр сэтгэлийн холбоотой болсноо хүмүүсээс нуугаагүй юм. Гэвч олон нийтийн зүгээс ёс заншил, шашин уламжлалаа сахиагүй, ёс суртахуунгүй эмэгтэй хэмээн Аннаг ад шоо үздэг. Тохиолдолд ямар асуудлыг хөндсөн байна вэ?

a)

Нийгмийн судалгаа

b)

Нийгмийн гажуудал

c)

Нийгмийн аялдах үйлдэл

d)

Нийгмийн бүтэц

5.

Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн (хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн гэж хэн хэлсэн бэ?

a)

А.Гидденс

b)

Р.Бенедикт

c)

Э.Тайлор

d)

Э.Кассиер

6.

Соёлын онцлог шинжүүдэд аль нь хамаарахгүй вэ?

a)

Соёл бүтээх болон эзэмших явдал бол ямар нэг ид шидийн хүчний илрэл юм.

b)

Соёлыг хүмүүс хамтын амьдралынхаа явцад тодорхой хэрэгцээний дагуу бүтээдэг.

c)

Соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм.

d)

Соёл хэмээх ойлголт хөгжсөөр оюуны болон материаллаг үнэт зүйлсийг тэмдэглэх утгатай болсон.

7.

Цэгийн оронд тохирох хариудтыг нөхөж бичнэ үү?

Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх бас юуг зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг ............. гэнэ.

a)

Бэлгэ тэмдэг

b)

Мэдлэг

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ