WorksheetsГазарзүй -10
Total questions: 8
Worksheet time: 5mins
1. Орчлон ертөнцийн биетүүдийг томоос нь бага руу зөв дараалуулсан хариултыг сонгоно уу?
Сар, дэлхий, нарны аймаг, сүүн зам
Сүүн зам, сар, нарны аймаг, дэлхий
Дэлхий, нарны аймаг, сүүн зам, сар
Сүүн зам, нарны аймаг, дэлхий, сар
2. 12 сарын 22-нд нар дээр эгц тусах бөгөөд энэ өдрийг монголчууд гэж нэрлэдэг.
Матрын зам, ес эхлэх өдөр
Мэлхийн зам, ес эхлэх өдөр
Экваторын шугам, өдөр шөнө тэнцэх өдөр
Хойд туйлын цагираг, өвлийн туйлын өдөр
3. Дэлхийн дотоод бүтэц, шинж чанарыг хэрхэн судалдаг вэ?
Галт уул дэлбэрэх үед ялгарах усны уур, хий
Газар хөдлөлийн үед үүсэх чичирхийллийн долгион
Салхи, усны үйл ажиллагаа
Уулын чулуулгийн өгөрших үйл явц
4. Дэлхийн дундаж радиус 6371 км, үүнээс 1240 гаруй км-ийг хатуу бодисоос тогтсон, даралт маш өндөр давхарга эзэлдэг. Энэ нь дэлхийн дотоод бүтцийн аль давхаргыг дүрсэлсэн байна вэ?
Газрын давхарга
Манти
Гадаад цөм
Дотоод цөм
5. Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүний үйл ажиллагаа юу вэ?
Нарны цацрагийн өөрчлөлт
Авто тээврийн ашиглалт
Галт уулын идэвхжилт
Дэлхийн туйлын шилжилт
6. Усны нөөцийн хадгалагдах хугацаа хамгийн багатай буюу 1 долоо хоног хадгалагдах төрлийг сонгоорой.
Биомандлын ус
Голын ус
Газар доорх ус
Далай ба тэнгис
7. Далайн дулаан урсгал аль нь вэ?
Перугийн урсгал
Баруун Австралийн урсгал
Бенгалын урсгал
Гольфстримын урсгал
8. Дэлхийн байршлын систем буюу GPS-д очих газрын чиглэл, зай, туулах хугацаа зэргийг заадаг хуудас аль нь вэ?
Газар зүйн зургийн хуудас
Луужингийн хуудас
Үндсэн цэсний хуудас
Хиймэл дагуулын хуудас
