wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Чанарын үнэлгээ 9

Total questions: 25

Worksheet time: 19mins

Name
Class
Date
1.

1921 оны 2 сард Оросын цагаантны цэргийн генерал  Барон Унгерн Богд Жавзандамбын зөвшөөрсний дагуу хятадын цэргийг Нийслэл хүрээнээс хөөн зайлуулсан. Энэхүү түүхэн үйл явдлын гол мөн чанарыг  сонгоно уу.

a)

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээхэд саад учруулсан.

b)

Нийслэл хүрээ цагаантны мэдэлд орох нөхцөл бүрдсэн. 

c)

Монголын тусгаар тогтнол дахин сэргэх боломж бүрдүүлсэн.

d)

Монгол улсын хөгжилд тодорхой ахиц гарсан

2.

“Шинэ толь хэмээх бичиг” (1913 оны 6 сарын 6-1914 оны 8 сарын 21) –ийн эх сурвалж нь аль үед хамаарах вэ?

a)

Эртний үе     

b)

Дундад зууны үе    

c)

Шинэ үе

d)

Орчин үе

3.

Дараах баримтыг анхааралтай уншаад асуултад хариулна уу.

1910 оны 3 сард Хүрээний лам нар хятадуудтай хийсэн зодооныг монголчууд дэмжиж хятад пүүсийг шатаажээ. Уг хэргийг зохицуулахаар хүрээний амбан Сандо өөрийн биеэр очсон боловч уурссан монголчууд чулуугаар нүүлгэн буцаав. Манжийн амбан сайд Сандо зодооныг толгойлж, удирдсан Жавзандамба хутагтын туслах, шанзав нарыг баривчлах гэсэн боловч Богд гэгээнтэн тавьж өгөөгүйгээр үл барам ордондоо нуужээ. Энэхүү түүхэн үйл явдлын гол мөн чанарыг тодорхойлно уу.

a)

Хүрээний хэдэн лам нарын танхайрсан хэрэг байв. 

b)

Монголчууд хятад пүүсүүдэд их өртэй байв. 

c)

Жавзандамба хутагт Сандо амбан хоёрын хоорондын зөрчил байв

d)

Монголчуудын дургүйцэл хэчнээн хурцадсаныг харуулж байв

4.

Энэхүү түүхэн өдөр аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.

Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа сэргээн, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар  өргөмжлөв. Төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан энэ өдрийг 2011 оноос Монгол Улсын Их хурлын шийдвэрээр үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэж байна. (Эх сурвалж: ТҮҮХ IX.УБ.,2016)   

a)

2011.12.29          

 

b)

1911.12.29   

c)

1921.07.10          

d)

1921.07.11

5.

1912 онд Бүгд Ерөнхийлөн захирах сайд буюу Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар тохоон томилогдож байсан түүхэн зүтгэлтнийг дараах зургуудаас сонгоно уу.

a)

Т. Намнансүрэн

b)

Богд Жавзандамба

c)

Чинван Ханддорж

d)

Д. Бодоо

6.

Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхөж бичнэ үү.

Дэлхийн I дайн 1914-1918 онд болж, дэлхийн 1,5 тэрбум хүн ам бүхий 38 улс оролцсон юм. Энэ дайны ................  нь 1914 оны 6 сарын 28-нд Славяны националист байгууллагын гишүүн Австри- Унгарын хунтайж Фрэнсис Фердинандыг буудан хороосон хэрэг байв. (Эх сурвалж: ТҮҮХIX.УБ. ,2016)

a)

эхлэл           

b)

шалтаг         

c)

шалтгаан         

d)

зорилго

7.

Дэлхийн I дайнд оролцогч зарим улсуудын дайны зорилгыг тодорхойлж зөв тохируулна уу.

А. Орос 1. Колонийн шинэ зэмшилтэй болох (гол төлөв Африк), Ойрхи дорнод Хятадад нөлөөгөө өргөжүүлэх

В. Англи-Франц 2. Балканд нөлөөгөө бэхжүүлэх, Сербийн зүгээс учруулж буй улс төрийн сүрдүүлэгийг устгах

С. Австри-Унгер 3. Зүүн өмнөд Европт бодлогоо үргэлжлүүлэх, Газар дундын тэнгисийн хоолойн бүс нутагт ноёрхогч байр суурьтай болж, Туркийг энэ бүс нутгаас шахах

D. Герман 4. Дэлхийн тавцанд бүрэлдсэн хүчний харилцааг хадгалах, колонийг дахин хуваахгүй байх

a)

A1 B2 C3 D4

b)

A3 B2 C4 D1

c)

A3 B4 C2 D1

d)

A3 B4 C1 D2

8.

Дараах түүхэн үйл явдлуудыг зөв эрэмбэлснийг сонгоно уу.

1.    Түр засгийн газар байгуулагдав

2.    Нууц бүлгэмүүд байгуулагдав

3. Ардын засгийн газар байгуулагдав

4.    Тангаргын гэрээ байгуулав.

5.    Орост октябрийн эргэлт гарав.

a)

5, 2, 1, 4, 3 

b)

5, 2, 1, 3, 4 

c)

2, 5, 1, 3, 4 

d)

2, 1, 5, 3, 4

9.

Мэдээллийг анхааралтай уншаад асуултад хариулна уу. 

Улс эрдэм мөхөс болвоос ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буурай, хэрэв эрдэм дэлгэрсэн болвоос элдэв зүйлийн боловсон арга хэрхэглэж, эд хөрөнгө зузаан, сүр хүчин их болно. Герман улсын ард түмэн нэгэн түмэн эр, эм хүн дотроос дөрөвхөн нь бичиг үл мэдэх, Английн улсын дотор нэгэн түмэн хүний арваад хүн бичиг үл мэдэх бус, Оросын түмэн хүн дотор долоон мянга нь бичиг үл мэдэх, Рибин (Япон) улсын түмэн хүн дотор нэг зуун хүн бичиг үл таних мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчнээр аяндаа баялаг ажгуу. (Эх сурвалж: Эдийн засгийн үндсэн бодлого 18-р зүйл) Монгол улс хөгжлийнхөө шинэ чиг баримжааг хэрхэн тодорхойлж байна вэ?

a)

Эдийн засгийг хөгжүүлэх нь чухал

b)

Хүн амын тоог өсгөх нь чухал

c)

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал

d)

Боловсролыг хөгжүүлэх нь чухал

10.

Баримтыг анхааралтай уншаад асуултад хариулна уу.

1928 оны намар Коминтерноос Б.Шмераль тэргүүтэй тусгай комиссыг Улаанбаатарт ирүүлж, МАХН-ын ТХ-ны III бүгд хурал, МАХН-ын VII их хурлыг дараалан хуралдуулж, нам төрийн удирдлагуудыг өөрчлөв. (Эх сурвалж: ТҮҮХ IX.УБ.,2016)    Тэд яагаад ийм өөрчлөлт хийх болсон шалтгааныг тодорхойлно уу.

a)

  Баруунтнуудын бодлого үйл ажиллагааг дэмжих

b)

  Баруунтнуудын бодлого үйл ажиллагааг таслан зогсох

c)

Зүүнтнүүдийн  бодлого үйл ажиллагааг дэмжих

d)

   Зүүнтнүүдийн  бодлого үйл ажиллагааг таслан зогсох

11.

Монгол улс хэмжээт эрхт хаант засаглалаас бүгд найрамдах засаглалд шилжсэний эерэг тал нь юу вэ? 

a)

Хаант засаглалыг устгасан   

b)

Нийгэм журамд шилжин орсон.

c)

Ард түмнээ жинхэнэ ба жинхэнэ бус гэж ялгасан

d)

Шинэ улс байгуулсан 

12.

Дараах аймгууд хэдэн онд байгуулагдсаныг он цагтай нь зөв тохируулна уу.

 

1. Булган аймаг а. 1994 он

2. Баян-Өлгий аймаг b. 1942 он

3. Баянхонгор с. 1938 он   

4. Дархан уул аймаг d. 1940 он      

 

a)

1a, 2d, 3b, 4c

b)

1c, 2d, 3b, 4a

c)

1d, 2b, 3c, 4a

d)

1a, 2d, 3b, 4c

13.

Газар зүйн зургийг ажиглаад асуултад хариулна уу. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Цэцэрлэг мандал уулын аймгийн суурин дээр одоогийн ямар, ямар аймгууд байгуулагдсан бэ? 

a)

Архангай, Өвөрхангай, Баянхонгор

b)

Хөвсгөл, Архангай, Өвөрхангай

c)

Булган,

Архангай, Өвөрхангай

d)

Завхан, Баянхонгор, Өвөрхангай

14.

  “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг  хэн туурвисан бэ?

a)

 Д. Нацагдорж     

b)

С. Эрдэнэ

c)

Б. Явуухулан

d)

Д. Намдаг

15.

Сэхээтний төөрөгдөл” нэрийн дор улс төрийн хэлмэгдүүлэлт хэрхэн үргэлжилсэн бэ? 

a)

Буудан хороох

b)

Ажлаас халж, нутаг заах

c)

Дайчлан баривчлах

d)

Зохиомол хэрэг үүсгэх 

16.

Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхөж бичнэ үү.  

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий

Ассамблей .......... онд .......... хотод баталсан. 

a)

1961.10.27 

Нью-Иорк

b)

1945.06.26

Сан-Франциско

c)

1948.12.10 

Парис  

d)

1948.10.25 Гааг

17.

Баримтыг уншаад дэлхий ертөнц хоёр хуваагдах шалтгааныг тодорхойлно уу. 

“....Хэдийгээр ЗХУ болон Холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон нацист германы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том зөрчил байгаа нь дайн дуусах дөхөх тусам улам бүр тодорхой болж байв. Холбоотнууд харилцаагаа бүрэн тасалж, анх Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль “хүйтэн дайн” эхэлсэн тухай зарласан юм. 1946 оны 3-р сарын 5-нд АНУ-ын Фултонд хэлсэн үгэндээ тэрээр ЗХУ-ын коммунизмыг капиталист улс орнуудад тулгах санаархлын эсрэг Англи-Америкийн цэргийн эвсэл байгуулахыг уриалав. ЗХУ ч нацизмын эсрэг тэмцэлд амжилт олж, олон улсын тавцанд нэр хүндээ бэхжүүлснээ дэлхийн социалист систем бүрдүүлэх урьдчилсан нөхцөл гэж үзлээ. АНУ тэргүүтэй барууны орнууд “Хүчний байрлал” хэмээх бодлогын хүрээнд ЗХУ-ын талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлэв”..

a)

АНУ, ЗХУ хоорондын үзэл суртлын зөрчил гүнзгийрсэн

b)

Англи, Америкийн цэргийн эвсэл байгуулагдсан

c)

АНУ тэргүүтэй барууны орнууд “Хүчний байрлал” хэмээх бодлого явуулсан

d)

ЗХУ-ын нэр хүнд олон улсын тавцанд өссөн.

18.

“Умард Атлантын эвсэл” -ийг ямар зорилгоор байгуулсан бэ?

a)

Гишүүн орнууддаа эдийн засгийн тусламж үзүүлэх

b)

Эвсэлд нэгдээгүй орнуудыг өөрийн  гишүүнээр элсүүлэх

c)

Социалист системийн орнуудад  мөнгө санхүүгээр туслах

d)

Нэг гишүүн орон руу довтолбол бусад  гишүүн орнуудын арми хамгаалалтад орох

19.

1989 онд Румынд коммунист дэглэм цус урсгасан, хүнд ширүүн үйл явцын үр дүнд задран унаж, цэргийн шүүн таслах хурлын шийдвэрээр удирдагчаа буудан хороосон байдаг. Энэ удирдагч хэн бэ?

a)

Э.Хонеккер

b)

Н.Чаушеску

c)

Р.Рейган 

d)

М.С.Горбачёв

20.

Ардчилсан хувьсгалын хамгийн гол ололт, үнэ цэнийг тодорхойлоорой

a)

Нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжив.

b)

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжин оров.

c)

Улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж, хувь заяагаа өөрсдөө шийдэх болов.

d)

Хаалттай гадаад бодлогоос нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогод шилжив.

21.

Дараах баримтыг уншаад зөв дүгнэлтийг сонгоно уу.  1991 онд  төрийн  мөнгөн  орлогыг 2 дахин нэмэгдүүлж бүх төрлийн барааны жижиглэн худалдах үнэ, үйлчилгээний тарифыг 2 дахин нэмсэн.  (Эх сурвалж: ТҮҮХ IX.УБ.,2016)

a)

Үнэ чөлөөлөх үйл явц

b)

Үнэ нэмэх  үйл явц

c)

Үнэ бууруулах арга хэмжээ

d)

Хатуу үнэ тогтоох үйл явц

22.

Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхөж бичнэ үү. Хөдөөд малыг, хотод үйлдвэрлэл үйлчилгээний жижиг нэгжүүдийг ................................................хувьчилж авсан.

a)

Их хувьчлал, цэнхэр тасалбараар

b)

Бага хувьчлал, ягаан тасалбараар  

c)

Их хувьчлал, ягаан тасалбараар

d)

Бага хувьчлал, цэнхэр тасалбараар

23.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монголчуудын оюун санааны амьдралд гарсан өөрчлөлт аль нь вэ?

a)

Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулах болов

b)

Зах зээлийн эдийн засагт шилжин оров

c)

Олон ургалч үзэл бодит байдал болов

d)

Хувийн өмчтөний давхарга үүсэн бүрэлдэв 

24.

1990 онд “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750 жилийн ойг тэмдэглэсэн.  “Монголын нууц товчоо” хэдэн онд зохиогдсон болон хэддүгээр зуунд хамаарахыг тооцоолж бодно уу.

a)

1206 он-XI зуун

b)

1189 он-XII зуун

c)

1227 он- XII зуун

d)

1240 он-XIII зуун 

25.

Монгол улсын гадаад бодлогын үндсэн зорилгыг тодорхойлно уу.  

a)

Гадаад түншүүдийн Монгол улс  дахь ашиг сонирхол, оролцоог тэнцвэржүүлэх

b)

Монгол улсын    аюулгүй байдлыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг  хангах

c)

Орчин  үеийн харилцан хамааралтай, соёлт ертөнцөд эрх тэгш, харилцан ашигтай, найрсгаар хамтран ажиллах

d)

Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг улс төр, дипломатын аргаар хамгаалах