Worksheetsчанарын үнэлгээ 6
Total questions: 25
Worksheet time: 15mins
Өндөр уулын орой болон мөнх цасан дор буй дурсгал сайн хадгалагддаг нууц юу вэ?
Дулаан байдаг
Чийглэг байдаг
Хуурай байдаг
Хүйтэн байдаг
Есүс христийн мэндэлсэн өдрөөс он тооллыг эхлэн тоолох болсноор түгээмэл тоолол бий болсон. Энэ тооллыг бид юу гэж нэрлэдэг вэ?
аргын тоолол
билгийн тоолол
жарны тоолол
хиржийн тоолол
3.5 сая жилийн өмнө амьдарч байсан хүний яс хаанаас олдсон бэ?
Ази тивээс олдсон
Австрали тивээс олдсон
Америк тивээс олдсон
Африк тивээс олдсон
Палеолитийн үеийн хүмүүсийн онцгой нэг чадвар нь чулуугаар багаж зэвсэг хийдэг байв. Багаж зэвсэг хийхэд хамгийн нийцтэй хатуу, амархан эмтэрч бутардаггүй чулуу аль нь вэ?
Хайрган чулуу
Цахиур чулуу
Өөхөн чулуу
Шаварлаг чулуу
Хуучин чулуун зэвсгийн төгсгөл үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт орсон. Доорх өгөгдлөөс тохирох хувилбарыг сонгоно уу.
Газар тариалан эрхлэх, гар урлал хийх
Жижиг амьтдыг агнах, үйлдвэрлэл эрхлэх
Жимс жимсгэнэ түүх, үр хүүхдээ өсгөх
Худалдаа, багаж зэвсэг хийх
Эртний хүмүүс шавар ваарыг чулуун зэвсгийн аль үед хийж сурсан бэ?
Хуучин чулуун зэвсгийн үед
Дунд чулуун зэвсгийн үед
Шинэ чулуун зэвсгийн үед
Зэс, чулууны үед
НТӨ10000 оны үед дэлхийн хүн ам 4 сая орчим байсан бол НТӨ 5000 он гэхэд 5 сая шахам хүнтэй болжээ. Хүн ам өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг сонгоно уу.
Гар урлал хөгжсөн
Газар тариаланд шилжсэн
Мал аж ахуйд шилжсэн
Олзворлох, аж ахуй хөгжсөн
Эртний хүмүүс нэг газар удаан хугацаагаар суурьшин амьдрах болсон шалтгаан аль нь вэ?
Газар тариаланд шилжсэнээр
Гар урлал хөгжсөнөөр
Мал аж ахуйд шилжсэнээр
Төмөрлөг боловсруулалт хөгжсөнөөр
Суурин иргэншилд шилжсэнээр хөдөлмөрийн хуваарьт гарсан өөрчлөлтийг сонгоно уу.
Тариачид тариа ногоогоо, гар урчууд багаж зэвсгээ үйлдвэрлэх болсон.
Малчид мал аж ахуйгаа, анчид ан гөрөөгөө эрхлэх болсон.
Эрэгтэйчүүд ан гөрөө, эмэгтэйчүүд үр жимс түүх болсон.
Тариачид тариа ногоогоо, малчид мал аж ахуйгаа эрхлэх болсон.
Анхны бичиг үсэг Шүмерт НТӨ 3200-3100 оны үед үүсэн хөгжсөн. Доорх өгөгдлөөс бичиг үсэг үүссэн шалтгааныг сонгоно уу
Нүүдэлчид малаа тоолох, бүртгэхийн тулд үүссэн
Тариачид ургацаа бүртгэх, хадгалахын тулд үүссэн.
Хүмүүсийн засаг захиргаа, худалдааны хэргийг тэмдэглэхийн тулд үүссэн
Хүмүүс эд хөрөнгөө бүртгэх, хадгалах, тооцоолохын тулд үүссэн
Монгол нутагт нүүдлийн иргэншил хэзээ бүрэлдэн тогтсон бэ?
НТӨ IV мянганы II хагаст бий болсон
НТӨ III мянганы II хагаст бий болсон
НТӨ II мянганы II хагаст бий болсон
НТӨ I мянганы II хагаст бий болсон
Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй бүрэлдэн тогтох болсон гол шалтгааныг тодорхойлно уу.
Агаарын даралт, салхины чиглэл нөлөөлсөн
Байгаль цаг уур, газарзүйн орчин нөлөөлсөн
Хүйтэн агаарын шилжилт нөлөөлсөн
Цөлийн дулаан уур амьсгал нөлөөлсөн
Нүүдлийн иргэншлийн онцлог аль нь вэ?
Газар тариалан голлон эрхэлнэ
Байгалийг ашиглаж, өөрчилнө
Байгальд дасан зохицно
Гар урлал голлон эрхэлнэ
Нүүдэлчдийн хүрэл, төмөр зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булшны дурсгал аль нь вэ?
Эртний хүмүүсийн хад, чулуунд зурагласан түүх
Гонзгой урт чулууг засаж өнгөлсөн хөшөө
Голдоо овоолсон чулуун дараас бүхий эртний булш
Хашлага чулуу бүхий оршуулгын байгууламж
Эртний Египетчүүдийн тахилгын байгууламжийг юу гэдэг вэ?
Пирамид
Сфинкс
Муми
Фараон
Хоёр мөрний улсын нийгмийн давхаргыг ажиглаад “хагас чөлөөт иргэд”-ийн давхраанд ямар хүмүүс багтдаг байсныг сонгоно уу.
Түшмэд, тахилч, бичээч
Тариачид, малчид, урчууд
Тахилч, малчид, бичээч
Тариачид, бичээч, урчууд
Эртний Грек улсын түүхэнд холбогдох вааран дээрх дүрслэл ямар утга санаа илэрхийлдэг вэ?
Бүжиглэж буй хүмүүс
Олимпийн наадам
Дайн байлдаан
Дуулж буй хүмүүс
НТӨ 753 онд Эртний Ром хот хаана оршин тогтносон бэ?
Газар дундын тэнгисийн дунд, Тибер голын хөвөөнд
Эгийн тэнгис дэх хойгийн баруун, зүүн арлуудад
Газар дундын тэнгисээс эх авсан Евфрат мөрөнд
Эгийн тэнгис дэх Грекийн хойгийн Олимп ууланд
Эртний Хятадын Шан улсад “үхрийн далны яс юмуу яст мэлхийний хуяг дээр сайн, муу хүслээ бичиж мэргэ төлөг буулгадаг байсан” нь юуг үүсэхэд нөлөөлсөн бэ?
Гар урлал
Гараг судлал
Уран зураг
Бичиг үсэг
Эртний Энэтхэгт иргэдээ угсаа гарал, нийгэмд эзлэх байр сууриар нь 4 анги буюу кастад хуваасан байдаг. “Шудра” ангид хэн багтдаг байсныг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу.
Дээд эрх мэдэлтэй санваартнууд
Газаргүй тариачид, боолууд
Цэргийн жанжид, язгууртнууд
Тариачид, урчууд, худалдаачид
VI-X зууны Монголын эртний улсуудаас Түрэг угсааны улс аль нь вэ?
Уйгар
Сяньби
Хүннү
Жужан
Амьтдын дүрсийг алт мөнгөөр хөөмлөх, хүрлээр цутгах “амьтны загварт” урлаг нь
Монголын эртний аль улсад холбогдох вэ?
Жужан
Сяньби
Хүннү
Түрэг
Орхон голын хөндийд Уйгар улс Хар балгас хотыг байгуулсан НТ 751 оныг хэддүгээр зуунд хамаарахыг олно уу
III зуун
IV зуун
VI зуун
VIII зуун
Сяньби улсыг “үхрийн эврэн нум, алт мөнгөн эдлэл, ангийн арьс нэхийгээр хийсэн дээлээр алдартай” гэсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?
Үнэт эдлэлийн худалдаа хөгжсөн
Гар урлал хөгжсөн
Амьтны загварт урлаг хөгжсөн.
Харилцаа холбоо хөгжсөн
“522 онд Жужаны хаан Тоба улсаас хар будааны үр авч тариалахыг хүссэнд 10000 дань (1 дань 100 литр болно) будааны үр олгосон. Мөн 524 онд дахин 36 тонн тарианы үр авсан” нь түүхэн баримтад тэмдэглэгджээ. НТ 522-524 онд Жужан улс нийт хэдэн литр, хэдэн кг тарианы үр авсныг тооцоолно уу.
1000000 литр, 36000 кг
100000 литр, 3600 кг
1000000 литр, 3600 кг
100000 литр, 36000 кг
