Font size
WorksheetsУргамлын зөөвөрлөлт
Total questions: 9
Worksheet time: 9mins
Транспирацыг зөв дүрсэлсэн хариултыг олно уу?
A. Навч болон орчны агаарын хооронд явагдах хийн солилцоо
B. Ургамлын иш болон навчнаас ус уурших
C. Үндэснээс навч руу чиглэсэн усны хөдөлгөөн
D. Навчны эсүүд дэх усны хөдөлгөөн
Ус ургамлын үндэснээс навч хүртэл дамжих дарааллыг олно уу?
A. Мезофилл эс - Үндэсний үсэнцэр - Үндэсний холтослог давхраа - Ксилем
B. Үндэсний холтослог давхраа - Үндэсний үсэнцэр - Ксилем – Мезофилл эс
C. Үндэсний үсэнцэр – Мезофилл эс – Үндэсний холтослог давхраа – Ксилем
D. Үндэсний үсэнцэр – Үндэсний холтослог давхраа – Ксилем – Мезофилл эс
Усны потенциалын градиентийн дагуу ксилем дэх ус мезофиллийн эс рүү татагдана. Транспирацын явц дахь усны потенциалын зөрүүг олно уу?
Навч Үндэс
A Их Их
B Их Бага
C Бага Их
D Бага Бага
А
В
С
D
Хурц наранд ургаж байгаа төмсний нүүрс усны транслокацыг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу?
Соурс эс Транслокацын нүүрс усны хэлбэр Синк эс
A Навч Глюкоз Булцуу
B Навч Сахароз Булцуу
C Булцуу Глюкоз Навч
D Булцуу Сахароз Навч
A
B
C
D
Ургамлын дамжуулах багц - гуурсны ксилемээр ус зөөвөрлөгдөх үйл явцын талаар буруу илэрхийлсэн өгүүлбэрийг сонгоно уу?
A. Ургамлын биеэр ус шилжихэд үндэсний даралт нөлөөлнө
B. Навчаар уурших ус амсрын эсүүдээр гадагшилна
C. Үндэсний ксилемээр устөрөгчийн холбоотой усны молекулууд татагдан дээшилнэ
D. Эх үүсвэрээс хэрэгцээт газар хүрэх урсгалыг нөхцөлдүүлнэ
Аль нь транспирацыг нэмэгдүүлэх хандлагатай вэ?
А. Өргөстэй навч
В. Далд суусан навчийн амсар
С. Зузаан кутикул
D. Нягтшил ихтэй навчийн амсар
1. Флоэмээр бодис зөөвөрлөгдөх тухай масс-урсгалын таамаглалд аль нь хамаарахгүй вэ?
1. Глюкоз хлоропласт бүхий фотосинтезлэгч эсэд (соурс эс) бүтээгдэнэ.
2. Сахароз соурс эсээс дагуул эсэд концентрацийн градиентийн зарчмаар диффузлэгдэнэ.
3. Транспирацын дүнд навчаар ус ууршина.
А. Зөвхөн 1
В. 1,2,3
С. 1 ба 2
D. Зөвхөн 3
Сахароз, амин хүчил зэрэг бодисууд флоэмийн шигшүүрт хоолойгоор өөр өөр чиглэлд зөөгдөх боломжтой. Үүнийг зөв тайлбарласан өгүүлбэрийг сонгоно уу?
A. Флоэмийн шигшүүрт хоолойн зарим нь идэвхтэй зөөвөрлөлтөөр, зарим нь масс урсгалаар зөөдөг
B. Флоэмийн шигшүүрт хоолойгоор масс урсгал болон идэвхтэй зөөвөрлөлтийн аль альнаар нь зөөдөг
C. Флоэмийн шигшүүр хоолой бүр хоёр чиглэлд масс урсгалаар зөөдөг
D. Флоэмийн шигшүүрт хоолойгоор өөр өөр чиглэлд масс урсгалаар зөөдөг
Сахар хэрэгцээт газар очихоос өмнө эхлээд шигшүүрт хоолойн эс рүү зөөвөрлөгдөж орох ёстой. Сахароз мезофилл эсээс шигшүүрт хоолой болон дагуул эс рүү зөөгдөх механизмыг зөв тайлбарласан сонголтыг олно уу?
1. Протоны шахуурга Н+ -ийн зөрүү үүсгэнэ
2. Н+ - ионууд идэвхтэй зөөвөрлөлтийн замаар хам зөөгч уургаар “Хам тээвэрлэгдэнэ”
3. Н+ ионууд диффузын замаар хам тээвэрлэгч уургаар зөөгдөнө
A. 1, 3
В. 2, 3
C. Зөвхөн 1
D. 1, 2, 3
