NEW
Font size
Worksheets9-р анги тест 7
Total questions: 15
Worksheet time: 8mins
Шинэ эргэлтийн бодлогын ерөнхий агуулгаас зөвийг сонгоно уу.
A. Эдийн засгийг сэргээн хөгжүүлэх
B. Төрийн байгууламжийг өөрчлөх
C. Зүүнтний алдаатай бодлогын улмаас улсын эдийн засаг, нийгэмд бий болсон хор уршгийг арилгах
D. Төр, Намын байгууллагыг урвагчдаас цэвэрлэх
Баруунтан гэж нэрлэгдсэн улс төрчид аль нь вэ?
A.Ц.Дамбадорж, Ж.Цэвээн, З.Шижээ, Г.Гэлэгсэнгэ, Ө.Бадрах
B.Ц.Дамбадорж, Ж.Цэвээн, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ, Н.Хаянхирваа
C. Ө.Бадрах, Л.Лааган, З.Шижээ, П.Гэндэн, Дамбадорж
D. Ц.Дамбадорж, Н.Жадамба, Л.Лааган ,Б.Элдэв-Очир, Ө.Бадрах
1921-1928 онд Монголын удирдагчид улс орноо хөгжүүлэх ямар бодлогыг баримталж байсан бэ?
А. Эдийн засгийн хувьд аль нэг хүчирхэг гүрнийг дагаж хөгжих, тэгэхдээ үндэсний онцлогоо хадгалах
B. Эдийн засгийн хувьд аль нэг хүчирхэг гүрний хараат байдалд орохоос сэрэмжилж, үндэсний эрх ашгаа дээдлэн хамгаалах
C. Гадаадын нэн ялангуяа ЗХУ-ын зээл тусламжаар эдийн засгаа хөгжүүлэх, богино хугацаанд үйлдвэрлэл хөгжүүлэх
C. Гадаадын нэн ялангуяа ЗХУ-ын зээл тусламжаар эдийн засгаа хөгжүүлэх, богино хугацаанд үйлдвэрлэл хөгжүүлэх
D. Гадаадын нэн ялангуяа Япон зээл тусламжаар эдийн засгаа хөгжүүлэх, техник технологийн дэмжлэг авах
1930 оны Улаангом, Төгсбуянтын хүрээний лам нарын бослогын шалтгаан юу байсан бэ?
А. Төр засгийн ард иргэдээ ангичлан ялгаварласан бодлогын улмаас
В. Бурхан шүтээн сүм хийдийг нь эдийн засгийн хувьд хавчсан учир
C. Лам нарыг хүчээр хар болгож, тэднээс их татвар авах болсон учир
D. Цэргийн албанд хүчээр татсан учир
1932 оны Лам нарын бослогын шалтгаанд аль нь хамааралгүйг сонгоно уу.
A. Төр засгийн ард иргэдээ ангичлан ялгаварласан бодлогын улмаас
B. Бурхан шүтээн сүм хийдийг нь эдийн засгийн хувьд хавчсан учир
C. Лам нарыг хүчээр хар болгож, тэднээс их татвар авах болсон учир
D. Цэргийн албанд хүчээр татсан учраас
"Жасын кампани" зохион байгуулснаар жасын мал 1928 онд 3 сая 460000 байсан бол 1932 онд 392300 болтлоо цөөрчээ. Малын тоо толгой цөөрсөн гол шалтгаан аль нь вэ?
А. Сүм хийдийн малын ихэнхийг нь хамтрал коммунд өгч эзэнгүйдүүлсэн учир
В. Дараалсан ган зуд тохиосон учир
C. Сүм хийд мал хөрөнгөө ихээр зарж үрэгдүүлсэн учир
D. Лам хутагт хувилгаад өөрсдийн малыг олноор нь ард иргэдэд бэлэглэсэн учир
Латин үсэгт сургах аян хэдэн оноос эхэлсэн бэ?
A. 1920-иод
B. 1930-аад
C. 1940-өөд
D. 1950-иад
Кирилл үсэгт шилжих шийдвэрийг хэдэн онд гаргасан бэ?
A. 1929 он
B. 1934 он
C. 1941 он
D. 1942 он
Монгол Улсын Их Сургууль хэзээ байгуулагдсан бэ?
A. 1942 он
B. 1951 он
C. 1933 он
D. 1952 он
Шинжлэх ухааны академи хэзээ байгуулагдсан бэ?
A. 1921 он
B. 1945 он
C. 1939 он
D. 1961 он
Монгол улсад хамгийн анхны бүрэн дунд сургууль хэдэн онд хаана байгуулагдсан бэ?
A. 1921 онд Улиастайд
B. 1922 онд Ховдод
C. 1923 онд Нийслэл Хүрээнд
D. 1924 онд Алтанбулагт
Анхдугаар таван жилийн төлөвлөгөө хэдээс хэдэн онд хэрэгжсэн бэ?
A. 1951-1965
B. 1948-1952
C. 1952-1957
D. 1966-1970
"Феодалын хөрөнгө хураах төв комисс"-ын даргаар хэн ажиллаж байсан бэ?
A. Ө.Бадрах
B. З.Шижээ
C. Х.Чойбалсан
D. Ж.Цэвээн
Одоогоос (2020он) 74 жилийн өмнө албан хэргийг шинэ үсгээр явуулахаар болжээ. Гэвч бичиг үсгийн боловсрол хангалтгүй байна гэж үзээд МАХН-ын Улс төрийн товчоо тухайн жилээс 13 жилийн дараа “Бүх орон даяар соёлын довтолгоон явуулах” тогтоол гаргав. Уг тогтоолыг хэдэн онд гаргасан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.1933 он
B.1946 он
C.1959 он
D.2007 он
1941 оноос кирилл үсэгт шилжих шийдвэр гарч “Шинэ үсгээр үг холбох тухай” анхны түр дүрэм нийтлэгджээ. Үүнээс өмнө манай улс ямар бичиг үсэгтэй болох шийдвэр гарч байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Соёмбо үсэг
B.Монгол бичиг
C.Латин бичиг
D.Шинэ үсэг
