NEW
Font size
WorksheetsНҮЭМ-11
Total questions: 10
Worksheet time: 27mins
А охин дунд сургуулиа төгсөөд удаагүй байгаа бөгөөд найзуудтайгаа хамт зугаалгаар явжээ. Ямар тохиолдолд жирэмслэлтээс сэргийлж чадах вэ?
A. Бэлгийн хавьталд анх удаа орсон байх үед
B. Бэлгийн хавьтлыг тэвчих үед
C. Бэлгийн хавьтлаар дур тавиагүй үед
D. Биений юм ирсэн ч байсан үед
Бэлгийн хавьталд орохгүй байх, бүрмөсөн буюу түр зуур татгалзахаар шийдсэнийг бэлгийн хавьтлыг...............гэж нэрлэдэг.
A. Тэвчих
B. Түр тэвчих
C. Хамгаалах
D. Хил хязгаар тогтоох
Хүний наймаанд хэн өртөх боломжгүй вэ?
A. Оюутан залуус, бичиг баримтгүй хүмүүс
B. Ажилгүй иргэд, түр ажилчид
C. Орогнол хүсэгчид, Дүрвэгсэд
D. Эдийн засгийн тогтвортой хүмүүс
Жирэмсний эхний 3 сар дахь ургийн хөгжлийг зөв харгалзуулна уу.
А. 4 дэхь долоо хоног 1. Үр хөврөлийн цусны эргэлт бий болно.
B. 8 дахь долоо хоног 2.. Ургийн хүйс тодорхой ялгарна.
C. 13 дахь долоо хоног 3. Үр хөврөлийн зүрх цохилж эхэлнэ
A. A3B2C1
B. A2B1C3
C.A1B3C2
D. A1B2C3
Монгол улсын нийт хүн амын тоо 2012 оны байдлаар 2.86 сая харин ХДХВ/ДОХ-той 127 хүн бүртгэгдсэн байна. ХДХВ/ДОХ-оор өвчлөгсөдийн хэмжээ нийт хүн амын дунд 5 хувиас доош байвал тухайн улс бага, дээш байвал их тархалттай улс орон болдог. Манайх аль тархалттай улс оронд хамаарахыг тогтооно уу?
A. Бага тархалттай улс орон
B. Ойролцоогоор 22500 хүн тутмын 1 нь ДОХ-той бөгөөд хувиар авч үзвэл бага тархалттай улс орон болно.
C. Их тархалттай улс орон
D. Хүн амын тоо бага байхад 127 хүн ДОХ-той байх нь их тархалттай улс орон болно.
Африкийн нэгэн улсын нийт хүн амын тоо 2012 оны байдлаар 5 сая харин ХДХВ/ДОХ-той 300 мянга хүн бүртгэгдсэн байна. ХДХВ/ДОХ-оор өвчлөгсөдийн хэмжээ нийт хүн амын дунд 5 хувиас доош байвал тухайн улс бага, дээш байвал их тархалттай улс орон болдог. Африкийн энэ улс аль тархалттай улс оронд хамаарахыг тогтооно уу?
A. Ойролцоогоор 17 хүн тутмын 1 нь ДОХ-той бөгөөд хувиар авч үзвэл их тархалттай улс орон болно.
B. Бага тархалттай улс орон
C. Их тархалттай улс орон
D. Хүн амын тоо бага байхад 300 мянга хүн ДОХ-той байх нь их тархалттай улс орон болно.
15. Хүний наймааны үйл явц дараах үе шаттай байна. Үүнд:
A. Хүлээн авалт - Элсүүлэлт –– Дамжуулалт – Орогнуулалт – Тээвэрлэлт
B. Тээвэрлэлт - Элсүүлэлт– Дамжуулалт – Орогнуулалт – хүлээн авалт
C. Элсүүлэлт – Тээвэрлэлт– Орогнуулалт – хүлээн авалт – Дамжуулалт
D. Элсүүлэлт – Тээвэрлэлт – Дамжуулалт– хүлээн авалт – Орогнуулалт
Үр хөндөлтийг эмнэлэгийн заалтаар, жирэмсний хугацаанаас хамааран хийдэг. Үр хөндөлт хийх аргуудыг хугацаатай нь зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой.
1. Умайн хүзүүний сувгийг тэлж умайн хөндийг хусч цэвэрлэх а. 4-6 долоо хоног
2. Умайн хүзүүний сувгийг тэлж вакум соруулаар соруулах б. 9-12 долоо хоног
3. Умайн хүзүүний сувгийг тэлэлгүй вакум соруулаар соруулах в. 5-12 долоо хоног
1б 2а 3в
1в 2а 3б
1а 2б 3в
1б 2в 3а
Жирэмсний сүүлийн 3 сард дах ургийн хөгжлийг зөв харгалзуулна уу
1. Ургийн яс болон хумс хатуу болж эхэлнэ. а. 40 дэх долоо хоног
2. Уушги ба бусад эрхтнүүд хөгжиж гүйцнэ б. 30 дах долоо хоног
3. Ургийн хөдөлгөөн нилээд хүчтэй болж чангарч эхэлнэ. в. 35 дах долоо хоног
1в 2а 3б
1а 2в 3б
1б 2а 3в
1в 2б 3а
Цэгийн оронд тохирох үгийг нөхөж өгүүлбэрийг гүйцээнэ үү? Үр тогтолт явагдаж хүн бий болсон эхний 8 долоо хоногийн хугацаанд түүнийг ....................., харин 8 долоо хоногоос хойших үеийн хөгжлийг .............. гэнэ.
Хүүхэд, нярай
Ураг, үр хөврөл
үр хөврөл, ураг
Нярай, ураг
