NEW
Font size
Worksheets7-р анги Нийгэм
Total questions: 13
Worksheet time: 7mins
1. Хэмжээгээрээ цөөн тооны гишүүдтэй, байнгын тогтвортой нийгмийг анхдагч бүлэг аль нь вэ?
А. Үе тэнгийнхэн
В. Найз нөхөд
С. Гэр бүл
D. Анги хамт олон
Хүн нийгэмшиж эхэлсэн цагаасаа эхлэн ямар нэгэн бүлгийн гишүүн болдог. Доорх өгөгдлөөс хоёрдогч бүлгийн жишээ аль вэ?
А. Гэр бүл онцгой нэгэн бүлэг бөгөөд хэмжээгээрээ жижиг ч байнгын тогтвортой оршин байдаг.
В. Танай анги нэг бүлэг бөгөөд бие биеэ мэддэг, судалж буй хичээл, эрхэм зорилго нэгтэй, сургуулийн дүрэм журмыг дагадаг.
С. Найз нөхөд нь нийгмийн нэгэн бүлэг бөгөөд уншсан номнынхоо тухай тэдэнтэй хуваалцаж байдаг.
D. Миний орон зайд хамаатан садан минь нэг бүлгийг бүрдүүлдэг бөгөөд бид уламжлалт баяр бүрээр уулздаг.
Тухайн хүн хүрээлэн буй хүмүүстэйгээ холбоо тогтоохыг ямар харилцаа гэдэг вэ?
А. Гэр бүлийн хоорондын харилцаа
В. Хувь хүн хоорондын харилцаа
С. Найз нөхөд хоорондын харилцаа
D. Бүлэг хоорондын харилцаа
. Хоёр тал хохиролгүйгээр эвлэрч, асуудлаа шийдэх зөрчлийн хувилбарыг олоорой.
А. Хамтран ажиллах
B. Дасан зохицох
С. Маргаанд орохгүй байх
D. Асуудлаас бултах
Аливаа зөрчил, маргаанд орохгүй байх нэг нөхцөл бол харилцааны бүсийг сайн мэддэг байх юм. Харилцааны бүсийг хэрхэн ангилдаг вэ?
А. Дотно, Хувийн, Албан ёсны, Нийтийн харилцаа
В. Хувийн, Албан ёсны, Дасан зохицох, Хамтран ажиллах
С. Хамтран ажиллах, Дасан зохицох, Асуудлаас бултах, Зөвшилцөх
D. Нийтийн, Хувийн, Албан ёсны, Асуудлаас бултах
Зөрчил маргааны үед оролцогч талуудад янз бүрийн шийдвэр гаргах нөхцөл байдал, хувилбарууд үүсдэг. Тэдгээрийн нэг болох дасан зохицох хэлбэрийг зөв тодорхойлно уу?
А. Хоёр талын хамтын хүчин чармайлт чухал бөгөөд гэрээ хэлэлцээр, холбоо тогтоох, бие биеэ ойлгож хүсэл эрмэлзлэлийг шаарддаг
В. Хоёр тал харилцаан буулт хийдгээрээ ялгарна. Талууд өөрсдийн хүссэн үр дүндээ хүрэхгүй ч амлалтаа хадгалж, харилцан ойлголцоно.
С. Хоёр тал харилцан бууж өгөлгүй гарах нь зөрчлийг холдуулах боловч илүү хүнд хэцүү маргааныг үндсийг тавих магадлалтай.
D. Зөрчил маргаантай үед нэг тал нь нөгөө талын үйл байдалд тохируулан өөрийн ашиг сонирхлоосоо татгалзан буулт хийхийг хэлнэ.
.................................бол нэг талаас хувь хүнийг хүмүүжүүлэх үйл ажиллагаа, нөгөө талаас хүний идэвхтэй, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон, үнэт зүйлсийн тогтолцоо юм.
А. Хэм хэмжээ
В. Соёл
С. Хэл
D. Мэдлэг
Хувь хүний хандлага ямар хоёр талтай вэ?
А. Дандаа эерэг байдаг
В. Дандаа сөрөг байдаг
С. Дандаа шударга байдаг
D. Эерэг,Сөрөг байдаг
“Хайр хүндэтгэл, хариуцлага, хүлээцтэй байх, даруу төлөв байдал, сайн сайхныг эрхэмлэх” гэдэг нь хувь хүний ямар хандлагыг илэрхийлсэн жишээ вэ?
А. Эерэг хандлага
В. Сөрөг хандлага
С. Шударга бус хандлага
D. Шударга хандлага
Соёлын олон янз байдлыг илэрхийлсэн жишээнл аль нь үл хамаарах вэ?
А. Хэл, уламжлал, ёс заншил
В. Шашин шүтлэг, хоол хувцас
С. Урлаг, дуу хөгжим, бүжиг
D. Хүндэтгэх, халамжлах анхаарах
Нийгэмд үр дүн ашиг нь мэдрэгдсэн ач холбогдол бүхий материаллаг болон оюун санааны баялгийг бий болгоход чиглэгдсэн хүний ухамсартай, зорилготой, оновчтой үйл ажиллагаа аль нь вэ?
А. Хөдөлмөр
В. Үйлдвэрлэл
С. Төрөлжилт
D. Үйлчилгээ
Хүүхэд гэж хэнийг хэлэх вэ?
А. 16 нас хүртэлх хүн
В. 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан хүн
С. 18 наснаас дээш насны хүн
D. 18 нас хүрээгүй хүн
Нэр авах, Улсын харъяат байх, Эрүүл аюулгүй өсөх, хоол хүнстэй байх, эмнэлгийн тусламж авах, эцэг эхтэйгээ амьдрах зэрэг нь аль эрхэд орох вэ?
А. Оролцох эрх
В. Амьдрах эрх
С. Хамгаалуулах эрх
D. Хөгжих эрх
