WorksheetsНийгэм нийгмийн харилцаа-10
Total questions: 80
Worksheet time: 40mins
Name
Class
Date
1.
1. Нийгмийн "Амгалан тайван байдлыг хангах" аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүл
b)
Эдийн засаг
c)
Төр засаг, цэрэг арми
d)
Төр засаг
e)
Эрүүл мэнд, спорт
2.
2. Байр суурийг хэрхэн ангилдаг вэ?
a)
Заяагдмал ба олдмол
b)
Төрөлх ба олдмол
c)
Хувийн ба бүлгийн
d)
Үе хоорондын ба үе дотоодын
e)
Гадаад ба дотоод
3.
3. Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг ямар чиг үүрэг гэдэг вэ?
a)
Ил чиг үүрэг
b)
Далд чиг үүрэг
c)
Сөрөг чиг үүрэг
d)
Гадаад чиг үүрэг
e)
Аялдах чиг үүрэг
4.
4. Дахин нийгэмшилтийн жишээг олно уу?
a)
Сэтгэцийн эмнэлэгт хэвтэх
b)
Шоронд хоригдох
c)
Сургуульд орох
d)
Сэтгэлзүйчтэй уулзах
e)
A ба B
5.
5. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Нийгэмшилт
b)
Соёл
c)
Угсаатан
d)
Хүмүүжил
e)
Нийгэмшилтийн агент
6.
6. "Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг" гэж хэн хэлсэн бэ?
a)
В.Занден
b)
Э.Дюркгейм
c)
М.Калмижн
d)
К.Маркс
e)
Ж.Г.Мид
7.
7. Судалгаанд оролцогчийн хариултын утгыг ойлгох, дэлгэрүүлэх, лавлах, тоотгох боломжийг судлаачид олгодог судалгааны аргыг олно уу?
a)
Туршилт
b)
Контент анализ
c)
Ганцаарчилсан ярилцлага
d)
Анкетийн арга
e)
Баримт бичгийн чанарын шинжилгээ
8.
8. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран судлах боломжийг олгодгоороо давуу талтай судалгааны аргыг олно уу.
a)
Туршилт
b)
Контент анализ
c)
Ганцаарчилсан ярилцлага
d)
Бүлгийн ярилцлага
e)
Баримт бичгийн чанарын шинжилгээ
9.
9. Ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг байр суурь нь аль ангилалд хамаарах вэ?
a)
Адилсал
b)
Олдмол байр суурь
c)
Төрөлх байр суурь
d)
Хувийн шилжих хөдөлгөөн
e)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
10.
10. Төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрлийг олно уу?
a)
Гэмт хэрэг
b)
Сэтгэцийн өвчин
c)
Биеэ үнэлэлт
d)
Хар тамхинд донтогсод
e)
A ба B
11.
11. Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг, хэрхэн хийх вэ? гэдэг сонголт нь ямар ойлголтоос хамааралтай вэ?
a)
Байр суурь
b)
Үүрэг
c)
Эрх
d)
Үүргийн зөрчил
e)
Нийгмийн институт
12.
12. "Б" 6 сарын турш хамгаалалтын албанд ажилласан. Тэрээр өдөр бүр ажлаасаа хоцордог байжээ. Ажил олгогчийн зүгээс шаардлага удаа дараалан тавьсан ч шаардлагаа биелүүлээгүй тул түүнийг ажлаас нь халав. Энэ нь:
a)
Албан ёсны хяналт
b)
Албан бус хяналт
c)
Ажил олгогчийн хяналт
d)
Ажилтан, ажил олгогч хоёрын үүргийн зөрчил
e)
А ба В зөв
13.
13. Олдмол байр сууриас илүүцийг олно уу?
a)
Ажил мэргэжил
b)
Гэрлэлт
c)
Эдийн засгийн байдал
d)
Улс төрийн байр суурь
e)
Үндэс угсаа
14.
14. Нийгмийн институтын үүргийг зөв харгалзуулна уу?
a)
1a 2b 3c 4d 5e
b)
1c 2b 3a 4e 5d
c)
1d 2a 3e 4b 5c
d)
1e 2d 3b 4c 5a
e)
1d 2e 3c 4a 5b
15.
15. Зөв ойлголтыг олно уу?
a)
Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол нь үргэлжилдэг.
b)
Нийгэмшилт хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг.
c)
Нийгэмшилт нь хүнд удамшлаар дамждаг.
d)
Нийгэмшилт нь хүнд төрөлхөөс заяагдмал
e)
Нийгэмшилт нь хүүхэд төрсөн цагаас эхлэн өтөл нас хүртэл үргэлжилдэг.
16.
16. Багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг .................................. гэнэ.
a)
Байр суурь
b)
Үүрэг
c)
Эрх
d)
Үүргийн зөрчил
e)
Нийгмийн институт
17.
17. Нийгэмшилтийн агентаас цэгийн оронд тохирох өгөгдлийг олно уу?
a)
Нийгмийн бүлэг
b)
Сонирхлын бүлэг
c)
Сайн дурын клуб
d)
Ажлын байр
e)
Дээрх бүгд
18.
18. Бид ихэвчлэн охидыг магтахдаа хөөрхөн, өхөөрдөм хэмээн магтдаг. Харин хөвгүүдийг баатарлаг, зоригтой хэмээн магтдаг. Энэ нь охид, хөвгүүдэд хэрхэн нөлөөлдөг бол?
a)
Хүйсээ мэдрэн хувцаслахад нөлөөлдөг
b)
Охид, хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нөлөөлдөг
c)
Эр, эм хүйсийн ажил үүргийн ялгааг ойлгоход нөлөөлдөг
d)
Охид, хөвгүүдийн зан араншинд нөлөөлдөг.
e)
Дээрх бүгд зөв.
19.
19. "Ц", "Б" хоёр олон жилийн турш найзалж нөхөрлөсөн. "Ц"-г бусдын талаар бодсон бүхнээ ярихад нь "Б" дургүйцэн шүүмжлэн, энэ занг нь засахыг оролдож байв. Энэ нь нийгмийн ямар ойлголттой хамааралтай вэ?
a)
Нийгмийн гажуудал
b)
Үүргийн зөрчил
c)
Албан бус хяналт
d)
Албан ёсны хяналт
e)
C ба D зөв
20.
20. Дараах схемийг ажиглан нийгмийн судалгааны ямар арга болохыг олно уу?
a)
Дедукцийн арга
b)
Индукцийн арга
c)
Бүлгийн ярилцлагын арга
d)
Ажиглалтын арга
e)
Баримт бичгийн чанарын шинжилгээ
21.
21. Тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч, "хэл"-ээр нь ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг юм. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
Нийгэмшилт
b)
Соёлыг бүтээгч, тээгч
c)
Адилсал
d)
Нийгмийн нийтлэг
22.
22. Антропологич "Б" нь олон жилийн турш буриад ястаны дунд амьдарч ажиллах замаар мэдээлэл цуглуулж өөрийн судалгааны бүтээлээ хэвлүүлжээ. Нийгмийн суалгааны ямар аргыг хэрэглэсэн байна вэ?
a)
Бүлгийн ярилцлага
b)
Ганцаарчилсан ярилцлага
c)
Дотроос нь ажиглах
d)
Хөндлөнгийн ажиглалт
e)
Контент анализ
23.
23. Асуулгын аргын "Ерөнхий мэдээллийн хэсгийг" олно уу.
a)
Судалгааны зорилго
b)
Мэдээлэл цуглуулсан орон нутгийн нэр
c)
Нас, хүйс, эрхэлж буй ажил, боловсрол
d)
Таамаглалаа шалгах нэмэлт асуултууд
e)
Холбоо барих утас, хаяг
24.
24. Туршилтын аргын онцлог тал аль нь вэ?
a)
Судалгаанд оролцогчоос дэлгэрэнгүй мэээлэл авах боломжтой
b)
Хөндлөнгөөс ажиглах боломжтой
c)
Биечлэн оролцох боломжтой
d)
Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран судлах боломжтой
e)
Зохиомол орчин бүрдүүлэх боломжтой
25.
25. Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?
a)
Дахин нийгэмшилт
b)
Нийгэмшилт
c)
Төлөвшил
d)
Хүмүүжил
e)
Боловсрол
26.
26.Төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрөлд сэтгэцийн өвчнөөс гадна ямар төрлийг хамруулдаг вэ?
a)
Биеэ үнэлэлт
b)
Донтолт
c)
Амиа хорлолт
d)
Гэмт хэрэг
e)
Архидалт
27.
27. Дараах ойлголтуудыг зөв холбоно уу?
a)
a4 b1 c2 d3 e5
b)
a1 b2 c3 d4 e5
c)
a4 b5 c1 d2 e3
d)
a3 b1 c2 d4 e5
e)
a2 b4 c5 d3 e1
28.
28. Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ямар ойлголтоор илэрхийлэх вэ?
a)
Үүрэг
b)
Эрх
c)
Байр суурь
d)
Үүргийн зөрчил
e)
Нийгмийн бүтэц
29.
29. Нийгмийн институтын гол зорилго нь юу вэ?
a)
Нийгмийг хөгжүүлэх
b)
Нийгмийн дэвшлийг хангах
c)
Нийгмийн хэрэгцээг хангах
d)
Нийгмийн өөрчлөлтийг бий болгох
e)
Боловсролыг дэмжих
30.
30. Чанарын судалгааны ялгааг олно уу.
a)
Таамаглалыг шалгахаар зорих
b)
Мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэх
c)
Математик статистикийн аргуудыг хэрэглэх
d)
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэх
e)
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэх
31.
31. Нийгмийн институтын сөрөг чиг үүргийн жишээг олно уу.
a)
Сайн сургууль хүүхдэд ирээдүйн хань ижил, найз нөхдөө сонгоход нөлөөлдөг
b)
Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулдаг
c)
"Б" багаасаа багш болох хүсэлтэй байсан тул багшийн сургуульд элссэн.
d)
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл энэ оноос олгогдож эхлэв.
e)
Ипотекийн зээлийг 6%-д хүргэх саналыг Засгийн газар дэмжлээ.
32.
32. Тухайн хүний нийгэмд эзлэх статусаас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыгюу гэх вэ?
a)
Социаль статуст эзлэх нэр хүнд
b)
Социаль статуст нөлөөлөх хандлага
c)
Социаль үүрэг
d)
Бүлгийн гишүүн гэдгээ ухамсарлах
e)
Үүргийн зөрчил
33.
33. Бие хүн гэсэн ойлголтод хамаарах өгөгдлийг олно уу.
a)
Тухайн хүний сэтгэц, ухамсар, авир, зан төлөв нь бусад хүнтэй харьцуулахад давтагдашгүй өвөрмөц
b)
(Individ) хуваагдашгүй, эцсийн гэсэн латин үг
c)
Амьдралын үйл ажиллагааныхаа аргаар бусад бүхий л амьтадаас ялгагдаж байдаг хүн төрөлхтөн хэмээх тодорхойлолтыг илэрхийлнэ.
d)
Нийгмийн харилцаанд бие даан оролцож, нийгэмд тодохой байр суурь эзэлсэн, нийгмийн үнэт чанарыг эзэмшсэн хувь хүн
e)
Нийгмийн харилцаанд бие даан оролцох чадваргүй, сэтгэцийн өвчтэй нь шүүх эмнэлгээр тогтоогдсон иргэнийг хэлнэ.
34.
34. Нийгмийн эрс өөрчлөлт хийгээд хямралын үед гажуудал нэмэгддэг гэж тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?
a)
Э.Дюркгейм
b)
А.Шопенхуар
c)
Орвиль Г.Брим
d)
Ж.Г.Мид
e)
З.Фрейд
35.
35. ................. нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.
a)
Нийгэм
b)
Бүлэг
c)
Нийгмийн харилцаа
d)
Нийгмийн бүтэц
e)
Нийгмийн харилцан үйлдэл
36.
36. .................. нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана.
a)
Нийгмийн харилцаа
b)
Нийгмийн харилцан үйлдэл
c)
Нийгмийн институт
d)
Нийгмийн бүтэц
e)
Нийгэм
37.
37. Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчийг нэрлэнэ үү.
a)
М.Калмижн
b)
К.Маркс
c)
Т.Парсонс
d)
О.Конт
e)
Э.Дюркгейм
38.
38. "Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөхгорим журам гэх мэт зүйлс нааас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог" гэсэн Э. Дюркгеймийн тайлбар нь нийгмийг тодорхойлох онолын хандлагуудын алинд нь хамаарах вэ?
a)
Марксизм
b)
Зөрчилдөөний онол
c)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
Бүтэц чиг үүргийн онол
e)
Неомарксист онол
39.
39. ............... гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэл бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэлнэ.
a)
Нийгмийн институт
b)
Нийгмийн харилцан үйлдэл
c)
Нийгмийн байр суурь
d)
Нийгмийн үүрэг
e)
Нийгмийн харилцан үйлчлэл
40.
40. "Ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг" гэсэн нь нийгмийг тодорхойлох онолын хандлагуудын алинд нь хамаарах вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Марксизм
c)
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
d)
Шүүмжлэлт онол
e)
Неомарксист онол
41.
41. Чанарын аргаас илүүц зүйлийг олно уу?
a)
Ажиглалтын арга
b)
Ганцаарчилсан ярилцлагын арга
c)
Бүлгийн ярилцлагын арга
d)
Асуулгын арга
e)
Баримт бичгийн чанарын шинжилгээний арга
42.
42. Ажиглалтын аргын хэлбэрийг зөв харгалзуулна уу.
a)
a1 b2
b)
a2 b1
43.
43. Тоон судалгаанд хамааралгүй өгөгдлийг олно уу.
a)
Таамаглалыг шалгахаар зорино
b)
Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ
c)
Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг судална.
d)
Стандарчлагдсан загварын дагуу дүнг нэгтгэн бичнэ.
e)
Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.
44.
44. Чанарын судалгаанд хамааралгүй өгөгдлийг ол.
a)
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
b)
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулах зорилготой.
c)
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
d)
Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.
e)
Мэдээлэл цуглуулах үйл явц нь харилцан адилгүй явагдана.
45.
45. Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн "Би нь бүрэлдэн бий болдог" гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
a)
Т.Парсонс
b)
Р.Мертон
c)
К.Маркс
d)
Ж.Г.Мид
e)
Э.Дюркгейм
46.
46. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг нийгэмд харьяалуулан тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч болдог. Үүнийг.................... гэнэ.
a)
Девиаци
b)
Конформист
c)
Функц
d)
Тээгч
e)
Адилсал
47.
47. Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Гэмт хэрэг
b)
Нийгмийн хяналт
c)
Нийгмийн гажуудал
d)
Нийгмийн зан үйл
e)
Аялдах үйлдэл
48.
48. Аль нь олдмол статусын жишээ болох вэ?
a)
Сурагч Б нь FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.
b)
Би айлын гац охин
c)
Иргэн А нь хотын уугуул иргэн
d)
Миний ээж Боржигон овогтой
e)
Сурагч М нь айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай.
49.
49. Аль нь төрөлх статусын жишээ болох вэ?
a)
М нь тэргүүлэх зэргийн багш болжээ.
b)
Миний охин сурагч.
c)
Иргэн С нь Халх ястан
d)
Иргэн А нь хотын уугуул иргэн.
e)
Сурагч "Б" нь онц сурдаг.
50.
50. "Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцааг хэлнэ." гэж үзсэн социологич хэн бэ?
a)
М.Вебер
b)
В.Занден
c)
К.Маркс
d)
О.Конт
e)
Ж.Г.Мид
51.
51. Эхчүүдийн орлогыг нэмэгүүлэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлдэг.Энэ нь аль чиг үүргийн хэлбэр вэ?
a)
Сөрөг чиг үүрэг
b)
Тодорхой бус чиг үүрэг
c)
Далд чиг үүрэг
d)
Тодорхой чиг үүрэг
e)
Ил чиг үүрэг
52.
52. Нийгэмшилтийн аль агентийн тусламжтайгаар хүүхэд гэр бүлийн давхраажилтийн байр сууриа өөрчлөх боломж бүрддэг вэ?
a)
Гэр бүл
b)
Үе тэнгийнхэн
c)
Сургууль
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
53.
53. Та судалгаа явуулахдаа асуулгын дугаар, мэдээлэл цуглуулсан орон нутгийн нэр, огноо зэргийг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?
a)
Удиртгал хэсэг
b)
Төгсгөл хэсэг
c)
Судлаачийн тэмдэглэх хэсэг
d)
Үндсэн мэдээллийн хэсэг
e)
Ерөнхий мэдээллийн хэсэг
54.
54. Нийгмийн бүтцийг тайлбарлах социологийн онолыг зөв харгалзуулна уу?
a)
a1 b2 c3
b)
a2 b1 c3
c)
a3 b2 c1
d)
a3 b1 c2
e)
a2 b3 c1
55.
55. Зөв харгалзуулна уу?
a)
a1 b2 c3
b)
a2 b1 c3
c)
a3 b1 c2
d)
a2 b3 c1
e)
a3 b2 c1
56.
56. Нийгмийн институт нь нийгмийн болон бусад интситутын оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онол аль вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Марксизм
c)
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
d)
Шүүмжлэлт онол
e)
Неомарксист онол
57.
57. Хувь хүн нь нийгэм, нийгмийн бүтцийн нөлөөлөлд амьдардаг болохыг тайлбарласан онол аль вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Марксизм
c)
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
d)
A ба C зөв
e)
A ба B зөв
58.
58. Хүүхэд нийгэмшилтийн аль агентийн нөлөөгөөр "бие даасан шийдвэр гаргах чадварт суралцдаг" вэ?
a)
Гэр бүл
b)
Сургууль
c)
Ажлын байр
d)
Үе тэнгийнхэн
e)
Хэвлэл мэдээлэл
59.
59. Албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө авах арга хэмжээнүүдээс хамааралгүй өгөгдлийг сонгоно уу.
a)
Зэмлэх
b)
Хорих
c)
Сануулга өгөх
d)
Торгох
e)
Ажлаас халах
60.
60. Зөв харгалзуулна уу.
a)
a2 b3 c4 d1 e5
b)
a1 b2 c3 d4 e5
c)
a3 b5 c1 d2 e4
d)
a3 b1 c2 d4 e5
e)
a5 b3 c1 d2 e4
61.
61. Нийгмийн институтын үүргийг зөв харгалзуулна уу.
a)
a2 b3 c4 d1 e5
b)
a1 b2 c3 d4 e5
c)
a4 b5 c1 d2 e3
d)
a3 b1 c2 d4 e5
e)
a5 b3 c2 d1 e4
62.
62. Зөв харгалзуулна уу.
a)
a2 b3 c4 d1 e5
b)
a4 b5 c3 d2 e1
c)
a4 b5 c1 d2 e3
d)
a3 b1 c2 d4 e5
e)
a5 b3 c2 d1 e4
63.
63. Нийгмийн судалгааны аргыг зөв харгалзуулна уу.
a)
a2 b3 c4 d1 e5
b)
a4 b5 c3 d2 e1
c)
a3 b5 c1 d2 e4
d)
a3 b1 c4 d5 e2
e)
a5 b3 c2 d1 e4
64.
64. Дараах баримтууд ямар асуудлыг хөндсөн байна вэ?
a)
Нийгмийн насны ялгарал
b)
Нийгмийн жендерийн асуудал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн ангийн ялгарал
e)
Хүйсийн тэгш бус байдал
65.
65. 1920-иод оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх, эмчээр ажиллах сонголт байгаагүй нь ......................... нь микро түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг.
a)
Нийгмийн тогтолцоо
b)
Нийгмийн статус
c)
Нийгмийн бүтэц
d)
Нийгмийн давхраажилт
e)
Нийгмийн хяналт
66.
66. "Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдаг" гэж үздэг онол аль вэ?
a)
Зөрчилдөөний онол
b)
Дарвины онол
c)
Бүтэц чиг үүргийн онол
d)
Бэлгэ тэмэг харилцан үйлдлийн онол
e)
Марксизм
67.
67. Ж.Г.Мид (1863-1931) Хүний нийгмийн үйлдлийн мөн чанарыг тайлбарласан ямар онолыг гаргаж ирсэн бэ?
a)
Зөрчилдөөний онол
b)
Дарвины онол
c)
Бүтэц чиг үүргийн онол
d)
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
e)
Марксизм
68.
68. Тохиолдолд ямар асуудлыг хөндөж байна вэ?
a)
Нийгэмшилт
b)
Дахин нийгэмшилт
c)
Нийгмийн хяналт
d)
Нийгмийн харилцан үйлдэл
69.
69. Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрэээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Нийгэмшилт
b)
Нийгмийн хяналт
c)
Дахин нийгэмшилт
d)
Адилсал
e)
Шийтгэл
70.
70. Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлөвийг ................... (конформист) үйлдэл гэнэ.
a)
Шийтгэл
b)
Аялдах
c)
Девиаци
d)
Адилсал
e)
Нийгэмшилт
71.
71. Юуг гажуудалд тооцох, түүнд нийгмийн гишүүдийн зүгээс хариу арга хэмжээ авах тогтолцоо нв бүхэлдээ .......................... юм.
a)
Нийгмийн гажуудал
b)
Нийгмийн хяналт
c)
Нийгмийн нөлөө
d)
Нийгмийн судалгаа
e)
Нийгмийн тогтолцоо
72.
72. Нийгмийн судалгааны аргыг зөв харгалзуулна уу,
a)
a2 b4 c3 d1 e5
b)
a4 b5 c3 d2 e1
c)
a3 b5 c1 d2 e4
d)
a3 b1 c4 d5 e2
e)
a5 b3 c2 d1 e4
73.
73. Нийгмийн нэгдэл нягтралыг хангах, дээд ариун нандин зүйлд итгэх, сүсэглэх хэрэгцээ нь аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүл
b)
Эдийн засаг
c)
Эрүүл мэнд, спорт
d)
Төр засаг, хууль, шүүр, цагдаа, шашин
e)
Шашин, боловсрол
74.
74. Мэдлэгийг хойч үедээ дамжуулах хэрэгцээ нь аль институтын үүрэг вэ?
a)
Боловсрол, гэр бүл, шашин
b)
Эдийн засаг
c)
Эрүүл мэнд, спорт
d)
Төр засаг
e)
Гэр бүл
75.
75.Дайны нөхцөлд олон дайсныг устгасан хэмээн "баатар" цолоор шагнах бол энх тайван цагт хүний амь хороох үйлдлийг хүнд гэмт хэрэгт тооцон хатуу шийтгэдэг. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?
a)
Гажуудал нийгмээсээ хамаараад харьцангуй мөн чанартай.
b)
Хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ямар нөхцөлд үйлдэв гэдгээс хамааран ялгаатайгаар үнэлдэг.
c)
Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш.
d)
Нийгмийн гажуудлыг үлээн зөвшөөрөх цаг үеийн байдал
e)
Дээрх бүгд
76.
76. Хүүхэд хэрхэн нийгэмшдэг вэ?
a)
Харилцах
b)
Дуурайх
c)
Дүр тоглох
d)
Багаар тоглох
e)
Дээрх бүгд
77.
77. Хүмүүсийн үйлдлийг нийгмийн хэм хэмжээнд ...................... ба ...... гэж хоёр хувааж болно.
a)
Албан ба албан бус хяналт
b)
Нийцсэн ба үл нийцсэн
c)
Төрөлх ба олдмол
d)
Албан ёсны ба сайн дурын
e)
Эерэг ба сөрөг
78.
78. Бидний хамтын амьдралын хаана ч, хэзээ ч "Зөв эсвэл Үнэн"-ий тухай үнэлгээ, хяналт байх ба энэ нь ямар ойлголттой холбогдох вэ?
a)
Нийгмийн хяналт
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгэмшилт
d)
Дахин нийгэмшилт
e)
Нийгмийн гажуудал
79.
79. Асуулга, ярилцлага, ажиглалтын аргыг давхар ашигладаг нийгмийн судалгааны аргыг нэрлэнэ үү.
a)
Туршилтын арга
b)
Бүлгийн ярилцлагын арга
c)
Ганцаарчилсан ярилцлагын арга
d)
Ажиглалтын арга
e)
Баримт бичгийн чанарын шинжилгээний арга
80.
80. АНУ-д хийгдсэн зарим судалгаагаар эдийн засгийн хямралын жилүүдэд нийгмийн халамжийн тусламж дэмжлэг хангалттай бус тохиолдолд нийгэмд ямар үр дагавар үүсдэг хэмээн үзсэн бэ?
a)
Нийгмийн гажуудал эрс нэмэгддэг.
b)
Ард иргэдийн эсэргүүцэл, жагсаал цуглаан нэмэгддэг.
c)
Сэтгэцийн эмнэлэгт хэвтэгсдийн тоо өсдөг
d)
Ард иргэдийн өвчлөл нэмэгдэж байна.
e)
Дээрх бүгд
100 %
