wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12 жишиг даалгавар-А хувилбар

Total questions: 31

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.
Дараах бодомжуудын аль нь нийгмийг тодорхойлох гол шинжийг илэрхийлэх вэ?
a)
Нийгмийн бүхэллэг, нийтлэг, гол тогтвортой байдлыг илэрхийлэх нэгдэл холбоо
b)
Нийгмийн амьдралыг цогцлуулж буй хүмүүсийн үйл ажиллагаа
c)
Нийгэм, байгаль, соёлын нэгдэл
d)
Хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийн төлөөх үйл ажиллагаа
2.
Бүтэц чиг үүргийн онолд чухал үүрэг гүйцэтгэсэн Дэвис ба Мур нарын онолын үзэл баримтлал аль нь вэ?
a)
Хувь хүний ангийн харьяаллыг нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субьектив үнэлгээ хүндлэлээр хэмжих загварыг боловсруулсан.
b)
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог нийгэм эдийн засгийн индексийн аргачлалыг боловсруулсан.
c)
Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг.
d)
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн даврхаажилтын суурь шалтгаан гэж үзээд хөдөлмөрийн хуваарь тэгш бус байдалд хүргэдэг.
3.
Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн үндсэн шалгуурт хамааралгүй шинжийг олно уу.
a)
Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна.
b)
Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй.
c)
Хувийн хүсэл зориг гэхээсээ нийгэм хамт олны зарчимд нийцүүлж хувь хүн амьдардаг.
d)
Орчин үеийн төрийн бүтэцтэй буюу бүгд найрамдах засаглал бүхий төртэй байна.
4.
Аль нь нийгмийг тодорхойлох хүн ам зүйн судалгааны хандлага вэ?
a)
Дундаж наслалтыг тооцох
b)
Ажилгүйдлийг тооцох
c)
Эдийн засгийн өсөлтийг тооцох
d)
Бүгд хамаарна.
5.
Байгууллага гэж юу вэ?
a)
Гишүүдийнхээ нийтлэг хэрэгцээг хангахад чиглэсэн байгууламж
b)
Хатуу хяналт, дүрэм журам бүхий, олон нийтээс тусгаарлагдан үйл ажиллагаагаараа холбогдсон хүмүүсийн нэгдэл.
c)
Гишүүдийнхээ нийтлэг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн сайн дурын гишүүнчлэлтэй байна.
d)
Нэгдмэл зорилгод хүрэхээр нэгдсэн албан ёсны дүрэм, зохион байгуулалтын тогтолцоо бүхий бүлэг.
6.
Өнөө үед олон улсын харилцаанд хэрэглэх боломж нөхцөл нь хумигдсаар байгаа бодлого аль вэ?
a)
Зөөлөн хүчний бодлого
b)
Хатуу хүчний бодлого
c)
Ухаалаг хүчний бодлого
d)
Төвийг сахисан бодлого
7.
Манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан он бол:
a)
1990 он
b)
1999 он
c)
1992 он
d)
2008 он
8.
Монгол улсын гуравдагч хөршийн бодлогод БНСУ хүндтэй байр суурийг эзэлдэг бөгөөд 2011 онд хоёр улсын харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?
a)
Стратегийн түншлэл
b)
Өргөн хүрээтэй түншлэл
c)
Иж бүрэн түншлэл
d)
Иж бүрэн стратегийн түншлэл
9.
Улс төрийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх хэлбэрүүдээс илүүц дурдсаныг тэмдэглэнэ үү.
a)
Улс орнуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах
b)
Хилийн албадын хамтарсан уулзалт, хурал зохион байгуулах
c)
Төрийн тэргүүний айлчлал
d)
Хил орчмын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах
10.
Дэлхийн өвд бүртгэгдээгүй Монголын соёлын өв аль нь вэ?
a)
Орхоны хөндийн соёл
b)
Цагаан агуйн соёл
c)
Увс нуурын сав газрын байгалийн өв
d)
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор
11.
Монгол үндэстний соёлын нийтлэг шинж аль нь вэ?
a)
Эртний соёлт орон
b)
Дорнын соёлын хүрээнд хамрагддаг
c)
Нүүдлийн буюу суурьшмал иргэдийн соёл
d)
Дээрх бүгд
12.
1876 онд телефон утас, 1903 онд агаарын тээвэр, XX зуунд компьюторийг бүтээсэн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?
a)
Соёлын нэвчилт
b)
Нээлт
c)
Шинэ санаа
d)
Соёлын харилцааны өргөжил
13.
Зарим оронд сайн гэж үнэлэгддэг зүйл яагаад зарим оронд эсрэгээр үнэлэгдэж болдог вэ?
a)
Хэлний ялга
b)
Газарзүйн байршлын ялгаа
c)
Хүн амын тоо, нягтаршлын ялгаа
d)
Уламжлал, заншлын ялгаа
14.
Хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийн анхдагч хэлбэр аль нь вэ?
a)
Шашин
b)
Илбэ дом, домог
c)
Шинжлэх ухаан
d)
Философи
15.
Монгол улсын шинэ үндсэн хуульд нийгмийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлсон бэ ? Зөв дараалал, өгөгдлийг олоорой.
a)
Иргэний, ардчилсан, хүмүүнлэг
b)
Иргэний, хүмүүнлэг, ардчилсан
c)
Хүмүүнлэг, ардчилсан, иргэний
d)
Хүмүүнлэг, иргэний, ардчилсан
16.
Улс төрийн эрх, эрх чөлөөнд үл хамаарахыг олоорой.
a)
Үзэл бодлоо илэрхийлэх
b)
Хэвлэн нийтлэх
c)
Өмчийн олон хэвшил
d)
Эвлэн нэгдэх
17.
2012 онд УИХ-ын 76 гишүүний 48 нь харьцангуй олонхийн саналаар сонгогдож, 28 нь намуудын сонгогчдоос авсан саналын хувьд тэнцүүлэн сонгогдсон. 2012 оны УИХ-н сонгуулийг сонгуулийн ямар системээр зохион байгуулсан бэ?
a)
Мажоритари систем
b)
Пропорциональ систем
c)
Харьцангуй олонхын систем
d)
Холимог систем
18.
Герман улсын Бундестагт дэд хороо, ажлын хэсэг нь түүнээс зөвөлгөө авахыг зөвшөөрдөг, харин Америкийн нэгдсэн улсад мужийн засаг захиргаатай зөвшилцөж чадахгүй бол асуудлаа нийт улсын хэмжээнд шийдвэрлүүлдэг байхад, Оросын холбооны улс, Зүүн Европын орнуудад уг байгууллага нь гол төлөв бизнесийн сонирхол дээр түшиглэдэг байх жишээтэй. Энэ нь улс төрийн аль институтыг илэрхийлж буй жишээ вэ ?
a)
Сонирхолын бүлэг
b)
Төр
c)
Улс төрийн намууд
d)
Тохирох өгөгдөл алга.
19.
Парламентын засаглалтай улс оронд гүйцэтгэх засаглалын тэргүүн аль субьект байдаг вэ ?
a)
Улсын их хурлын дарга
b)
Ерөнхийлөгч
c)
Ерөнхий сайд
d)
А ба В
20.
Орон нутагт төсвөөс 100 км зам тавьж ашиглалтад оруулжээ. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
ААН-ийн зардал
c)
Төрийн зардал
d)
Гадаадын хэрэглэгчийн зардал
21.
Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг ……………….. гэнэ.
a)
Диллерийн үйл ажиллагаа
b)
Брокерийн үйл ажиллагаа
c)
Бонд гаргах үйл ажиллагаа
d)
Андеррайтерийн үйл ажиллагаа
22.
Мөнгө,зээлийн хүүгийн “ хатуу бодлого ”-ын сул тал аль нь вэ ?
a)
Инфляци буурна.
b)
Ажилгүйдэл багасна.
c)
Хөрөнгө оруулалт буурна.
d)
Бүгд буруу.
23.
Аль нь нийт эрэлтийн зөв томьёолол вэ ?
a)
TD=C+M+X+R
b)
TD=C+I+G+X
c)
TD=I+X+G+V
d)
TD=G+X+C+T
24.
Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэд хамаарах өгөгдөл аль вэ ?
a)
Эдийн засаг өссөн.
b)
Хүний хөгжил өссөн.
c)
Ядуурлын түвшин буурсан.
d)
Дээрх бүгд.
25.
...................... нь гишүүдийн оруулах хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон гишүүдийнхээ эд хөрөнгөөр хариуцдаг хуулийн этгээд юм. Цэгийн оронд нөхөж гүйцээнэ үү.
a)
Нөхөрлөл
b)
Хоршоо
c)
Компани
d)
Корпораци
26.
Өмчлөгчийн үүрэг аль нь вэ?
a)
Эрхээ хэрэгжүүлэхэд саад хийж байгаа ажиллагааг таслан зогсоох
b)
Бусдын өмчлөх болон бусад эрх, эрх чөлөөг зөрчих ёсгүй
c)
Хохирлоо арилгуулах
d)
Хуулиар хориглоогүй бүх арга хэлбэрээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэх
27.
Засгийн газрын2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэр: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг нийслэлийн хэмжээнд ирэх сарын 24-26-ны өдрүүдэд хийхээр боллоо. 2019 оны 4 сарын 25-ний өдөр Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт нь захиргааны акт мөн үү?
a)
Биш. Хууль зүйн ач холбогдолгүй, бүсчилсэн
b)
Мөн. ААН-үүд бүгд хүлээн зөвшөөрөөгүй, иргэд оролцсон
c)
Биш. Нутаг дэвсгэрийн Засаг даргын зөвшөөрөлгүй захирамж
d)
Мөн. Захиргааны байгууллагаас гаргасан, удирдан захирах шинжтэй
28.
Дүнжингарав Худалдааны төвд лангуу түрээслэгч О нь сардаа 6000 төгрөгийн татвар төлдөг ба энэ нь нэг өдөрт 200 төгрөгийн татвар төлж байна гэсэн үг. Иргэн О нь Иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ямар аргачлалаар татвар төлж байна вэ?
a)
Кадастрын аргаар төлөх
b)
Жишгээр татвар төлөх
c)
Декларацийн аргаар төлөх
d)
Патентаар татвар төлөх
29.
Тулга өөрийн тэжээдэг яст мэлхий, хоол, аквариумын хамт 55,000 төгрөгөөр заржээ. Тулга нь 9 настай. Иргэний эрх зүйн харилцаанд оролцох боломжтой юу?
a)
Насанд хүрээгүй тул хэлцэл хийх боломжгүй.
b)
Боломжтой. Өөртөө хохиролгүй хиймэгц биелэх, ахуйн чанартай хэлцэл.
c)
18 насанд хүрээд худалдаа хийж болно.
d)
Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай тул болно.
30.
Эрэгтэй эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм соёл, нас хүйс, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдрал баялаг, хөгжлийн үр шимийг адил тэнцүү хүртэх боломж нь ............................ юм.
a)
Ард түмний бүрэн эрхт байдлын зарчим
b)
Өмчийн бүх хэлбэр эрх тэгш байх зарчим
c)
Жендэрийн тэгш эрхтэй байх зарчим
d)
Хүний эрх, эрх чөлөөний зарчим
31.
Хууль бус үйлдэл хийсэн, бусдад хохирол учруулсан этгээдийг илэрхийлдэг ойлголтыг тэмдэглэнэ үү.
a)
Гэм буруу
b)
Гэм буруутан
c)
Гэм хор
d)
Гэмт хэрэг