wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2022 оны гүйцэтгэлийн үнэлгээ 11

Total questions: 40

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.

   ......................... гэдэг нь нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхөж бичнэ үү?

a)

A. Нийгмийн ялгарал

b)

B. Нийгмийн давхраа

c)

C. Нийгмийн тэгш бус байдал

d)

D. Нийгмийн нийтлэг

2.

   Нийгмийн давхраажилтыг хэмжих эрх мэдлийн шалгуурт хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү?

a)

A. Тусламж, тэтгэмж

b)

B. Хувьцаа, хадгаламж

c)

C. Онцгой авьяас чадвар

d)

D. Шийдвэр гаргах, бусдад нөлөөлөх

3.

  Нэлэнхүй судалгааны онцлог юу вэ?

a)

A.  Эх олонлогийн зарим хэсгийг сонгон хамруулан судална

b)

B. Эх олонлогийг бүхэлд нь хамруулан судална

c)

C. Эх олонлогийг дэд хэсгийг хамруулан судална

d)

D. Эх олонлогийн зонхилох хэсгийг хамруулан судална

4.

  30 – аас доош насныхан 50 хувь, 30 – с дээш насныхан мөн 50 хувийг эзэлж байна. Гэсэн өгөгдөл нь дунджийн аль өгөгдлийн жишээ вэ?

a)

A. Моод

b)

B. Голч

c)

C. Дундаж

d)

D. Нийтлэг

5.

Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төрлүүдэд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү?

a)

A. Кино урлаг /бүх төрөл/

b)

B. Дизайн дүрслэх урлаг

c)

C. Тайзны уран бүтээл

d)

D. Гадаадын эстрад урлаг

6.

   Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн юм. гэдэг нь аль өгөгдөлд хамаарах вэ?

a)

A.  Соёлын солилцоо

b)

B. Соёлын хуулбарлан дуурайх

c)

C. Соёлын тулгалт

d)

D. Соёлын ялгарал

7.

   Соёлын адилсал хэмээх ойлголт нийгэм,  хүмүүнлэгийн ухаанд хэдий үеэс хэрэглэгдэж эхэлсэн бэ?

a)

A. 1970 – д оноос

b)

B. 1980 – д оноос

c)

C. 1990– д оноос

d)

D. 2000 – д оноос

8.

  Уламжлалт ёс заншлыг байгаагаар нь ёсчлон дагах биш харин хувь хүний сонголт хийх бололцоог өргөжүүлэх нь доорх өгөгдлийн алинд нь хамаарах вэ?

a)

A. Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага

b)

B. Соёлын эрх чөлөөг илэрхийлэх хандлага

c)

C. Соёлын эрх чөлөөний суурь зарчим

d)

D. Соёлын эрх чөлөөний үндсэн зарчим

9.

Татварын шударга байх зарчмын үндсэн утгыг тэмдэглэнэ үү

a)

A. Татварыг бүх нийтээр төлдөг байх, орлоготой нь шууд хамааралтай байх

b)

B. Татварын хэмжээ, хураах арга хугацааг урьдчлан мэдэгдсэн байх

c)

C. Орон нутгийн ба улсын татварын харьцаа, газарзүйн байрлалаас хамаарах

d)

D. Татвар нь хураамж, төлбөр, албан татвар гэсэн бүтэцтэй байх

10.

Мөнгөний бодлогын үндсэн арга хэмжээг бие даан хэрэгжүүлдэг байгууллага аль нь вэ?

a)

A. Засгийн газар

b)

B.  Төв банк

c)

C. Арилжааны банк

d)

D. Сангийн яам

11.

Улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг ....................... гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийн нөхнө үү?

a)

A.    Барааны нийт эргэлт

b)

B.    Гадаад худалдааны тэнцэл

c)

C.   Олон улсын худалдаа

d)

D.   Олон улсын харилцаа

12.

   Уул уурхайн салбар дахь гадаадын хөрнгө оруулалтын сөрөг үр дагаварт хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү?

a)

A. Улсын төсвийн ихэнх хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна.

b)

B. Гадаадын компанид манай олон мянган хүн ажиллаж байна.

c)

C. Дотоодын компанид гадны компаны технологиос суралцах боломжтой.

d)

D. Уул уурхайн эдийн засгийн өсөлт амьжиргаанд төдийлөн нөлөөлөхгүй байна.

13.

    Тухайн улсын эдийн чадавхийг илэрхийлдэг үзүүүлэлт аль нь вэ?

a)

A. Бодит ДНБ – ий өсөлт

b)

B.  Нэрлэсэн ДНБ – ий өсөлт

c)

C. Нэг хүнд ногдох ДНБ – ий өсөлт

d)

D. Үндэсний орлогын хэмжээний өсөлт

14.

  Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй үзүүлэлтийг тэмдэглэнэ үү?

a)

A. Байгаль орчин

b)

B. Нийгэм, соёл

c)

C. Эдийн засаг

d)

D. Төрийн дэглэм

15.

   Иргэний нийгэм гэж юу вэ?

a)

A. Иргэний нийгэм нь нийгмийн бүлгүүдийн оролцоог идэвхижүүлэгч механизм

b)

B. Иргэний нийгэм нь бүлгүүдийн эдийн засгийн үйл ажиллагааг дэмжигч механизм

c)

C. Иргэний нийгэм бол эрх зүйт төрийн хүчирхийллийг дэмжигч механизм

d)

D. Иргэний нийгэм бол бүлгүүдийн улс төрийн оролцоог идэвхижүүлэгч нийгэм

16.

  Иргэний нийгмийн эдийн засгийн хүрээнд төлөвших үйл явц аль нь вэ?

a)

A. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

b)

B. Үг хэлэх, хэвлэн нийтлэх боломж олгох

c)

C. Хүмүүс хувийн өмчтэй байх

d)

D. Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэх

17.

   Төрийн сонгуулийн үйл ажиллагаандаа пропорциональ тогтолцоог хэрэглэдэг улсуудыг тэмдэглэнэ үү?

a)

A. АНУ, Их Британи

b)

B.  Энэтхэг, Мексик

c)

C. Австари, Швед

d)

D. Франц, Монгол

18.

    Өнөө үеийн хэвлэл мэдээллийн үүргийг үнэлж хэд дэх засаглал гэж зүйрлэдэг вэ?

a)

A. Нэг дэх засаглал

b)

B. Хоёр дахь засаглал

c)

C. Гурав дахь засаглал

d)

D. Дөрөв дэх засаглал

19.

    Хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүрэгт хамаарахгүй өгөдлийг тэмдэглэнэ үү?

a)

A.    Мэдээлэл олох

b)

B.    Төрийн хяналт шалгалт хийх

c)

C.   Шүүмжлэл өрнүүлэх

d)

D.   Цэнгэн баясгах, боловсрол олгох

20.

   Улс төрийн системийн загварт тэмдэглэсэн хоосон зайд тохирох хариултыг нөхнө үү?

a)

A. Дэмжлэг, үйлдэл

b)

B. Шийдвэр, үйлдэл

c)

C. Үйлдэл, дэмжлэг

d)

D. Дэмжлэг, шаардлага

21.

Соёл боловсролын үйл ажиллагааг голлон эрхэлдэг сонирхлын бүлгийг тэмдэглэнэ үү?

a)

A.  Хөл бөмбөг сонирхогчдын клуб

b)

B. Соёл шинжлэх ухааны холбоод

c)

C. Сүм хийд шашны байгууллагууд

d)

D. Эдийн засаг бизнесийн байгууллагууд

22.

  Тухайн баялгийн үр шимийг нь хүртэх нь өмчлөх эрхийн аль ангилалд хамаарах вэ?

a)

A.    Өмчлөх эрх

b)

B.    Ашиглах эрх

c)

C.   Эзэмших эрх

d)

D.   Зарцуулах эрх

23.

  Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?

a)

A. Үйлдэл ба эс үйлдэл

b)

B. Гэмт хэргийн ба гэмт хэргийн бус

c)

C. Ёс зүйн ба эрх зүйн

d)

D. Санаатай ба санамсаргүй

24.

  Хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах арга замыг тэмдэглэнэ үү

a)

A. Гэмтэл учирсан нь тогтоогдвол төлбөр шаардах

b)

B. Эрүүл мэндэд нь халдсан бол уучлалт гуйхыг шаардах

c)

C. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн орлогоо нэхэмжлэх

d)

D. Оршуулгын зардал төлүүлэх, нэхэмжлэх

25.

   Хүний эрхийг “хүндэтгэх” төрийн үүргийн агуулгыг тэмдэглэнэ үү?

a)

A. Тухайн эрхийг эдлэхэд ямар нэгэн саад учруулахгүй, зөрчихгүй байх

b)

B. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах

c)

C. Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгаа бий болгох

d)

D. Зөрчигдсөн эрхийг сэргээх, цагаатгах, мэдээлэл өгөх

26.

   Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталжээ. Гэсэн мэдээллийг засгийн газраас өгсөн гэж үзвэл хууль батлан гаргах эрхтэй субъект аль нь вэ

a)

A.    Монгол Улсын Засгийн газар

b)

C. Монгол улсын их хурал

c)

B. Монгол улсын дээд шүүх

d)

D. Монгол улсын ерөнхийлөгч

27.

   ОУХ – ны үндсэн тоглогчид нь нийгмийн ангиуд юм. гэсэн үндэслэлийг дэвшүүлдэг онолыг тэмдэглэнэ үү?

a)

A.    Реалист онол

b)

B.    Марксист онол

c)

C.   Лебириал онол

d)

D. Дуалист онол

28.

  Хил хязгааргүй эмч нар, Эмнэсти Интернэйшнл зэрэг байгууллагууд нь ОУХ – ны улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?

a)

A.    ОУ – ын төрийн бус байгууллага

b)

B.    Үндэстэн дамнасан корпорациуд

c)

C.   ОУ – ын хэвлэл мэдээллийн сүлжээ

d)

D. ОУ – ын байгууллага

29.

   .................... гэдэг нь үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхэд өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү?

a)

A.    Хатуу хүчний бодлого

b)

B.    Ухаалаг хүчний бодлого

c)

C.   Зөөлөн хүчний бодлого

d)

D. Нийтлэг хүчний

30.

   Хатуу хүчний бодлогын үйлдлүүдийн төрөлд үл хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү?

a)

A.    Цэргийн хүч хэрэглэх

b)

B.    Эдийн засгийн хориг тогтоох

c)

C.   Албадлага хэрэглэх

d)

D.   Харилцан тохирсон удирдамж гаргах

31.

Тун цөөн хувийг эзэлнэ. Энэ ангийн байр суурь харьцангуй нээлттэй байдаг.

a)

Дээдийн дээд анги

b)

Дээдийн доод анги

c)

Дундын дээд анги

d)

Дундын дунд анги

e)

Доод анги

32.

Тун бага хувийг эзэлдэг ч баялгийн дийлэнхийг эзэмшдэг. Энэ ангийн байр суурь нь үе залгамжилдаг

a)

Дээдийн дээд анги

b)

Дээдийн доод анги

c)

Дундын дээд анги

d)

Дундын дунд анги

e)

Доод анги

33.

Бага боловсролтой эсвэл боловсролгүй, маш бага орлоготой, нийгмийн халамжаас хамааралтай

a)

Дээдийн дээд анги

b)

Дээдийн доод анги

c)

Дундын дээд анги

d)

Дундын дунд анги

e)

Доод анги

34.

Мэргэжилтэн, жижиг бизнес эрхлэгч, инженер техникийн ажилтан зэрэг цагаан захтан хамаарна.

a)

Дээдийн дээд анги

b)

Дээдийн доод анги

c)

Дундын дээд анги

d)

Дундын дунд анги

e)

Доод анги

35.

Их хэмжээний баялаг эзэмшихгүй ч өндөр орлоготой, хянах, шийдвэрт оролцох эрх мэдэлтэй

a)

Дээдийн дээд анги

b)

Дээдийн доод анги

c)

Дундын дээд анги

d)

Дундын дунд анги

e)

Доод анги

36.

Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс өөр байх, бухимдал, гутрал зэрэг сөрөг мэдрэмж үүсэх

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын орон зай

e)

Соёлын адилсал

37.

Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвараас эх сурвалжтай соёлын агуулга бүхий бүтээл үйлдвэрлэх

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын орон зай

e)

Соёлын адилсал

38.

Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг орчин, хүмүүсийн хамтын мэдрэмж

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын орон зай

e)

Соёлын адилсал

39.

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадвар

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын орон зай

e)

Соёлын адилсал

40.

Ард түмэн өөрийн соёлын хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарах, өөрийгөө ойлгох

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын орон зай

e)

Соёлын адилсал