wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

7-р анги ИЁЗБ

Total questions: 17

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

Хоёр хүний дунд хагаралдуулсан үгийг хэн нэгэн дамжуулахыг юу гэж хэлэх вэ?

a)

Хов зөөх

b)

Үглэх

c)

Янших

d)

Гадуурхах

2.

Бусдыг буруутгадаг хүний шинж аль нь вэ?

a)

Бусдаас уучлалт хүсдэг

b)

Нинжин сэтгэлтэй

c)

Алдаандаа хариуцлага хүлээх дургүй

d)

Тусч нэгэн

3.

6-р ангийн сурагчдын дунд явагдсан шүлгийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Долгорт ангийн багш сэтгэлийн талархал илэрхийлэв. Эдгээрээс аль үгийг ашиглавал оновчтой вэ?

a)

Инээмсэглэл

b)

Талархлын үг хэлэх

c)

Гомдох

d)

Бахархах

4.

Миний найз өнөөдрийн хичээлдээ 10 минут хоцорч ирэв. Тэрбээр сургуулийн гадна талбайд хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглож байгаад хоцорч ирэв. Би хичээлийн цагаас хоцорч болохгүй тоглох цаг бол хичээлийн дараа болон өмнө хэмээн тайлбарлан дахин хоцрохгүй байхыг сануулав. Миний хэлсэн шүүмжлэл тухайн найздаа ямар зорилгоор илэрхийлсэн бэ?

a)

Алдаа дутагдлыг засаж сажруулах зорилготой

b)

Цагаа харах

c)

Хөөцөлдөн тоглох

d)

Тоглохгүй байх

5.

Өглөөний мэндчилгээнээс илүүцийг олоорой

a)

Өглөөний мэнд

b)

Сайхан зүүд зүүдлэв үү

c)

Тав тухтай амрав уу

d)

Өдрийн мэнд

6.

Олон хүнд сайнаар нөлөөлж дагуулан сургасан хүний зөв жишээг олно уу

a)

Бат хогийн саванд хог хаяв

b)

Цэцэг самбар арчив

c)

Дорж газарт байсан цаасыг авч хогийн саванд хийхийг харсан дүү нь түүнийг даган дуурайв

d)

Пүрэв багшийн яриаг анхааралтай сонсов

7.

Монголчуудын аав ээжийн ач тустай эн зэрэгцүүлэн авч үздэг эрхэм хүнийг хэн гэдэг вэ?

a)

Найз

b)

Эмч

c)

Цагдаа

d)

Багш

8.

Цэгийн оронд нөхөж бичээрэй

Удмаа тоолохдоо гарынхаа нугарах үеийг дагуулан дээд доодох үеэ тодорхойлдог байжээ. Тоологч хүн өөрийн биеийг би, Мөр суганы үеийг эцэг, Тохойн үеийг ................. гэж хэлнэ.

a)

Өвөө

b)

Элэнц эцэг

c)

Хуланц эцэг

d)

Элэн өвөг

9.

Миний ээжийн нэрийг Булган гэдэг. Миний ээжийн ахыг Тамир гэдэг. Би Тамир ахыг ............ гэж нэрлэдэг

a)

Үеэл ах

b)

Хүргэн ах

c)

Нагац ах

d)

Авга ах

10.

Жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт ямар баяр тэмдэглэдэг вэ?

a)

Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр

b)

Ялалтын баярын өдөр

c)

Эх орончдын өдөр

d)

Чингис хааны төрсөн өдөр

11.

Дулмаа далайгаар аялахыг маш их хүсдэг. Даанч хэзээ очиж үзэхийг бүү мэд. Энэ зуны амралтаар гэрийнхэн маань Хөвсгөл далай руу аялах тухай ярихыг сонссоноор хойш Дулмаагийн сэтгэл их логдлов Дулмаа сэтгэл, хөдлөлөө хэрхэн зөвөөр илэрхийлэн гаргах вэ?

a)

Үүнийг сөрөг байдлаар хүлээн авна

b)

Маш их гуниглаж сэтгэлээр унаж. Яаж болиулах талаар бодно.

c)

Маш их айдас түгшүүртэйгээр илэрхийлна.

d)

Баярлаж, догдолж хүлээн авч тайван хүлээнэ.

12.

Сурагч хүн зорилгоо мартахгүйн тулд яах ёстой вэ?

a)

Өдөр бүр харж байх

b)

Гэр бүлдээ хэлж сануулах

c)

Мартахгүйн тулд цээжлэх

d)

Багшид хэлэх

13.

Сурагч бүр онц сайн сурч, эрдэм мэдлэгийг өөрийн болгохыг хүсдэг. Үүний тулд сурагч сэтгэлийн үндэст хэнийг түрүүлж дээдлэх ёстой вэ?

a)

Аав ээжийг дээдлэх

b)

Эрдэм номыг дээдлэх

c)

Найз нөхдийг дээдлэх

d)

Багшийг дээдлэх

14.

Цэгийн оронд тохирох мэдрэхүйн эрхтнийг сонгоно уу

Ямар нэгэн биет зүйлээс үүссэн хөдөлгөөн агаарын хэлбэлзлийг үүсгэж байгаа нь ....... сэрлийг үүсгэгч болдог.

a)

Хүрэх буюу гар

b)

Сонсголын буюу сонорын

c)

Үнэртэх буюу хамар

d)

Амтлах буюу хэл

15.

Сайшаал магтаалд онгирох нь сайн сайхнаа гээхийн цондон болдог. Дээрх утга санаанд тохиорох хариултыг олно уу.

a)

Сэтгэлээ жолоодож удирдаж чаддаг хүн сэтгэлийн тэнхээтэй байдаг

b)

Уур бухимдал баяр баясгаланг удирдаж чадвал сэтгэлийн хаттай хүний шинж

c)

Урмын үгэнд сэтгэлээ хөөргөж бусдаас өөрийгөө илүүд үзэх нь буруу шийдвэр гаргах эрсдэлтэй

d)

Найз нөхдийн урмын үгийг сэтгэлийн дэм болгон хүлээж авснаар цаашид ажил үйл бүтэмжтэй байхын үндэс

16.

Шаазгайг яльгүй жаахан баярлуулчихсан чинь шаазгай илээг бүргэд гээд магтжээ

a)

Үг алдсанаас

Үхэр алдсан нь дээр

b)

Дайнд зориг

Нөхөрт эв

c)

Эвийг сэтгэлээр

Эрдмийг хичээлээр

d)

Магтаалд мандах

Сайшаалд сарних

17.

Монголчууд үр хүүхдээ нүүрэн дээр нь магтдаггүй учир шалтгаан нь юу вэ? Оновчтой тайлбарыг олно уу.

a)

Хүүхдийн хүмүүжилд маш ихээр сөрөг нөлөө үзүүлдэг, нас бие гүйцэхэд хүнд тэсвэр тэвчээр бага суулгадаг

b)

Хайр нь дотроо хал нь гаднаа хатуу үг сонсож сурсан хүүхэд хатуужилтай болдог. Магтаал их сонссон хүүхэд эвдэрдэг.

c)

Хүний сурч мэдэх насанд урмын үг ихээр хэлэх нь хүүхэд эвдэрч цаашид хүмүүжлийн доголдол үүсдэг.

d)

Аливаа зүйлд зэмлэл магтаал зэрэгцэн оршиж байдгийн адил хүнд магтаал хэлэх нь муу гэж үздэг байсантай холбоотой.