NEW
Font size
WorksheetsМонголын түүх 2024 он 1-р улирал
Total questions: 34
Worksheet time: 17mins
1. Тэмүжинд “Чингис хаан” хэмээх цолыг анх хаана хүртээсэн бэ?
Онон мөрний Дэлүүнболдогт
Хар зүрхний Хөх нуурт
Хэрлэн мөрний Хөдөө аралд
Онон мөрний Жэрэнэхавцгайд
2. Алтан Ордны улсын нийслэл Сарай хот хаана байсан бэ?
Москва голын хөвөөнд
Дунай мөрний хөвөөнд
Ижил мөрний эрэгт
Днепр мөрний эрэгт
3. XVII зууны эхээр Халх 7 хошуу нь баруун, зүүн гарт хуваагдах болжээ. Халхын Баруун гарыг хэн захирч байсан бэ?
Засагт хан дангаар захирч байв.
Түшээт хан дангаар захирч байв.
Түшээт хан, Засагт хан нар захирч байв.
Сэцэн хан, Засагт хан, Түшээт хан хамт захирч байв
4. 1880 онд Онолтоор удирдуулсан бослого хаана гарсан бэ?
Засагт хан аймагт
Сайн ноён хан аймагт
Түшээт хан аймагт
Сэцэн хан аймагт
5. 1911 онд VIII богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн төрийн 5 яамыг байгуулсан байдаг ба оны цолыг хэрхэн нэрлэсэн бэ?
Билгийн тооллын
Хэвт ёсны
Монгол улсын
Олноо өргөгдсөний
6. Хадны зураг чулуун зэвсгийн аль үед үүссэн бэ?
Палеолитийн доод үед
Палеолитийн дээд үед
Мезолитийн түрүү үед
Мезолитийн хожуу үед
7. Манжийн үеийн Монголын засаг захиргааны хамгийн бага нэгж аль нь вэ?
Хошуу
Хондог сум
Сум
Арван
8. Эдгээр түүхэн зүтгэлтнүүдээс Хар Кидан улсыг үндэслэн байгуулагч аль нь вэ?
Ван хан Тоорил
Хүчүлүг хан
Шах Мухаммед
Елюй Даши
9. Хэрэйдийн газар нутаг хаагуур оршин байсан бэ?
Алтай, Хангайн нурууг дамнан Зайсан нуураас Хархорум уул хүртэл
Орхон, Сэлэнгийн бэлчирээс өмнө зүг их элсэн говь, Хэнтий, Хангайн нурууны хооронд
Орхон голын адаг, Сэлэнгэ мөрний дунд урсгалаар
Онон, Хэрлэн, Туул голын эх, дунд урсгалаар
10. 1921 оны 3-р сарын 1-3-нд Дээд Шивээд болсон зөвлөлгөөнөөр МАН-ын Төв Хороог 4 хүнтэй сонгожээ. Намын ТХ-ны даргаар нь хэнийг сонгосон бэ?
Д.Бодоо
С.Данзан
Д.Сүхбаатар
Х.Чойбалсан
11. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу. Хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гэх утгатай, нэг улсыг нөгөө улс нь албан ёсоор хүлээн зөвшөөрч буйг илэрхийлэх хэлбэрийг ....... гэдэг.
Автономит
Де-факто
Де-юре
Статус-кво
12. Монгол улсад олон нийтийг хамарсан улс төрийн анхны жагсаал цуглаан хэзээ болсон бэ?
1989 оны 12 сарын 7
1989 оны 12 сарын 10
1990 оны 3 сарын 4
1990 оны 3 сарын 9
13. Цэгийн оронд “зах зээлийн харилцаа” гэсэн үгс бичигдэхэд тохиромжтой өгүүлбэрийг сонгоно уу.
Засгийн газар өмч хувьчлалын асуудалд гол анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр
....... арга хэмжээ зохион байгуулав
Сүүлийн 10 гаруй жилд мал сүргийн тоо өсөж, 2016 онд 60 саяыг давлаа. ........ өрнөн газар тариалангийн салбар сэргэн хөгжиж байна.
УБХ-аас батлан гаргасан Өмч хувьчлалын, Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай зэрэг олон хуулиуд улс орны эдийн засгийг ..... –нд шилжүүлэх эрх зүйн үндэс болсон юм
1990 оны хувьсгалын үр дүнд Монгол улсад ...........-г халах, нийгэм-эдийн засгийн шинэ харилцааг бий болгоход чиглэгдсэн олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхлэв.
14. Цэгийн оронд тохирох үгийг дугуйлна уу.
Ардчилсан хувьсгал ялснаар Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд гарсан өөрчлөлт нь Монгол улсын гадаад харилцаанд баримтлах бодлогод тусгалаа олсон байдаг. Тухайлбал, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрөө бэхжүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын .... мөн гэж үзэх болсон.
Алхам
Зарчим
Суурь
Үндэс
15. Анхдугаар Үндсэн хуулинд Монгол улсыг хэрхэн нэрийдсэн бэ?
Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Улс
Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс
Бүгд Найрамдах Монгол Ардчилсан Улс
Бүгд Найрамдах Монголын Ард Улс
16. Олон нам оролцсон анхны сонгууль хэдэн онд болсон бэ?
1990
1992
1996
2000
17. Тэмүжин “Чингис хаан” хэмээх цолыг хүртэсний дараа түүний эсрэг хамгийн түрүүнд хэн довтолсон бэ?
Жадараны Жамуха
Хэрэйдийн Тоорил хан
Найманы Таян хан
Тайчуудын Таргудай Хирилтуг
18. Хэн нь Ил хаант улсыг үндэслэн байгуулсан бэ?
Хүлэгү хаан
Бэрх хаан
Абага хаан
Газан хаан
19. 3. Халхын Засагт ханы нутаг хаагуур байсан бэ?
Алтайн нурууны бүс нутаг, Ил тарвагатай
Хангайн нурууны бүс нутаг, Монгол алтайн зарим хэсэг
Туул голын хөндий, Орхон голын дээд бие
Хэрлэн голын сав, Сэлэнгэ мөрний дунд бие
20.4. Эртний хүмүүс галыг хэдий үеэс аж ахуйдаа хэрэглэж эхэлсэн бэ?
Доод Палеолитын үе
Дунд палеолитийн үе
Мезолитийн үе
Неолитын үе
21. 5. Лигдэн хааны “Дайчин төрөөр нэгтгэх бодлого”-ын хор уршиг юу вэ?
Халхын хангуудтай эвдрэлцсэн
Дотоодын задралыг улам түргэтгэсэн
Хятадын Мин улстай дайсагналцсан
Манжийн түрэмгийллийг идэвхжүүлсэн
6. Монголчууд манжийн эрхшээлээс гарч туурга тусгаар улсаа тунхагласан он, сар, өдөр аль нь вэ?
1911 оны 11 сарын 30
1911 оны 12 сарын 29
1921 оны 7 сарын 11
1924 оны 11 сарын 26
7. Манжийн элч төлөөлөгч, цэрэг, албан бичиг зэргийг яаралтай нэвтрүүлэн хүргэх зориулалттай өртөөг юу гэж нэрлэж байсан бэ?
Шуурхай өртөө
Суман өртөө
Буухиа өртөө
Бушуу өртөө
8. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу. .......... нь тухайн мөчид бодит байдал дээр тусгаар оршин байгаа байдлыг төр засаг, нутаг дэвсгэрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх утгыг агуулгыг илэрхийлдэг.
Автономит
Де-факто
Де-юре
Статус-кво
9. Ардчилсан 4 хүчний хамтран зохион байгуулсан өргөн олны цуглаан хэзээ болсон бэ?
1989 оны 12 сарын 7
1989 оны 12 сарын 10
1990 оны 3 сарын 4
1990 оны 3 сарын 9
10. Цэгийн оронд “зах зээлийн харилцаа” гэсэн үгс бичигдэхэд тохиромжтой өгүүлбэрийг сонгоно уу.
Засгийн газар өмч хувьчлалын асуудалд гол анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр
....... арга хэмжээ зохион байгуулав.
Сүүлийн 10 гаруй жилд мал сүргийн тоо өсөж, 2016 онд 60 саяыг давлаа. ........ өрнөн газар тариалангийн салбар сэргэн хөгжиж байна.
УБХ-аас батлан гаргасан Өмч хувьчлалын, Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай зэрэг олон хуулиуд улс орны эдийн засгийг ..... –нд шилжүүлэх эрх зүйн үндэс болсон юм.
1990 оны хувьсгалын үр дүнд Монгол улсад ...........-г халах, нийгэм эдийн засгийн шинэ харилцааг бий болгоход чиглэгдсэн олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхлэв.
11. Цэгийн оронд тохирох үгийг дугуйлна уу.
Ардчилсан хувьсгал ялснаар Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд гарсан өөрчлөлт нь Монгол улсын гадаад харилцаанд баримтлах бодлогод тусгалаа олсон байдаг. Тухайлбал, Ардчиллын эхний жилүүдэд Монгол улс газар нутгаа цөмийн зэвсэггүй орны өвөрмөц статустай болгосон нь олон улсын хэмжээнд аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн ................... байв.
Алхам
Зарчим
Суурь
Үндэс
12. Барон Унгерн 1921 оны 2-р сарын 4-нд Нийслэл Хүрээг эзлэн авчээ. Тэрбээр Богд гэгээнийг хаан ширээнд эргүүлэн залж, Засгийн газрыг эмхлэн байгуулжээ. Уг Засгийн газрын тэргүүнээр хэнийг томилсон бэ?
Догсомын Бодоо
Жалханз хутагт Дамдинбазар
Сайн ноён хан Намнансүрэн
Хатанбаатар Магсаржав
13. Анхдугаар Үндсэн хуулинд зааснаар Монгол улсыг төрийн дээд эрхийг барих байгууллага аль нь вэ?
МАХН-ын Төв Хороо
Улсын Бага хурал
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид
Улсын Их Хурал
14. Монголын овог, аймаг, улсуудыг эрхлэх аж ахуйгаар нь “талын малчин”, “ойн анчин” хэмээн хэмээн ялган үздэг байжээ. Доорхи овог, аймгуудын аль нь “Ойн анчин”-д орох вэ?
Тайчууд, Олхунугуд, Хонгирад
Хатагин, Салжууд, Жадаран
Хэрэйд, Найман, Ойрад
Хорь, Түмэд, Баргуд
15. Хэрэйд улсын язгууртнууд ямар шашин шүтдэг байсан бэ?
Манийн шашин
Бурханы шашны
Несториан шашин
Бөөгийн шашин
16. Монгол улсын шинэ Үндсэн хууль хэзээ батлагдсан бэ? Он, сар, өдөр аль вэ?
1992 оны 1-р сарын 13
1924 оны 11-р сарын 26
1989 оны 12-р сарын 7
1989 оны 3-р сарын 4
17. Доорх өгүүлбэрийг уншаад тийм эсвэл үгүй хэмээн хариулна уу.
УБХ-ыг бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулсан.
Тийм
Үгүй
18. Улс орны гол хууль бол Үндсэн хууль юм. Түүнээс гадна бусад хуулиуд улс орон даяар мөрдөгддөг. Бүдүүвчийн хоосон нүдийг нөхөж бичнэ үү.
Үндсэн хууль, Бусад хууль
Зөв хариу алга
