Font size
WorksheetsНийгэм судлал жишиг Нийгэм, нийгмийн харилцаа 6
Total questions: 13
Worksheet time: 21mins
...........................гэдэг нь баялаг нэр хүнд эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэгийг хэлнэ.
A. Нийгмийн ялгарал
B. Тэгш бус байдал
C.Нийгмийн давхраажилт
D. Нийгмийн давхраа
Иргэний эрхтэй эсэхээр ялгагддаг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс, эртний грек, ром, өмнөд америк, хх зууны германы нацист, ЗХУ-ын коммунист хорих лагерьт байсан давхраажилтын хэв маяг аль нь вэ?
А. Каст
B.Боолчлол
C.Язгуур
D.Анги
Биеийн хөдөлмөр эрхлэгч анги бөгөөд нарийн ур чадвар шаардах биеийн хүчний ажилчдаас эхлээд тусгай бэлтгэл, ур чадвар үл шаардах энгийн ажил эрхлэгчид багтдаг анги аль вэ?
A.Дундын дээд анги
B.Дундын дунд анги
C.Ядуу ажилчин анги
D.Доод анги
Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдан авах замаар байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг аль нь вэ?
A.Каст
B.Боолчлол
C.Язгуур
D.Нээлттэй хэв маяг
Бүтэц чиг үүргийн онолд чухал үүрэг гүйцэтгэсэн Дэвис ба Мур нарын онолын үзэл баримтлал аль нь вэ?
A.Хувь хүний ангийн харьяаллыг нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субьектив үнэлгээ хүндлэлээр хэмжих загварыг боловсруулсан.
B.Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог нийгэм эдийн засгийн индексийн аргачлалыг боловсруулсан.
C.Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг
D.Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн даврхаажилтын суурь шалтгаан гэж үзээд хөдөлмөрийн хуваарь тэгш бус байдалд хүргэдэг.
Нэгэн сурагч гэр бүлийн хэлбэрийн бүдүүвч зураглал хийжээ. Бүдүүвчээс алдаатай дүрсэлсэн хэсгийг олоорой.
(a)
Дараах даалгаврыг зааврын дагуу хийнэ үү?
a. Нийгмийн давхраажилт гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү.
b. Нийгмийн давхраажилтын хэмжигдхүүнийг нөхөж бичнэ үү.
c. Гүйцээж бичнэ үү.
А. Эдийн засгийн баялагт хувьцаа, хадгаламж.......... ................................................................................................................ орно.
Б. Эрх мэдэл тодорхой субъектэд хууль ёсоор олгосон эрх хэмжээгээр тодорхойлогдоно. Жишээ нь:...............................................................
Хөдөлмөрийн биржээс (2013он) хамгийн эрэлттэй 10 мэргэжлийг жагсаажээ. Эдгээрт хүний нөөцийн болон маркетингийн менежер, жолооч, тогооч, борлуулагч, нягтлан бодогч, гэрээний эрх зүйч, мужаан, тогооч, инженер гэсэн мэргэжил орсон.
а. Яагаад эдгээр нь хамгийн эрэлттэй мэргэжил болохыг 2 үндэслэлээр тайлбарлана уу.
b. Хамгийн их эрэлттэй мэргэжил эзэмших нь тухайн хувь хүнд ямар ач холбогдолтой болохыг давхраажилтын хэмжигдэхүүнүүдийг ашиглан тайлбарлана уу.
a. Асуултын тэмдгийн оронд ямар мэдээлэл өгөдсөн болохыг нөхөж бичнэ үү.
b. Гэр бүл гэж юу вэ? тодорхойлолт бичнэ үү.
c. Гэр бүл яагаад нийгэмшлийн анхдагч агент болдог тухай тайлбарлаарай.
"Хувь хүний үйлдэл нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг" гэсэн тодорхойлолтыг дэлгэрүүлэн “Сургууль болон гэртээ би хэн бэ? хэн хэнтэй харилцдаг вэ?” гэсэн асуултад хариулт бичнэ үү.
Дараах тодорхойлолтыг жишээгээр дэлгэрүүлэн тайлбарлан бичээрэй.
Нийгэмшилт гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамж бүхий болох үйл явц юм. Нийгэмшилт нь үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явц юм. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог.
Нөхөж бичээрэй.
Судлаачид ..... , каст, язгуур, ... гэсэн давхраажилтын дөрвөн ... авч үздэг. Анги нь хувь хүн давхраажилт дахь байр сууриа өөрчлөх боломжийг харьцангуй .... олгодог. Давхраажилтыг эдийн засгийн баялаг, нэр хүнд,....... , ............. гэсэн.................. тодорхойлдог. Давхраажилтын талаар ....ангийн ялгааг чухалчилсан ба өмчлөгч анги, ...... хоорондын харилцааг чухалчилсан бол судлаач .........ангиас гадна байр суурийн бүлэг, нам гэсэн давхраажилтын өөр хоёр бүлгийг хөнджээ.
