NEW
Font size
Worksheets9-р анги тест-5
Total questions: 15
Worksheet time: 8mins
Барон Унгерн Богд гэгээнийг хаан ширээнд эргүүлэн залж, улмаар Монголын тусгаар тогтнолыг тунхаглаж Засгийн газрыг 5 яамтайгаар сэргээн байгуулав. Барон Унгерн гэж хэн байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Хятадын гамин цэргийн жанжин
B.Цагаантны цэргийн жанжин
C.Оросын улаан армийн жанжин
D.Богд хааны цэргийн жанжин
Ардын засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнд аль нь хамаарах вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Олноо өргөгдсөний 2-р онд Ховдыг чөлөөлөв.
B.Хүрээнд 80 тохой Мигжэд Жанрайсиг бурхны бүтээл залав.
C.Орос улсаас 100.0 мянган рублийг 10 жилийн хугацаатай зээлэв.
D.Орон нутгийн засаг захиргааг өөрчлөв.
1921 оны 7 сарын 10-нд байгуулагдсан Ардын Засгийн Газрын дотоод яамны сайдаар хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Д.Бодоо
B.С.Данзан
C.Н.Магсаржав
D.Д.Пунцагдорж
Түр Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо “Бидний ардын төлөөлөгчид Богд хаан болон олон лам, ноёд та бүхний даалгасан ёсоор их Орос улсаас тусламжийг олж, гадаадын харгисыг сөнөөж, газар орноо бүрэн бүтэн болгож авав” хэмээн Богд хаанд айлтгажээ. Дээрх мэдээллийн үр дүнг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Ардын хувьсгалыг Богд хааны зохион байгуулжээ.
B.Ардын хувьсгалыг Орос улс зохион байгуулжээ.
C.Хувьсгалын үйл ажиллагаанд Богд хаан оролцжээ.
D.Хувьсгалын үйл ажиллагааг зөвхөн ардын намынхан хийжээ.
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал нь олноо өргөгдсний хэдэн онд болсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.10-р он
B.11-р он
C.12-р он
D.13-р он
1921 оны 7 сарын 10-нд байгуулагдсан Ардын Засгийн Газрын цэргийн яамны сайд хэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Д.Бодоо
B.С.Данзан
C.Н.Магсаржав
D.Д.Сүхбаатар
Түр Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо “Бидний ардын төлөөлөгчид Богд хаан болон олон лам, ноёд та бүхний даалгасан ёсоор их Орос улсаас тусламжийг олж, гадаадын харгисыг сөнөөж, газар орноо бүрэн бүтэн болгож авав” хэмээн Богд хаанд айлтгажээ. Дээрх мэдээллийн үр дүнг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Ардын хувьсгалыг Богд хааны зохион байгуулжээ.
B.Ардын хувьсгалыг Орос улс зохион байгуулжээ.
C.1921 оны хувьсгалын үйл хэрэгт монгол хүн бүр оролцжээ.
D.Хувьсгалын үйл ажиллагааг зөвхөн ардын намынхан хийжээ.
1921 оны 7 сарын 10-нд Ардын Засгийн Газрын ерөнхий сайдаар..............томилжээ. Зөв хариултыг сонгоно уу.
A.Д.Сүхбаатар
B.С.Данзан
C.Д.Чагдаржав
D.Д.Бодоо
1919 онд Нууц бүлгийнхэн Зөвлөлт Засагт Орос улс /ЗЗОУ/-аас богдын тамгатай бичгээр тусламж гуйхыг хүссэн боловч Богд зөвшөөрөөгүй билээ. Богд юуны учир зөвшөөрөөгүйг тодорхойлж дараах хариултаас зөвийг сонгоно уу.
A.Богд хаан өөрийн улсын дотоод хүчинд тусгаар болно хэмээн бодож байсан.
B.Өмнөд хөршид Дундад иргэн улс байгуулагдаж аядуу бодлого явуулж байсан.
C.Нууц бүлгийнхниий үйл ажиллагаа тодорхойгүй байсан.
D.ЗЗОУ-д иргэний дайн үргэлжилж большевикүүд төрийн эрхэнд байх нь тодорхойгүй байсан.
Ардын засгийн төлөөлөгчид ЗОУ-д айлчилж, хэлэлцээр хийж, <<Монгол Орос улсын хооронд найрамдлын барилдлага байгуулах тухай>> гэрээнд 1921 оны 11 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан. Энэ гэрээний гол ач холбогдол нь юу вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Энэ үеэр манай оронд 5 сая рублийн зээл олгов.
B.Нийслэл хүрээнд ЗОУ элчин сайдын яамаа байгуулсан.
C.Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эхлэл болсон.
D.Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах үндэс суурийг тавьсан
Сэлэнгэ аймаг бол 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг юм. Тус аймгийг газрын зурагт тэмдэглэнэ үү.
A. 1
B. 2
C. 3
D. 4
Дараах түүхэн хүмүүсийн нэрсийг тохирох өгөгдөлтэй нь зөв тохируулна уу.
1. МАН А. Д.Сүхбаатар
2. Ардын журамт цэрэг Б. С.Данзан
3. Ардын засгийн газар В. Д.Бодоо
A.1в,2а,3б
B.1б,2а,3в
C.1а,2б,3в
D.1а,2в,3б
Ардын засгийн газар ЗЗОУ, Коминтернд түшиглэн тусгаар тогтнолоо бэхжүүлэн улс орноо төвхнүүлэх дотоод гадаад зайлшгүй нөхцөл байдал бий болсон. Үүний нэг нөхцөл шалтгааныг дараах бодомжуудаас тодорхойлно уу.
A.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч ЗЗОУ-аас бусад нь зөвшөөрөөгүй.
B.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч ЗЗОУ-аас бусад нь хариу ирүүлээгүй.
C.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч хариу ирүүлээгүй.
D.Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нот бичгийг улс орнуудад явуулсан боловч ЗЗОУ-ыг түшиглэхийг зөвлөсөн.
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам хэдэн онд тохиох вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.2011 он
B.2020 он
C.2021 он
D.2024 он
1921 оны хувьсгалын үеийн цэргийн нэр томьёог тохирох утгатай нь зөв холбоно уу.
1 Ардын журамт цэрэг
a Хятад цэрэг
2 Улаан армийн цэрэг
b Монгол цэрэг
3 Цагаантны цэрэг
c Хаант Оросын цэрэг
4 Гамин цэрэг
d ЗЗОУ-ын цэрэг
A.1d,2b,3а,4с
B.1b,2c,3d,4a
C.1b,2d,3a,4c
D. 1b,2d,3c,4a
