wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлал жишиг Соёл-2

Total questions: 35

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

Бид аливаа үйл явдал, үзэл санааг дэмжих, шүүмжлэх, магтах зэргээр янз бүрээр үнэлж, дүгнэж байдаг. Тухайлбал өөрийнх нь үйлдлийг нийтийн үнэлэмжид нийцэж байна уу? Үгүй юу гэдгийг шүүн тунгаана гэсэн үг. Энэ нь:

a)

A. Үнэт зүйл

b)

B. Үнэлгээ

c)

C. Үнэлэмжийн баримжаа

d)

D. Үнэлэмж

2.

Биет соёлын жишээ аль нь вэ?

a)

A. Хөөмий

b)

B. Уран нугаралт

c)

 

C. Богдын ордон музей

d)

D. Ураг барилдах ёс

3.

Үндэстний соёл, урлагийг хэн бүтээж байна, ямар түвшний соёл вэ? гэдгээс нь хамааруулж хэрхэн ангилдаг вэ?

a)

A. Ардын соёл, нийтийн соёл, сонгодог соёл

b)

B. Нийтийн соёл, үндэстний соёл, олон улсын соёл

c)

C. Авьяастны соёл, зонхилогч соёл

d)

D. Цөөнхийн соёл, нийтийн соёл, элитийн соёл

4.

Соёл бүрийн хэм хэмжээ, дүрмийг адилхан хүндэтгэдэг үзэл аль нь вэ?

a)

A. Эерэг соёл

b)

B. Релятивизм

c)

C. Сөрөг соёл

d)

D. Этноцентризм

5.

Янз бүрийн сувгаар, түүний дотор олон нийтийн мэдээлэл, харилцааны хэрэгслээр дамжин нийгмийн хамгийн өргөн олонд хүртээгддэг өдөр тутмын амьдралын соёлын хэлбэр аль нь вэ?

a)

A. Ардын соёл

b)

B. Нийтийн соёл

c)

C. Дагуул соёл

 

d)

 

D. Соёлын нэвчилт

6.

Соёлд зүйл бүрийн хэм хэмжээ, үнэлэмж, ёс заншлууд нь бие биеэ дэмжиж, өөр хоорондоо сайн зохицож, нягтралтай байх шинжийг юу гэх вэ?

a)

A. Соёлын цочирдол

b)

B. Соёлын орон зай

c)

C. Соёлын нэгдэл

d)

 

D. Соёлын нэвчилт

7.

Нийгэм-соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин. Төрсөн нутаг биш, соёлын дурсгалт зүйлс биш, харин улс үндэстэн, хүмүүсийн хамтын мэдрэмж, үнэлэмжийг юу гэх вэ?

a)

A. Соёлын орон зай

b)

B. Соёлын цочирдол

c)

C. Соёлын нэгдэл

d)

D. Соёлын нэвчилт

8.

Дараах өгөгдлийн тодорхойлолт аль нь вэ? Зөв буруу, сайн муу гэж үнэлэгддэг бөгөөд сайшаах, урамшуулах, шийтгэх хөшүүрэгтэй хэм хэмжээ юм.

a)

A. Ёс суртахуун.

 

b)

B. Зан заншил

c)

C. Ёс зүй

d)

D. Зан суртахуун

9.

Соёлын анхны ойлголт хаана үүссэн вэ?

a)

A. Европ

b)

B. Ази

c)

C. Египет

d)

D. Итали

10.

Онолын хувьд аль нь буруу бодомж вэ?

a)

A. Соёл бол нийгмийн үзэгдэл мөн

 

b)

B. Нэг үндэстний соёл нь хэд хэдэн улсад байж болно.

 

c)

C. Олон соёл нэг үндэстнйи дотор байж болно.

d)

 

D. Нэг тивд нэг л соёл байдаг.

11.
  1. Аль нь даяаршлын үеийн соёлын бодлогын гол онцлог вэ?

a)
  1. A. Соёлын дангааршлыг хадгалах

b)
  1. B. Олон янзын соёл зэрэгцэн орших нөхцлийг хадгалах

c)
  1. C. Соёлын сонголтын боломжийг нэмэгдүүлэх

     

d)
  1.  

    D. Соёлын орон зайг чөлөөтэй байлгах

12.

Дараах ойлголтуудаас аль нь соёлын бүтцэд багтах вэ?

a)

A. Хэл

b)

B. Харилцан үйлдэл

c)

C. Үйл ажиллагаа

d)

 

D. Ойлголт

13.

Аль нь үнэт зүйл хэмээх ойлголтод хамаарах вэ?

a)

A. Сурагчид ангидаа шүлсээ хаяхгүй байх

b)

B. Сурагчид шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх

c)

C. Сурч боловсрох нь маш чухал зүйл.

 

d)

D. Сурагч багшдаа хүндэтгэлтэй хандах

14.

Хүн төрөлхтөний соёл ба амьтны амьдралын загвар хоорондын гол ялгаа юу вэ?

D. Суралцахуйн замаар олгогддог

a)

A. Зөн совингоор олгогддог

b)

B. Дасан зохицохуйн хэлбэрээрээ

c)

C. Харилцан үйлчлэлээс шалтгаалдагаараа

d)

D. Суралцахуйн замаар олгогддог

15.

Соёлын аноми -хомсдол гэж юу вэ?


a)

A. Олон соёлын зөрчилдөөн

b)

B. Нийгмийн соёлын нэгдлийн эвдрэл

 

c)

C. Нийгмийн дэг журам, зохион байгуулалтын алдагдал

d)

D. Гэмт хэргийн өсөлт

 

16.

Бие даан амьдрах чадваргүй хүн нийгмийн халамжийн ямар төрлийн үйлчилгээ хүртэх вэ?

a)

A. Нийгмийн асрамжийн үйлчилгээ

b)

B. Нийгмийн халамжийн тэтгэвэр

c)

C. нийгмийн халамжийн тэтгэмж

 

d)

D. Нийгмийн хамгааллын үйлчилгээ

17.

Дараах ойлголтуудаас аль нь хамгийн өргөн утгатай вэ?

a)

A. Соёл

b)

B. Боловсрол

c)

C. Шинжлэх ухаан

d)

D. Шашин

18.

Соёл, ёс заншил гэсэн ойлголтуудын харилцааг зөв илэрхийлсэн хэллэг аль нь вэ?

a)

A. Ёс заншил нь соёлыг бий болгодог.

b)

B. Соёл нь ёс заншлын бүрдэл хэсэг мөн.

c)

C. Ёс заншил бол соёлын бүрдэл хэсэг мөн.

d)

D. Соёл нь ёс заншлыг бий болгодог

19.

Соёлын өөрчлөлтийг илэрхийлэх ойлголт аль нь вэ?

 

a)

A. Биет соёлын өв

b)

B. Нээлт, бүтээл, ололт, амжилтууд

c)

C. Биет бус соёлын өв

d)

 

D. Өв уламжлал

20.
  1. Дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд соёлуудын харилцаа өргөжих бүрэн боломжтой соёлын хэв маягийг .................. гэнэ.

     

     

     

     

a)
  1. A.Олон улсын соёл

b)
  1. B.Улс үндэстний соёл

c)
  1. C.Олон хэв загварын соёл

d)
  1. D.Нэг хэв загварын соёл

     

21.

1990 оноос Монголд соёлын орчин үеийн ардчилсан тогтолцоо бүрдэж эхэлсэн. Ардчилсан нээлттэй нийгмийн соёл бол олон ургалч үзэл болон шүтэх бишрэх эрх чөлөөг зөвшөөрдөг нээлттэй тогтолцоо юм. Манай орны соёл энэ чиглэлээр өөрчлөгдөж, эдүгээ олон соёлын уулзвар болж байна. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монголд соёлын ямар хэв загвар давамгайлах болсон бэ?

a)

A. Олон улсын соёл

 

b)

B. Улс үндэсний соёл

c)

C. Олон хэв загварын соёл

d)

D. Нэг хэв загварын соёл

22.

Ард түмний соёлын түвшинг дээшлүүлэх, ялангуяа ахуйд соёл нэвтрүүлэхэд 1959-1961 онд зохион байгуулсан соёлын довтолгоон хэмээх кампанит ажил чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү социализмын үеийн Монголын нийгэмд соёлын ямар хэв загвар давамгайлж байсан бэ?

a)

A. Олон улсын соёл

b)

B. Улс үндэсний соёл

c)

C. Олон хэв загварын соёл

d)

D. Нэг хэв загварын соёл

23.

Соёлыг олон улсын соёл, улс үндэсний соёл гэж ангилах шалгуур үзүүлэлт аль нь вэ?

 

a)

A. Соёлын түүхэн хэв маяг

b)

B. Соёлын үнэлэмж

c)

C. Соёлын түвшин

d)

D. Соёлын босоо чиглэл

24.

Нийтийн мэдээллийн хэрэгсэлийн хувь хүнд нөлөөлөх үүрэг аль вэ?

a)

A. Мэдээллийн олон эх сурвалж ашиглах

b)

B. Хүмүүсийн үзэл бодол төлөвшихөд нөлөөлөх

 

c)

C. хэлэлцэх асуудлын чиглэлийг гаргах

 

d)

D. Иргэдийг шаардлагтай мэдээллэр хангах

25.

Орчин үеийн судлаачид америкийн нийгмийг бие даасан ангиудад хуваасан байдалд хамааралгүй ойлголт байна уу?

a)

A. Дээд анги

 

b)

B. Дунд анги

 

c)

C. Доод анги

d)

 

D. Номинклатур анги

26.

Одоогоос гурван мянга шахуу жилийн өмнө үүсэхдээ бүхийл үнэт зүйлийг эргэлзээнд оруулж, асуудлыг асуудлаас тайлбарлаж эхэлсэн мэдлэгийн төрөлд аль нь хамаарах вэ?

a)

A. Шинжлэх ухаан

 

b)

B. Шашин

 

c)

C. Шид домог

d)

 

D. Философи

27.

Аль нь соёлын бүрэлдэхүүн хэсэгт хамаарахгүй вэ?

 

a)

A. Итгэл үнэмшил

b)

B. Бэлгэдэл

c)

C. Зүүд

d)

 

D. Зан заншил

28.

1876 онд телефон утас, 1903 онд агаарын тээвэр, XX зуунд компьюторийг бүтээсэн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?

a)

A. Соёлын нэвчилт

b)

B. Нээлт

c)

C. Шинэ санаа

d)

D. Соёлын харилцааны өргөжил

29.

Хүй нэгдлийн хүн бүх ертөнцийг амьтай хэмээн төсөөлж иржээ. Өөрөөр хэлбэл, зэрлэг адгуусан амьтан, амьгүй юмс ч амьд ертөнцийн шинж чанарыг агуулдаг гэж төсөөлж байв. Энэ нь сэтгэлгээний ямар хэв маягт хамааруулдаг вэ?

a)

A. Уран сайхны сэтгэлгээ

 

b)

B. Шашны сэтгэлгээ

c)

C. Шид, домгийн сэтгэлгээ

 

d)

D. Шинжлэх ухааны сэтгэлгээ

30.

Түүхэн тодорхой цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны болон материаллаг эд зүйлсийг соёл судлалд юу гэж нэрлэдэг вэ?

 

a)

A. Соёлын өв

b)

B. Соёлын бүтээгдэхүүн

 

c)

C. Соёлын үйлдвэрлэл

d)

C. Соёлын үйлдвэрлэл

31.

Тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил зэрэг соёлын орон зайг юу гэх вэ?

a)

A. Соёлын биет өв

 

b)

B. Соёлын биет бус өв

c)

C. Сонгодог соёл

 

d)

D. Соёлын дурсгалт зүйлс

32.

Олон Улсын балетын нэрт мастеруудыг оролцуулсан тоглолтыг Монгол оронд зохион байгуулах болсон нь соёлын ямар хэлбэрийг илтгэж байна вэ?

a)

A. Ардын соёл

b)

B. Нийтийн соёл

c)

C. Сонгодог соёлын

 

d)

 

D. Үндэсний соёл

33.

Цагаан сарын бэлэг бол төрөл садан, орсон гарсан зочдынхоо алгыг тэнийлгэдэг өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл. Гадаад улс орнуудад ч гэсэн “Зул” сараараа гэр бүл, хамаатан саднаараа цугларан нэгэндээ бэлэг, дурсгалын зүйл өгч хөгжин цэнгэдэг уламжлалтай. Эдгээр хүмүүсийн ярианы гол сэдэв юу байна вэ?

a)

A. Цагаан сарын бэлэг

b)

B. Цагаан сарын бэлтгэл ажил

c)

 

C. Золгох ёс

d)

 

D. Монголын соёл

34.

Газарзүйн их нээлтийн дараа өрнөдийн соёл судлаачид Ази, Африк, латин Америк далайн буурай хөгжилтэй хүн амын соёлыг судалсан. Тэд эхэндээ очсон орныхоо соёлын хоцрогдмол, бүдүүлгийг гайхаж ном бичиж байв. Энэ нь

a)

A. Релятивизм

b)

B. Этноцентризм

c)

 

C. Соёлын диффузи

d)

D. Соёлын зөрчил

35.

Нийгмийг бүрдүүлэгч бүлгүүдийг ялгаж байгаа хэм хэмжээ, үнэт зүйлийн систем. Нийгмийн анги, угсаа гарал, шашин, оршин суух нутаг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлддэг соёлын хэлбэр аль нь вэ?

a)

A. Дэд соёл

b)

B. Нийтийн соёл

c)

C. Ардын соёл

d)

D. Дагуул соёл