wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9 түүх

Total questions: 40

Worksheet time: 50mins

Name
Class
Date
1.

Монголчууд XX зууны эхэн үе ядуу буурай орон болсны гол шалтгааныг сонгоно уу.

a)

A. Нүүдлийн мал аж ахуй хоцрогдон аж үйлдвэр хөгжөөгүй учир

b)

B. Гадаадаас зээл тусламж авч байгаагүй учир

c)

C. Ноёд язгууртнууд ард иргэдээс маш их хэмжээний татвар авч байсан учир

d)

D. Тусгаар тогтнолоо алдаж харь улсын эрхшээлд орсон учир

2.

Хүрээнд Орос улсын консулын газар хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

A. 1861 он

b)

B. 1905 он

c)

C. 1909 он

d)

D. 1924 он

3.

Шинэ засгийн бодлого аль улсын тусын тулд байсан бэ?

a)

A. Монгол улс

b)

B. Хятад улс

c)

C. Манж Чин улс

d)

D. Орос, Япон улс

4.

Ойрад Монгол буюу Баруун Монгол хэзээ Манжийн эрхшээлд орсон бэ?

a)

1636 он

b)

1691 он

c)

1755 он

5.

 Халх Монгол Манжийн эрхшээлд хэзээ орсон бэ?

a)

. 1755 он

b)

1691 он

c)

1636 он

6.

Тусгаар тогтнолын төлөө Орос улсаас тусламж хүсэхээр явсан төлөөлөгчдийг нэрлэнэ үү.

a)

 Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан

b)

VIII Богд Жавзандамба, Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд

c)

 Т.Намнансүрэн, С. Магсаржав, Ж.Дамдинсүрэн

d)

Бадамдорж, Магсаржав, Дамдинсүрэн

7.

Манж амбан Сань До Хүрээнээс хэзээ хөөгдсөн бэ?

a)

1910.12.04

b)

1912.12.04

c)

1911.12.04

d)

1911.12.29

8.


Тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтад ямар цол өргөмжилсөн бэ?

a)

 Нарангэрэлт түмэн наст Богд хаан

b)

Шашин төрийг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст Богдхаан

c)

 Монголын эзэн шашныг баригч, Нарангэрэлт түмэн наст Богд хаан

d)

. Хэмжээгүй эрхт Нарангэрэлт түмэн наст Богд хаан

9.


1907 оны Орос Японы гэрээний гол агуулгыг зөв тодорхойлсныг сонгоно уу. Гадаад Монголын тусгаар тогтнолыг тууштай дэмжинэ гэж тохиролцсон

a)

 Гадаад Монголын тусгаар тогтнолыг тууштай дэмжинэ гэж тохиролцсон

b)

Өвөр Монголоос бусад Монголчуудыг нэтгэх нь зөв гэж үзсэн

c)

Гадаад монгол дахь Оросын нөлөөг хүлээн зөвшөөрсөн

d)

Гадаад монгол дахь Японы нөлөөг хүлээн зөвшөөрсөн

10.

XIX зууны сүүл XX зууны эхээр Хятад иргэдийг Ар Монголд олноор нь нүүлгэн, суурьшуулах болсны шалтгаанаас зөвийг сонгоно уу.

a)

 Хүн амын тоог нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэх

b)

 Монголчуудын улс төрийн эрх мэдлийг хасах

c)

 Монголчуудыг үндэстнийх нь хувьд цусаар уусгаж хятадчилах

d)

. Мал аж ахуйг сэргээх, өргөн уудам нутагт тариаланг хөгжүүлэх

11.


Анхдугаар үндсэн хуулийн төслийг боловсруулахад оролцсон Зөвлөлтийн мэргэжилтэн хэн бэ?

a)

 И.Я. Коростовец

b)

В.И.Ленин

c)

 П.В.Всевятский

d)

. B.Амагаев

12.

Анхдугаар үндсэн хуульд зааснаар УИХ (Улсын Их Хурал)-ын чөлөөт цагт төрийн эрхийг ямар байгууллага барьдаг байсан бэ?

a)

 Улсын бага хурал 

b)

Засгийн газар

c)

Засгийн газар

d)

УИХ-н Тэргүүлэгчид

13.

1924 оны 5 сарын 31-нд ЗХУ, ДИУ-ын гэрээнд Монгол улсыг юу гэж тодорхойлсон бэ?

a)

Монгол улс бол тусгаар улс мөн

b)

Монгол улс ЗХУ-ын нэг хэсэг мөн

c)

ДИУ-ын Автономит муж мөн

d)

Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн

14.

1924 оноос Улсын нийслэлийн нэрийг хэрхэн өөрчилсөн бэ?

a)

Чингис хот

b)

Улаанбаатар хот

c)

Сүхбаатар хот

d)

Нийслэл хүрээ

15.

1924.11.26-нд ямар үйл явдал болсон бэ?

a)

Анхны үндсэн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн

b)

Тусгаар тогтнолын талаар санал хураалт явагдсан

c)

Богд хааныг Хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн

d)

Монгол улс Хаант засгаас Бүгд Найрамдах засагт шилжсэн

16.

“Жасын кампани”-ий гол зорилго юу вэ?

a)

Сүм хийдийн малыг өсгөх үржүүлэх

b)

Сүм хийдийн малыг энгийн ард иргэдээр хариулуулах аян

c)

Сүм хийд, лам нарыг эдийн засгийн үүднээс хавчин шахах

d)

Сүм хийдэд мал хөрөнгө өргөх, хандивлах

17.

  1. Монгол улс дараах онуудын алинд нь үндсэн хууль баталж байгаагүй вэ?

a)
  1. 1924 он

b)
  1. 1940 он

c)
  1. 1961 он

d)
  1. 1992 он

18.

1990 оны ардчилсан хувьсгал гарах болсон үндсэн шалтгаанд хамааралгүйг олно уу.

a)

Улс орны эдийн засаг жилээс жилд хүндэрч байсны улмаас хувьсгал гарах болсон

b)

Жагсаал цуглаан өрнөж байсан нь ард түмний амьдрал хүнд байсныг илтгэх болсон

c)

Өрнөдийн орнууд ялангуяа Америк Монгол улсыг өөрчлөн байгуулалтад хүчтэй уриалан дуудаж, заавар зөвлөгөө өгч байсан

d)

Социалист орнууд ялангуяа Орос улсад өөрчлөн байгуулалт шинэчлэлт явагдах болсон

19.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд аль нь хамааралгүй вэ?

a)

Олон намын тогтолцоотой болж, ардчилсан сонгууль явуулах болсон

b)

Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд шилжин орсон

c)

Цөөн хэдэн намууд төрийн эрхийн төлөө өрсөлдөх боломжтой болсон

d)

Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан

20.


  1. XV-XVIII зууны утга зохиолд баатарлаг, энх тайвныг мөрөөдсөн өнгө аяс давамгайлж байсан учир шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

a)

Монголчууд эв нэгдэлгүй өөр хоорондоо тэмцэлдэж байсан.


b)

 Манжийн эсрэг бүх Монголчууд нэгдэн тэмцэж байсан

c)

 Баатарлаг тулалдаж энх тайвныг тогтоож байсан

d)

 Бусдын халдан түрэмгийллийг эсэргүүцэж байсан

21.

Халхын Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын 1686 онд ямар үсэг зохиосон бэ?

a)

Худам Монгол үсэг

b)

Соёмбо үсэг

c)

Али Гали үсэг

d)

Тод үсэг

22.

  1. 1725 онд Халхад ямар аймгийг нэмж байгуулсан бэ?

a)
  1. Далай хан аймаг

b)
  1. Сайн ноён аймаг

c)
  1. Сэцэн хан аймаг

d)
  1. Засагт хан аймаг

23.

Манж Чин улсын төрд залгуулж байсан албуудаас хамгийн хүнд албыг сонгоно уу.

a)

Харуулын алба

b)

Хурал номын алба

c)

Өртөөний алба

d)

Зоог шүүсний алба

24.

Манжийн үед ....................... нь ядуу зүдүү ардуудад сайн дураар тусалдаг байжээ. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.

a)

Манж амбан

b)

Цагдаа

c)

Ноёдууд

d)

Шилийн сайн эрчүүд

25.

1691 онд ямар үйл явдал болсон бэ?

a)

Галдан бошигт халх руу довтолсон

b)

Халх монгол манжид эзлэгдсэн

c)

Зүүн гарын хаант улс байгуулагдсан

d)

Хүрэн бэлчирийн чуулган болсон

26.


Манжийн эсрэг боссон Шадар ван Чингүнжав ямар угсааны хүн бэ?

a)

Манж

b)

Халх

c)

Хотгойд

d)

Хойд

27.

Манж Чин улсын зүгээс шарын шашныг дэмжих болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.


a)

Монголчуудыг шарын шашнаар дамжуулан өөрийн эрхшээлд үг дуугүй баримтлан захирч байхад чухал байсан учраас

b)

Монголчуудыг шарын шашнаар дамжуулан оюун санааг нь удирдаж байсан учраас

c)

Монголчууд шарын шашин шүтдэг учир хожим оюун санаа, сүсэг бишрэлээр нэгдэн нийлэх бололцоо олгож байсан учраас

d)

Монголчуудад шарын шашнаар дамжуулан боловсрол олгож байсан учраас

28.

Шинэ засгийн бодлого” хэмээх ойлголтод хамаарахгүй асуудал аль нь вэ?

a)

Монголчуудыг хятадчлах бодлого барьсан

b)

Газар тариалан эрхлүүлэх нэрийдлээр олон хятад иргэн Монголд орж ирсэн

c)

Шашны асуудалд анхаарч лам нарыг төрөөс ангид байлгахыг зорьсон

d)

Хятад иргэдийг Монголд нүүлгэх товчоог Бээжинд байгуулсан

29.

Дараахаас аль нь XVII зуунд Зая Бандида Намхайжамцын зохиосон үсэг вэ?

a)

Али гали үсэг

b)

Тод үсэг

c)

Соёмбо үсэг

d)

Вагиндра үсэг

30.

1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглахдаа........................... гэж нэрлэв.

A.

a)

улсын цолыг Тусгаар тогтносон, оны цолыг Богд хаант

b)

улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн

c)

улсын цолыг Их улс, оны цолыг Дээр өргөгдсөн

d)

улсын цолыг Богд хаант, оны цолыг Монгол

31.

1920-иод онд ЗХУ-ын удирдагчид Монгол улсад хөгжлийн ямар замыг тулгаж байсан бэ?

a)

Монгол улс хөрөнгөтөн баячуудгүй, хувийн өмчгүй байх ёстой

b)

Монгол улс хөрөнгөтөн баячуудыг дэмжиж, хувийн өмчийг дээдлэх ёстой

c)

Хувийн хөрөнгөтэй, хүнтөрөлхтний нийтлэг жам ёсоор хөгжих ёстой

d)

Улс орныхоо онцлогт тохирсон хувийн өмчтэй эдийн засгийг хөгжүүлэх ёстой

32.

1911 оны 12 сарын 29-ний өдөр Монгол тусгаар тогтнолоо тунхаглаж улсын нэрийг “Монгол”, оны цолыг “олноо өргөгдсөн” хэмээн 1911 оныг олноо өргөгдсөний тэргүүн он гэв.” Юуны учир олноо өргөгдсөн, оны цолыг хэрэглэх болсон бэ?

a)

Монголын уламжлалт он тоолол алдаатай байсан.

b)

Манжийн он тоолол монголчуудад тохирохгүй байсан.

c)

Монгол улсыг сэргээн тунхагласнаар шинэ он тооллыг эхлүүлсэн.

d)

Монголчууд он тоолол хэрэглэдэггүй байсан.

33.

“1989 оны 12 сарын 10-нд МоАХ анхны цуглаанаа зохион байгуулсан ба тус цуглаанд 300 шахам хүн оролцсон байна”. Энэ баримтаас ямар дүгнэлт хийж болох вэ?

a)

Монголчууд жагсаал цуглааны талаар ойлголтгүй байсан.

b)

Монголчууд цуглаанд очих сонирхолгүй байсан.

c)

Хүмүүс уг үйл явдлын талаар мэдээлэлгүй байсан.

d)

Монголд ардчилсан хувьсгалын эхлэл болсон.

34.

  1. 1911 оны 12 сарын 29-ний өдөр Монгол тусгаар тогтнолоо тунхаглаж улсын нэрийг “Монгол”, оны цолыг “олноо өргөгдсөн” хэмээн 1911 оныг олноо өргөгдсөний тэргүүн он, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийджээ”. Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээх болсны шалтгаан юу вэ?

a)
  1. Их хүрээ Манж Чин улсын нийслэл байсан.

b)
  1. Монгол улсаа сэргээн тунхаглаж, нийслэл хоттой болсон.

c)
  1. Их Хүрээ хэмээн Манж нар өгсөн учир түүнээс татгалзсан.

d)
  1. Монголд Их Хүрээ нэртэй хэд хэдэн газар байсан.

35.

Улсын анхдугаар их хурлаас хэлэлцэж баталсан Үндсэн хуулиар улсын нэрийг юу гэж нэрлэсэн бэ?

a)

Монгол улс

b)

Олноо өргөгдсөн Монгол улс

c)

Хэмжээт цаазат Монгол улс

d)

БНМАУ

36.

Өндөр гэгээн Занабазар 1686 онд “Сомбо үсэг” -ийг зохиожээ. Энэ нь хэддүгээр жаран бэ?

a)

IXжаран

b)

X жаран

c)

XI жаран

d)

XII жаран

37.

Монголд Буддын шашин гурван удаа дэлгэрсэн. Гурав дахь удаагийн буюу XVI зууны II хагаст дэлгэрэхдээ эхний хоёр дэлгэрэлтээс юугаараа онцлог байсан бэ?

a)

Бурхны шашны улааны урсгал дэлгэрсэн.

b)

Зөвхөн ордны хэмжээнд язгууртны дунд дэлгэрсэн.

c)

Бурхны шашны шарын урсгал, нийтийг хамран дэлгэрсэн.

d)

Монголын уламжлалт бөөгийн шашны зүгээс дэмжлэг авсан.

38.

Монгол улсын анхдугаар Үндсэн хуулиар төрийн дээд эрхийг ямар байгууллага эдлэхээр заасан бэ?

​​​​​​​

a)

Засгийн газар

b)

Улсын Бага Хурал

c)

МАХН

d)

УИХ

39.

МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүд 3 сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлав. Тэд ямар шаардлага тавьж байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)

УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох

b)

Улс төрийн эрхийг дангаараа барих

c)

МАХН-ын ТХ-ны эрхийг хасах

d)

БНМАУ-ын АИХ-д оролцох

40.

  1. 1911 оны хувьсгалын ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)
  1. Хаант Орос Улсын муж болох явдлыг таслан зогсоосон.

b)
  1. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний бахархлыг сэргээсэн.

c)
  1. Хятадын эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо олсон.

d)
  1. Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн.