NEW
Font size
WorksheetsGeneral admission test-D-2202
Total questions: 56
Worksheet time: 28mins
Хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг нийгэмшилтийн агент аль нь вэ? /1 оноо/
А. Үе тэнгийнхэн
B. Сургууль
C. Гэр бүл
D. Хэвлэл мэдээлэл
E. Ажлын байр
Нийгэмшилтийн талаарх ойлголтуудыг тохирох утгаар нь зөв харгалзуулна уу ?
А. a2, b1,c3 d4
В. a4, b1 c3, d2
С. a4, b1,c2 d3
D. a3,b4,c1,d2
Е. a2, b3,c4 d1
Гажуудал нь нийгмийн бүтэц ба соёлоосоо хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж, нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн гэж тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ? /2 оноо/
А. Гажуудлын сөрөг үр дагавар
В. Гажуудлын харьцангуй мөн чанар
С. Гажуудлын эерэг үр дагавар
D. Албан ёсны хяналт
Е. Соёлын зохицуулгын хомсдол
Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онол аль вэ? /2 оноо/
А. Марксист онол
В. Иргэншлийн онол
С. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
D. Бүтэц-чиг үүргийн онол
Е. Хүн ам зүйн онол
Энгийн багаж ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч, нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, олон төрлийн овгуудаас тогтсон нийгэм нь нийгмийн аль хэв маягт хамаарагдах вэ? /1 оноо/
A. Ан агнуурын нийгэм
B. Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
C. Газар тариалангийн нийгэм
D. Аж үйлдвэржсэн нийгэм
E. Цэцэрлэг аж ахуйн нийгэм
Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу? /2 оноо
А. Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
В. Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
С. Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм
D. Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна
Е. Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. ..................................гэдэг нь эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ. /1 оноо/
А. Нийгмийн нийтлэг
В. Нийгмийн давхраа
С. Нийгмийн давхраажилт
D. Тэгш бус байдал
Е. Нийгмийн ялгарал
Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог давхраажилтын хэв маяг аль нь вэ? /1 оноо/
A. Каст
B. Анги бүлгийн
C. Язгуур угсаа
D. Боолчлол
E. Нээлттэй нийгэм
Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
/2 оноо/
A. Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн.
B. Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн.
C. Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
D. Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна
E. Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач
Т. Парсонсын үзэл санаа аль нь вэ? /2 оноо/
A. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
B. Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
C. Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
D. Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.
E. Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь илтгэдэг ойлголт аль нь вэ?
A. Бэлгэ тэмдэг
B. Хэл
С. Үнэлэмж
D. Хэм хэмжээ
E. Мэдлэг
Соёлын үзэгдлүүд тэмдгэн хэлбэрээр оршдог. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр нь хэл. Энэ нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу? /1 оноо/
А. Танин мэдэхүйн чиг үүрэг
В. Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
С. Бэлгэдлийн чиг үүрэг
D. Үйл ажиллагааны чиг үүрэг
Е. Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
Ёс суртахууны соёл, шашны соёл, дугуй сонирхогчдын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ?
А. Соёл нь ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
В. Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
С. Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
D. Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
Е. Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
Соёлын түүхэн хэв маягуудаас аж ахуй эрхлэлтийг шалгуур болгосон ангилалд багтах төлөөллийг олно уу. /1 оноо/
1. Ан агнуур 2. Түүвэрлэгчдийн соёл 3. Нүүдэлчдийн соёл
4. Газар тариаланчдын соёл 5. Өрнийн 6. Дорнын
A. 1, 3, 4, 6
В. 1, 2, 3, 4
С. 1, 2, 4, 6
D. 1, 3, 4, 5
Е. 1, 2, 3, 6
”Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж дараах хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд хамаарахгүй өгөгдлийг олно уу.
А. Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
В. Дизайн, дүрслэх урлаг, хувцас загвар, гар урлал, уран зураг
С.Тайзны уран бүтээл урлагийн бүх төрлийн тоглолт үзүүлбэр
D. Кино урлагийн бүх төрөл
Е. Нүүдлийн сонгодог бэлчээрийн аж ахуйг эрчимжүүлсэн хэлбэрт шилжүүлэх
1970-аад оны II хагасаас энэхүү ойлголт нийгэм, хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Энэхүү ойлголтыг манай судлаачид “соёлын ижилсэл”, “соёлын өөрийншил”, “соёлын өвөр төрх” гэх зэргээр нэрлэдэг бол энэ нь аль ойлголт вэ? /1оноо/
А. Соёлын дархлаа
В. Соёлын даяаршил
С. Соёлын эрх чөлөө
D. Соёлын цочирдол
Е. Соёлын адилсал
“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ? ............................................. /2 оноо/
А. Соёлын дархлаа алдагдах
В.Соёлын адилсал идэвхжих
С. Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
D.Соёлын цочирдолд орох
Е. Соёлын үйлдвэрлэл эрхлэх
Хүн бүрийн өвөрмөц боломжийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн. Гэтэл одоо энэ ололтод аюул занал нөмрөөд байна. Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ? /1 оноо/
A. Э.Фромм
B. Дж.Кэмпбелл
С. Ж. Локк
D. К.Оберг
E. Э.Кассирер
Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ. Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ. Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлүүдийн алинд хамаарах вэ? /2 оноо/
A.Соёлын эрх чөлөөний суурь зарчим
B. Соёлын даяаршил
С. Соёлын эрх чөлөө
D.Соёлын үйлдвэрлэл
E.Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
Улс орнуудын эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааны түвшинг харьцуулан хэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэдэг эдийн засгийн үзүүлэлт аль нь вэ? /1 оноо/
A. Үндэсний нийт бүтээгдэхүүн
B. Нэрлэсэн ДНБ
С. Бодит ДНБ
D. Нэг хүнд ногдох ДНБ
E. Дотоодын нийт бүтээгдэхүүн
Улаанбаатар Налайх чиглэлийн 15 км авто замыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж ашиглалтад оруулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?
A. Цэвэр экспорт
B. Аж ахуйн нэгжийн зардал
С.Өрх гэрийн хэрэглээний зардал
D. Гадаадын хэрэглэгчийн зардал
E. Төрийн зардал
Иргэн А 2021 онд нэгэн компаний жилийн хугацаатай, 10%-ийн хүүтэй бондыг 1000.000 төгрөгөөр авсан. А жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ? /2 оноо/
A. 1.100.000
B. 1.110.000
С. 1.001.000
D. 1.101000
E. 1.111.000
Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хамаардаг зүй тогтолыг тайлбарлаж графикаар илэрхийлсэн эдийн засагч хэн бэ? /1 оноо/
A. Джон Мейнард Кейнс
B. Фридрик фон Хайек
С. Артур Лаффер
D. Адам Смит
E. Хенри Бокли
“Төрийн эдийн засгийн бодлого” бүдүүвчийн орхигдсон хэсэгт тохирох ойлголтыг сонгоно уу?
/1 оноо/
A. Засгийн газар
B. Төв банк
С. Санхүүгийн зохицуулах хороо
D. Банкуудын холбоо
E. Арилжааны банк
Улсын зардлыг нэмэгдүүлэх нь нийт эрэлтийг яагаад нэмэгдүүлдэг вэ?
A. Төрөөс “Засгийн газрын хөтөлбөр, төсөл “ боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд зориулж зардлаа багасгаж болно. Ингэснээр нийт эрэлтийг нэмэгдүүлнэ.
B. Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулж болно. Ингэснээр ажилгүй олон хүмүүс ажилтай болж тэдний орлого нэмэгдсэнээр эрэлтийг бууруулна
С. Төрөөс “Засгийн газрын хөтөлбөр, төсөл “ боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд зориулж зардлаа ихэсгэж болно. Ингэснээр нийт эрэлт буурна
D. Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулж болно. Ингэснээр ажилгүй олон хүмүүс ажилтай болж тэдний орлого нэмэгдсэнээр эрэлтийг нэмэгдүүлнэ
E. Төсвийн зардлыг бууруулж нийтийн шинжтэй ажил зохион байгуулахгүй байх нь нийт эрэлтийг нэмэгдүүлдэг.
Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Джон Мейнард Кейнсийн намтар, үзэл баримтлалаас илүүц ойлголтыг олно уу.
A. Тэрээр сонгодог уран зохиол, хөгжим, спортоор хичээллэхийн зэрэгцээ хөрөнгийн бирж
дээр тоглож асар их амжилт олсон
B. Эх орны өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд” зэрэг олгосон
С. Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй гэдгийг баталж
төрийн оролцоотой нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн
D. Мөнгө болон банкны талаарх агуу онолч төдийгүй түүнийг хэрэгжүүлэгч юм
E. Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 1974 онд түүнд Нобелийн шагнал
олгосон
Гадаадын компанийг хянах зорилгоор бус харин үнэт цааснаас ногдол ашиг болон үнэт цаасны
ханшийн өсөлтөөс орлого олохын тулд хийдэг үйл ажиллагаа бөгөөд, урт хугацаанд илүү
найдвартай байж чадах давуу талтай үйл ажиллагааг.............................гэнэ. /1 оноо/
A. Портфелийн хөрөнгө оруулалт
B. Гадаадын шууд хөрөнгө оруулалт
С. Үндэстэн дамнасан корпорац
D. Олон улсын худалдаа
E. Гадаад худалдааны бодлого
Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг хэд хэдэн шалгуураар
тодорхойлдог. Уг шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй өгөгдлийг олно уу? /1 оноо/
A. Эдийн засгийн хөгжлийн түвшин
B. Эдийн засгийн бүтэц
С. Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ
D. Гадаад эдийн засгийн хэлбэр
E. Эдийн засгийн өсөлтийн төрөл
Иргэд сонгуульд саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх, сонирхлын бүлэгтэй хамтран ажиллах, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захидал бичих, санал хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр хэрэгждэг. Энэ нь ардчиллын аль үнэт зүйлсийг илэрхийлж байна вэ?
A. Олон намын тогтолцоо
B. Иргэдийн улс төрийн оролцоо
С. Тэгш эрх
D. Хуулийн засаглал
E. Нийтэд тайлагнах, ил тод байх ёс
Монгол улсын төрийн эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог харуулсан бүдүүвчийг ажиглаад тохирох хариултыг нөхнө үү.
A. Тагнуулын ерөнхий газар
B. Ерөнхий сайд
С. Улсын их хурлын дарга
D. Үндсэн хуулийн цэц
E. Цагдаагийн ерөнхий газар
31. “Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги бүлэг, институтуудын нийлбэр цогц” юм. Иргэний нийгмийн тухай тодорхойлсон сэтгэгчдээс хэний үзэл санаа хэлсэн үг вэ? /1 оноо/
A. К.Поппер
B. Р.Путнам
С. Р. Дарендорьф
D. Аристотель
E. Г. Гегель
Иргэний нийгмийн төлөвшил оюун санааны хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ? /1 оноо/
А. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
В. Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
С. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
D. Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
Е. Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах
Ардчилсан сонгуулийн саналыг шууд өгөх зарчмыг олно уу. /1 оноо/
А. Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
В. Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох
С. Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
D. Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
Е. Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
2000 оны Улсын Их Хурлын сонгуульд МАХН /одоогийн МАН/ сонгогчдын 52%-ийн санал авсан ч парламентын суудлын 94.7% буюу 72-ыг авсан бол бусад нам эвслүүд нийт сонгогчдын 48%-ийн санал авсан хэдий ч парламентад дөнгөж 4 суудал авч байжээ. Энэ баримт сонгуулийн аль тогтолцооны сул талыг харуулж байна вэ? /2 оноо/
А. Пропорциональ тогтолцоо
В. Мажоритари тогтолцооны энгийн олонх
С. Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
D. Мажоритари тогтолцооны үнэмлэхүй олонх
Е. Холимог тогтолцоо
Байгаль, нийгмийн олон хүчин зүйлээр нөхцөлдсөн, тэгш бус байдлыг арилгаж нийгмийн хамгааллаар хангахад илүү чиглэсэн эдийн засаг дахь төрийн зохистой оролцоог дэмждэг улс төрийн үзэл баримтлал аль нь вэ?
А. Консерватизм
В. Социал демократ
С. Либерал ардчилал
D. Неолиберализм
Е. Неоконсерватизм
Улс төрийн намын үзэл баримтлалыг шугамд өгч тэмдэглэсэн байна. Тохирох үзэл баримтлалыг сонгож нөхнө үү?
А. Неокоммунизм
В. Социалист
С. Социал реформист
D. Либерализм
Е. Нацизм
Ардчилсан нийгэмд иргэдэд мэдээлэл олгох, өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах, хяналт шалгалт хийх, шүүмжлэл өрнүүлэх, цэнгээн баясгах, боловсрол олгох зэрэг нь хэвлэл мэдээллийн ..............юм. /Нөхөх ойлголтыг сонгоно уу?/ /1 оноо/
А. Зорилтууд
В. Үндсэн зарчим
С. Эрх чөлөө
D. Эрх ашиг
Е. Үндсэн үүрэг
2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90%, хувийн телевизэд 78%, FM-радиод 60% гэсэн үнэлгээ өгчээ.
Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ? /1 оноо/
А. Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа
В. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн бодол
С. Хэвлэл мэдээллийн байгууллагын талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын өгсөн судалгаанд хийсэн дүгнэлт
D. Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал
Е. Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал
“Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах..” гэсэн үндсэн зорилготой анх байгуулагдсан байгууллага аль нь вэ? /2 оноо/
А. Хүний эрхийн үндэсний комисс
В. Үндэстнүүдийн лиг
С. Нэгдсэн Үндэсний байгууллага
D. Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг
Е. Эмнэсти Интернэйшнл
“Хүний эрхийн” тухай дараах өгөгдөлийг зөв тохируулна уу.
А. a3, b2, c1
В. a1, b3, c2
С. a1, b2, c3
D. a3, b1, c2
Е. a2, b3, c1
Иргэд болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь болон нас барахад асрамжид байсан хүмүүст тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн харилцааг нэрлэнэ үү .
А. Тэтгэмж
В. Нийгмийн халамж
С. Тэтгэвэр
D. Нийгмийн хамгаалал
Е. Нийгмийн даатгал
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, мөн сайн дураар даатгуулсан эх жирэмслэх, хүүхэд төрүүлэх тохиолдолд нийгмийн даатгалын тэтгэмж авна. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олох нөхцөлийг олно уу?
А. Нийгмийн даатгалын шимтгэлийг 9 сар, түүний сүүлийн 4 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
В. Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүний сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
С. Нийгмийн даатгалын шимтгэлийг 9 сар, түүний сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
D. Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүний сүүлийн 8 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Е. Нийгмийн даатгалын шимтгэлийг 18 сар, түүний сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас хамааралгүй ойлголтыг олно уу. /2 оноо/
А. Иргэний нийгмийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх
В. Хүний эрхийг баталгаажуулах
С. Эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх
D. Социалист төрийг бэхжүүлэх
Е. Засаг, төрийн эрх мэдлийг хуваарилах
Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлэх шаардлагатай нэхэмжлэлийн бүрдүүлбэрүүдээс хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ? /1 оноо/
А. Нэхэмжлэлийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих
В. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
С. Эрх зөрчигчийн буюу хэргийн хариуцагчийн овог, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг
D. Улсын тэмдэгтийн хураамж буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний хөлсийг хуульд заасан хэмжээгээр төлсөн баримт
Е. Нэхэмжлэгчийн гэр бүлийн байдал, боловсролын түвшин
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц тогтолцоог бий болгох, боловсронгуй хууль тогтоомж батлах нь төрийн ямар үүрэгт орох вэ?
/2 оноо/
А. Хангах үүрэг
В. Хүндэтгэх үүрэг
С. Хамгаалах үүрэг
D. Ахиц дэвшил гаргах үүрэг
Е. Нөлөөлөх үүрэг
Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор нэхэмжлэл гаргах вэ? /1 оноо/
А. 7 хоног
В. 14 хоног
С. 45 хоног
D. 30 хоног
Е. 60 хоног
Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Б-д, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Г-д газар олгохдоо иргэн Б-ийн нэр дээр байдаг “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг давхардуулан олгосон байна. Дээрх тохиолдолд иргэн Б эрх зөрчигдсөн гэж үзэн дээд шатны байгууллагад гомдол гаргажээ. Баянгол дүүргийн засаг дарга аль субьектэд хамаарах вэ? /2 оноо/
А. Гомдол гаргаж буй иргэн
В. Хуулийн этгээд
С. Хариуцагч
D. Бусад оролцогч
Е. Гуравдагч этгээд
Дэлхийн улс ба улс бус оролцогчид хоорондын олон талт харилцаа, тэдний гадаад бодлого, үйл ажиллагааг судалдаг нийгмийн шинжлэх ухааны салбар аль нь вэ? /1 оноо/
А. Олон улсын эрх зүй
В. Орон судлал
С. Улс төр судлал
D. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй
Е. Олон улсын харилцаа
Монгол улс бусад улсын улс төр, эдийн засаг, соёлын хүч чадавхи, үйл ажиллагааг өөрийн боломжоор хянах үнэлэх явдлыг илэрхийлэх ойлголтыг олно уу? /2 оноо/
А. ОУХ-ны оролцох үүрэг
В. ОУХ-нд оролцох нөлөө
С. ОУХ-нд оролцох үйл ажиллагааны чиглэл
D. ОУХ-нд тэргүүлэх чиглэл
Е. ОУХ-нд оролцох зарчим
2011 оны МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу?
/2 оноо/
А. Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах.
В. Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль олон улсын гэрээний хүрээнд хамгаалах.
С. Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх
D. Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодтой хамтран ажиллахдаа тодорхой шалгуур тавих.
Е. Гадаадад байгаа иргэддээ хууль ёсны эрх, үүрэг хариуцлагын талаарх шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх.
Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах тогтвортой хөгжлийн загварыг бий болгох, мөн хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулсан ойлголтыг юу гэж үзэх вэ?
/2 оноо/
А. Эдийн засгийн аюулгүй байдал
В. Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
С. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
D. Олон улсын тээвэр, дэд бүтэц
Е. Эдийн засгийн бие даасан байдал
Улс орны асуудалд түлхүү анхаардаг, улс орнуудад илүү нээлттэй, байгууллагын бүтэцтэй, гишүүн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлд түлхүү анхаардаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?
А. Үндэстэн дамнасан корпорацууд
В. Олон улсын төрийн бус байгууллага
С. Олон улсын байгууллага
D. Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
Е. Олон улсын гэмт хэргийн сүлжээ
Доорх ойлголтуудыг харгалзах утгатай нь зөв тохируулна уу.
А. а2, b1, c3
В. a2, b3, c1
С. a3, b2, c1
D. a3, b1, c2
Е. a1, b2, c3
Монгол улс 2011 оны 7 дугаар сараас 2 жилийн хугацаатай даргалан ажилласан олон улсын байгууллага аль нь вэ? /1 оноо/
А. Олон улсын худалдааны эрх зүйн комисс
В. Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулган
С. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/
D. ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл
Е. Олон улсын атомын энергийн агентлаг
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс нь олон зуун жилийн харилцааны түүхтэй Азийн орнууд юм. 1990 онд орчин үеийн диполмат харилцаагаа тогтоож хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжсөн бол түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ? /2 оноо/
А. Иж бүрэн түншлэл
В. Иж бүрэн стратегийн түншлэл
С. Стратегийн түншлэл
D. Өргөн хүрээтэй түншлэл
Е. Олон талт хамтын ажиллагааны түншлэл
Зөөлөн хүчний бодлого нь хатуу хүчний бодлогоос зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс зэргээрээ ялгаатай байдаг. Тэгвэл зөөлөн хүчний бодлогын зарчим аль вэ? /1 оноо
А. Үнэт зүйлс соёл, төрийн бодлого
В. Зорилгыг өөрчлөн чиглүүлэх
С. Сэтгэл татам байдал
D. Үнэмшил тогтолцоо
Е. Сэтгэл татах чадвар
