wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

222222

Total questions: 33

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.

Ажилгүйдлийг бууруулах үндсэн арга замуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

А. Өрсөлдөөний арга       

b)

B.Эдийн засгийн арга                   

c)

C. Захиргааны арга              

d)

D. Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга

2.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний илрэх арга хэлбэрт үл хамаарах өгөгдлийг олно уу?

a)

А. Мэдээлэх олж авах

b)

В. Үг хэлэх

c)

 С. Хэвлэн нийтлэх

d)

D. Тайван жагсаал цуглаан хийх

3.

Хүсэл зорилгодоо нийцүүлэн бусдын үйл ажиллагааг өөрчлөх чадварыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

А. Эрх мэдэл

b)

В.Хүсэл зориг       

c)

С.  Иргэний  эрх      

d)

D. Иргэний үүрэг

4.

"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм.  Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь хэлсэн бэ?

a)

А.Гераклит              

b)

B.Сократ       

c)

C. Демократ       

d)

D. Аристотель

5.

Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

А.  Гар урлал           

b)

В. Хөгжим театр           

c)

С.  Хадны бичээс

d)

D. Бүжиг наадам

6.

Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ, шаардлага нь аль ойлголтод хамаарах вэ ?

a)

A.Хөдөлмөрийн эрэлт

b)

B. Хөдөлмөрийн нийлүүлэлт

c)

C.Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр

d)

D.Эдийн засгийн идэвхигүй хүн

7.

Иргэн Л өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд төр засгийн үйл ажиллагааны талаар захидал бичив.Энэ нь иргэдийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

A. Нийцгүй оролцоо

b)

B. Зөвшөөрөлгүй оролцоо

оролцоо

c)

C. Хориглосон оролцоо

d)

D. Нийцтэй

8.

Үгээр илэрхийлсэн утга санааг илүү хүчтэй болох нь үгэн бус харилцааны аль үүрэгт хамаарах вэ?

a)

A. Хүч нэмэх

b)

B. Зөрчилдөх

c)

C. Орлох

d)

D. Нэмэх

9.

Аль бодомж нь зөв бэ?

a)

A. Төр иргэний өмнө үүрэг хүлээнэ.

b)

B. Төр иргэний өмнө үүрэг хүлээх шаардлагагүй

c)

C. Төрд үүрэг гэж байдаггүй.

d)

D. Иргэн дан ганц эрхээ л эдлэх ёстой.

10.

Стресс үүсгэдэг хүчин зүйлсийг дурдахдаа илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)

A. Ажилгүйдэл

b)

B. Шинэ сургуульд шилжин орох

c)

C. Ядуурал

d)

D. Гэр бүлийн баяр баясгалан

11.

Ёс заншил нь нийгмийн амьдралын бүх хүрээнд илэрдэг. Баяр ёслол, хурим найрын ёс дэг, ураг төрлөө мэдэх, өвөг дээдсээ хүндэтгэх, газар ус, уул овоогоо хайрлах нь нийгмийн амьдралын аль хүрээнд илэрдэг вэ?

a)

A. Оюун санааны          

b)

B. Улс төрийн

c)

C. Эдийн засгийн

d)

D. Эрх зүйн

12.

Дараах соёлын өвүүдээс аль нь биет соёлд хамаарах вэ?

a)

A. Ингэ хөөслөх зан үйл

b)

B. Эрийн гурван наадам

c)

C. Бий биелгээ

d)

D. Хэрлэн барс хотын суварга

13.

Иргэн Д дүүргийн засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшиж байв. Гэтэл уг газрыг давхцуулан иргэн Н-д олгосон учир Д захиргааны хэргийн шүүхэд хандав. Уг шүүх хуралдааныг хэн удирдах бэ?

a)

A. Шүүгч

b)

B. Засаг дарга

c)

C. Нэхэмжлэгч

d)

D. Хариуцагч

14.

Хүмүүсийн хооронд үүсэх эерэг харилцааг илэрхийлсэн хэлц аль нь вэ?

a)

A. Гар бариад бугуй барих

b)

B. Гар хоосон

c)

C. Гар татах

d)

D. Гар нийлэх

15.

Бичмэл хэм хэмжээнд тулгуурлан тодорхой албан тушаалтнаас гаргасан захирамжилсан шийдвэрийг . . . . . . . . . . гэнэ.

a)

A. Хууль

b)

B. Хуульчилсан акт

c)

C. Дүрэм

d)

D. Тушаал

16.

Төв банкнаас явуулсан үйл ажиллагаа аль нь вэ?

a)

A. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав.

b)

B. Цахилгааны төлбөр дамжуулав.

c)

C. Иргэдийн мөнгөн хадгаламжийг хүлээн авав.

d)

D. Хэрэглээний зээл олгов.

17.

Ёс заншил нь нийгмийн амьдралын бүх талыг хамардаг. Тэгвэл ёс заншлын эдийн засгийн амьдралд хамаарах жишээг олно уу?

a)

A. Нүүдэлчин амьдрал, аж ахуйг эрхлэх арга ухаан гэх мэт

тансаг байгаль, ариун дагшин ус мөрөн гэх мэт

b)

B. Баяр ёслол, хурим найрын ёс дэг, ураг төрлөө мэдэх, өвөг дээдсээ хүндэтгэх, газар ус, уул овоогоо хайрлах гэх мэт

c)

C. Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх, төрийн их цагаан тугийг залах, хүндэтгэх гэх мэт

d)

D. Хадны бичээс, булш хиргисүүр, хөшөө дурсгал, онгон

18.

1924 оноос Улсын нийслэлийн нэрийг хэрхэн өөрчилсөн бэ?

a)

A. Чингис хот

b)

B. Улаанбаатар хот

c)

C. Сүхбаатар хот

d)

D. Нийслэл хүрээ

19.

Константинополь хот хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

A.330 он

b)

B.395 он

c)

C.534 он

d)

D.537 он 

20.

Алтан ордны хаант улсын нийслэл аль нь вэ?
     

a)

А. Сарай хот

b)

B. Самарканд

c)

C. Астрахань

d)

D. Бах чисрай

21.

Аль нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах суурин бэ?  

a)

A.. Дорнод аймгийн Тамсагбулаг

b)

B.Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуй

c)

C.Баянхонгор аймгийн Цагаан агуй

d)

D.Дундговь аймгийн Гурван сайхан

22.

Чингис хаан 1204 онд “Сайрь хээрийн тулаан” хэмээн түүхэнд үлдсэн дайныг аль аймагтай хийсэн бэ?

a)

А. Татар аймаг 

b)

B. Мэргэд аймаг

c)

C. Найман аймаг

d)

D. Хэрэйд аймаг

23.

Тусгаар тогтнолын төлөө Орос улсаас тусламж хүсэхээр явсан төлөөлөгчдийг нэрлэнэ үү.

a)

A. Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан

b)

B. VIII Богд Жавзандамба, Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд

c)

C. Т.Намнансүрэн, С. Магсаржав, Ж.Дамдинсүрэн

d)

D. Бадамдорж, Магсаржав, Дамдинсүрэн

24.

1990 оны ардчилсан хувьсгалын үед МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход МАХН-аас шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтэн аль нь вэ?


a)

A. Р.Гончигдорж

b)

B. Д.Бямбасүрэн

c)

C. С.Зориг

d)

D. Ж.Батмөнх

25.

Өндөр гэгээн Занабазар 1686 онд “Сомбо үсэг” -ийг зохиожээ. Энэ нь хэддүгээр жаран бэ?

a)

A.IXжаран

b)

B.X жаран

c)

C.XI жаран

d)

D.XII жаран

26.

урагт эртний нүүдэлчдийн үлдээсэн ямар дурсгал байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)

A. Дөрвөлжин булш

b)

B.Хиргисүүр

c)

C.Буган хөшөө

d)

D.Хадны зураг

27.

Зурагт эртний нүүдэлчдийн үлдээсэн ямар дурсгал байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)

A.Түүвэр олдвор

b)

B.Цац суварга

c)

C.Буган хөшөө

d)

D.Хадны зураг

28.

“Цагадайд Их засаг хуулийн биелэлтэд хяналт тавих, шийтгэл гэсгээлт оногдуулж байх ажлыг хариуцуулав”.  Дээрх сурвалжийн мэдээнд үндэслэн ямар дүгнэлт хийж болох вэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)

A.Цагадай Их Монгол улсын хаан байжээ.

b)

B.Цагадай өнөөгийн шүүгчтэй дүйх албыг хашиж байжээ.

c)

C.Цагадай Их Монгол улсын хамгийн эрх мэдэлтэй хүн байжээ.

d)

D.Их Монгол улсын үед алтан ургийнхан бүхнийг шийдэж байжээ.

29.

XVIII-XX зуунд хэлбэршин тогтсон Монголчуудын мал аж ахуйгаа хөтлөн явуулдаг гол аргыг сонгоно уу.
                 

a)

А. Хүрээ нүүдэл

b)

B. Отог

c)

C. Өргөн айлсалт

d)

D. Хот айл

30.

Арван тавны цагдаа хэмээн нэрлэх болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.
   

a)

А. 15 мод газрыг хариуцан ажилладаг

b)

B. 15 км газрыг хариуцан ажилладаг

c)

C. 15 м газрыг хариуцан ажилладаг

d)

D. 15 өртөө  газрыг хариуцан ажилладаг

31.
a)

A.Хамгийн өндөр өвчлөлтэй жил 1940-өөд он байгаа нь харагдаж байна

b)

B.Өвчтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам багассан харагдаж байна

c)

C.Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар улам хөгжсөн

d)

D.Нийт өвчтөнд ногдох эмч нарын тоо өссөн нь харагдаж байна

32.

Увс аймгийн малчин эмэгтэй Бадам улаан армид 1942 онд 5000 төгрөг 1600 хонь, 6 тэмээ, 94 адуу бэлэглэж “фронт Бадам” хэмээн алдаршжээ.Энэ хүний нутаг болох Увс аймгийг хэдийн тоогоор дугаарласан байна вэ?

a)

A.1

b)

B.2

c)

C.3

d)

D.4

33.

Хятадын "Цагаан хэрэм"-ийг барьж эхлэх болсон шалтгаан юу вэ?

a)

A. Вэй улсын довтолгооноос хамгаалахын тулд

b)

B. Чингис хааны довтолгооноос хамгаалахын тулд

c)

C. Хүннүчүүд болон тэр үеийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд

d)

D. Умард Алтан улсын довтолгооноос хамгаалахын тулд