Worksheets2023 үнэлгээний сорил 9 анги
Total questions: 15
Worksheet time: 10mins
Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу.
Аливаа мэдээллийг үг ашиглан амаар болон бичгээр илэрхийлэхийг ....................... гэнэ.
A. нийгмийн харилцаа
B. үгэн харилцаа
C. нийгмийн харилцан үйлдэл
D. үгэн бус харилцаа
Ямар нэгэн мэдээлэл дамжуулахыг зорьж буй талыг юу гэж нэрлэдэг вэ?
A. мэдээллийг илгээгч
B. хүлээн авагч
C. мэдээлэл дамжуулах суваг
D. мэдээллийг илэрхийлэгч
Үгээр илэрхийлсэн утга санаанд нэмэлт болох нь үгэн бус харилцааны аль үүрэгт хамаарах вэ?
A. зөрчилдөх
B. орлох
C. нэмэх
D. хүч нэмэх
Хүмүүс бие биеэсээ тодорхой зайд байхыг хүсдэг. Сайтар ажиглавал ихэвчлэн ижил хэмжээний зай барихыг эрмэлздэг. Гэвч хэн нэг нь энэ тогтсон орон зайн хэмжээг зөрчиж хэт ойртох эсвэл холдох нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
A. проксемикс
B. дуу хоолой
C. биеийн хэл
D. нүүр хувирал
Үеэс үед өвлөгдөж тухайн үндэстний аж төрөх хэв маяг болон нийгмийн харилцааг зохицуулж байдаг хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?
A. соёл
B. ёс заншил
C. үндэстний соёл
D. зан заншил
Баяр ёслол, хурим найрын ёс дэг, ураг төрлөө мэдэх, өвөг дээдсээ хүндэтгэх, газар ус, уул овоогоо хайрлах нь дарах ойлголтуудын алинд нь хамаарах вэ?
A. нийгмийн амьдрал
B. улс төрийн амьдрал
C. оюун санааны амьдрал
D. эдийн засгийн амьдрал
Соёлын биет өвд аль нь хамаарах вэ?
A. гар урлал
B. ёс заншил
C. хадны бичээс
D. баяр наадам
Ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг юу гэж нэрлэдэг вэ?
A. хөдөлмөр
B. хөдөлмөрийн зах зээл
C. биеийн хүчний хөдөлмөр
D. ажиллах хүч
Монгол улсад хэдээс хэдэн насны хүмүүсийг “Хөдөлмөрийн насны хүн ам” гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг вэ?
A. 15-59 нас
B. 16-60 нас
C. 18-60 нас
D. 21-60 нас
Мөнгөний үндсэн шинжээс аль нь илүүц вэ?
A. авч явахад хялбар байх
B. залгамж чанаргүй байх
C. бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх
D. урт хугацаанд хэрэглэхүйц чанартай байх
Тодорхой асуудлаар хийгдсэн олон улсын гэрээг юу гэж нэрлэдэг вэ?
A. хууль
B. хуульчилсан акт
C. тунхаглал
D. конвенц
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэдэн онд баталсан бэ?
A. 1945 он
B. 1946 он
C. 1948 он
D. 1949 он
Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага аль вэ?
A. Засгийн газар
B. Улсын Их Хурал
C. Шүүх
D. Үндсэн хуулийн цэц
хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага аль нь вэ?
цагдаагийн байгууллага
шүүхийн байгууллага
захиргааны байгууллага
Дээрх бүгд
Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ?
Биет ба биет бус өв
үл хөдлөх ба хөдлөх
албан ба албан бус
заавал ба сайн дурын
