wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги түвшин тогтоох сорил

Total questions: 24

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

1. Монголын улс төрийн нэгдэл анхны удаа ямар хааны үед сэргэсэн бэ?

a)

A. Галдан бошигт хааны үед 

b)

B. Батмөнх даян хааны үед   

c)

C. Эсэн тайш хааны үед   

d)

D. Түмэн засагт хааны үед

2.

2. Зүүн гарын хаант улсыг хэн үндэслэн байгуулсан бэ?

a)

А. Батмөнх Даян хаан 

b)

В. Галдан бошгот хаан 

c)

С. Хошой Чин ван Ханддорж 

d)

D. Лигдэн хутагт хаан

3.

3. Монголын "Дөчин түмэн Монголын эзэн" хэмээн өөрийгөө өргөмжилж Манжийн хаан Нурхачийг "мөрөн голын хөвөөнд суух гурван түмнийг захирсан өчүүхэн хан" хэмээн Лигдэн хаан өгүүлсэн. Энэ захианы ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.

a)

A. Монголчууд Манжийн хаан нурхачитай захиагаар харьцаж байсан      

b)

B. Монголчууд шинээр мандан гарч буй Манж улсад шахалт үзүүлж, буулт хийлгэх далд санаа агуулж байсан

c)

C. Хөрш улсуудтай найрсаг харилцаатай байхыг зорьж байсан      

d)

D. Цэргийн давуу байдлыг ашиглан эзлэн түрэмгийлэхийг зорьж байсан

4.

4. Монголчууд гэрийн сургалтаар ямар мэдлэг олж байсан бэ?

a)

А. Бичиг үсэг, төрт ёсны үзэл, зан заншил       

b)

В. Бурхны шашны сургалт, хууль цааз    

c)

С. Манжийн хууль цааз, Монгол, манж бичиг,

d)

D. Их бага таван ухаан, төр ёсны үзэл, манж бичиг

5.

5. Монголд байгуулагдсан шарын шашны анхны хийд аль вэ?

a)

А. Амарбаясгалант 

b)

В. Зүүн хүрээ 

c)

С. Эрдэнэ зуу 

d)

D.Манзушир

6.

6. Манж Чин улсын зүгээс Монголчуудыг өөртөө нэгтгэн гадаад, дотоод Монгол хэмээн хувааж олон жижиг хошуунд хуваасны сөрөг үр дагаврыг зөв тайлбарласныг сонгоно уу.

a)

А. Монголчууд олон аймаг, хошуунд хуваагдсанаар төр удирдах урлагт суралцаж өөр хоорондоо өрсөлдөх болсон

b)

В. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар татвар, мөнгө хүүллийн систем нэвтэрч худалдаачид өрсөлдөх болсон

c)

С. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар нэгдэн нийлэх, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг таслан зогсоосон     

d)

D. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар нэгдсэн удирдлагыг таслан зогсоосон

7.

7. 1755-1758 онд Халх Монголд гарсан зэвсэгт тэмцлийн удирдагч хэн байсан бэ?

a)

А. Чингүнжав 

b)

В. Тогтох 

c)

С. Сэвдэнбалжир  

d)

D. Амарсанаа

8.

8. Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэх болсон шалтгаан аль нь вэ?

a)

А. Монголын хүн амыг олшруулах 

b)

В. Зэвсгийн хүчээр эзлэх  

c)

С. Эрчүүдийг дайнд явуулах   

d)

D. Хүн амыг хятадчилах, тариан талбай болгох

9.

9. Америк тивийг хэн, хэзээ нээсэн бэ?

a)

А. Васко да Гама 1498 он 

b)

В. Ф.Магеллан 1518-1522 он

c)

С. Х.Колумба 1492 он      

d)

D. Жеймс Кук 1770 он

10.

10. Доорх ишлэлийн ямар утга санааг тодорхойл.

“Төлсөн зоос нь өргөлийн хайрцагт жингэнэн ороход сүнс нь тамын орноос диваажин руу нисэн одно.”

a)

А. Сүм хийдэд өргөл барьц төлөх ёстой.   

b)

В. Өргөл барьц өгөх нь хүн бүрийн бурхан өмнө хүлээсэн үүрэг.

c)

С. Сүмд мөнгө төлж нүгэл хилэнцээ арилгаж диваажинд очиж болно.

d)

D. Сүм хийдэд өргөл өргөх нь буруу зүйл.

11.

11. Соён гэгээрлийн хөдөлгөөний үр дүнг дараах ойлголтуудаас ялган тодорхойлж зөв хариултыг сонгоорой.

a)

A.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шашныг улам хөгжүүлсэн      

b)

B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн.        

c)

C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.        

d)

D.Соён гэгээрлийн хөдөлгөөн үр дүнд ном, тогтмол хэвлэл олширсон

12.

12. Капиталист тогтолцооны давуу талыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.

a)

A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх ёстой.

b)

B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах ёстой.  

c)

C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах ёстой.     

d)

D.Хувь хүн өөрийн хүсэл сонирхлын дагуу бүтээх боломжтой.

13.
  1. 13. Аль нь Зүүн Монголын баруун зүүн түмнийг нэгтгэн “Төв засгийн газар” байгуулсан хаан вэ?

a)

A. Галдан бошигт хаан 

b)

B. Батмөнх даян хаан

c)

C. Эсэн тайш хаан   

d)

D. Түмэн засагт хаан

14.
  1. 14. 1640 онд Тарвагатайн Улаан бураа хэмээх газар Монгол-Ойрадын их цаазыг батлан гаргасны ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.

a)

А. Их Монгол улсаас хойш нэгэн хуулийн дор нэгдсэн үйл явдал болсон

b)

В. Өвөр Монгол, Ойрад Монголын нөлөө бүхий ноёд дотоодын эв нэгдлээ хангахын тулд нэгдэн нийлсэн үйл явдал болсон

c)

С. Манж Чин улсын түрэмгийллийн эсрэг дотооддоо хууль эрхзүйн хүрээнд нэгдэн нийлсэн үйл явдал болсон  

d)

D. Бүх Монголчууд дотооддоо хууль эрхзүйн хүрээнд нэгдэн нийлсэн үйл явдал болсон

15.
  1. 15. Халхыг Манжийн мэдэлд оруулан авах ёслолыг хаана, хэдэн онд хийсэн бэ?

a)

A. 1686 онд Хүрэн бэлчирт     

b)

B. 1688 онд Ар элстэйд       

c)

C. 1691 онд Долооннуурт        

d)

D. 1698 онд Хархорумд

16.

4. "Монголчууд бичиг үсэгтэй хүмүүсээ багш гэж дуудна. Бичиг үсэг сурах сурагчдыг ........... гэнэ. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.          

a)

А. Сурагч             

b)

В. Шавь               

c)

С. Ард            

d)

D. Суралцагч

17.

 5. Монголд бурхны шашин дэлгэрснээр бөөгийн шашны ямар зан үйлийг хориглосон байдаг вэ?

a)

A. Цайны дээж, овоонд идээ өргөх      

b)

B. Цуст тайлга, хойлоглон оршуулах      

c)

C. Газар хөндөхийг хориглосон                      

d)

D. Усанд сүү, голын эхийг ухах

18.

6.Манж Чин улсын зүгээс шарын шашныг дэмжих болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.

a)

А. Монголчуудыг шарын шашнаар дамжуулан өөрийн эрхшээлд үг дуугүй баримтлан захирч байхад чухал байсан учраас     

b)

В. Монголчуудыг шарын шашнаар дамжуулан оюун санааг нь удирдаж байсан учраас

c)

C. Монголчууд шарын шашин шүтдэг учир хожим оюун санаа, сүсэг бишрэлээр нэгдэн нийлэх бололцоо олгож байсан учраас            

d)

D. Монголчуудад шарын шашнаар дамжуулан боловсрол олгож байсан учраас

19.

7. Манж Чин гүрний эсрэг тэмцэж байсан дараах зүтгэлтнний хэн нь Хаант Орос улс руу зугтан гарч удалгүй таалал төгссөн бэ?

a)

А. Цахарын Лигдэн хаан 

b)

B. Хотгойдын Чингүнжав

c)

C. Халхын Цогт тайж 

d)

D. Хойдын Амарсанаа

20.

8. Шинэ засгийн бодлогыг ямар зорилготойгоор Монголд хэрэгжүүлэхийг оролдож байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

a)

А. Монгол түмний хөгжлийн түүчээ хэмээн        

b)

B. Монголчуудыг аврах бодлого хэмээн

c)

C. Үндсийг таслах, шашныг устгах бодлого хэмээн   

d)

D. Хүн амыг уусгах, бэлчээр нутгийг тариан талбай болгох хэмээн

21.

9. Австрали тивийг хэн, хэзээ нээсэн бэ?

a)

А. Васко да Гама 1498 он     

b)

В. Ф.Магеллан 1518-1522 он

c)

С. Х.Колумба 1492 он          

d)

D. Жеймс Кук 1770 он

22.

10. Шашны шинэтгэх хөдөлгөөнийг юу гэж нэрлэж байсан бэ?

a)

А. Гуманизм 

b)

В. Индульгенц

c)

С. Инквизици          

d)

D. Реннесанс

23.

11. . . ............................ бол мухар сүсэг, хэдхэн хүний хязгааргүй эрх мэдэл, шинжлэх ухаанч бус сэтгэлгээ зэрэг зүй бус явдлыг шүүмжилж, нийгмийн харилцааны зүй тогтол, эрүүл зөв үзэл, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд шинэ үзэл, тайлбар өгсөн хөдөлгөөн юм. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу.

a)

A.Хүмүүнлэг үзэл буюу гуманизм      

b)

B.Соён гэгээрлийн хөдөлгөөн      

c)

C.Сэргэн мандалт     

d)

D.Соён гэгээрүүлэх үзэл санаа

24.

12. Капиталист тогтолцооны сөрөг үр дагаврыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.

a)

A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх болсон

b)

B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах болсон.   

c)

C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах болсон.

d)

D.Нийгэмд баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдсэн.