wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Дериватив Үнэ тогтоох нь

Total questions: 7

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

Хувьцааны үнэ $30, тасралтгүй нийлмэл эрсдэлгүй хүү жилийн 5% үед ногдол ашиггүй хувьцаагаар 6 сарын форвард гэрээ байгууллаа гэж бодьё. Форвард үнэ хэд вэ? Хариултаа аравтын дараах 2 орны нарийвчлалтай бичнэ.

(a)  

2.

Хувьцааны индекс 350, эрсдэлгүй хүүний түвшин жилийн 4% (тасралтгүй нийлмэл), ногдол ашгийн хэмжээ жилийн 3% үед 4 сарын фьючерсийн гэрээний үнэ хэд байх вэ? Хариултаа аравтын дараах 2 орны нарийвчлалтай бичнэ.

(a)  

3.

Тасралтгүй нийлмэл эрсдэлгүй хүү жилийн 7%, хувьцааны индексийн ногдол ашгийн өгөөж нь жилийн 3.2% байна. Индексийн одоогийн үнэ цэнэ 150. Зургаан сарын фьючерсийн үнэ хэд вэ? Хариултаа аравтын дараах 2 орны нарийвчлалтай бичнэ.

(a)  

4.

Индекс 1200, гурван сарын эрсдэлгүй хүү жилийн 3%, дараагийн гурван сарын ногдол ашгийн орлого жилийн 1.2% байна. Зургаан сарын эрсдэлгүй хүү 3.5%, дараагийн зургаан сарын хугацаанд ногдол ашгийн орлого жилийн 1% байна. Гурван сарын хугацаатай гэрээний индексийн фьючерс үнийг тооц. Бүх зээлийн хүү, ногдол ашгийн өгөөж нь тасралтгүй нийлмэл. Хариултаа аравтын дараах 2 орны нарийвчлалтай бичнэ.

(a)  

5.

Одоогийн ам.доллар евротой харьцах ханш 1.2000 доллар байна гэж бодъё. Зургаан сарын форвард ханш 1.1950. Зургаан сарын хугацаатай ам.долларын хүү жилийн 1% байна. Зургаан сарын хугацаатай еврогийн хүүг тооц.

(a)  

6.

Газрын тосны спот үнэ нэг баррель нь 50 доллар бөгөөд нэг баррель газрын тосыг нэг жилийн турш хадгалах зардал нь 3 доллар бөгөөд жилийн эцэст төлөх ёстой. Эрсдэлгүй хүүгийн түвшин жилийн 5% байна. Газрын тосны нэг жилийн фьючерс үнийн дээд хязгаар хэд вэ? Хариултаа аравтын дараах 2 орны нарийвчлалтай бичнэ

(a)  

7.

Валютын ханш 0.7000, дотоод, гадаадын зургаан сарын эрсдэлгүй хүү 4.9%, 8.9% (хоёулаа тасралтгүй нийлмэл) байна. Зургаан сарын форвард ханш хэд вэ? Хариултаа аравтын дараах 4 орны нарийвчлалтай бичнэ.

(a)