Worksheetsbodlogo
Total questions: 10
Worksheet time: 22mins
1. АНУ ийн засгийн газрын бонд 1/7 болон 7/7 ний өдрүүдэд 7% ийн купон төлдөг. Тэгвэл 7/7/2017 оос 8/8/2017 ний хооронд бонд эзэмшигчид $100 тутамд хэчнээн хэмжээний хүү хуримтлагдах вэ? Хэрвээ компанийн бонд байсан бол таны хариулт хэрхэн өөрчлөгдөх вэ?
(a)
2. Евродолларын фьючерсийн үнэ 96.76-аас 96.82 болж өөрчлөгдсөн. 2 гэрээнд урт позизтой орсон арилжаачны ашиг эсвэл алдагдал нь хэд болох вэ?
(a)
3. 90 хоногийн хугацаатай сангийн вексель 10.00 байна. Хөрөнгө оруулагчийн 90 хоногийн хугацаанд олох тасралтгүй нийлмэл хүү (бодит/365 суурьтай) хэд байх вэ?
(a)
4. Засгийн газрын бондын үнэ 101-12 бол дараах бондуудаас аль нь хүргэхэд хамгийн хямд бонд вэ? Бонд Ишлэгдсэн үнэ ($) 125-05, 142-15, 115-31, 144-02 Хөрвүүлэх хүчин зүйл 1.2131, 1.3792, 1.1149, 1.4026
(a)
5. 8 дугаар сарын 01-ний өдөр багцын менежер 10 сая долларын бондын багцтай байсан. 10 дугаар сард тус багцын ЖДХ 7.1 жил байна. 12 сарын засгийн газрын бондын фьючерсийн үнэ одоо 91-12 байгаа бөгөөд хүргэхэд хамгийн хямд бонд хугацаа дуусах үед 8.8 жилийн ЖДХ-тай байна. Тэгвэл дараагийн 2 сард багцын менежер өөрийн багцаа хүүний түвшний эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?
(a)
6. Сангийн бондын фьючерс үнэ 103-12. Гурван бондуудын үнүүд нь 115-06, 135- 12 болон 155-28 бөгөөд хөрвүүлэх хүчин зүйлс нь 1.0679, 1.2264 болон 1.4169 юм. Хүргэхэд хамгийн хямд бондыг тооцоол.
(a)
7. Өнөөдөр 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр бөгөөд 2030 оны 10 сарын 12- нд хугацаа нь дуусах 6% хувийн купон төлдөг засгийн газрын бондын үнэ 102-07 гэж ишлэгдсэн бол мөнгөн төлбөр /cash price/-ийг олно уу.
(a)
8. Өнөөдөр 2021 оны 5 сарын 5 ны өдөр бөгөөд 2034 оны 7-р сарын 27-нд хугацаа нь дуусах 12 хувийн купонтой Засгийн газрын бондын санал болгосон үнэ 110-17 гэж ишлэгдсэн бол мөнгөн төлбөрийг ол.
(a)
9. Өнөөдөр 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр. Жилийн 6% ийн купонтой АНУ- ын засгийн газрын бондын үнэ 120-00. Тус бондын хугацаа 2033 оны 7 дугаар сарын 27-ний өдөр дуусна. Мөнгөн төлбөр хэд болох вэ?
(a)
10. 9 сарын SOFR-ийн хүү жилийн 8%, 6 сарын зээлийн хүүтэй гэж бодъё. хүү нь жилийн 7.5% (бодит >365 ба тасралтгүй нийлбэртэй). 6 сарын хугацаатай гэрээний 3 сарын SOFR фьючерсийн ишлэгдсэн үнийг тооцоол.
(a)
