wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн давхраажилтын байр суурь

Total questions: 20

Worksheet time: 20mins

Name
Class
Date
1.

Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших,нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг ..................... гэнэ.

a)

Дахин нийгэмшилт 

b)

Адилсал 

c)

Нийгэмшилт

d)

Хүүхдийн нийгэмшилт

e)

Аялдах үйлдэл

2.

Бүх хүний нийгэмшилт нь өмнөх туршлага дээрээ тулгуурласан өгсөх замаар явагддаггүй. Урьд тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх нь бий. Үүнийг  ............. гэнэ.

a)

Адилсал

b)

Дахин нийгэмшилт

c)

Нийгэмшилт

d)

Хүүхдийн нийгэмшилт 

e)

Аялдах үйлдэл

3.

Нийгмийн үйлдэгчдийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүргэх

a)

Ил чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

4.

Үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар

a)

Ил чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

5.

Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагавар

a)

Ил чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

6.

Өсвөр үеийнхний нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?

a)

Үе тэнгийнхэн           

b)

Гэр бүл          

c)

Сургууль

d)

Хэвлэл мэдээлэл       

e)

Ажлын байр

7.

Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Босоо, хэвтээ          

b)

Өсгөх, уруудах          

c)

Хувийн, бүлгийн

d)

Үе хоорондын, үе дотоодын     

e)

Олдмол, төрөлх

8.

Эцэг эх, гэр бүлийн төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр хувь хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ............................гэнэ.

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

9.

1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр олон үйлдвэрүүд хаагдан ажиллагсад нь ажилгүйдлийн эгнээнд шилжин орсон. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?

a)

Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

c)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

10.

Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг хувь хүнээс хамаарч байгаа эсэхээс нь хамаарч хэрхэн ангилдаг вэ?

a)

Босоо, хэвтээ                                

b)

Өсгөх, уруудах      

c)

Хувийн, бүлгийн

d)

Үе хоорондын, үе дотоодын   

e)

Олдмол, төрөлх

11.

Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол

...........гэнэ.

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

12.

Иргэн Болд манаач, сахиул, жижүүр, зэрэг ажлуудыг хийж байсан. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?

a)

Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

c)

Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн

d)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

e)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

13.

Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг төрөлхийн байр сууриа өөрчилж байгаа эсэхээс нь хамаарч хэрхэн ангилдаг вэ?

a)

●        Босоо, хэвтээ                              

b)

●        Өсгөх, уруудах     

c)

●        Хувийн, бүлгийн

d)

●        Үе хоорондын, үе дотоодын   

e)

Олдмол, төрөлх

14.

Хувь хүний нийгэм, эдийн засгийн байр суурьт өөрчлөлт гараагүй бол

a)

●        Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

●        Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

●        Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

●        Хувийн шилжих хөдөлгөөн

e)

●        Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

15.

Импортын худалдааны компанид худалдааны төлөөлөгч хийж байсан залуу салбар нэгжийнхээ захирлаар томилогдон ажиллах болжээ.

Энэ нь аль шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?

a)

●        Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

●        Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

c)

●        Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн

d)

●        Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

e)

●        Үе дотоодын шилжих хөдөлгөөн

16.

Эдийн засаг, эрх мэдлийн нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийн эрх ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг ба бусдаас шаарддаг

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

17.

Энэхүү хандлага нь О.Конт, Э.Дюркгейм нараас үүсэлтэй бөгөөд Т.Парсонс орчин үеийн дүр төрхийг нь тодорхойлсон.

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

18.

Энэхүү хандлага хувь хүн утга учир, санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг хэмээн үзсэн М.Вебер, хүмүүс бэлгэ тэмдгээр дүүрэн ертөнцөд амьдардаг гэж үзсэн Ж.Мид нараас эхлэлтэй.

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

19.

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэрийг юу гэдэг вэ?

a)

Бүлэг 

b)

Нийгэм       

c)

Үндэстэн

d)

Гэр бүл       

e)

 Нийтлэг

20.

Аль нь төрөлх статусын жишээ вэ?

a)

Иргэн С.Болор Халх ястан    

b)

Миний охин сурагч

c)

Б.Батбаяр тэргүүлэх зэргийн багш болжээ

d)

Миний аав багш

e)

Түүхийн багш маань аймгийн 3 удаагийн аварга багш