Worksheetsdund 6
Total questions: 50
Worksheet time: 25mins
251.Монголчууд Унгарын ван IV Бела-гийн цэргийг хэзээ , хаана бутцохисон бэ ?
a. 1241 зун ,Саюу гол
b. 1241. Намар , Карпатын нуруу
c. 1240.зун , Дунай мөрөн
d. 1240 . өвөл , Буда хот
e. 1241.өвөл , Краков
252.Монголын цэрэг IV Бела хааныг бут цохин Унгарыг хэзээ эзэлсэн бэ ?
a. 1237
b. 1239
c. 1241
d. 1240
e. 1242
253.Өгэдэй хаан ямар улс орнуудад аян дайныг үргэлжлүүлсэн бэ?
a. Алтан улс , Солонгос , Оросын нутаг , Франц ,Герман
b. Алтан улс , Тангуд улс , оросын нутаг , Европын ихэнх нутаг
c. Алтан улс , Сүн улс , Оросын нутаг , Японы арал
d. Алтан улс , Солонгос , Оросын нутаг , Европоор
e. Алтан улс , Аннам , Солонгос , Европоор
254.Өгэдэй хаан нийслэл Хархорумыг хэзээ өргөтгөж , хэрэм барьсан бэ ?
a. 1230
b. 1236
c. 1235
d. 1233
e. 1240
255.Өгэдэй хааны “Түмэн амгалант “ орд хэдэн баганатай байсан бэ ?
a. 44
b. 55
c. 64
d. 70
e. 74
256.1241-1246 онд Их Монгол улсын төрийн хэргийг хэн түр хамаарч байсан бэ ?
a. Бат
b. Гүюг
c. Хүчү
. Толуй
e. Дөргөнэ
257.Гүюг хэзээ , хаана Их Монгол улсын төрийн хэргийг хэн түр хамаарч байсан бэ?
a. 1246 он , Хархорумд
b. 1246 он , Тамирын Шар ордонд
c. 1241 он , Дэлүүн болдогт
d. 1248 он , хар зүрхний хөх нуурт
e. 1248 он , Сайр хээрийн ордонд
258.Гүюг хааны төр барьсан хугацаа аль вэ ?
a. 1229-1241 он
b. 1246-1248 он
c. 1251-1259 он
d. 1241-1248 он
e. 1246-1251 он
259.Гүюг хааны эцэг хэн бэ ?
a. Зочи
b. Цагадай
c. Өгэдэй
d. Толуй
e. Мөнх
260.Гүюг хаан хэдэн онд хүн амын тооллого явуулсан бэ ?
a. 1246
b. 1247
c. 1248
d. 1245
e. 1249
a. 1246
b. 1247
c. 1248
d. 1245
e. 1249
261.Аль нь Гүюг хааны авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд багтах вэ ?
a. Өмнөд Сүн улсыг байлдан дагуулав
b. Өртөө замыг байгуулав
c. Бат хааны эсрэг цэрэглэн байлдав .
d. Төрийн ажил хэргийг чангатгав .
Зүүн өмнөд Азийн орнуудыг довтлов
262.1250-иад онд Их Монгол улсын нийслэл Хархорумд шашны мэтгэлцээн хэдэнтээ хийсэн нь юуг харуулж байна вэ ?
a. Хархорум хот дэлхийн олон шашны нийслэл болж байсныг
b. Дэлхийн олон шашин Их Монгол улсад ноёлохыг хүсч байсныг
c. Олон шашныхан монголчуудыг шашиндаа оруулахаар оролдож байсныг
d. Монголчууд олон шашныг хүндэлж зэрэгцэн оршихыг дэмжиж байсныг
263.Чингис хааны хөвүүдийн үр хойчис хэрхэн талцан тэмцэлдэ байв .
a. Өгэдэй , Цагадай хоёр , Зочи , Толуй хоёр
b. Зочи , Өгэдэй хоёр , Цагадай , Толуй хоёр
c. Зочи , Цагадай хоёр , Өгэдэй ,Толуй хоёр
264.Ромын Пап ламын элч Плано Карпини ямар хааны үед Монгол нутагт ирсэн бэ ?
a. Чингис хаан
b. Гүюг хаан
c. Мөнх хаан
d. Хубилай хаан
e. Өгэдэй хаан
265.Их Монгол улсын хаан Гүюг хэзээ , хаана тэнгэр болсон бэ ?
a. 1248 он , Хөх нуурын ордон
b. 1248 он , Тамирын шар ордон
c. 1249 он , Хархорум хот
d. 1248 он , Самарканд хотын орчим
266.1248-1251 онд Их Монгол улсын төрийн хэргийг хэн түр хамаарч байсан бэ ?
a. Огул хаймиш
b. Дөргөнэ
c. Годан
d. Бат хан
e. Тэмүгэ Отчигин
267.1250 онд Мөнхийг Балхаш нуурын урд Ала хамагт Их Монгол улсын хаанаар өргөмжилсөн нь яагаад хүчингүй болсон бэ ?
a. Язгуур Монгол нутагтаа хийгээгүй тул
b. Алтан ургийн олонхи ноёд оролцоогүй тул
c. Ноёд хоёр талцан нэг шийдвэрт хүрээгүй тул
d. Өгэдэйн удмынхан эсэргүүцсэн учраас
e. Зочийн удмынхан оролцоогүй тул
268.Мөнхийг хоёрдахь удаагаа хэзээ , хаана Их Монгол улсын хаанаар өргөмжилсөн вэ ?
a. 1251 он , Онон голын эх
b. 1253 он , Хархорум
c. 1251 он , Хэрлэний хөдөө арал
d. 1255 он , Хар түнийн ордон
e. 1251 он , Тамирын шар ордон
269.Мөнх хааны аав хэн бэ ?
a. Өгэдэй
b. Цагадай
c. Гүюг
d. Зочи
e. Толуй
270. Мөнх хааны төр барьж байсан хугацаа аль вэ ?
a. 1229-1241 он
b. 1251-1260 он
c. 1251-1259 он
d. 1248 – 1259 он
e. 1251-1258 он
271.1257 онд босгосон “Мөнх хаан түмэн түмэн насалтугай “ гэсэн бичигт хөшөө хаанаас олдсон бэ ?
a. Хөвсгөл , Арбулаг сум
b. Өвөрхангай , Хархорин
c. Хэнтий,Дэлгэрхаан
d. Архангай , Цэнхэр
e. Дундговь , Гурвансайхан
272.Мөнх хаан Монголын эзэнт гүрний суурьшмал хэсгийг 3 хуваан хэнд захируулсныг тохируулна уу ?
1. Хойд Хятадын Яньжин хувийг захирах яам a.М.Ялавач
2. Аму мөрөн хавийг захирах яам b. Аргун
3. Бишбалык хавийг захирах яам c.Масуд , Нехүй
a. 1a,2b,3c
b. 1c,2a,3b
c. 1b,2c,3a
273.Армяны ван II Гетум хэзээ , хаана Их Монгол улстай найрамдлын гэрээ байгуулсан бэ ?
a. 1253 он , Хархорум
b. 1254 он , Сайр хээр
c. 1252 он , Ауруг орд
d. 1251 он , ДАйду
e. 1253 он , Кайпин
274.Мөнх хаан Багдадын халифт улсыг байлдан дагуулах үүргийг хэнд өгсөн бэ ?
a. Хубилайд
b. Аригбөхөд
c. Хайдуд
d. Батад
e. Хүлэгүд
275.Францын ван IХ Людовикийн элч Г.Рубрук ямар хааны үед Монгол нутагт ирсэн бэ ?
a. Чингис хаан
b. Гүюг хаан
c. Мөнх хаан
d. Хубилай хаан
e. Өгэдэй хаан
276.Их Монгол улсын Мөнх хаан хэзээ , хаана тэнгэр болсон бэ ?
a. 1258 он , Алтан улсыг дайлж яваад
b. 1257 он , Дали улсын дайлж яваад
c. 1259 он , Эрчүү ордондоо
d. 1259 он , Сүн улсыг дайлж яваад
277.Их Монгол улс , Эзэнт гүрний үед монголчуудыг Ази , Европт юу гэж нэрлэдэг байсан бэ ?
a. Булаан эзлэгчид
b. Монголчууд
c. Бүдүүлгүүд
d. Түрэмгийлэгчид
e. Татарууд
278.Ямар хааны тамгад “ Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далайн ханы зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй айтугай “ гэж бичсэн байдаг вэ ?
a. Чингис хаан
b. Өгэдэй хаан
c. Гүюг хаан
d. Мөнх хаан
279.Дараах хаадын үндэслэсэн улсуудыг тохируулна уу .
1. Чингис хаан a. Их монгол улс
2. Хубилай хаан b.Монголын Цагадайн улс
3. Бат хаан c. Монголын Ил хаадын улс
4. Цагадай d. Монголын Алтан ордны улс
5. Хүлэгү e. Монголын Их Юань улс
a. 1a,2c,3d,4b,5e
b. 1a,2d,3e,4b,5c
c. 1a,2e,3d,4c,5b
d. 1a,2e,3b,4d,5c
e. 1a,2e,3d,4b,5c
280.Монголын Алтан ордны улсыг үндэслэн байгуулагч хэн бэ ?
a. Мөнх
b. Хүлэгү
c. Цагадай
d. Зочи
e. Бат
281. Монголын Алтан ордны улс хэдий үед оршин тогтнож байсан бэ ?
a. 1206-1368
b. 1260-1368
c. 1225-1380
d. 1242-1490
e. 1242-1480
282.Монголын Алтан ордны улсын гол нутаг хаана байсан бэ ?
a. Ижил өрний адаг урсгал
b. Или мөрний адаг урсгал
c. Кавказын нурууны ар бие
d. Эрчис мөрний эхэн урсгал
e. Каспийн тэнгисийн зүүн бие
283.Монголын Алтан ордны улсын гол нутаг хаана байсан бэ ?
a. Булгар
b. Сарай Бат
c. Сарай Бэрх
d. Бухар
e Самарканд
284.Алтан ордны улс хэдэн том хэсэгт хуваагдаж байв ?
a. 5
b. 3
c. 4
d. 6
e. 2
285.Алтан ордны улс цэрэг – засаг захиргааны хэдэн тойрогт хуваагдаж байв .
a. 10
b. 8
c. 9
d. 3
e. 6
286.Алтан ордны улсын засаг захиргааны үндсэн нэгж аль бэ ?
a. Аймаг
b. Тойрог
c. Хэсэг
d. Хот улс
e. Түмэн
287.Монголын Алтан ордны улсын монголчууд хэний үед Лалын шашинд орсон бэ ?
a. Сартаг \1255-1257\
b. Туда Мөнх \1282-1285\
c. Үзбек \1312-1342\
d. Мөнхтөмөр \1266-1282\
e. Бэрх \1257-1266\
288.Алтан ордны улс ба Оросын хот улсуудын харилцаан хамаарал аль нь вэ ?
a. Харьяанд нь байж татвар төлдөг байв .
b. Тусгаар байдалтай байж , туслах гэрээ байгуулсан
c. Бүрэн эрхэнд нь орж , шууд захирагдсан
d. Хараат байдалд байж , цэргийн алба хааж байв
e. Бүрэн тусгаар хот улсууд байсан .
289. 1380 онд Куликовын талд болсон тулалдааны үр дүн аль вэ ?
a. Оросууд Литовын цэрэгтэй тэмцэх хүчтэй болсон
b. Алтан ордны улс , Оросын хот улсууд биесээ хүлээн зөвшөөрсөн
c. Оросын хот улсууд тусгаар тогтнолоо сэргээсэн
d. Алтан ордны улсын доройтол эхэлсэн
e. Оросууд Москвагаар төвлөрсөн нэгдсэн улс байгуулж эхэлсэн
290.Монголын Ил хаадын улсыг хэн , хэзээ үндэслэн байгуулсан бэ ?
a. Гайхату , 1261
b. Хүлэгү , 1256
c. Абага , 1265
d. Байду , 1258
e. Аргун , 1250
291. Хүлэгү хаан Багдадын Халифт улсыг хэзээ эзлэн авсан бэ ?
a. 1257
b. 1258
c. 1259
d. 1260
e. 1256
292.Монголын Ил хаадын улс хэдий үед оршин тогтнож байсан бэ ?
a. 1206-1370 он
b. 1255-1353 он
c. 1280-1400 он
d. 1250 -1353 он
e. 1256-1335 он
293.Монголын ил хаадын улсын гол нутаг хаана байсан бэ ?
a. Нил мөрний эхэн урсгалаар
b. Евфрат мөрний сав газраар
c. Кавказын нурууны урд биеэр
d. Одоогийн Ираны нутгаар
e. Тигр мөрний зүүн биеэр
294.Ил хан Аргунаас 1289 онд Францын гоо ван Филипп-т илгээсэн захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор .....” гэж эхэлдэгийн гол тайлбар юу вэ ?
a. Ил хан тэнгэр шүтлэгтэй байсан
b. Ил хан бөөгийн шашин шүтдэг байсан
c. Тэнгэрийн дор нэгдэхийг хүссэн
d. Тэнгэр мөнх оршино гэсэн
e. Тэнгэрийн хүчээр дэлхийг нэгтгэнэ гэсэн
295.Монголын Ил хаадын улсын гурван нийслэл хотод аль нь хамаарахгүй бэ ?
a. Тебриз
b. Султание
c. Тегеран
d. Марага
296. Ил хан Өлзийтөөс 1305 онд Францын гоо ван Филипп –т илгээсэн захианд “Үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ “ хэмээсний гол тайлбар юу вэ ?
a. Бүх юм зохистой байх ёстой хэмээсэн
b. Эвтэй найртай байх нь сайн хэмээсэн
c. Зохицон орших нь сайн хэмээсэн
.d Зохистой амьдрах нь сайн хэмээсэн
e. Үнэн зохилтой нь сайн хэмээсэн
297.Монголын Ил хаадын улсын оргил үе хэний хаанчлалт хамаарах вэ ?
a. Абу сайд хаан \1316-1335\
b. Өлзийт хаан \1304-1316\
c. Гайхату хаан \1291-1295\
d. Аргун хаан \1284-1291\
e. Газан хаан \1295-1304\
298.Монголын Ил хаадын улсын төрийн шашин аль нь вэ ?
a. Загалмайн шашин
b. Лалын шашин
c. Бурхны шашин
d. Католик шашин
e. Бөөгийн шашин
299.Ил хаадын улсын монголчууд хэний үед Лалын шашинд орсон бэ ?
a. Газан хаан
b. Тэгүдэр хаан
c. Аргун хаан
d. Байду хаан
e. Абага хаан
300.Монголын Ил хаадтай дайсагнан байлдаж байсан улс нь аль бэ ?
a. Оросын үнэн алдартнууд
b. Сирийн курдууд
c. Рүмийн сельжүк
d. Франкын загалмайтнууд
e. Египетийн мамлюк
