Worksheetsdund 7
Total questions: 50
Worksheet time: 25mins
301.Ил хан Газаны хийсэн шашин , засаг захиргаа , эдийн засгийн шинэчлэлийн үр дүн аль бэ ?
a. Ил хаадын улсыг хөгжлийн оргил үед хүргэсэн
b. Шинэчлэл төлөвлөсөн үр дүндээ бүрэн хүрээгүй
c. Ил хаадын улс Египедийн мамлюкийг ялахад хүргэсэн
d. Шинэчлэлийн дүнд Алтан ордны улстай эн тэнцүү хүчтэй болсон
e. Монголын эзэнт улсуудаас хамгийн хүчирхэг болгосон
302.Ил хааны зарлигаар 1301-1311 онд бичсэн “Судрын чуулган “ –ыг хэн удирдан зохиосон бэ ?
a. Казвини
b. Вассаф
c. Рашид –ад –дин
d. Болд чинсан
e. Жувейни
303.Ил хаадын улс Алтан ордны улстай муудалцан байлдах болсны гол учир юунд байсан бэ ?
a. Шашин шүтлэгийн зөрчлөөс болж
b. Нутаг дэвсгэрийн маргаанаас болж
. Чингисийн алтан ургийн дотоод зөрчлөөс болж
d. Хаадын хувийн өс хонзонгоос болж
e. Түрэмгийлэх бодлогыг нь эсэргүүцэж
304.Монголын Цагадайн улсыг хэн үндэслэсэн бэ ?
a. Цагаадайн том хүү Гүри
b. Цагадай
c. Цагадайн хатан Найманжин
d. Цагадайн бага хүү Хөчү
e. Цагадайн ач Алгу
305.Монголын Цагадайн улс хэдий үед оршин тогтнож байсан бэ ?
a. 1221-1508
b. 1227-1368
c. 1346-1508
d. 1221-1346
e. 1228-1346
306.Монголын Цагадайн улсын гол нутаг хаана байсан бэ ?
a. Ижил мөрний адаг урсгалд
b. Или мөрний хөндийгөөр
c. Сырдарьяа мөрний саваар
d. Тарвагатай нурууны өмнөд бэлд
e. Амударьяа мөрний сав газарт
307.Монголын Цагадайн улсын гол нутаг хаана байсан бэ ?
a. Кашгар
b. Турфан
c. Аксу
d. Бэшбалаг
e. Ал малиг
308.Монголын Цагадайн улсын төрийн шашин аль нь вэ ?
a. Загалмайн шашин
b. Лалын шашин
c. Бурхны шашин
d. Католик шашин
e. Бөөгийн шаши
309.Монголын Цагадайн улсад ямар хэл бүрдэн тогтсон бэ ?
a. Узбек хэл
b. Перс хэл
c. Монгол хэл
d. Түрэг хэл
e. Цагадай хэл
310. Монголын Цагадайн улсад шинэчлэл хийсэн хаан хэн бэ ?
a. Есөнмөнх хаан \1246-1252\
b. Кебек хаан \1319 -1326\
c. Есөнбөх хаан \1310-1318\
d. Дуватөмөр хаан \1328-1330 \
e. Элжигдэй хаан \1326-1328\
311.Монголын Цагадайн улс хэзээ Мавераннахр , Моголистан гэж 2 улсад хуваагдсан бэ ?
a. 1346
b. 1370
c. 1358
d. 1320
e. 1300
312.Мавераннахр , Моголистан гэж 2 улсын газарзүйн байрлал ямар байв?
a. Моголистан хойд талд , Мавераннахр өмнөд талд
b. Мавераннахр өмнөд талд , Моголистан хойд талд
c. Моголистан баруун талд , Мавераннахр зүүн талд
d. Мавераннахр баруун талд , Моголистан зүүн талд
313.”Моголистан “ гэдэг нь ямар хэлний ямар утгатай үг бэ ?
a. Перс хэлний Монгол улс гэсэн утгат үг
b. Цагадай хэлний монголчууд гэсэн утгат үг
c. Түрэг хэлний Монгол улс утгат үг
d. Согд хэлний монголчууд гэсэн утгат үг
e. Араб хэлний Монгол улс гэсэн үг
314. Моголистан , Мавераннахр улсын алинд илүүтэй суурьмал , нүүдэлчид байв ?
a. Моголистанд нүүдэлчид , Мавераннахрт суурин суугчид
b. Мавераннахрт нүүдэлчид , Моголистанд суурин суугчид
c. Мавераннахр , Моголистанд суурин суугчид
d. Моголистан , Мавераннахрт нүүдэлчид
315.Мавераннахр улсын хаан Доголон Төмөр ямар овгийн хүн байсан бэ ?
a. Боржигин овог
b. Мангуд овог
c. Жалайр овог
d. Баатууд овог
e. Барулас овог
316.Доголон Төмөрийн байгуулсан улс хэдий үед оршин тогтнож байсан бэ?
a. 1374-1508
b. 1372-1368
c. 1371-1508
d. 1370-1405
e. 1375-1446
317.Төмөрийн улсын нийслэл хот аль вэ ?
a. Хами
b. Бухар
c. Турфан
d. Самарканд
e. Ургенч
318.А болон В жагсаалтыг үйлдсэн гол шалгуур аль вэ ?
А. Чингис хаан В.Чингис хаан
Хубилай хаан Өгэдэй хаан
Бат хаан Гүюг хаан
Цагадай хаан Мөнх хаан
Хүлэгү хаан Хубилайa.
Монголын эзэнт улсуудыг байгуулсан хаад
b. Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргээр
c. Эцэг , хүү , ач , гучийн дарааллаар
d. Байлдан эзэлсэн газар нутгаар
e. Хаадын он дараалал , нэр алдраар
319.Монгол судлаач В.Котвич XIII-XIV зууныг хэрхэн тодорхойлсон байдаг вэ ?
a. Монголын эзэрхийллийн үе
b. Монголын байлдан дагуулалтын үе
c. Монголын энх тайвны үе
d. Татарын ноёрхлын үе
e. Монголчуудын сэргэлтийн үе
320.Ил хаад , Цагадай , Алтан ордны улсын Монгол хаад Лалын шашинд орсны гол учир юу вэ ?
a. Лалын шашин хамгийн сайн шашин учраас
b. Ноёрхлоо үзэл суртлын хувьд зөвтгөх гэж
c. Бөөгийн шашин хоцрогдсон учраас
d. Эзлэгдсэн орны ард түмэнд таалагдах гэж
e. Загалмайн шашинт улсуудтай тэмцэхийн тулд
321.Их Юань , Ил хаад , Цагадайн , Алтан ордны улсын гол нийтлэг тал юу вэ ?
a. Чингис хааны байгуулсан улсууд
b. Европ , Ази тив дээр байгуулагдсан улсууд
c. Хамгийн том хэмжээний газар нутгийг хамарсан улсууд
d. Монголын хаадын байгуулсан эзэнт улсууд
e. Нүүдэлчдийн байгуулсан төрт улсууд
322.Монголчууд эзэнт улсууддаа яагаад хүн амын тооллого явуулдаг байсан вэ ?
a. Хүн амыг нь өсгөх гэж
b. Бослого тэмцэл гаргахаас сэргийлж
c. Алба татвар хураах гэж
d. Цэргийн алба хаалгах гэж
e. Хяналт шалгалтаа чангатгах гэж
323.Энэхүү газрын зураг Монголын түүхийн аль үед холбогдох вэ ?
a. Их Монгол улс
b. Хүннү гүрэн
c. Монгол улс
d. Монголын эзэнт гүрэн
e. Евразийн газар нутаг
324.Аль нь эцэг , хүү , ач , гуч вэ ?
a. Чингис , Толуй , Гүюг , Хубилай
b. Чингис , Өгөдэй , Гүюг , Толуй
c. Есүхэй , Чингис, Өгэдэй , Гүюг
d. Толуй , Мөнх , Хубилай, Бат
e. Зочи , Бат , Мөнх , Хубилай
325.XIII-XIV зуунд монголчууд хүчирхэгжин мандаж байсны гол шалтгаан юу вэ ?
a. Монгол хүний тэсвэр хатуужил , эр зориг
b. Монголчуудын төр улс хүчтэй байсан явдал
c. Их хааны доор хүчээ нэгтгэн эе эвээ хичээн зүтгэсэн явдал
d. Монголчуудын морь нь хурдан , илд нь хурц байсан явдал
e. Хөрш улсуудын хүч суларч , дотооддоо хямралтай байсан
326.Монгол гүрэнд өрнө , дорнын соёл их нэвтэрсний гол шалтгаан юу вэ ?
a. Монголын соёлын хөгжилт сул байснаас
b. Монгол орон эзэнт гүрний гол төв болж байсан
c. Гадны улсууд Монголыг ихээр сонирхох болсноос
d. Улс хоорондын худалдаа арилжаа өргөн дэлгэр болсноос
e. Өрнийн орнуудын Монголтой найрамдалтай байх гэсэн зорилгоос
327.”Пакс Монголика “ гэдэг ойлголт ямар утга илэрхийлдэг вэ ?
a. Монголын эзэнт гүрний үеийг илэрхийлнэ .
b. Монголчуудын тогтоосон энх тайвныг хэлнэ
c. Монголчуудын өртөө шуудангийн тогтолцоог хэлнэ
d. Монголын эзэнт улсуудын нэгдсэн бодлогыг хэлнэ
e. Монголчуудын цэрэг –иргэний засаг захиргааг хэлнэ
328.Худам монгол бичгийг хэзээ , хэн төрийн бичиг болгосон бэ ?
a. 1135, Хабул хаан
b. 1204, Чингис хаан
c. 1227, Өгэдэй хаан
d. 1246, Гүюг хаан
e. 1147,Хутула хаан
329.”Чингисийн чулуу “ хэмээх хөшөөнд юуны тухай бичсэн байдаг вэ ?
a. Чингис хааны уг гарлыг бичсэн
b. Чингис хааны аян дайны тухай
c. Чингисийн хөвүүдийн тухай
d. Есүнгэ мэргэний тухай
e. Чингис хааны гавьяаг бичсэн
330.Монгол бичгийн хамгийн эртний дурсгал аль вэ ?
a. Их засаг хууль
b. Монголын нууц товчоо
c. Чингисийн чулууны бичиг
d. Цогтын чулууны бичээс
e. Мөнх хааны гэрэлт хөшөө
331.”Чингисийн чулууны бичиг “ хаана хадгалагдаж байгаа вэ ?
a. Эрмитаж музей
b. Монголын Үндэсний Музей
c. Цэргийн музей
d. Бээжингийн Үндэсний музей
e. Тайваний ордон музей
332.Доорх сурвалжуудын аль нь монгол хэлээр зохиогдсон бэ ?
a. Судрын чуулган
b. Монголын нууц товчоон
c. Монголчуудын түүх
d. Хар Татарын тэмдэглэл
e. Юань улсын судар
333.”Монголын нууц товчоо “ хэзээ , хаана зохиогдсон бэ ?
a. 1240 он , Хэрлэний хөдөө арал
1231 он , Аураг ордонa.
1228 он , Хэрлэний хөдөө арал
b. 1206 он , Ононы эхэн
c. 1241 он , Туулын хар түнийн ордон
334.”Монголын нууц товчоо “ –ы түүхэн гол ач холбогдол юу вэ?
a. Монгол бичгийн хамгийн анхны дурсгал
b. Монгол гүрний түүхийг дүрслэн гаргасан сурвалж
c. Чингис хааны , Их Монгол улс байгуулагдсан түүхийг харуулсан
d. Монголчуудын эртний өвөг дээдсийн тухай өгүүлсэн
Монголчуудын байлдан дагууллын түүхийн дурсгал
335.”Монголын нууц товчоон”-д “Цээл ус нядарлаа Цэгээн чулуу цуурлаа “ гэсэн нь ямар утга илэрхийлж байна вэ ?
a. Их хур орж үер болсныг
b. Харьяат нар тарж бутрахыг
c. Нэгдсэн захиргаагүй болсныг
d. Эзэн ноён нас барсныг
e. Газар хөдөлж хад чулуу нурсныг
336.”Монголын нууц товчоо “ –д “Цээрэйн цээжинд атугай Бөөрэйн бөгсөнд атугай “ гэсэн нь ямар утга илэрхийлж байна вэ ?
a. Хүний бие өвдснийг
b. Эх захтай захиргаатай байхыг
c. Уушиг , бөөрний байрлалыг
d. Цээж цэртэй байж болохгүйг
e. Овгийн байгууллын ёсыг
337. “Монголын нууц товчоон “ дахь “багалзуур идэх “ гэсэн өгүүлэмж ямар утга илэрхийлдэг вэ?
a. Мах чанаж идэх
b. Арилжаа наймаа хийх
c. Худ ураг тогтоох
d. Махаар дайлах
e. Мал таргалсныг
338.”Монголын нууц товчоо” –ыг Монгол газар , монгол хүн , монгол хэлээр зохиосныг ямар сурвалж нотолдог вэ ?
a. Алтан дэвтэр
b. Эрдэнийн эрих
c. Эрдэнийн товч
d. Болор эрих
e. Алтан товч
339.Доорх сурвалжуудын аль нь перс хэлээр зохиогдсон бэ ?
a. Хар Татарын тэмдэглэл
b. Монголын хэв заншлын тэмдэглэл
c. Алтан товч
d. Юань улсын судар
e. Судрын чуулган
340.Монголчууд “ шинэ төрсөн хүүхэд бүрт түүнийг зааж мэдүүлдэг болохоор өөрийн аймаг , уг гарлаа мэддэггүй нэг ч хүн байдаггүй “ гэсэн мэдээ ямар сурвалжид байдаг вэ ?
a. Хар Татарын тэмдэглэл
b. Судрын чуулган
c. Ертөнцийн элдэв сонин
d. Монголчуудын түүх
e. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх
341.”Тэдэн шиг олон уналга хөсгийн малтай хүмүүс бусад орон газарт огт байхгүй буй за” гэсэн мэдээ ямар сурвалжид байдаг вэ ?
a. Хар Татарын тэмдэглэл
b. Монголчуудын хэв заншлын тухай тэмдэглэл
c. Судрын чуулган
d. Монголчуудын түүх
e. Юань улсын судар
342.Монголын Их хаанд бараалхах гадны хүнийг “ хоёр галын хоорондуур” гаргадаг байсан нь ямар учиртай вэ ?
a. Галаар сүрдүүлэх гэж
b. Галаар ариутгах гэж
c. Галаар дулаацуулах гэж
d. Галын тахилга хийх гэж
e. Гал шүтлэгээ харуулах гэж
343.X-XII зууны Монгол аймгуудыг “талын нүүдэлчин “ , “ойн иргэн “ гэж хуваасан эрдэмтэн хэн бэ ?
a. Н.Ишжамц
b. Г.Сүхбаатар
c. Б.Я.Владимирцов
d. Л.Н.Гумилев
e. Ч.Далай
344.Энэ хүн чулуу Монголын түүхийн аль үед холбогдох вэ ?
a. Хүннүгийн үед
b. “Дөчин , Дөрвөн хоёрын “ Монгол улсын үед
c. Түрэгийн үед
d. Монгол гүрний үед
e. Жужаны үед
345.Энэ малгайг юу гэж нэрлэдэг вэ ?
a. Гүнжийн өндөр малгай
b. Хатан хүний хилэм малгай
c. Бүсгүй хүний босоо малгайa.
Эхнэр хүний богтаг малгай
b. Хатан хүний шанам малгай
346.XII-XIV зууны үеийн нөхөрт гарсан монгол эмэгтэйн малгайг юу гэж нэрлэдэг вэ ?
a. Тоорцог
b. Богтаг
c. Лоовууз
d. Малгай
e. Шанам
347.Хубилай хэзээ , хаана Их Монгол улсын хаан болсон бэ ?
a. 1261 , Хархорум
b. 1263, Хөх хот
c. 1260 , Кайпин
d. 1264,Аураг балгасун
e. 1260 , Инчан
348.1260-1264 онд Хубилай хаан ямар оны цол хэрэглэж байсан бэ ?
a. Чжунтун
b. Да Юань
c. Их Монгол
d. Да Мэнгү
e. Чжи Юань
349.Аригбөх хэзээ , хаана Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдсөн бэ ?
a. 1261,Хархорум
b. 1260,Хархорум
c. 1259,Хэрлэн гол
d. 1260, Онон гол
e. 1264,Шанду
350.Их Монгол улс хэдийд Хубилай , Аригбөх гэсэн 2 хаантай байсан бэ ?
a. 1261-1266 он
b. 1260-1264 он
c. 1259-1266 он
d. 1261-1264 он
e. 1260-1265 он
