wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

НИЙГЭМ СУДЛАЛ - ЕРӨНХИЙ МЭДЛЭГ

Total questions: 33

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.
Анги
4 lines
2.
Овог, нэр
4 lines
3.
1. Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа бөгөөд заяагдмал шинжтэй гэвэл энэ нь:
a)
Жендер
b)
Хүйс
c)
Насны нийтлэг
d)
Шашны нийтлэг
e)
Угсаатны нийтлэг
4.
2. Алагчлалыг үйлдэгдэж байгаа хэлбэрээр нь хэрхэн ангилж болох вэ?
a)
Шууд, шууд бус
b)
Бурангуй үзэл, алагчлал
c)
Ил, далд
d)
Ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал
5.
3. Үндэс угсаа, хэл, соёл, түүх, зан заншил, газар нутаг, шашин зэргээрээ ижил төстэй нийгмийн нийтлэг аль нь вэ?
a)
Угсаатан
b)
Үндэстэн
c)
Аймаг
d)
Ястан
e)
Овог
6.
5. Социологич Л. Козерийн үзсэнээр аль нь нээлттэй нийгэмд хамаарахгүй вэ?
a)
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
b)
Хувийн шилжих хөдөлгөөн
c)
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
d)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
e)
Дээрх бүгд хамаарна
7.
6. Тодорхой хувь хүнээс өөрөөс хамааран, түүний хичээл зүтгэл, авьяас чадвар, хөдөлмөрийн үр дүнд байр суурьд нь өөрчлөлт гарахыг ..............., ............... гэнэ.
a)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
b)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Хувийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
8.
8. Дулмаа төрсөн нутагтаа физикийн багшаар ажиллаж байгаад 5 жилийн дараа сургуулийн захирлаар томилогджээ. Энэ нь нийгмийн шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?
a)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
b)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
9.
9. Малчны хүү Ц. Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөн бэ?
a)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
b)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
10.
10. Аль нь нийгмийн байр суурьт хүрэх хувийн хүчин зүйлд хамаарахгүй вэ?
a)
Нийгмийн гарал
b)
Хичээл зүтгэл
c)
Авьяас чадвар
d)
Хөдөлмөр
e)
Дээрх бүгд хамаарна
11.
11. Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг төрөлхийн байр сууриа өөрчилж байгаа эсэхээс нь хамаарч хэрхэн ангилдаг вэ?
a)
Босоо, хэвтээ
b)
Өгсөх, уруудах
c)
Хувийн, бүлгийн
d)
Үе хоорондын, үе дотоодын
e)
Олдмол, төрөлх
12.
12. Хувь хүний нийгэм, эдийн засгийн байр суурьт өөрчлөлт гараагүй бол ......... гэнэ.
a)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
b)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
13.
13. Барс худалдааны компанид худалдааны төлөөлөгч хийж байсан залуу салбар нэгжийнхээ захирлаар томилогдон ажиллах болжээ. Энэ нь аль шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?
a)
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
b)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
14.
14. Аль нь нийгмийн байр суурьт хүрэх институтийн хүчин зүйл вэ?
a)
Нийгмийн гарал
b)
Хичээл зүтгэл
c)
Төрөлхийн авьяас билэг
d)
Хөдөлмөр
e)
Дээрх бүгд хамаарна
15.
15. Дараах бодомжуудын аль нь зөв бэ?
a)
Хувийн өмчийг устгаснаар нийгэмд тэгш байдлыг тогтоож чадна
b)
Хувийн өмчийн ялгааг арилгах боломжгүй бөгөөд өмчийн ялгаа тэгш буй байдалтай холбоотой
c)
Эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй тэгш бус байдлыг арилгах чадах ч мэргэжлийн нэр хүндээс үүдэлтэй тэгш бус байдалд арилгах боломжгүй байна.
d)
Тэгш бус байдлын үндсэн шалтгаан бол эрх мэдлийн ялгаа гэдэг нь харагдаж байна
e)
Нийгмийн бүх гишүүд хүсэж чадах аваас нийгэмд тэгш байдлыг тогтоож чадна.
16.
16. Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөний хувь хүнээс хамаарч байгаа эсэхээс нь хамаарч хэрхэн ангилдаг вэ?
a)
Босоо, хэвтээ
b)
Өгсөх, уруудах
c)
Хувийн, бүлгийн
d)
Үе хоорондын, үе дотоодын
e)
Олдмол, төрөлх
17.
17. Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байх суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол ........ гэнэ.
a)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
b)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Хувийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
18.
18. Иргэн Болд манаач, сахиул, жижүүр зэрэг ажлуудыг хийж байсан. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?
a)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
b)
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Хувийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
19.
19. Аль нь нийгмийн байр суурьт хүрэх хувийн хүчин зүйл вэ?
a)
Нийгмийн гарал
b)
Хичээл зүтгэл
c)
Гэр бүлийн байр суурь
d)
Сурсан сургууль
e)
Дээрх бүгд хамаарна
20.
20. Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь хэрхэн ангилдаг вэ?
a)
Босоо, хэвтээ
b)
Өгсөх, уруудах
c)
Хувийн, бүлгийн
d)
Үе хоорондын, үе дотоодын
e)
Олдмол, төрөлх
21.
21. Эцэг эх, гэр бүлийн төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр хувь хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ....... гэнэ.
a)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
b)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
c)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
d)
Хувийн шилжих хөдөлгөөн
e)
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
22.
22. 1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр олон үйлдвэрүүд хаагдан ажиллагсад нь ажилгүйдлийн эгнээнд шилжин орсон. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?
a)
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
b)
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
c)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
d)
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
e)
Хувийн шилжих хөдөлгөөн
23.
24. Гадаад орчны зүгээс ирэх шаардлагад нийцэх, дасан зохицох замаар нийгэм өөрчлөгддөг гэж үзсэн онол аль нь вэ?
a)
Марксизм
b)
Функционализм
c)
Зөрчилдөөний онол
d)
Бүтэц чиг үүргийн онол
24.
26. Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн онцлогт аль нь хамаарахгүй вэ?
a)
Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
b)
Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
Орчин үеийн бүгд найрамдах засаглал бүхийн төртэй нийгэм
d)
Нийгэм хамт олны зарчмаас хувийн хүсэл зоригийн хэрэгжүүлдэг
e)
Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна
25.
27. Гезеллшафт буюу орчин үеийн нийгмийн онцлог шинжид аль нь хамаарах вэ?
a)
Уламжлал, ёс зан заншил, шашин, сүсэг бишрэл онцгой үүрэгтэй
b)
Хүн хувийн хүсэл зоригт гэхээсээ нийгэм хамт олны зарчимд нийцэн амьдрахыг тэтгэдэг
c)
Хөдөлмөрийн хуваарь энгийн байх бөгөөд үйлдвэрлэл өрх, гэр бүлийн хүрээнд явагддаг
d)
Шашин, сүсэг бишрэл, зан заншлын үүрэг нөлөө буурч, хөдөлмөрийн хуваарь нарийссан
e)
Хөдөөгийн нийгэм гэж нэрлэдэг
26.
28. Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх үеийн нийгмийн онцлогт аль нь хамаарахгүй вэ?
a)
Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
b)
Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
Уламжлалт угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал, төрийн бүтэцгүй
d)
Нийгэм хамт олны зарчмаас хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
e)
Хүний амьдралын үйл ажиллагааны талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна.
27.
30. Гезеллшафт гэдэг нь ...... нийгэм юм.
a)
Ан агнуурын буюу түүврийн нийгэм
b)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
Аж үйлдвэржсэн нийгэм
d)
Хотын буюу орчин үеийн нийгэм
e)
Газар тариалангийн нийгэм
28.
31. Нийгмийн өөрчлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйл аль нь хамаарах вэ?
a)
Хүн амын өсөлт, нийгмийн хөдөлгөөн
b)
Соёл, технологи
c)
Хүрээлэн буй орчин
d)
Дайн, улс төрийн мөргөлдөөн
e)
Дээрх бүгд хамаарна
29.
32. Нийгмийн хувьсгалын онцлог шинжид аль нь хамаарахгүй вэ?
a)
Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан байна
b)
Өргөн хүрээтэй шинэчлэл бөгөөд засаглалын бүтэц, дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг
c)
Хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдэл
d)
Нийгмийн амьдралын цар хүрээг үндсээр өөрчилөн эдийн засгийг тогтворжуулдаг
e)
Нийгмийн хөдөлгөөний гол ойлголт бөгөөд төрийн эргэлт бослого зэргээс ялгаатай
30.
36. Эдийн засгийн өсөлтийн үр ашиг ядуурлыг дорвитойгоор буурахад нөлөө багатай байгаагийн учир шалтгааныг аль дүгнэлт хамгийн оновчтой тайлбарласан байна вэ?
a)
Эдийн засгийн өсөлтийг дагаж, ядуурал буурсантай холбоотой
b)
Эдийн засаг өссөн ч, тэгш бус байдал өссөнтэй холбоотой
c)
Эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулаагүй байна
d)
Эдийн засгийн өсөлттэй ядуурлын бууралт холбогдох албагүй
e)
Эдийн засгийн үр дагавар ядууралд хүргэж байна.
31.
37. Бурханы шашны тэргүүн 14-р Далай лам Монголд айлчлан ирж сүсэгтэн олондоо буяны ном айлдав. Энэ номын хуралд Монголын хөдөө орон нутгаас олон зуун сүсэгтэн, лам хуварга ирж оролцсоны нилээдгүй нь УБ хотод шилжин суурьшижээ. Энэ нь шилжих хөдөлгөөний ямар хэв маягт хамаарагдах вэ?
a)
Босоо
b)
Хэвтээ
c)
Хувь хүний
d)
Бүлгийн
e)
Маргинал
32.
38. Социологич М. Веберийн үзлээр нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүнд аль нь үл хамаарах вэ?
a)
Эд баялаг
b)
Эрх мэдэл
c)
Нэр хүнд
d)
Боловсрол
e)
Зөв хариу алга
33.
39. Нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?
a)
Нийгмийн институт
b)
Нийгмийн өөрчлөлт
c)
Нийгмийн байр суурь
d)
Нийгмийн ялгарал
e)
Нийгмийн тэгш бус байдал