WorksheetsӨнчин хүүгийн шастир
Total questions: 9
Worksheet time: 6mins
"Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй" гэж хэн анх санал гаргасан бэ?
Чуу мэргэн
Мухулай
Сорхон шар
Шихихутаг
Зохиолын хэсэгт ямар утга санааг илэрхийлсэн байна вэ?
"Хун галуу мэт цуглаад
Хурсан бүгд цэнгэлдэн жаргаасай"
Дуулалдан цэнгэх
Ижилсэн наадах
Эе эвтэй цэнгэх
Архи дарс уух
"Оргилон гарах булгийн усыг
Хорвоогоор хутгавч ширгэхгүй
Булингаргүй сайхан ус нь
Бургилан урссаар байх аж"
зохиолын эшлэл ямар хам сэдвийн хүрээнд хамаарах вэ?
Нийгмийн хам сэдэв
Шашны хам сэдэв
Түүхийн хам сэдэв
Байгалийн хам сэдэв
"Барилдсан үгийг минь байлгадаг бишүү
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү
Олигт муу унд дарсыг тэвчвэл" хэсэгт ойролцоо утгыг ямар үгээр илэрхийлсэн байна вэ?
барилдсан, бардам
байлгадаг, цуцалдаг
тэвчвэл, төрүүлдэг
дээрэнгүй улиг
"Аманд орохдоо алтан шумуул мэт
Амнаас гарахдаа арслан заан боссон мэт"
хэсгээр зохиолч ямар утгыг илэрхийлсэн байна вэ?
Архины ач тус
Архи хүч чадалтай болгодог.
Архины гэм хор
алтан шумуулыг арслан заантай адилтгасан
"Бас тэр хөвгүүнийг дэргэдээ суулгаж
Бал рашааны хишгээ өгч
Баясгалант царайгаар үзэн өршөөж өргөв"
хэсэгт Чингис хааны дүрийг яаж тодотгосон байна вэ?
хүүхдэд хайртай болохыг
тусч, өглөгч болохыг
баясгалант царайтан болохыг
ард түмэндээ өгөөмөр, энэрэнгүй ханддаг болохыг
"Ихсийн зэрэгт орсон болоосой би
Ер үгээ хэлээсэй би
Сайдын зэрэгт орсон болоосой би
Санасан үгээ хэлээсэй би"
энэ үгийг хэлэхэд хүүгийн сэтгэлийн өнгө аяс ямар байна вэ?
Өөртөө итгэлтэй, бардам
Өчүүхэн дорой, аймхай
Горьдлого тээсэн, гуйсан
Өөртөө итгэлтэй боловч хүсэмжилсэн
"Ховшуур цэцэн чиний үгийг булаасан биш билээ
Хувьд өөрийн санаагаа хэллээ"
гэсэнд хүүгийн ямар хандлага илэрч байна вэ?
Өөрийн үзэл бодолдоо үнэнч байна.
Чандага цэцнийг дорд үзсэн байна
Чингис хааны дэргэд сагсуурсан байна
Хүний үгээр үг хийгээгүй байна
Богд эзэн зарлиг болов:
"Үгтэй бол өч чи
Хошуутай бол холбо чи, гайгүй хэл"
гэснээс хаан хүүд яаж хандаж байгааг хэлнэ үү?
Тушаасан, дээрэнгүй
Захирсан, дорд үзсэн
Найрсаг, зөөлөн хандсан
Зөвшөөрсөн, тайвшруулсан
