wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Цагаан сүүний домог

Total questions: 7

Worksheet time: 3mins

Name
Class
Date
1.

Туурийн сэдвийг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.

a)

Ойрад Монголын дайны тухай

b)

Шарбаатар болон Насан хатны хайр сэтгэлийн тухай

c)

Эх хүний элбэрэл хайрын тухай

d)

Насан хатан болон Монголжин нарын итгэлцэл, нөхөрлөлийн тухай

2.

"Төрөх" гэсэн үгтэй утга ойролцоо үгсийг олоорой

a)

алтан ясаа хэлтэлж, алаг махаа таслах

b)

"Ижий" гэж амь тэмцэн хашгирах

c)

Дөнгөж төрсөн хоёр хүүгийн хүйг таслан боох

d)

амаржих

3.

Дараах хэсгээс яарч сандарсан утгыг илэрхийлсэн 3 үг олж бичээрэй.

"... Шарбаатар мориныхоо амыг таталгүй суран ганзага сарвайтал цогиулсаар шөнө дундаас хойно дайны газраас алсхан барьсан аяны гэрүүдийн гадаа ирлээ. Тэр хөхөл нь сэгсэлзэж зүрх нь хөөрсөн борлог мориныхоо амыг татан ангалзуулж, түмпэнтэй ус барьж, гүйх шахам явсан шивэгчнээс "Хүүхдүүд хаана байна" гэж өндөр дуугаар асуув..."

a)

хөхөл нь сэгсэлзэж, зүрх нь хөөрсөн

b)

мориныхоо амыг таталгүй

c)

суран ганзага сарвайтал цогиулсаар

d)

Шөнө дундаас хойно

4.

Хэлцийн утгыг зөв олоорой.

"Хөмхий зуух"

a)

ядрах

b)

дургүйцэл илэрхийлэх, өш санах

c)

хурдан, хоромхон зуур

d)

өчүүхэн маш жижигхэн

5.

Хэлцийн утгыг зөв олоорой.

"Алжаан сульдах"

a)

ядрах

b)

дургүйцэл илэрхийлэх, өш санах

c)

хурдан, хоромхон зуур

d)

өчүүхэн, маш жижигхэн

6.

Хэлцийн утгыг зөв олоорой.

"Алгын чинээхэн"

a)

ядрах

b)

дургүйцэл илэрхийлэх, өш санах

c)

хурдан, хоромхон зуур

d)

өчүүхэн, маш жижигхэн

7.

Хэлцийн утгыг зөв олоорой.

"Яах ийхийн зуургүй"

a)

ядрах

b)

дургүйцэл илэрхийлэх, өш санах

c)

хурдан, хормын зуур

d)

өчүүхэн, маш жижигхэн