wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Монголын түүх 11 анги 1 улирал

Total questions: 26

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Эсэн тайш өөрийн охин Цэцэгбэхээс “Охин төрвөл үсийг нь самнана, хүү төрвөл голыг нь самнана” гэсний учир юу вэ?

a)

A• Өөрийн хүүгээс гарсан хүүг өөрийнхөө залгамжлагч болгохыг хүссэн

b)

B• Охин хүүхэд зүс шилэгдэнэ гэж үздэг байсан.

c)

C• Эсэн тайш зээ хүүтэй болох дургүй байсан

d)

D• Хүү төрвөл жонон болох учир өөрөө төр барих эрхгүй болно гэдгээс

2.

Монголын Зүүн гурван түмэн аль нь вэ?

a)

A• Юншээбү, Халх, Ордос

b)

B• Ордос, Түмэд, Цахар

c)

C• Ордос, Түмэд, Юншээбү

d)

D• Халх, Цахар, Урианхай

3.

Түмэн хаан юуны учир “Засагт” хаан гэж нэрлэгдэх болсон бэ?

a)

A• Төв засгийн газар байгуулсны учир

b)

B• Далай ламаас цол авсны учир

c)

C• Оны цолыг өргөмжлөх шаардлагын үүднээс

d)

D• Дөрвөн Ойрадтай ураг барилдсаны учир

4.

Түүхэн баримтыг уншаад Манжийн хаан Нурхачид хэн хэлснийг дугуйлна уу.“......Би бол дөчин түмэн Монголын эзэн, харин чи бол мөрөн голын хөвөөнд суух гурван түмнийг захирсан өчүүхэн хан”

a)

A• Түмэн засагт хаан

b)

B• Алтан хан

c)

C• Лигдэн хаан

d)

D• Батмөнх даян хаан

5.

Гүүш хан, Цогт хунтайж нарын хоорондоо байлдахад хүргэсэн шалтгаан аль вэ?

a)

A• Газар нутгаа өргөтгөхийн төлөө

b)

B• Харьяат иргэдээ булаалдаж, эрх мэдлийн төлө

c)

C• Эд баялаг, олз ашгийн төлөө

d)

D• Түвдийн шашны урсгалуудын төлөө

6.

Галдан бошигтын Халхад цөмрөн үйл явдлын үр дагаварт хамаарах зүйлийг олно уу.

a)

A . Монгол Ойрад нар манжийн эсрэг нэгдсэн.

b)

B• Халх Орос улсын дэмжлэгийг авсан

c)

C• Галдан Монголын ихэнхи ноёдын дэмжлэгийг авсан

d)

D• Халхын ноёд Манжид дагаар орсон явдал

7.

1691 онд Халх Монгол Манжид дагаар ороход нөлөөлсөн хүчин зүйлд хамааралгүй нь аль вэ?

a)

A• Галдан бошигт Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нар эв нэгдэлтэй байж чадаагүй явдал

b)

B• Галдан бошигт Халхад цэргээ оруулж ирэн цөмөрсөн явдал

c)

C• Манж, Монголчууд адил шүтлэгтэй байдал нь нөлөөлсөн

d)

D• Манжийн Энх-Амгалан хаан Халхыг өмгөөлөн хамгаалаx зарлиг гаргасан

8.

1634 онд Монголын түүхэнд ямар томоохон үйл явдал болсон бэ?

a)

A• Өвөр Монгол Манжид эзлэгдсэн.

b)

B• Баруун Монгол Манжид эзлэгдсэн

c)

C• . Халх Монгол Манжаас салж тусгаар тогтносон

d)

D• Хөх нуур Манжид эзлэгдсэн

9.

Манжийн эсрэг бослого гаргасан Чингүнжавтай хамааралгүй үйл явдал аль нь вэ?

a)

A . Зүүнгарын Амарсанаатай хүчээ нэгтгэж чадаагүй

b)

B• Чингүнжавыг 1757 онд Бээжинд цаазалсан.

c)

C• Чингүнжавын уриалгаар цэрэг, өртөө, харуулын албыг хаяж байсан.

d)

D• Ойрад Халхын нэгдсэн хүчээр манжий эсрэг байлдсан.

10.

Манжийн эрхшээлийн үеийн халхын дөрвөн аймгийг газарзүйн байрлалаар нь баруун талаас эхэлж зөв эрэмбэлсэн хувилбарыг дугуйлна уу.1. Түшээт хан аймаг 2. Засагт хан аймаг 3. Сайн ноён хан аймаг 4. Сэцэн хан аймаг

a)

A• 3, 4, 2, 1

b)

B• 2, 4, 3, 1

c)

C• 1, 2, 3, 4

d)

D• 2, 3, 1, 4

11.

Манжийн эрхшээлийн үеийн засаг ноён гэж ямар албан тушаалтай хүнийг хэлдэг байсан бэ?

a)

A• Хошууны санхүү, бичгийн ажил эрхлэгч

b)

B• Хошууны захирагч

c)

C• Харуул, сум захирдаг хүн

d)

D• Хошууны цэрэг хариуцдаг хүн

12.

Жабзандамба хутагт лүндэн буулгахдаа “... Ер нь аливаа юмны цаг хугацаагүй нь огт үгүй. Энэ байдал нь мөн цаг болсны тул болой. Одоо Монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэл, дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй цаг болсон...” хэмээсэн нь монголчуудад ямар нөлөө үзүүлсэн бэ?

a)

A• Улаан Оросуудаас төрийн эрхийг буцаан авах явдлыг уриалсан.

b)

B . Дундад Иргэн улсаас туурга тусгаарлах цаг боллоо гэдгийг ойлгуулсан

c)

C . Барон Унгерний дарлалаас гарах цаг болсныг ойлгуулсан

d)

D. Монголчуудыг Манжийн дарлалаас салж, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд уриалсан.

13.

Олноо өргөгдсөн Монгол улсын үед гаргасан тогтмол хэвлэл аль нь вэ?

a)

A . Зууны мэдээ

b)

B• Шинэ толь

c)

C• Монголын үнэн

d)

D• Ардын эрх

14.

“Автономит эрх” гэж ямар утгатай улс төрийн хэллэг вэ?

a)

A.Бусад улс оронд ноёрхлоо тогтоосон

b)

B. Бусад улс оронд эзлэгдсэн гэсэн утгатай

c)

C. Бүрэн эрхт тусгаар улс

d)

D. Өөртөө засан тогтнох эрх

15.

Аль нь Хиагтын гэрээний үр дүнд орохгүй вэ? 1. Богд хааныг жилд нэг удаа Бээжинд очиж бараалхаж байхыг тусгасан 2. Монгол улс Дундад Иргэн улсын автономит болж хувирсан. 3. Дундад Иргэн улсаас Хүрээнд суух сайдыг томилж ажиллуулахаар болсон.

4. Монгол улсад зөвхөн Ховдын хязгаарыг нэгтгэхийг зөвшөөрсөн.

5. Монгол улсын бусад монголчуудаа өөртөө нэгтгэн тусгаар улс болохын төлөөх тэмцлийг хөрш улсууд хүчээр зогсоосон. 6. Хятадуудыг Гадаад Монголд олноор суурьшихыг зөвшөөрсөн. 7. Гадаад Монголын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

8. Гадаад Монголд Баргыг нэгтгэхээр болсон.

a)

A• 1, 6, 7, 8

b)

B• 1, 3, 5,

c)

C• . 2, 4, 6, 8

d)

D• 1, 5, 6, 8

16.

Монголын Хойд хилийг тогтоох Манж, Оросын гэрээ хэзээ хаана болсон бэ?

a)

A. 1913 онд Бээжинд

b)

B. 1688 онд Ар Элстэйд

c)

C. 1727 онд Буур голд

d)

D. 1691 онд Долоннуурт

17.

1911 оны 12 сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагтыг  Монгол улсын хаанаар өргөмжилж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа сэргээн мандуулсан “Тусгаар тогтнолын баяр”-ын өдрийг хэдэн оноос бүх  нийтээрээ тэмдэглэх болсон бэ?

a)

A.2010

b)

B.2011

c)

C.2012

d)

D.2013

18.

Доорx хүмүүсийн нэрс юуг илэрхийлж байна вэ?                                                                                C.Данзан, Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан

a)

A. Ардын хурлын тэргүүлэгчид

b)

B.ЗОУ-аас тусламж гуйхаар явсан нууц бүлгэмийн төлөөлөгчид

c)

C. Зүүн хүрээний бүлгэмийн гишүүд

d)

D. Ардын засгийн газрын анхны сайд нар

19.

1922 оны 1 сарын 25-нд Ардын засгийн газраас эзэн хамжлагын харилцааг халах шийдвэр гаргаж, хамжлагат ёсыг ямар үйл явдлаар халсан бэ?

a)

A. Ноёд тайж нарын хамжлага захирах эрхийг цуцалж, тамгыг хураан авснаар

b)

B. Монгол улсын нутгийн захиргааны дүрэм батлагдсанаар.

c)

C. Ноёд тайж нарын хөрөнгийг хураан авснаар

d)

D. Үндсэн хууль батласнаар

20.

1924 оны Үндсэн хуулинд Монгол улсын нэрийг юу гэж заасан бэ?

a)

A. Олноо өргөгдсөн Монгол улс

b)

B. Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард улс

c)

C.Ардчилсан Монгол улс

d)

D.Тусгаар бүрэн эрхт улс

21.

1911 оны хувьсгалын дараа Их хүрээг хэрхэн нэрлэсэн бэ?

a)

A• Да Хүрээ

b)

B• Нийслэл хүрээ

c)

C• Богдын хүрээ

d)

D• Хүрээ

22.

“1911 оны 12 сарын 29-ний өдрийн яг ёслол болсон цаг мөчид, Монголын өнцөг булан бүрт хүмүүс Хүрээний зүг хандаж, нэгэн зэрэг сөгдөн мөргөж, зул, хүж өргөн баясчээ” .Дээрх түүхэн үйл явдал бидэнд юуг ойлгуулж байна вэ?

a)

A• Ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэх үзэл санааг

b)

B• Эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн

c)

C• Шашин шүтлэг, өв соёлоо хүндэтгэх үйл явдал

d)

D• Бэлгэдэл хүндэтгэлийн зан үйлийг

23.

Д. Бодоогийн байгуулсан улс төрийн бүлгэмийг сонгоно уу.

a)

A• Консулын дэнжийн бүлгэм

b)

B• Зүүн Хүрээний бүлгэм

c)

C• Ноёдын бүлгэм

d)

D• Ногоонтны бүлгэм

24.

“Азийн морин дивиз”-ийн захирагч барон Унгерны үйл ажиллагааны үр дүнг зөв тодорхойлсныг олно уу.

a)

A• Ардын хувьсгалыг ялалтанд хүргэсэн.

b)

B• Нийслэл Хүрээг Хятад цэргээс чөлөөлсөн

c)

C• Гамин цэргийг Хүрээнээс хөөн гаргасан

d)

D . Богд хааныг гэрийн хорионоос чөлөөлсөн.

25.

1921 оны хувьсгалын ач холбогдолыг оновчтой тодорхойлсныг олно уу.

a)

A• Монгол улс тусгаар тогтнолоо дахин олж авсан.

b)

B• Шинэ засгийн бодлогыг таслан зогсоосон.

c)

C• Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо сэргээсэн.

d)

D• Хятадын ДИУ-тай найрамдалт харилцаа тогтоосон.

26.

Анхдугаар Үндсэн хуулиар хэний улс төрийн эрхийг хассан бэ?

a)

A• Жирийн малчид

b)

B• Чинээлэг иргэд

c)

C• Хутагт, хувилгаад

d)

D• Жинхэнэ ардууд