wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Бататгах дасгал

Total questions: 5

Worksheet time: 4mins

Name
Class
Date
1.

1.      Сурагч үл мэдэгдэх М нэгдлийг шинжилж дараах үр дүн гарган авчээ.

Дөлний туршилтыг явуулахад хөх ягаан дөл үзүүлдэг

Сулруулсан давсны хүчил нэмэхэд шохойн усыг булингартай болгодог хий үүсгэдэг. М нь ямар бодис вэ?

a)

 А.  Натрийн сульфат    

b)

B. Натрийн карбонат 

c)

С. Калийн сульфат   

d)

D.  Калийн карбонат

2.

2.Сурагч үл мэдэгдэх уусмал дээр натрийн гидроксидын уусмалаас хэдэн дусал нэмэхэд цэнхэр тунадас үүсчээ. Анхны уусмалд ямар металлын ион агуулагдаж байсан бэ?

a)

А.  Кальци                   

b)

B.  Зэс (II)                         

c)

С. Төмөр  (II)             

d)

  D.   Төмөр  (III) 

3.

3.А нэгдэл дөлний өнгийг ногооноор буддаг, сулруулсан давсны хүчлийн уусмал нэмэхэд хий ялгарчээ. Ялгарсан хийг шохойн усан дундуур нэвтрүүлэхэд сүүн цагаан өнгийн тунадас үүссэн бол энэ ямар нэгдэл вэ?

a)

А.  ВаСО3        

b)

B.  ВаSО4                    

c)

С.   CaСО3      

d)

  D.   CаSО4

4.

Сурагч хүхрийн хүчлийн шингэрүүлсэн уусмал дээр цайр үрэл хийхэд ялгарсан хийг хураан авч, шинж чанарыг туршжээ. Ямар хий ялгарсан бэ? Ялгарсан хийг хэрхэн хурааж авах вэ? Ялгарсан хийг хэрхэн таних вэ?

a)

A. Устөрөгч хий ялгарна. Амсар нь доошоо харсан саванд хурааж авна. Цогшсон зомголоор танихад дуу гарган тэсэрнэ.

b)

В. Хүчилтөрөгч хий ялгарна. Амсар нь доошоо харсан саванд хурааж авна. Цогшсон зомголоор танихад дүрсхийн асна.

c)

С. Нүүрсхүчлийн хий ялгарна. Амсар нь дээшээ харсан саванд хурааж авна. Шохойн усан дундуур нэвтрүүлэхэд булингартана.

d)

D. Устөрөгч хий ялгарна. Амсар нь дээшээ харсан саванд хурааж авна. Цогшсон зомголоор танихад дуу гарган тэсэрнэ.

5.

Химийн урвалаас ялгарсан чийгтэй аммиакийг хэрхэн хатаах вэ?

a)

А.Концентрацтай хүхрийн хүчил дундуур нэвтрүлэн хатаана.

b)

В. Усгүй кальцийн хлорид дундуур нэвтрүлэн хатаана.

c)

C.Түүхий шохой дундуур нэвтрүлэн хатаана.