wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10 анги газарзүй

Total questions: 20

Worksheet time: 29mins

Name
Class
Date
1.

Дэлхийн хөдөлгөөний тухай дараах сонголтуудаас БУРУУГ ол.

a)

Дэлхийн нарыг тойрох замд, нар-дэлхийн татах хүч өөрчлөгддөг

b)

Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас гадаргын температур өөрчлөгдөж байдаг

c)

Дэлхийн тэнхлэгийн хазайлт болон нарыг тойрох хөдөлгөөний улмаас улирал үүсдэг

d)

Дэлхийн тэнхлэгийн хазайлт нь гадаргаас ойх дулааны хэмжээнд нөлөөлдөг

2.

Газрын гадаргыг өөрчлөгч гадаад хүчин зүйлд аль нь орохгүй вэ?

a)

Нарны энерги

b)

Хүндийн хүч

c)

Галт уулшил

d)

Салхи

3.

Зөв тохируулсан хариуг сонго.

1. Эпицентр a. Газар хөдлөлтийн хүчийг хэмжих нэгж

2. Ойртон нийлэх зааг b. Газар хөдлөлтийн гадаад төв

3. Сейсмограф c. Газар хөдлөлтийг хэмжих багаж

4. Магнитуд d. Хавтангийн хөдөлгөөний төрөл

a)

1b2a3d4c

b)

1a2c3b4d

c)

1a2d3b4c

d)

1b2d3c4a

4.

Нарны аймгийн гарагуудыг ерөнхий шинжээр нь зөв ангилсныг сонго.

a)

Дэлхий төст ба Буд төст

b)

Дэлхий төст ба Бархасбадь төст

c)

Дэлхий төст ба Ангараг төст

d)

Бархасбадь төст ба Тэнгэрийн ван төст

5.

Дэлхийн дотоод үе давхаргын шинж чанарыг харуулсан хүснэгтийг ажиглан буруу хариуг олоорой.

a)

Гүн рүү болох тусам температур нэмэгдэж байна.

b)

Гүн рүү болох тусам даралт нэмэгдэж байна.

c)

Гүн рүү болох тусам нягт буурч байна.

d)

Гүн рүү болох тусам даралт буурч байна.

6.

Чулуулагт нүх үүссэн байх нь ямар үйл явцаар дамжиж өнөөгийн хэлбэр төрхөө олсныг илэрхийлэх вэ?

a)

Галт уулын гаралтай буюу галт уулын лаав хийн хамт гарсан учраас

b)

Химийн өгөршилд автсан учраас

c)

Температурын өгөршилд автсан учраас

d)

Хүйтний өгөршилд автсан учраас

7.

Өгөршил ба уур амьсгалын үзүүлэлтийн хамаарлыг харуулсан диаграммыг уншиж, зөв хариуг ол.

a)

Тунадас 800-1200мм, агаарын температур +20+30С байхад физик өгөршил зонхилно.

b)

Тунадас 1600-2000мм, агаарын температур +10+30С байхад физик өгөршил зонхилно.

c)

Тунадас 1600-2000мм, агаарын температур +10+30С байхад химийн өгөршил зонхилно.

d)

Тунадас 0-400мм, агаарын температур 0+10С байхад физик өгөршил зонхилно.

8.

Зургийг ажиглан хэдэн баллын газар хөдлөлт болсныг үнэлнэ үү. Зөв хариуг сонгоорой

a)

1 балл

b)

4 балл

c)

7 балл

d)

10 балл

9.

Нарны аймгийн гарагуудын нарнаас алслагдсан зайд ямар нэг хамаарал байгааг математик үндэслэлээр тайлбарласан эрдэмтэн хэн бэ?

a)

Ю.Титус

b)

Ж.Боде

c)

И.Листинг

d)

Эратосфен

10.

Дэлхийн дотоод бүтцийн үе давхаргын зузааныг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу?

a)

А2, В4, С1, D5, E3

b)

А5, В4, С1, D3, E2

c)

А1, В3, С5, D2, E4

d)

А5, В1, С2, D4, E3

11.

Туйл орчимд болон өндөр уулсад хүйтний өгөршил их байдаг бол хуурай уур амьсгалтай газар ямар өгөршил давамгайлах вэ?

a)

биологийн буюу органик өгөршил

b)

химийн өгөршил

c)

хүйтний өгөршил

d)

физик өгөршил

12.

1 одон орны нэгж зай нь 150 сая км-тэй тэнцэнэ. Нарнаас Буд гараг хүртэл 58 сая км бол одон орны нэгжээр илэрхийлсэн зөв хариуг ол

a)

0,38

b)

2,58

c)

92

d)

208

13.

Ангараг гариг дэлхийг бодвол хүйтэн байдагийн учир аль нь вэ?

a)

Агаар мандал байхгүй

b)

Нарнаас хол оршдог

c)

Хэмжээ нь дэлхийгээс бага

d)

Гадарга нь улаан өнгөтэй

14.

Дэлхий нарыг 365 хоногт бүтэн 1 тойрч нийт 940 сая км замыг туулдаг. Дэлхий 1 цагт хэдэн км замыг туулдаг вэ? Тооцоолж зөв хариултыг сонгоно уу?

a)

107.000 км

b)

1.070.000 км

c)

2.575.000 км

d)

1.790 км

15.

Өндөр жил тохиох болсон шалтгаан юу вэ?

a)

Дэлхий нарыг 365 хоног 6 цагт нэг бүтэн тойрно.

b)

Дэлхий нарыг 940 сая км зайг туулж нэг бүтэн тойрно.

c)

Сар дэлхийг 29, 5 хоногт бүтэн нэг тойрно.

d)

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг 56 минутад нэг бүтэн эргэнэ.

16.

Дэлхий тэнхлэгээ эргэх нэгж хугацаанд туулах замын уртаар авч үзвэл өргөрөг бүр дээр ялгаатай байдаг хөдөлгөөнийг сонгоно уу?

a)

Өнцгийн хурд

b)

Шугаман хурд

c)

Орбитын зам

d)

. Цагийн бүс

17.

Гадаргыг өөрчлөх дараах үйл явцуудаас эндоген үйл явцыг сонгоно уу?

a)

Бриз салхи

b)

Хөрсний гулгалт

c)

Үер

d)

Гейзер

18.

Шугаман хурд нь нэгж хугацаанд туулах замын уртаар илэрхийлэгдэх бөгөөд өргөрөг бүр дээр ялгаатай байдаг. Экватор дээр хэд байх вэ?

a)

0 м/сек

b)

150 м/сек

c)

360 м/сек

d)

464 м/сек

19.

Хоёрын тоогоор дэлхийн дотоод бүтцийн ямар хэсгийг тэмдэглэснийг сонгоно уу?

a)

.Газрын давхарга

b)

Манти

c)

Гадаад цөм

d)

Дотоод цөм

20.
5. Наранд хамгийн ойр орших гараг аль нь вэ?
a)
Ангараг
b)
Дэлхий
c)
Сугар
d)
Буд