wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги уран зохиол МНТ

Total questions: 22

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.

Одоогоор бидэнд мэдэгдэж буй Монголын Нууц Товчооны уг эх ямар хэлбэртэй олдсон бэ?

a)

Монгол бичгээр

b)

Латин галигаар

c)

Хятад үсгээр

2.

Монголын Нууц Товчоо Монгол хэлний аль үеийн онцлогийг тусгасан бэ?

a)

Өвөг Монгол хэл

b)

Орчин цагийн Монгол хэл

c)

Эртний Монгол хэл 

d)

Алтай язгуур

3.

Бодончар урагт эс тоогдсон учраас “Энд атал юун!” хэмээж, Онон мөрөн уруу зорчин, Балжун арал хүрч, тэнд өвсөн нэмбүүл гэр хийж, суудаг. Харин түүний араас хэн хайж ирдэг вэ?

a)

Бэлгүнүтэй

b)

Бухату Салжи

c)

Буху Хатаги 

d)

Бүгүнүтэй

4.

Тэмүжин, Жамуха хоёр анх хэрхэн анд бололцож байсан бэ?

a)

Шагай солилцож

b)

Нум, сум солилцож

c)

Хадаг солилцож  

d)

Бүс солилцож

5.

“Тэмүжин андаа

Ууланд шахан бууя

Адуучинд гэр болтугай

Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт

Хоол болтугай” гэж Монголын нууц товчоонд хэн хэлдэг вэ?

a)

Хасар

b)

Жамуха

c)

Мухулай

d)

Сорхон шар

6.

Тэмүжинтэй “Үл шингэх идээ идэлцэж үл мартагдах үгс хэлэлцэж явсан” анд нөхөр хэн бэ ?

a)

Боорчи

b)

Зэв

c)

Жамуха

d)

Борохул

7.

. “Жирэмсэн эмийн шээх газраас хол явж үзээгүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй” гэж хэний тухай өгүүлсэн байдаг вэ?

a)

“МНТ” Сэнгүм   

b)

“Убаши хун тайжийн тууж” Сайн Мажиг

c)

“МНТ” Таян хаан

d)

. “Хув Нагваралын тууж” Хув Нагаварал

8.

“Болжмор шувуу харцаганаас дутааж бутны ёроолд хорогдвол бут түүнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хүн хорогдож ирэхэд тэгж хэлж яаж болно” гэж МНТ-нд хэн хэлдэг вэ?

a)

Сорхон шар

b)

Боорчи

c)

Таргудай Хиралтуг

d)

 Чинбай

9.

МНТ-нд “Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж миний байлдааны ам цагаан хул морины хүзүүг хэн шархдуулсан бэ?” хэмээн Чингис хаан асуудаг. Тэр хүн хэн байсан бэ?

a)

. Боорчи

b)

Зэв

c)

Зэлмэ

d)

Борохул

10.

199-р зүйл “...Сүбээдэйд, Чингис хаан зарлиг болж, дуун бариулруун...” Энэ хэсэгт байгаа "дуун бариулах" гэж юу гэсэн үг вэ?

a)

Тогтоон цээжилж явах зарлиг     

b)

Үг хэлэлцэн ярилцах

c)

Найранд дуулж хуурдах

d)

Ам тангаргийг авах

11.

"Барс жил Онон мөрний эхэнд Их хуралдай хурж, Тэмүжинд Чингис хаан цол өргөв" Мухулайд ямар цол өгсөн бэ?

a)

Чэрби

b)

Гоо ван  

c)

Жанжин

d)

Улсын их заргач

12.

Татаарын нутгаас нэгэн өчүүхэн хөвүүн олж, Өэлүн эхэд бэлэг болгон өгсөн байдаг. Тэр өчүүхэн хөвүүн хэн байсан бэ?

a)

Борохул

b)

Хөхөчү

c)

Шихихутаг

d)

Зүчи

13.

Чингис хаанд хэн Чаут Хури хэмээх цол өгсөн бэ?

a)

Мэгүжин Сүүлт 

b)

Тоорил хаан

c)

Вангин чинсан  

d)

Жамуха

14.

Өгөөдэй хааны дөрвөн сайн үйлд хамаарахгүйг сонгоно уу?

a)

Өртөө байгуулав.  

b)

Худаг гаргав.

c)

Алтан улсыг номхотгов

d)

Ядуусыг тэтгэв.

15.

. Чингис хаан хэнд зориулж энэ үгийг хэлдэг вэ?

“Төрөхөд төрөлцсөн өсөхөд өсөлцсөн

Өлзий хутагт чиний тус ивээл чинь хичнээн их ажгуу”

a)

Чараха өвгөн  

b)

Мунлиг эцэг  

c)

Нялх Сэнгүм  

d)

Хорчи

16.

Боданчар мунхгаас орогшин хул мориндоо хандах сэтгэлийн өнгө аяс, үнэлэмжээрээ  ялгаатай нэг өгүүлбэр байгааг олоорой. 

a)

Олон сүргийн дундаас зүс буруу гэж энэ муу гол дайрт, годил сүүлт орогшин хул морийг ах нар маань өгсөн

b)

“....Орогшин хул морь минь чи тэнгэрийн хөвгүүн хаан хүний нөхөр”

c)

... Орогшин хул морь нь ч .... үзэмжит урт чихээ хайчлан”

d)

Бодончар морио зүдрээчих вий гэж чонон шогшоогоор шогшсоор...

17.

Боданчар мунхаг тэрхүү бүлэг иргэнийг эзлэхээр  шийдсэн гол шалтгааныг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой. 

a)

Бүлэг иргэн бүгд ив ижил, тэв тэнцүү байх ёстой гэж үзсэн учраас 

b)

“....дайлж цайлавч чухам түүнийг хаана амьдардаг, ямар овгийн хүмүүн болохыг асууж шалгаасан нь нэгээхэн ч үгүй учраас  

c)

...бүлэг хүмүүс их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байгаагүй учраас

d)

Тэдгээр иргэн ...бие тэргүүтэй, дээл захтай байх ёстой гэж үзсэн учраас

18.

“Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.“ гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

a)

хүншүүлэл

b)

төлөөлөл

c)

зүйрлэл

d)

тойруулал 

19.

МНТ-оос эшилсэн дараах хэлцэд уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн бэ?

Ван хаан ихэд баясан “... бөөрөө бөгсөнд, цэрээ цээжинд атугай” хэмээв. /МНТ-96-р зүйлээс/

a)

Адилтгал

b)

Зүйрлэл

c)

Хэтрүүлэл

d)

Тойруулал

20.

Хар хэрээ Халтар нугасыг Барих болов Харц боол Хан эзэндээ Халдах болов.” Гэж хэн хэлсэн бэ?

a)

Жамуха

b)

Боорчи

c)

Мухулай

d)

 Борохул  

21.

МНТ-д дараах үгийг хэн хэлдэг вэ?

...Хүзүүнээс чинь татаж

Хүний зэрэг болгосон

Хүндэт ачийг бодоцгоо...

a)

Чингис хаан

b)

Жамуха

c)

Өүлэн эх

d)

Хөхөчос

22.

Чингис хааны хуланц өвөг хэн бэ?

a)

Тумбинай Сэцэн

b)

Хабул хаан

c)

Есүхэй баатар  

d)

Бодончар мунхаг