wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги "ГАЗАРЗҮЙ" хагас жилийн үнэлгээ

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

МУИС-ийг харуулжээ. Их сургуулийн гудамж, Самбуугийн гудамжны уулзвараас зүүн тийш алхвал хаана очих вэ?

a)

Флора цэцгийн дэлгүүр

b)

Хүрээ төв

c)

Эрчим хүчний зохицуулах хороо

d)

Шөлөндө МУИС

e)

2 дугаар цэцэрлэг

2.

МУИС-ийг харуулжээ. МУИС-аас урд зүгт явбал хаана очиж болох вэ?

a)

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

b)

Япон Монголын төв

c)

МУИС-ийн номын сан

d)

Хүрээ төв

e)

2 дугаар цэцэрлэг

3.

Чойбалсан хотын 2020 оны жлийн дундаж агаарын температур хэд байна вэ?

a)

-20 ээс 0.0

b)

0.0-2.0

c)

2.0-4.0

d)

4.0-6.0

4.

Гуравдугаар сард орох хур тунадасны урьдчилсан төлөвийг харуулжээ. Зургуудыг харьцуулж дүгнээрэй.

a)

Агаарын температур дунджийн орчим, нутгийн хойд хэсэгт хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна.

b)

Агаарын температур дунджийн орчим, нутгийн хойд хэсэгт хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

c)

Агаарын температур дунджийн орчим, нутгийн өмнөд хэсэгт хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна.

d)

Агаарын температур дунджийн орчим, нутгийн зүүн хэсэгт хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна.

5.

Увс аймгийн Сагил сумын гадаргын өндөршил, нарны гийгүүлэх хугацааны зураг өгөгджээ. Зурагт зөв дүгнэлт өгсөн хариултыг сонгоно уу.

a)

Гадарга өндөр болох тусам, нарны гийгүүлэх хугацаа жилийн 2800 цаг байна

b)

Гадаргын өндөр 1200м байхад нарны гийгүүлэх хугацаа жилийн 2600 цаг байна.

c)

Гадаргын өндөр 2200 метрээс өндөр болох тусам нарны гийгүүлэх хугацаа жилийн 2600 цагаас бага байна.

d)

Гадаргын өндөр нам байхад нарны гийгүүлэх хугацаа богино байна.

6.

Зурагт үзүүлсэн хотуудаас 6-8 сарын хооронд өдрийн урт 24 цаг үргэлжлэх хотыг нэрлэнэ үү

a)

Улаанбаатар

b)

Бангкок

c)

Мельбурн

d)

Мурманск

e)

Файрбанкс

7.

9 дүгээр сарын 23нд ХӨ 50 градуст үдийн нарны өндөр хэд байх вэ.

a)

140 градус

b)

90 градус

c)

50 градус

d)

40 градус

8.

Сарны харагдах хэлбэрийг нэрлээрэй.

a)

Тэргэл

b)

Дүүрэн

c)

Тал

d)

Алиман

e)

Хуучин

9.

Зурагт байгальд тохиолддог ямар үйл явцыг харуулсан байна вэ?

a)

Хар салхи

b)

Сарны хиртэлт

c)

Битүүний сар

d)

Нарны хиртэлт

10.

Хүн амын шилжилт хөдөлгөөн гэсэн ойлголт аль нь вэ?

a)

Суурингийн хэлбэрээр хүн ам бөөгнөрөх нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын хэлбэр

b)

Хүн ам нэг газраас нөгөөрүү, улс орон дотроо юмуу өөр улс руу байнга буюу богино хугацаагаар зорьж буй хөдөлгөөн

c)

Газар нутгийн хэмжээг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлт

d)

Хүн ам газар нутгаар тархан суурьшсан байдал

11.

Хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг нэрлэнэ үү

a)

Ажлын байрны олдоц их

b)

Эрүүл мэндийн үйлчилгээ сайн

c)

Цалин хөлс бага

d)

Аюулгүй орчин

12.

Хөдөөнөөс хотруу хүн ам шилжих нүүхэд нөлөөлсөн хүчин зүйлийг сонгоно уу.

a)

Ажил олох боломж

b)

Зав чөлөөгүй амьдралын хэв маяг

c)

Чанартай үйлчилгээ авах

d)

Амьдралын өртөг өндөр

e)

Уур амьсгалын хатуу ширүүн нөхцөл

13.

Хөдөлмөрийн нөөц гэж?

a)

Хөдөлмөр эрхлэх чадвартай бүх хүн ам

b)

Хөдөлмөрийн насны боловч ажил эрхэлдэгүй хүмүүс

c)

16-60 насны эрэгтэй, 16-55 насны эмэгтэй хүмүүс

d)

16 хүрээгүй ажил хийж байгаа хүүхэд, тэтгэвэрт гарсан ч ажил хийж байгаа ахмад хүмүүс

14.

Хөдөлмөрийн насны боловч ажиллах хүчинд тооцогддоггүй хүн амыг нэрлээрэй.

a)

Ажиллагсад

b)

Цэрэг

c)

Хөгжлийн бэрхшээлтэй хүн

d)

Оюутан

e)

Бүртгэлтэй ажилгүй хүн

15.

Хүн амын нягтшил ихтэй аймгийг сонгоно уу.

a)

Архангай, Өвөрхангай

b)

Баян-Өлгий, Дархан-Уул

c)

Өмнөговь, Говь-Алтай

d)

Увс, Хэнтий

16.

Монгол улсын хөгжлийн гол тулгуурыг тодорхойлно уу

a)

ХАА-н үйлдвэрлэл

b)

Уул уурхайн олборлох үйлдвэр

c)

Боловсруулах аж үйлдвэр

d)

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл

17.

Газарзүйн зурагт 1:50 000, 1:100 000 гэж масштабыг тэмдэглэсэн байдаг. Ямар масштабын тэмдэглэгээ вэ.

a)

Нэрлэсэн

b)

Тоон

c)

Тэмдэгт

d)

Шугаман

18.

Байрзүйн зурагт шулуунаар дүрслэгддэг ямар обьектууд байдаг вэ?

a)

Нуур, хаяалбар шугам

b)

Уурхайн худаг, уулын орой

c)

Зам, цахилгааны шугам

d)

Овоо, өрөмдмөл худаг

19.

Сар дэлхийг 29.5 хоногт нэг бүтэн тойрдог. Нэг жилийн хугацаанд хэдэн удаа тэргэл сар гарах вэ?

a)

12

b)

13

c)

1

d)

10

20.

Д аминдэм дутагдсан хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

a)

Дархлаа сайжирч эрч хүчтэй болно

b)

Дархлаа суларч өвчинд өртөмтгий болно

c)

Дархлаа суларч өвчинд тэсвэртэй болно

d)

Дархлаа сайжирч өсөлт хурдасдаг

21.

Хүн амын шилжилтэд нөлөөлдөг түлхэгч хүчин зүйл аль нь вэ

a)

Ажлын байрны хомсдол

b)

Цалин хөлс харьцангуй өндөр

c)

Эрүүл мэндийн үйлчилгээ сайн

d)

Боловсрол эзэмших боломж их

22.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, үйлдвэрлэлийг даган зарим аймагт шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдэж байна. Ямар аймгуудад шилжин ирэгсэд их байгаа вэ.

a)

Завхан, Увс, Ховд

b)

Дорнод, Хэнтий, Сүхбаатар

c)

Төв, Дархан, Говь-Алтай

d)

Өмнөговь, Дорноговь, Орхон

23.

Хүн амын шилжих хөдөлгөөний улмаас ямар өөрчлөлтүүд гарах вэ

a)

Хүн амын тоо, нас хүйсийн бүтэц

b)

Ажил эрхлэлтийн байдал, хүн амын эрүүл мэнд

c)

Хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин

d)

Хүн амын нас хүйсийн бүтэц, боловсрол

24.

БНХАУ-ын 1985 ба 2020 оны хүн амын суваргыг ажиглан өөрчлөгдсөн зүйлсийг тодорхойлно уу

a)

Төрөлт багассан

b)

Дундаж наслалт нэмэгдсэн

c)

Нас баралт нэмэгдсэн

d)

Төрөлт нэмэгдсэн

25.

Билгүүнийх ямар цахилгаан үүсгүүр хэрэглэж байна вэ.

a)

Усан

b)

Салхин

c)

Нарны