NEW
Font size
WorksheetsНийгмийн тест (2-р улирал ~Нийгэм, нийгмийн харилцаа)
Total questions: 35
Worksheet time: 18mins
1. 1990-ээд онд нийгэм, эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарлаж буйг судалсан эрдэмтэн хэн бэ?
A) Судлаач Ө. Күүс
B) Социологич Д. Датон
C) Судлаач С. Дулам
D) Судлаач Ц. Уртнасан
E) Судлаач Б. Энхцэцэг
2. Америкийн судлаач Ө. Күүс нэг дэх ангид ямар төрлийн хүмүүсийг хамруулан судалсан бэ?
A) Эдийн засаг, санхүүгийн хувьд хамгийн амжилттай байгаа хүмүүсийг
B) Цалингаараа амьдардаг дундаж хэсгийнхэн
C) Ур чадвараар бага, даржин амьдралтай хэсгийнхэн
D) Дээрх бүгд
3. Орчин үеийн нийгэмд бюрократ байгууллагад эрх мэдэл ажилтнуудад тэгш бусаар хуваарилагдсан байдаг нь ямар ангид хуваагдахад хүргэдэг вэ?
A) Дээд анги ба Доод анги
B) Дунд ба Доод анги
C) Ноёрхогч ба Доод анги
D) Ноёрхогч хийгээд Дагач
E) Дээрх бүгд буруу
4) 2013 оны ЭМШУИС-аас хийсэн судалгаанд ямар хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээний бодит хэрэгцээ тулгарах үед эмнэлгээр их үйлчлүүлдэг болохыг тогтоосон бэ?
A) Бага орлоготой хүн ам
B) Хөдөөгийн малчид
C) Оюутан залуус
D) Дээрх бүгд
5) Төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлж байдаг гэж үздэг онол аль нь вэ?
A) К. Марксын үзэл
B) М. Веберийн үзэл
C) Неомарксист буюу шүүмжлэлт онол
D) Бүтэц чиг үүргийн онол
E) Зөрчилдөөний онол
6) Эрүүл мэндийн үйлчилгээ авах эсэх, өвчин эмгэг нь нийгмийн ангийн харьяаллаас хамааралтай байгаагийн учир юу вэ?
A) Сэтгэлгээний соёл
B) Эрүүл мэндийн үйлчилгээг авах зан үйл нь институтийн хүчин зүйлээс хамаарч, ангиудад ялгаатай илэрч байна.
C) Эрүүл мэндийн үйлчилгээг авах зан үйл нь хувийн хүчин зүйлээс хамаарч, ангиудад ялгаатай илэрч байна.
D) Ухамсрын алдаа
E) Дээрх бүгд
7) АТГ-т гаргасан УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын 2016 оны мэдүүлгээс харахад нийт гишүүдийн 18.4 хувь нь тэрбумаас дээш орлоготой буюу хадгаламжтай бол зөвхөн 2.6 хувь нь ямар нэг ААН-д хувьцаа эзэмшдэггүй байна. Тохирох дүгнэлтийг олно уу.
A) Улсын татварын 70-80 хувийг иргэд, ААН бүрдүүлдэг. Гэтэл иргэдийн хувьцаа эзэмших асуудал нь хувийн асуудал.
B) Манай улсын УИХ-ын гишүүд бүгдээрээ бизнес эрхэлдэг.
C) Өнөөдөр нээлттэй нийгэмд бид амьдарч байгаа тул хэн сэргэлэн байгаа тэр хүн баяжих боломжтой.
D) Эдийн засгийн тэгш бус байдал улам гүнзгийрч, улс төр, эдийн засгийн цөөнх бүрэлдэж эхлээд байна.
E) Дээрх бүгд
8) Ижил төстэй шинж бүхий хүн амын статистикийн нэгдлийг хэрхэн нэрлэдэг вэ?
A) Нийгмийн ялгарал
B) Тэгш бус байдал
C) Нийгмийн давхраажилт
D) Нийгмийн давхраа
E) Нийгмийн нийтлэг
9) Нийгмийн давхраажилтын “Сонгодог үе”-ийн төлөөлөгчдийг нэрлэнэ үү.
A) Т. Парсонс
B) Дэвис ба Мур
C) Л. Уорнер
D) К. Маркс, М. Вебер
E) Э. Дюркгейм
10) Марксын үзэл санаанд тулгуурлан, М. Веберийн үзэл санааг харгалзан нийгмийн давхраажилтыг судалсан судлаачийг олно уу.
A) Т. Парсонс
B) Дэвис ба Мур
C) Л. Уорнер
D) Е.О.Райт
E) Э. Дюркгейм
11) Эрх мэдэл хэмээх ойлголтод хамаарах ойлголтыг сонгоно уу.
A) Улс төрийн шахалт
B) Нөлөөлөл
C) Хувийн алдар хүнд
D) Албан ёсны алдар хүнд
E) Дээрх бүгд
12) Бюрократ байгууллагад хэн шийдвэр гаргах, хяналт тавих эрх мэдэлтэй байдаг вэ?
A) Ажилтан
B) Менежер
C) Өмчлөгч
D) Өмгөөлөгч
E) Дээрх бүгд
13) Нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь буюу өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (2016)-гаар доод ангид хэдэн хувь нь багтаж байгаа вэ?
A) 30%
B) 26.7%
C) 25%
D) 21%
E) 19.9%
14) Доодын дээд ангийг хэрхэн нэрлэдэг вэ?
A) Доодын дээд анги
B) Ёроол хэсэг
C) Ядуу ажилчдын анги
D) Ядуус
E) Нэн ядуу иргэд
15) Доодын дунд давхраанд бага боловсролтой эсвэл боловсролгүй, хөдөлмөр эрхлэх чадвар муутай, өөртөө итгэх итгэлгүй, маш бага орлоготой эсвэл тогтмол орлогын эх үүсвэргүй хүмүүсээс бүрддэг гэж үзсэн эрдэмтэдийг сонгоно уу.
A) Гилберт
B) Калл
C) К. Маркс, М. Вебер нар
D) Н. Смелзер
E) A ба B
16) Ёроол хэсгийн хүмүүсийн амьдрах арга хэлбэр аль нь вэ?
A) Хар тамхи хэрэглэх
B) Архинд донтох
C) Цөхөрсөн
D) Гуйлга гуйх, хог түүх, биеэ үнэлэх, тэнүүчлэх
E) Дээрх бүгд
17) 2010 оны 11 дүгээр сарын 14-15-ны шилжих шөнө орон гэргүй, тэнэмэл амьдралтай хүмүүсийг хүн ам, орон сууцны тооллогод хамруулсан бөгөөд нийслэлд 770, Орхон аймагт 73, Дархан-Уул аймагт 45, Дорнод аймагт 40 байгаа бол улсын хэмжээнд хэд байгаа вэ?
A) 1000
B) 988
C) 928
D) 1500
E) 1789
18) Байр суурийн шилжих хөдөлгөөн гэж юу вэ?
A) Хувь хүн, нийгмийн бүлгийн байр суурь өөрчлөгдөхийг хэлнэ.
B) Бие хүн, нийгмийн бүлгийн байр суурь өөрчлөгдөхийг хэлнэ.
C) Нийгмийн нийтлэгийн байр суурь өөрчлөгдөхийг хэлнэ.
D) Нийгмийн шинэчлэл нь байр суурийн шилжих хөдөлгөөн.
E) Дээрх бүгд
19) Байр суурийн ямар шилжих хөдөлгөөн хийж болдог нийгмийг нээлттэй нийгэм гэх вэ?
A) Босоо чиглэлийн
B) Хувийн
C) Үе хоорондын
D) Дээрх бүгд
20) Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг юу гэх вэ?
A) Нийгмийн ухралт
B) Нийгмийн өөрчлөлт
C) Нийгмийн хувьсгал
D) Нийгмийн хувьсал
E) Нийгмийн шинэчлэл
21) Хаалттай нийгэм гэж юу вэ?
A) Босоо чиглэлийн, Хувийн, Үе хоорондын байр суурийн шилжих хөдөлгөөн хэрэгжих боломжгүй нийгэм.
B) Хэвтээ чиглэлийн, бүлгийн, үе дотоодын байр суурийн шилжих хөдөлгөөн хэрэгжих нийгэм.
C) Ямар ч байр суурийн шилжих хөдөлгөөн явагдахгүй.
D) Дарангуйлал байгаа нийгэм бол хаалттай нийгэм.
Е) Хаант засаглалтай нийгэм бол хаалттай нийгэм.
22) НТӨ 4000 оны тэртээ үүсэж, ази, европт тархсан нийгмийг сонгоно уу.
A) Ан агнуурын нийгэм
B) Цэцэрлэг аж ахуйн нийгэм
C) Газар тариалангийн нийгэм
D) Аж үйлдвэржсэн нийгэм
E) Орчин үеийн нийгэм
23) Анх эртний египетэд үүссэн бөгөөд түүхэнд хамгийн өргөн тархсан нийгмийн байгуулал аль нь вэ?
A) Ан агнуурын нийгэм
B) Цэцэрлэг аж ахуйн нийгэм
C) Газар тариалангийн нийгэм
D) Аж үйлдвэржсэн нийгэм
E) Орчин үеийн нийгэм
24) Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр үүссэн нийгмийг сонгоно уу.
A) Ан агнуурын нийгэм
B) Цэцэрлэг аж ахуйн нийгэм
C) Газар тариалангийн нийгэм
D) Аж үйлдвэржсэн нийгэм
E) Орчин үеийн нийгэм
25) Төрийн удирдлага нь бюрократ байгууллагын тогтолцоо, зэвсэгт хүчинд суурилсан нийгмийг сонгоно уу.
A) Ан агнуурын нийгэм
B) Цэцэрлэг аж ахуйн нийгэм
C) Газар тариалангийн нийгэм
D) Аж үйлдвэржсэн нийгэм
E) Орчин үеийн нийгэм
26) Гэнэтийн өөрчлөлт нь тэгш бус байдлыг өөрчилж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэй гэж үздэг онолчид?
A) Г. Ленски, Ж. Ленски нар
B) Марксизм
C) М. Вебер
27) Нийгэм өөрчлөгдөхөд түлхүү нөлөөлж буй хүчин зүйлсийг сонгоно уу.
A) Боловсрол
B) Эрүүл мэндийн доройтол
C) Шударга ёс
D) Хүн амын өсөлт
E) Дээрх бүгд
28) Шинэчлэл нь хүн хувийн амьдралын хүрээнээс гадна бюрократи байгууллагын хүрээнд ажиллах болж, рациональ хандлагыг чухалчилснаар илүү үр ашигтай байх болсон гэж үзсэн эрдэмтэн?
A) М. Вебер
B) Нолан
C) Г. Ленски
D) Ж. Ленски
E) Ф. Тённис
29) Шинэчлэлийн нөлөөгөөр үүссэн сул талаас илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A) Бохирдсон орчин
B) Нөөцийн хомсдол
C) Хэтийдсэн тэгш бус байдал
D) Бүтээлч байдал
E) Терроризм
30) Жендэрийн тэгш бус байдал бодитоор оршиж байсан жишээг олно уу.
A) Гэр бүлийн эхнэр нөхрийн үүрэг
B) Нийгэм бүхэлдээ эрэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж эерэг байх үзэгдэл
C) Нийгэм бүхэлдээ эмэгтэйчүүдтэй хүндэтгэлтэй хандах хандлага
D) Эцгийн эрхт ёс бүхий нийгэмд эрэгтэйчүүдийн гарт баялаг, эрх мэдэл, нэр хүнд төвлөрч байв.
E) Дээрх бүгд
31) Энэтхэг, Балба, Пакистан, Шри Ланк, Индонези зэрэг орны давхраажилтын тогтолцоонд илэрдэг хэв маягийг сонгоно уу.
A) Боолчлол
B) Язгуур
C) Каст
D) Анги
32) Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон “Нийгмийн даатгалын тухай хууль”-аар эмэгтэй хүн 4, түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол хэдэн насандаа өндөр насны тэтгэвэрт гарч болно хэмээн заасан байдаг вэ?
A) 45 нас
B) 50 нас
C) 55 нас
D) 60 нас
E) 65 нас
33) Бүтэц чиг үүргийн онолын Дэвис ба Мур нарын үзлийг олно уу.
A) Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүрдэг.
B) Ангийн ялгааг авч үзэхдээ өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс хамаарна.
C) Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтний байр суурь илүү өндөр үнэлэгдэнэ.
D) Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээл илүү өндрөөр үнэлэгддэг.
E) Дээрх бүгд
34) Нийгэм, эдийн засгийн байр суурийг хэмжих хэмжүүрийг зөв харгалзуулна уу.
А) 1А, 2B
B) 1B, 2A
35) Судлаач Ц. Уртнасангийн судалгааны үр дүнг зөв харгалзуулна уу.
A) 1A, 2B, 3C
B) 1C, 2A, 3B
C) 1B, 2A, 3C
