WorksheetsОлон улсын харилцаа 1
Total questions: 36
Worksheet time: 18mins
Name
Class
Date
1.
Олон улсын харилцаанд төр улсын сонирхлыг хуулийн хүчээр эсвэл хүч хэрэглэх гэсэн тэмцлийн хоёр төрлөөр хэрэгжүүлж болно гэж үзсэн эрдэмтнийг нэрлэнэ үү?
a)
М.Вебер
b)
Д.Сингер
c)
Р.Арон
d)
Ш.Монтескье
e)
Н. Макиавелли
2.
Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны нэг туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ?
a)
Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах оролдлогыг таслан зогсоодог
b)
Өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрийн гишүүдийг алдахгүйн төлөө тэмцдэг
c)
Ноёрхогч шинжтэй болж буй аливаа улс, эвслийг эсэргүүцдэг
d)
Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжилдог
e)
Аль нэг талтай нь дайтсан ч системийг тогтворгүйжүүлэх хэрэггүй гэж үздэг
3.
Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалаа 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дагуу боловсруулан Улсын Их Хурлаар баталсан байдаг. Энэхүү гадаад бодлогын үзэл баримтлалд аль нь үл нийцэх вэ?
a)
Олон тулгуурт байх
b)
Энхийг эрхэмлэсэн байх
c)
Нээлттэй байх
d)
Бие даасан байх
e)
Нөлөө бүхий улсуудтай харилцах
4.
Монгол улс ямар бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзлэлтэй байдаг вэ?
a)
Европ
b)
Зүүн өмнөд Ази
c)
Зүүн хойд Ази
d)
Төв ба Евразийн бүс нутаг
e)
Ойрхи дорнод ба Африк
5.
Олон улсын харилцааны түүх судлаачид 1618-1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн олон улсын харилцааны түүх эхэлсэн гэж үздэг. Энэ нь ямар гэрээ вэ?
a)
Ялтын гэрээ
b)
Женевийн гэрээ
c)
Хиагтын гэрээ
d)
Буурын гэрээ
e)
Вестфалийн гэрээ
6.
Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны олон туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ?
a)
Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжилдог.
b)
Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах оролдлогыг таслан зогсоодог.
c)
Нөгөө эвсэлтэй тэмцэлдэх, боломжтой бол устгахыг оролддог
d)
Аль нэг талтай нь дайтсан ч системийг бүхэлд нь тогтворгүйжүүлэх хэрэггүй.
e)
Өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрийн гишүүдийг алдахгүйн төлөө тэмцдэг.
7.
Олон улсын эрх зүйн хэм хэмжээний төрлүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
a)
Урьдчилан бичигдсэн агуулгын шинжээрээ ангилагдах хэм хэмжээ
b)
Хамтын ажиллагааны хэм хэмжээ
c)
Эрх зүйн үйлчлэх хүчний хэм хэмжээ
d)
Тодорхойлолтын хэм хэмжээ
e)
Зарчмын хэм хэмжээ
8.
Монгол улсаас дэлхий нийтийн хэмжээнд явуулж байгаа гадаад бодлогын хүрээнүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
a)
Европын улсууд
b)
Ази, Номхон далайн улсууд
c)
Арлын болон эх газрын улсууд
d)
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд
e)
Ойрхи Дорнод, Африк, Латин Америкийн улсууд
9.
Олон улсын хэм хэмжээнд үл хамаарах өгөгдлийг олно уу?
a)
Тодорхойлолтын хэм хэмжээ
b)
Зарчмын хэм хэмжээ
c)
Бүтцийн хэм хэмжээ
d)
Үүргийн хэм хэмжээ
e)
Хориглосон хэм хэмжээ
10.
НҮБ-ын төв байр хаана байрладаг вэ?
a)
Швейцарийн Женев хотод
b)
Английн Лондон хотод
c)
Францын Париж хотод
d)
Голландын Гаага хотод
e)
АНУ-ын Нью-Йорк хотод
11.
Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны гурван туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ?
a)
Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжилдог.
b)
Аль нэг талтай нь дайтсан ч тогтолцоог /системийг/ тогтворгүйжүүлэх хэрэггүй.
c)
Өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрийн гишүүдийг алдахгүйн төлөө тэмцдэг.
d)
Ноёрхогч шинжтэй болж буй аливаа улс, эвслийг эсэргүүцдэг.
e)
Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах оролдлогыг таслан зогсоодог.
12.
Дэлхийн олон нийтийн бие даасан гишүүн болсон эрхийн субъектүүдын хоорондын харилцааг юу гэдэг вэ?
a)
Хамтын харилцаа
b)
Дипломат харилцаа
c)
Олон улсын харилцаа
d)
Найрсаг харилцаа
e)
Хүлээн зөвшөөрөх харилцаа
13.
Олон улсын харилцаа гэх олон талт нийлмэл үйл явцын дотор багтах зөвхөн бие даасан тусгаар улсуудын төр, засгийн харилцааны хэсгийг онцгойлон судалдаг салбарыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Улс төрийн ухаан
b)
Дипломатын ухаан
c)
Удирдлагын ухаан
d)
Харилцаа /коммуникаци /-ны ухаан
e)
Социологийн ухаан
14.
Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны хоёр туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ?
a)
Өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрийн гишүүдийг алдахгүйн төлөө тэмцдэг
b)
Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах оролдлогыг таслан зогсоодог.
c)
Ноёрхогч шинжтэй болж буй аливаа улс, эвслийг эсэргүүцдэг.
d)
Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжилдог.
e)
Аль нэг талтай нь дайтсан ч тогтолцоог /системийг/ тогтворгүйжүүлэх хэрэггүй гэж үздэг.
15.
Дараах бодомжуудын аль нь олон улсын улс төрийн харилцаанд хамаарах вэ?
a)
Улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт
b)
Улс орнууд бие биетэйгээ дипломат харилцаа тогтоох
c)
Олон улсын техник, технологийн салбар дахь хамтын ажиллагаа
d)
Олон улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа
e)
Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах
16.
Олон улсын эрх зүй ба ёс зүйн хариуцлагыг зохицуулах үүрэг, үйлчлэх хүрээ, үйлчлэх хугацаагаар нь ангилдаг. Тэгвэл дараах ангиллуудыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
a)
Хугацаатай ба хугацаагүй
b)
Түгээмэл
c)
Бүс нутгийн
d)
Орон нутгийн
e)
Нийтлэг
17.
Олон улсын харилцаан дахь Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн байх шаардлагыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Олон тулгуурт бодлого
b)
Идэвхтэй бодлого
c)
Тэнцвэртэй бодлого
d)
Нээлттэй бодлого
e)
Үндэсний эрх ашигт нийцсэн бодлого
18.
Хүн төрөлхтний түүхэнд олон улсын харилцаа хэдийд үүссэн бэ?
a)
Дундад зууны үеэс
b)
Төр улс анх үүссэн үеэс
c)
Сэргэн мандалтын үеэс
d)
Дэлхийн 1-р дайны үеэс
e)
Дэлхийн 2-р дайны үеэс
19.
НҮБ-ийн зорилгод нийцэхгүй үйл ажиллагаа аль нь вэ?
a)
Дэлхийн дулаарлын үр дагаврыг арилгах
b)
Цагаан будааны шинэ сорт бий болгох
c)
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын тухай хурал зохион байгуулах
d)
Монгол улсад хөгжлийн тусламж үзүүлэх
e)
Олон улсын бирж дээр бонд гаргах
20.
Монгол улс 1990-ээд оноос хойш баруун европын орнууд, Япон, БНСУ-д шинэ залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх талаар анхаарах болсон. Энэ нь олон улсын харилцааны аль хэлбэрт хамаарах вэ?
a)
Олон улсын эдийн засгийн харилцаа
b)
Олон улсын соѐлын харилцаа
c)
Олон улсын улс төрийн харилцаа
d)
Олон улсын технологийн харилцаа
e)
Олон улсын хүмүүнлэгийн харилцаа
21.
Олон улсын харилцааны хэлбэрт хамааралгүй өгөдөл аль нь вэ?
a)
Гэрээ
b)
Консул
c)
Конвенц
d)
Тохиролцоо
e)
Дипломат төлөөлөгчийн газар
22.
Консулын байгууллагуудад хамааралгүй өгөгдөл аль нь вэ?
a)
Өөрийн улсын иргэний эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг хамгаалах дэмжлэг үзүүлэх
b)
Улс хоорондын харилцааны хөгжилд дэмжлэг үзүүлэх
c)
Гадаад бодлогын үзэл баримтлал боловсруулна.
d)
Консулын газрыг ерөнхий консул толгойлно.
e)
Консул нь 2 талын тохиролцсон хэсгийн хүрээнд томилогч улсыг төлөөлнө.
23.
Олон улсын харилцаанд оролцогч субъект бусад улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүссэн хууль зүйн үр дагаврыг олон улсын ...... гэнэ.
a)
Эрх зүйн хариуцлага
b)
Эрх зүйн хэм хэмжээ
c)
Ёс зүйн хэм хэмжээ
d)
Ёс зүйн хариуцлага
e)
Харилцааны хэм хэмжээ
24.
НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах, эмзэг хүүхдүүдэд тусгай халамж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх байгууллага аль нь вэ?
a)
ЮНЕСКО
b)
ЮНИСЕФ
c)
ЮНДП
d)
ЮНИДО
e)
ЮНКТАД
25.
Идэвхтэй гадаад бодлогын зарчим гэдэг нь:
a)
Аль болох олон улстай харилцах
b)
Олон талт хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн дайчлах
c)
Үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг сахин хамгаалах
d)
Стратегийн зорилтыг шатлан хэрэгжүүлэх
e)
Язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдлэх
26.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортлосон байвал тухайн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 3 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө. Энэ нь олон улсын харилцааны аль хэлбэрт хамаарах баримт вэ?
a)
Олон улсын технологийн харилцаа
b)
Олон улсын соѐлын харилцаа
c)
Олон улсын улс төрийн харилцаа
d)
Олон улсын эдийн засгийн харилцаа
e)
Олон улсын хүмүүнлэгийн харилцаа
27.
Аль нь олон улсын харилцааны субьект биш вэ?
a)
Бүрэн эрхт улс
b)
Олон улсын байгууллага
c)
Актор
d)
Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй үндэстэн
e)
Аж ахуйн нэгж
28.
Дипломат төлөөлөгчийн газар, түүний үүрэгт хамааралгүй өгөгдөл аль нь вэ?
a)
Суугаа улсдаа томилогч улсаа төлөөлөх
b)
Олон улсын эдийн засгаар хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд томилогч улс түүний иргэдийнэрх ашгийг хамгаалах
c)
Гадаад бодлогын үзэл баримтлал боловсруулах
d)
Суугаа орны нөхцөл байдлыг хуулиар зөвшөөрөгдсөн бүх аргаар судлан өөрийн засгийн газарт мэдээлэх
e)
Суугаа улсын засгийн газартай хэлэлцээ хийх
29.
Зүүн өмнөд Азийн эдийн засаг, нийгэм, соѐлын салбарт хамтран ажиллах, энх тайван тогтвортой байдалд дөхөм үзүүлэх байгууллага аль нь вэ?
a)
АСЕАН
b)
АСЕМ
c)
АПЕК
d)
АРФ
e)
ШХАБ
30.
НҮБ-ийн гол байгууллагуудад орохгүй байгууллагыг олно уу.
a)
Аюулгүйн зөвлөл
b)
Асрамжийн зөвлөл
c)
Олон улсын шүүх
d)
Олон улсын валютын сан
e)
Нарийн бичгийн дарга нарын газар
31.
Монгол Японы харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөн хүрээг хамарч “Иж бүрэн түншлэл” –ийн дагуу хөгжиж байна. Энэ харилцаа нь Монгол улсын гадаад улс төрийн бодлогын аль чиглэлд хамаарах вэ?
a)
Хөрш орнуудтай найрсаг тэнцвэртэй хамтын ажиллагааг хөгжүүлэх
b)
Өрнө дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх
c)
Азийн бүс нутагт байр сууриа бататгах
d)
НҮБ болон төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах
e)
Социалист хамтын нөхөрлөлийн гэгдэж байсан улсуудтай найрсаг харилцааг хөгжүүлэх
32.
Ази номхон далайн бүсэд олон талын чөлөөт худалдааны хөрөнгө оруулалтын нээлттэй зах зээл бий болгох зорилготой байгууллага аль нь вэ?
a)
АСЕАН
b)
АПЕК
c)
АСЕМ
d)
АРФ
e)
ШХАБ
33.
НҮБ –ийн дүрмийн үндсэн зарчмуудад хамааралгүй өгөгдлийг олно уу.
a)
Энх тайван, аюулгүй байдлыг сахих
b)
Үндэстэн хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх
c)
Улс орнуудын дотоод бодлогод нөлөөлөх
d)
Дэлхий нийтийн чанартай асуудлуудад хамтран ажиллах
e)
Үндэстнүүдийн үйл ажиллагааг нэгтгэх төв байх
34.
Хоѐр улс өөрсдийн нутаг дэвсгэрийн усанд нөгөө этгээд нь загас агнахыг зөвшөөрсөн гэрээ байгуулж болно. Энэ нь олон улсын ямар хэм хэмжээ болохыг тодорхойлно уу.
a)
Хатуу буюу императив
b)
Уян хатан буюу диспозитив
c)
Хориглосон хэм хэмжээ
d)
Үүргийн хэм хэмжээ
e)
Зарчмын хэм хэмжээ
35.
Ази, Номхон далайн бүс нутгийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг хоѐр тивийн яриа хэлэлцээний механизм аль нь вэ?
a)
АСЕАН
b)
АСЕМ
c)
АПЕК
d)
АРФ
e)
ШХАБ
36.
Анх 1975 онд Хельсинкт болсон бага хурал дээр францын ерөнхийлөгч Жискар де Эстен, ХБНГУ-ын канцлер Гельмут Шмидт нар тохиролцон 1975 оны 11 сард францын Рамбуйед “Их долоо-н”/ 1997 оноос Их найм/ уулзалт эхэлсэн түүхтэй. Их наймд багтдаг орнуудыг зөв жагсаасан нь аль вэ?
a)
АНУ, Их Британи, ХБНГУ, Хятад, Япон, энэтхэг, ОХУ, Канад
b)
АНУ, ХБНГУ, Япон, Канад, Испани, Франц, Итали, ОХУ
c)
Япон, ОХУ, АНУ, Британи, Испани, Канад, Франц, ХБНГУ
d)
Хятад, ОХУ, АНУ, Британи, Итали, Канад, Япон, Франц
e)
АНУ, Британи, Франц, Испани, ХБНГУ, Япон, Канад, ОХУ
100 %
