wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

11-р ангийн явцын үнэлгээ

Total questions: 41

Worksheet time: 21mins

Name
Class
Date
1.
Ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ багаар эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь нэгдүгээрт санхүүгийн боломж, хоёрдугаарт, ядуусын соёл, гуравдугаарт, нийгмийн институтийн саад бэрхшээлтэй холбоотой хэмээн дүгнэжээ. Ийнхүү дүгнэлт хийсэн социологич хэн бэ?
a)
Д. Датон
b)
Ө. Күүс
c)
К. Маркс
d)
Т. Парсонс
2.
Эртний хүмүүсийн хооронд хөрөнгө чинээний ялгаа бараг байгаагүй ч, хэн илүү бяр чадалтай, зоригтой, овсгоотой эсвэл дээд тэнгэр, эзэн сүлдтэй харилцаж, ид шидийг үзүүлж чадаж байна тэр бусдаасаа илүү хүндэтгэл хүлээдэг байв. Мөн Их Монгол улсын үед Чингэс хааны удмын язгууртнууд өндөр байр суурь эзэлж, үндэсний төдийгүй улс дамнасан шийдвэрийг гаргаж байв. Ийнхүү өгүүлсэн байгаа нь дараах ойлголтуудын алинд нь хамаарч байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
3.
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
4.
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал нь дараах ойлголтуудын алинд нь хамаарч байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
5.
Дараах хувилбаруудын аль нь К. Марксын бүтээлийг бүрэн нэрлэж чадаж байна вэ?
a)
Анги, статус, нам \ Коммунист намын тунхаг
b)
Эзэн Ван \ Капитал
c)
Анги, статус, нам \ Капитал
d)
Капиталист \ Коммунист намын тунхаг
6.
Иргэний эрхтэй эсэхээр ялгагддаг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс давхраажилтын хэв маяг аль вэ?
a)
Анги
b)
Каст
c)
Язгуур
d)
Боолчлол
7.
Гол төлөв Азийн орнуудын давхраажилтын уламжлалт хэв маягийн нэг бөгөөд шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг аль вэ?
a)
Анги
b)
Каст
c)
Язгуур
d)
Боолчлол
8.
Дараах хувилбаруудын аль нь биеийн хүчний ажилчдаас эхлээд тусгай бэлтгэл, ур чадвар үл шаардах энгийн ажил эрхлэгсэдийг илэрхийлдэг вэ?
a)
Хар захтан
b)
Хөх захтан
c)
Цагаан захтан
d)
Анги
9.
Нэр хүндийн эх сурвалжид хамаарахгүй нь аль вэ?
a)
Бүгд хамаарна
b)
Ажил мэргэжлийн нэр хүндийн үнэлгээ
c)
Хөдөлмөрийн зах зээлдэх эрэлт, үнэ цэн
d)
Онцгой авьяас чадвар
e)
Олонд танигдсан байдал
10.
Байр суурийн шилжих хөдөлгөөн нь эцэг эхээс заяагдмал төрөлхийн байр сууриа өөрчилсөн эсэхээс хамааран хэрхэн ангилагдаж байна вэ?
a)
Хувийн болон бүлгийн
b)
Үе хоорондын болон Үе дотоодын
c)
Босоо болон хэвтээ
d)
Өгсөх болон уруудах
e)
Аль ч биш
11.
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн хөдөлгөөн
b)
Нийгмийн дэвшил
c)
Нийгмийн өөрчлөлт
d)
Нийгмийн хувьсгал
12.
Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгэм, Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм, Орчин үеийн дараах буюу аж үйлдвэржилтийн дараах нийгэм гэсэн хэв маяг нийгмийг хуваасан социологич хэн бэ?
a)
Г. Ж. Ленский нар
b)
Ф. Тённис
c)
К. Маркс
d)
Т. Билтон
13.
Нийгмийн судалгааны тоон аргад хамаарах нь аль вэ?
a)
Ажиглалт
b)
Ярилцлага
c)
Кейс судлал
d)
Асуулга
14.
Соёлыг түвшингээр нь ................ , .............. гэж ангилна
a)
Ардын,нийтийн
b)
Олон улсын, Үндэстний
c)
Эдийн, оюуны
15.
Соёлын үйлдвэрлэл гэдэг нь .............
a)
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдэрлэх
b)
Түүх соёлын дурсгалт зүйл
c)
Мэдээлэл харилцааны хөгжил
d)
Соёлын өв
16.
Соёлын үйлдвэрлэлд аль нь хамаарахгүй вэ?
a)
Аялал жуулчлал
b)
Археологи
c)
Архитехтур
d)
Дуу бүжиг
e)
Гар урлал
17.
Соёлын аялал жуулчлалын зарчимд хамааралгүйг олно уу?
a)
соёлын солилцоонд тулгуурлах
b)
орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
c)
байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх
d)
соёлын нөөц баялагийг зөвхөн үзэж сонирхох төдийхнөөр хязгаарлах
18.
Соёлын адилсал гэдэг нь ....
a)
олон улсын соёлоос суралцах
b)
бусад орны соёлд хүндэтгэлтэй хандах
c)
ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ойлгох
19.
Хэнд ч байгалиас заяасан засаглах эрх өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх байхгүй гэж үзсэн вэ?
a)
Ж.Локк
b)
Э.Фромм
c)
Дж.Кэмпбелл
20.
Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж ................. гэнэ.
a)
Соёлын цочирдол
b)
Соёлын хожимдол
c)
Соёлын гажилт
21.
1989 онд Мери Месенжер Девиэс "Зурагт хүүхдэд сайн зүйл үү?" гэдэг номондоо зурагтаар үзүүлдэг балмад явдлууд хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдгийг анхаарна судалжээ. Энд цочирдох, цагаатгах, мэдрэмжгүй болох гэсэн дэлгэцийн балмад явдлын 3 төрлийн нөлөөг авч үзжээ. 1960-аад оны сүүлч , 70-аад оны эхээр Америк хүмүүс бараг орой болгон зурагтын мэдээгээр биет аллагын үйлдлийг үзэх болжээ. Тэдэнд Вьетнамын дайныг өмнөх яамар ч дайныг үзүүлээгүй аргаар харуулжээ.Америкчууд иргэд ба цэргүүдийн зовлонг үзээд Америкийн цэргийг татаж авахад хүргэсэн нийтийн эсэргүүцэл өрнөхөд хүрчээ. Энэ нь
a)
Цочирдол
b)
Цагаатгах
c)
Мэдрэмжгүй болох
22.
“Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг.” хэмээн үзсэн нь хэн бэ?
a)
Джон Локк
b)
Жан Жак Руссо
c)
Лорд Актон
d)
Бастиа
e)
Гоббс
23.
“Иргэд нь эрхээр хангагдаагүй, засаглалын эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд үндсэн хууль байдаггүй” хэмээн аль баримтад заасан байдаг вэ?
a)
Хүний болон иргэний эрхийн тунхаг бичиг
b)
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
c)
Магна харти
24.
Эдийн болон эдийн бус баялагийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Эзэмших эрх
b)
Өмчлөх эрх
c)
Хөрөнгийн эрх
25.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн нь аль хуулийн заалтад хамаарах вэ?
a)
Эрүүгийн хууль
b)
Зөрчлийн тухай хууль
c)
Гэмт хэргийн тухай хууль
26.
Гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Гэм хор
b)
Хор уршиг
c)
Хохирол
27.
Эдийн засгийн уналт болон инфляци нь хувь хүн болон нийт нийгэмд хүндээр тусдаг учраас эдгээр үзэгдэлд эсрэг нөлөөлөл үзүүлэхийн тулд төр ямар бодлогыг хэрэгжүүлдэг вэ?
a)
Макро эдийн засгийн бодлого
b)
Микро эдийн засгийн бодлого
c)
Мөнгө- зээлийн бодлого
d)
Сангийн бодлого буюу төсвийн бодлого
28.
Хуулийн дагуу, тогтоогдсон хэмжээгээр бүх хүн, хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамжыг хэрхэн нэрлэх вэ?
a)
Татвар
b)
Төлбөр
c)
Хураамж
29.
Татвар хураалтын үндсэн зарчмуудыг тодорхойлсон сэтгэгчийн нэр хэн бэ?
a)
Фридрик фон Хайек
b)
Джон Мейнард Кейнс
c)
Адам Смит
d)
Лорд Актон
30.
Адам Смит сэтгэгчийн тодорхойлсоноор татвар хураалтын ил тод байх зарчим аль нь вэ?
a)
Энэ нь татвар төлөгчдөд татварын хэмжээ, татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх ёстой гэсэн агуулгатай юм.
b)
Энэ нь татварыг бүх нийтээр төлдөг байх, татвар нь хүмүүсийн орлоготой шууд хамааралтай байх гэсэн зарчим юм.
c)
Аль ч биш
31.
Төсвийн орлого, зарлагыг тэнцүүлж байх нь ихээхэн хүндрэлтэй асуудал юм. Төсвийн дефицит буюу төсвийн хомсдол нь ямар утгыг илэрхийлэх вэ?
a)
Орлогоос зарлага давах тохиолдол
b)
Орлого нь зарлагаасаа давах тохиолдол
c)
Орлого зарлага тэнцэх тохиолдол
d)
Аль нь ч биш
32.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг хэрхэн нэрлэх вэ?
a)
Мөнгө- зээлийн бодлого
b)
Төрийн сангийн бодлого
c)
Төсвийн бодлого
d)
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
33.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Мөнгө- зээлийн бодлого
b)
Төрийн сангийн бодлого
c)
Төсвийн бодлого
d)
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
34.
Түүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд хувьсгал хийсэн хүн гэж үздэг. Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй гэдгийг баталж төрийн оролцоотой нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой гэж үзжээ. 1930 аад оны эхээр барууны орнуудыг хамарсан хүчтэй бөгөөд сунжирсан эдийн засгийн уналт нь түүний дүгнэлтийг нэг ёсондоо баталжээ. Тэр мөнгө болон банкны талаарх агуу онолч төдийгүй онолыг хэрэгжүүлэгч юм. Түүний зөвлөгөөгөөр Англи болон бусад орнуудад банкны шинэчлэлүүд хийгджээ. Эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд” зэрэг олгожээ. Энд дараах сэтгэгчдийн альных нь үзлийг дурдсан байна вэ?
a)
Фридрик фон Хайек
b)
Джон Мейнард Кейнс
c)
Адам Смит
35.
Экспорт, импортын нийлбэрийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Гадаад худалдааны барааны нийт эрэлт
b)
Гадаад худалдааны зөрүү
c)
Гадаад худалдааны тэнцэл
d)
Аль нь ч биш
36.
Портфелийн хөрөнгө оруулалт хэмээх ойлголтод хамаарах үнэн өгөгдөлийг олно уу.
a)
Компаниуд болон тухайн улсын хувьд дэлхий нийтийн хөрөнгийг ашиглах боломж олгодог учраас капитал импортолж байгаа орондоо маш ашигтай.
b)
Урт хугацаанд, илүү найдвартай байж чадах хөрөнгө оруулалт бөгөөд шууд хөрөнгө оруулалттай харьцуулахад хөрвөх чадвар өндөр байдгаараа давуу талтай юм.
c)
Үнэт цаас худалдан авагч тодорхой нэгэн компанийн үнэт цаасны 10%-аас дээш хувийг эзэмшиж болохгүй юм.
d)
Б хувилбараас бусад нь хамаарна
e)
Бүгд хамаарна
37.
Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хэрхэн хамаарч байдгийг графикаар илэрхийлсэн эдийн засагч хэн бэ?
a)
А. Лаффер
b)
З. Оукен
c)
А. Фишер
38.
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй гэдгийг баталсны зэрэгцээ зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна гэж үздэг нь аль хувилбарт хамаарч байна вэ?
a)
М. Фридман
b)
Ф. Хайек
c)
Д.М. Кейнс
39.
Улс төр гэдэг бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын арга хэрэгсэлийн цогц мөн хэмээх үзлийн үндэслэгч хэн бэ?
a)
Х. Лассуэл
b)
Д. Истон
c)
Н. Макивелли
d)
Аристотель
40.
Нийгмийн зохион байгуулалттай тодорхой хүчнээс хүн амын янз бүрийн бүлгийн харилцаа ба үйл ажиллагаагаар өөртөө учруулах бэрхшээл эсэргүүцлийг даван туулж өөрийн зориг хүслийг эрх зүй, ёс суртахууны зэрэг нийтлэг хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрүүлэх чадварыг дараах ойлголтуудын аль нь төгс илэрхийлж байна вэ?
a)
Төрийн засаглал
b)
Улс төрийн засаглал
c)
Ноёрхол
41.
Сонгууль хэмээх ойлголтод хамаарах нь аль вэ?
a)
Ард түмэн өөрсдөө төрийг удирдах зохион байгуулалтын арга, хэлбэр юм.
b)
Хоёр ба түүнээс дээш тооны нэр дэвшигч, улс төрийн нам, эвслээс иргэн хүн тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр, чөлөөтэй хийж, үр дүнд нь шууд гардаг улс төрийн сонголт юм.
c)
Сонгох, сонгогдох гэсэн хоёр үйл үгийг өөртөө агуулсан нэр үг юм.
d)
Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэсэн зохион байгуулалттай бүлэг
e)
Бүгд хамаарна