Font size
WorksheetsУлирлын шалгалт 9г анги
Total questions: 25
Worksheet time: 21mins
0 °C температуртай 3 кг ус бүрэн царцахдаа ямар хэмжээний дулааны энергийг гадагшлуулах вэ? Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг
330 кЖ
800 Ж
800 кЖ
990 кЖ
Буцлах температурт байгаа 1 кг усыг бүрэн уур болгоход шаардагдах дулааны энергийг олно уу? Усны уур үүсэхийн хувийн дулаан r=2300 кЖ/кг
4520 кЖ
250 кЖ
2300 кЖ
100 кЖ
2 кг сүүг 50 °C-аас 20 °C хүртэл хөргөхөд ялгарах дулааны энергийг олно уу? Сүүний хувийн дулаан багтаамж c=3940 Ж/кг°C
394 кЖ
394000 Ж
2364 кЖ
236400 Ж
Доорх зургийг ажиглан, цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү? Төмөр саваа үзүүрээсээ ....................... , гарын алганд .................. дамжуулснаар гарын алга түлэгдсэн байна.
Халж, температур
Хайлж, дулааны энерги
Хайлж, дулааны энерги
Халж, дулааны энерги
2 кг масстай усны уур хөрөх явцыг температур хугацааны хамаарлыг графикаар харуулав. Хөлдсөний дараах мөсний эзлэхүүнийг анхны уур байх үеийн эзлэхүүнтэй жишихэд ямар байх вэ?
Тэнцүү
Уур байх үеийнхээс ихэснэ
Уур байх үеийнхээс багасна
Жиших боломжгүй
200 см3 эзлэхүүнтэй хөнгөн цагаан биетийг 10 °С -аар халаасан бол эзлэхүүний өөрчлөлт нь ямар байх вэ? /Хөнгөн цагааны эзлэхүүн тэлэлтийн коэффицент 0.072 мм/м°С /
144 мм3
14.4 мм3
1.44 мм3
14.4 см3
Кельвин болон Цельсийн температурын хуваарийн холбоо аль нь вэ?
Хатуу биеийн хувьд эзлэхүүн тэлэлтийн коэффицент нь шугаман тэлэлтийн коэффиценттойгоо ямар харьцаатай байдаг вэ?
β=α3
β=3α
β=3α
β=α
Усны буцлах температур 100 °С бол Фаренгейтийн хуваариар илэрхийлнэ үү?
212 °F
32 °F
180 °F
0 °F
0 °С температурт 20 м урттай байсан төмөр 40 °С температурт ямар урттай болох вэ? /Төмрийн шугаман тэлэлтийн коэффицент α=12·10-6°C-1/
20 м
20.96 м
20.9 м
20.0096 м
Гүйдэлтэй 2 дамжуулагч ямар орны үйлчлэлээр харилцан үйлчилдэг вэ?
Гравитацын орон
Соронзон орон
Цахилгаан орон
Цөмийн хүчний орон
Модон торхыг бэхлэхийн тулд металл цагаригаар бүслүүр хийж өгдөг. Цагаригийн радиус торхны радиусыг бодвол арай бага байдаг. Модон торхыг хэрхэн хялбараар бэхэлж болох вэ?
Металл цагаригийг хөргөнө
Металл цагаригийг халаана
Модон торхыг хөргөнө
Модон торхыг халаана
Хэрэв цахилгаан цэнэгийн хувьд саармаг байсан А болон Б биеийг хооронд нь үрэхэд А бие эерэг цэнэгтэй болсон бол дараах хэллэгүүдийн аль нь зөв бэ?
Б биеэс А руу протон шилжсэн
Б биеэс А руу электрон шилжсэн
А биеэс Б рүү протон шилжсэн
А биеэс Б рүү электрон шилжсэн
Тус бүр q1=-5 Кл ба q2=13 Кл цэнэгтэй ижил хэмжээтэй 2 металл биеийг шүргэлцүүлсний дараа тус бүр ямар цэнэгтэй болох вэ?
q1=4 Кл, q2=-4 Кл
q1=5 Кл, q2=13 Кл
q1=4 Кл, q2=4 Кл
q1=-13 Кл, q2=5 Кл
Дараах зурагт резисторууд хэрхэн холбогдсоныг тодорхойлно уу.
R1ба R2нь цуваа, нийлээд R3–тай зэрэгцээ
R3ба R2зэрэгцээ, нийлээд R1-тэй цуваа
R1 ба R2 зэрэгцээ, нийлээд R3-тай цуваа
R3, R2, R1 эсэргүүцлүүд нь бүгд зэрэгцээ
Зурагт үзүүлсэн хэлхээний 2-р чийдэнгээр 5 А, 4-р чийдэнгээр 3 А гүйдэл гүйж байгаа бол 1 болон 3-р чийдэнгээр ямар хэмжээний гүйдэл гүйх вэ?
I1=8 A, I3=3 A
I1=3 A, I3=5 A
I1=2 A, I3=3 A
I1=8 A, I3=5 A
Тогтмол соронзоос үүсэх соронзон оронг аль нь зөв дүрсэлсэн бэ?
1
2
3
4
Цэгийн оронд тохирох үгийг нөхнө үү. Хий, шингэний урсгалаар бодис зөөгдөхийн хамт дулааны энерги зөөгдөхийг ............................ гэнэ.
Дулаан дамжуулал
Цацрал
Конвекц
Конденсац
Соронзон шинж чанартай болсон төмөр бие аль нь вэ?
1
2
1 ба 2
Аль нь ч биш
Шулуун соронзын орчимд луужингууд байрлуулав. Луужингийн сум нь хойд туйлыг заана. Х луужингийн чигийг дүрсэлнэ үү.
Тус бүр нь 2.0 Ом эсэргүүцэлтэй хоёр чийдэнг 6.0 В цахилгаан хөдөлгөгч хүчтэй батарейнд холбон энгийн цахилгаан хэлхээ үүсгэжээ. Амперметр 1 утгыг аль хэсэгт зөв уншсан байна вэ?
1.5 А
2.0 А
3.0 А
6.0 А
3 Ом, 6 Ом эсэргүүцэлтэй хоёр чийдэнг зэрэгцээ залгасан бол хэлхээний нийт эсэргүүцэл нь хэд болох вэ?
0.5 Ом
2 Ом
6 Ом
9 Ом
2.0 Ом ба 1.0 Ом эсэргүүцэлтэй резисторуудыг холбон цахилгаан хэлхээ үүсгэн 12 В хүчдэлд залгажээ. 1.0 Ом резистороор ямар хэмжээний гүйдэл гүйх вэ?
4.0 A
6.0 A
24 A
36 A
Зурагт гурван резисторыг хооронд нь цуваа залган 12.0 В хүчдэлд холбожээ. 5.0 Ом резистор дээр унах хүчдэл хэд вэ?
1.0 В
2.4 В
5.0 В
60 В
Тус бүрийн эсэргүүцэл нь 1.0 Ω резисторуудыг холбосон цахилгаан хэлхээнүүдээс хамгийн их эсэргүүцэл бүхий хэлхээ аль нь вэ?
