wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2018 он 2 сурагч

Total questions: 50

Worksheet time: 1hrs 11mins

Name
Class
Date
1.

Эрх зүйн харилцаанд аль нь хамаарахгүй вэ? 

a)

Сурагчид багштайгаа мэндлэв.

b)

Бат хичээлдээ хоцорч ирэв.

c)

Баяр найзаасаа мөнгө зээлэв.  

d)

Сургуулиас тэргүүний сурагч шалгаруулах уралдаан зарлав.

2.

   Аль нь зөв бодомж вэ?

a)

   Зөвхөн санаатай үйлдэл эрх зүйн зөрчилд тооцогддог.

b)

  Эрх зүйн зөрчлийг санаатай болгоомжгүй аль ч нөхцөлд үйлдсэн байж болно.

c)

   Хүний болгоомжгүй хийсэн үйлдлийг эрх зүйн зөрчилд тооцож болохгүй.

d)

  Зарим тохиолдолд санамсаргүй үйлдэл нь зөрчил болно.

3.

Монгол Улсын хувьд аль нь эрх зүйн хэм хэмжээг тогтоох эрхгүй субьект вэ?

a)

Шүүх

b)

  Парламент    

c)

Засгийн газар     

d)

Иргэдийн төлөөлөгчдийн хурал

4.

Хүний эрхийг зөрчсөн үйлдлийг тодорхойлно уу?

a)

  Би найздаа сүмийн цуглаанд явж байснаас хичээлээ хийх нь илүү үр дүнтэй гэж үргэлж зөвлөдөг.

b)

Би найзаасаа чадвараар илүү. Тиймд миний бодсон бодлогын хариу үргэлж зөв байна гэдэгт би итгэж байна.

c)

    Дурдсан бүх үйлдэл хүний эрхийн зөрчилд тооцогдоно.

d)

Манай ангийнхан заримдаа нэг нэгэндээ хоч нэр өгдөг.

5.

  Гэр бүлийн тухай хуулийн 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглосон заалт нь эрх зүйн ямар зарчим зөрчсөн бэ? 

a)

   Тэгш эрхийн зарчим              

b)

Хүнлэг байх зарчим

c)

Шударга ёсны зарчим   

d)

Ардчилсан ёсны зарчим

6.

1992 оны Монгол Улсын үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг тодорхойлно уу?

a)

  Интегратив эрх зүйн онол        

b)

Эрх зүйн постмодернизм

c)

 Либерал эрх зүйн онол    

d)

Позитив эрх  зүйн онол

7.

  Аль нь Монгол улсад эрх зүйн эх сурвалж болдоггүй вэ?

a)

  Шүүхийн жишиг                    

b)

Соёрхон баталсан олон улсын гэрээ

c)

Зан заншлын  хэм хэмжээ

d)

Тогтоомж

8.

Ашгийн төлөө зорилготой хуулийн этгээд аль вэ?

a)

Хоршоо

b)

Нөхөрлөл

c)

Холбоо

d)

Сан

9.

   Сурагч Б нь найзаасаа 5 000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлж авсан. 7 хоног өнгөрөхөд Болор зээлээ төлөөгүй. Эрх зүйн зөрчилд тооцогдох уу?

a)

Найз нь шүүхэд хандаагүй тул зөрчил биш

b)

Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул зөрчил болно

c)

Төлөхгүй гэж хэлээгүй болохоор зөрчил болохгүй

d)

Найз нь мөнгөө төлөхийг шаардсан тохиолдолд зөрчилд тооцогдоно

10.

Эртний Энэтхэгийн "Махабхарата" хэмээх яруу найрагт "Үхэр, ямаа, хүн, хонь, морь, илжиг, луус-энэ долоо бол гэрийн тэжээмэл амьтан" гэж өгүүлжээ" гэсэн баримтад хамаарах гол асуулт аль нь вэ?

a)

A.    "Махабхарата" хэмээх яруу найрагт өөр ямар асуудлыг тусгасан вэ?           

b)

Энэтхэгт боолчлол хөгжсөний учир юу вэ?

c)

Хүнийг яагаад гэрийн тэжээмэл  амьтдын тоонд оруулсан бэ?           

 

d)

Гэрийн тэжээвэр амьтны онцлог шинжүүд юу вэ?

11.

Хүн төрөлхтний түүх бол үүсэж, хөгжөөд улмаар мөхөх шатыг дамждаг гэдэг нь аль онолын үндэслэл вэ?

a)

   Соёл иргэншлийн онол    

b)

Формацийн онол  

c)

Бүтэц-үүргийн онол           

d)

Зах зээлийн онол

12.

1876 онд телефон утас, 1903 онд агаарын тээвэр, XX зуунд компьюторийг бүтээсэн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?          

a)

Соёлын нэвчилт 

b)

Нээлт

c)

Шинэ санаа

d)

Соёлын харилцаа

13.

  Суралцагчийн ёс суртахууны үүрэг болгосон хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?

a)

Даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх    

b)

Суралцагч бүр өөрийгөө хөгжүүлж, сурлагадаа ахиц гаргаж байх    

c)

Мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах    

d)

Сургуулийн өмч хөрөнгө, эд хогшлыг ариг гамтай эдэлж ашиглах

14.

  Олон улсын харилцаанд хоёр туйлт тогтолцоо ямар үед тогтож байсан вэ ?

a)

1914-1918

b)

1947-1991

c)

1992-2001 

d)

1918-1945

15.

   Олон улсын харилцаанд бид “Гуравдагч ертөнцийн орнууд” гэсэн нэр томьёотой байнга тааралддаг. Тэгвэл “Хоёрдогч ертөнц”-ийн орнууд гэсэн ойлголтын хүрээнд ямар улсуудыг багтаадаг байсан вэ ?

a)

Азийн улс орнууд 

b)

Африкийн улс орнууд

c)

Варшавын гэрээний орнууд болон социалистулсууд

d)

Баруун европын улс орнууд

16.

   Олон улсын харилцаанд дэг журам тогтоход нөлөөлсөн үйл явдлыг заана уу ?

a)

Персийн булангийн дайн  

b)

НҮБ байгуулагдсан үйл явдал

c)

Японд тохиолдсон газар хөдлөлт,цунами 

d)

Афганистаны дайн

17.

   Их Долоо – ийн бүрэлдэхүүнд багтдаггүй улсыг заана уу

a)

  Итали

b)

ОХУ   

c)

Канад   

d)

Япон

18.

    Засаглалын субъект зорилгодоо хүрэхийн тулд объектод нөлөөлөх арга хэрэгсэл аль нь вэ?

a)

Засаглалынхэлбэр           

b)

Засаглалын нөөц   

c)

Засаглалын механизм  

d)

Засаглалын орон зай

19.

   Мэдлэг хамгийн дээд зэргийн хүчийг бий болгодог гэж хэн хэлсэн бэ ?

a)

М.Вебер 

b)

Д.Истон

c)

О.Тоффлер

d)

Ш.Л.Монтескье

20.

   Монгол улсын Үндсэн Хуулинд зааснаар аймаг, нийслэлийн засаг даргыг хэн томилдог вэ ?

a)

Монгол улсын Ерөнхийлөгч   

b)

Монгол улсын Ерөнхий сайд

c)

Аймаг нийслэлийн        иргэдийн   төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр хурлын дарга

d)

УИХ-ын дарга

21.

   Ардчиллын хоёрдугаар давалгаа өрнөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ ?

a)

Колонийн систем задарсан үйл явдал

b)

Дэлхийн II дайнд холбоотны тал ялсан нь

c)

Берлиний хана нурсан нь

d)

Зөвлөлт холбоот улс задарсан үйл явдал

22.

   Ерөнхийлөгч нь ....................... засаглалын бүрэлдэхүүнд багтдаг.

a)

Хууль тогтоох

b)

Шүүх

c)

Гүйцэтгэх

d)

Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аль алинд харьяалагдана.

23.

Намын тогтолцоо болон парламент дахь суудлын хуваарилалтыг зөв харгалзуулна уу?

a)

1a,2b,3d,4c

b)

1d,2a,3c,4b

c)

1a,2d,3b,4a

d)

1b,2d,3c,4a

24.

   Хувь хүний нийгэм-эдийн засгийн байр суурь (статус)-ийг нийгмийн давхраажилтын судалгаанд хэрхэн ашигладаг вэ?

a)

Давхраажилтын байр суурийг хэмжих үндсэн хэмжүүр болох талаас

b)

Давхраажилтыг судлах объектив хэмжүүр болох талаас

c)

Давхраажилтыг судлах субъектив хэмжүүр болох талаас

d)

Давхраажилтын судалгаатай огт хамааралгүй

25.

  Англичууд Энэтхэгийн кастын тогтолцоог судлахдаа нэг хэсэг бүлэг хүмүүсийг “хүрч боломгүй хүмүүс (далитчууд)” хэмээн нэрлэсэн бөгөөд тэд аль кастад хамаарах вэ?

a)

Брахман

b)

Кшатрий

c)

Вяшня болон шудра

d)

Алинд ч хамааралгүй

26.

   Аль нь шууд бус алагчлалын жишээ вэ?

a)

Тус ажлын байранд 30 хүртэлх насны эмэгтэй хүнийг сонгон шалгаруулж авна

b)

Тус ажлын байранд англи хэлний өндөр мэдлэгтэй, мэргэжлээрээ 2-оос дээш ажилласан хүнийг шалгаруулж авна

c)

Удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай хүн профессор цолд нэр дэвших эрхтэй

d)

Бүх хариулт зөв

27.

  Аль нь тоон судалгааны арга вэ?

      

a)

Ганцаарчилсан ярилцлага 

b)

Асуулга 

c)

Фокус бүлгийн ярилцлага 

d)

Ажиглалт

28.

   Социологич Э.Гидденс аж үйлдвэржсэн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг эдийн засгийн, соёлын ________________ гэж ангилан үзжээ. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу?

a)

Улс төрийн

b)

Нийгмийн

c)

Бүтцийн  

d)

Ангийн

29.

   ________________ гэдэг нь нийгмийн тогтолцоон дахь аливаа байр, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлага юм. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу?

a)

Нийгмийн бүтэц    

b)

Нийгмийн байр суурь

c)

Нийгмийн үүрэг 

d)

Нийгмийн үйл ажиллагаа

30.

Н.Коперник “Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай” хэмээх бүтээлээрээ дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог гэсэн өмнөх үеийн тайлбарт хатуу цохилт өгч, Буд, Ангараг, Сугар болон бусад гарaгууд нь дэлхийг тойрч байдаг биш, харин Дэлхийн хамт нарыг тойрдог гэсэн дүгнэлт хийжээ. Түүний үзэл санааг үргэлжлүүлэгчдийн нэг бол Ж.Бруно бөгөөд тэрээр энэхүү шинжлэх ухаанч тайлбарыг дэлгэн тавьсных нь төлөө ноёрхогчдын зүгээс эрүү үүсгэн, олны нүдэн дээр цаазлан хороосонгэдэг.  Тохиолдолд ямар асуудал хөндөгдсөн байна вэ?

a)

Орчлон ертөнцийн тайлбар хэрхэн өөрчлөгдсөнийг

b)

Нийгмийн гажуудал хэрхэн өөрчлөгддөг болохыг

c)

Ноёрхогчдын ертөнцийг хэрхэн тайлбарлаж байсныг  

d)

Дэлхий ба нарны хөдөлгөөний асуудлыг

31.

Доорх хүснэгтийн оновчтой тайлбар аль нь вэ?

a)

  Гэмт хэргийн төрлүүдийн илрүүлэлт жилийн хугацаанд сайжирсан байна.

b)

  Хүнд болон онц хүнд гэмт хэргийг илрүүлэлт бусад төрлийнхөөс өндөр ба 2015 онд илрүүлэлт ерөнхийдөө сайжирсан байна.

c)

  Гэмт хэргийг илрүүлэлт төрлөөс төдийлөн хамааралгүй ч, ерөнхийдөө сайжрах үзүүлэлт ажиглагдаж байна.

d)

Гэмт хэргийн төрөл хүндрэх тусам илрүүлэлт нэмэгдэж байна

32.

  Хүний үйл ажиллагааны ил, далд сөрөг чиг үүргийн функциональ шинжилгээг хөгжүүлсэн бүтэц үүргийн онолын төлөөлөгч хэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

Т.Парсонс

c)

Р.Мертон 

d)

Ж.Ленский

33.

  Үүргийн талаарх дараах бодомжоос аль нь зөв бэ ?

a)

Нийгмийн үүрэг нь нийгмийн бүтцэд илэрч буй үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.

b)

Хүн нэг үүргийг хариуцаж байх ёстой.

c)

Эрх болон үүргийн системүүд нь өөр хоорондоо холбоогүй байна.

d)

Бодгаль хүн нь нэг л статусыг эзэмшдэг, гэвч энэ нь янз бүрийн үүргээр хэрэгждэг.

34.

Эдийн засгийн асуудлын зарим хэсэг нь үнийн механизмаар,зарим нь Засгийн газраар дамжин шийдвэрлэгдэж байгаа бол:

a)

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

b)

Зах зээлийн эдийн засаг

c)

Уламжлалт эдийн засаг 

d)

Холимог эдийн засгийн тогтолцоо 

35.

Дараах өгөдлүүдийн алийг нь микро эдийн засгийн онол судлах вэ?

a)

Нийт эдийн засгийн үйлдвэрлэл  

b)

Аж ахуй эрхлэгчдийн тоо хэмжээ

c)

Эсгий гутлын үйлдвэрлэл ба үнийн өөрчлөлт 

d)

Үнийн ерөнхий түвшин

36.

   Ямар нөхцөлд зах зээл дээр эрэлт байна гэж үзэх вэ?

a)

Хэрэглэгч худалдан авахыг хүсч байгаа үед

b)

Хэрэглэгч худалдан авах хүсэлтэй ба чадвартай үед

c)

Бүтээгдэхүүний үнэ хямд үед

d)

Бүтээгдэхүүний үнэ тогтмол байх үед

37.

  Эрэлтийн мэдрэмж муутай барааны үнэ өсөхөд нийт орлого

a)

Тогтмол байна    

b)

Буурна

c)

Өснө

d)

Хамааралгүй

38.

Нөгөө барааны үнэ өсөхөд эрэлт нь өсдөг барааг …… гэнэ.

a)

Харилцан орлуулдаг бараа

b)

Харилцан хосолдог бараа

c)

Хэвийн бараа    

d)

Доод зэрэглэлийн бараа

39.

   Аль ньхувь хүний  соёлд  шууд холбогдох үзэгдэл вэ?

                       

a)

ган, зуд   

b)

байгалийн бохирдол

c)

хэт дулаарал

d)

цөлжилт

40.

Тухайн үндэстэн хэл, соёл, уламжлал, ёс заншил зэрэг өвөрмөц шинж онцлогоо хадгалах, бусад соёлын нөлөөнд үл автах чадварыг ................. гэнэ.

a)

Уламжлалт үзэл  

b)

Соёлын ухамсар

c)

Үндэсний үзэл 

d)

Соёлын дархлаа

41.

Дараах ойлголтуудын харилцааг зөв дүрсэлсэн бүдүүвч аль нь вэ?

            Ойлголт:                 1. Дорнын соёл         2.  Соёл    3. Дорнын яруу найраг        4. Дорнын гүн ухаан

a)

b)

c)

d)

42.

Хүснэгийн аль мөрөнд ёс суртахууны үнэлэмжүүдийг зөв нэрлэсэн бэ?

a)

b)

c)

d)

43.

  Монголын ард түмний "муу амьд явахаар сайн үх" хэмээх цэцэн үг нь ёс суртахууны ямар чанарыг илэрхийлдэг вэ?           

a)

ёс заншлаа дээдлэх

b)

Үнэнч сэтгэл     

c)

ичих сэтгэл 

d)

нэр төрөө эрхэмлэх

44.

     Дэлхийн улс орнууд эдийн засаг, санхүү, улс төр, хэл, соёл, техник, технологийн салбарын хүрээнд нэгдэн нягтрах үйл явцыг гэдэг.

a)

Даяаршил

b)

Соёлын харилцаа 

c)

Соёлын үйлдвэрлэл 

d)

Соёлын нэвчилт

45.

   Цайгаар дайлахтай холбоотой монгол, орос сэтгэлгээ, ёс заншилд ялгаа байдаг. Нэг дор ойрхон амьдардаг, суурин амьдралтай хүмүүсийн явах замд цайтай газар хангалттай олон тохиолддог болохоор дөнгөж орж ирсэн хүн цай уугаад удаагүй байх магадлал их тул зочноос "Цай уух уу" гэж заавал асуудаг бөгөөд үүнийг соёлтой харилцаа гэж үздэг. Харин нүүдэлчин монголчууд нэг айлаас нөгөө айл руу очих замдаа эзгүй газраар явж очдог тул цангасан байдаг. Иймээс монгол хүн зочин орж ирэхэд асуулгүйгээр цай аягалж өгдөг уламжлал тогтжээ. Хэрвээ зочилж ирсэн монгол хүнээс "Цай уух уу" гэж асуувал гомдоод "Асуухаар асгачих" гэнэ. Эхэд хөндөгдсөн гол асуудал аль нь вэ?

a)

Монгол орос хүмүүсийн зан заншлын тухай          

b)

Цай уух ёслолын тухай

c)

Суурин болон нүүдлийн иргэншлийн тухай   

d)

Аж байдлын онцлогтой ёс заншил хэрхэн холбогдож байгаа тухай

46.

Сорил 8-д өгөгдсөн эхийг ашиглан дараах даалгаварыг хийнэ үү? Орос хүн танаас “Цай уух уу?” гэж асуухад “асуухаар асгачих” гэж та бодох нь соёлын ямар хандлагыг илэрхийлэх вэ?

a)

Соёлын релятивизм  

b)

Соёлын этноцентризм

c)

Соёлын түгээмэл шинжийг зөвшөөрөх хандлдага 

d)

Соёлын этноцентризм болон релятидизм

47.

   Хэн нэгэнд коммент бичихэд соёл  ..................

a)

Хэрэгтэй       

b)

Хэрэггүй

c)

зарим тохиолдолд хэрэггүй

d)

зарим тохиолдолд хэрэгтэй 

48.

  Аль нь албадлагын бус шинжтэй хэм хэмжээ вэ?

a)

Ерөнхийлөгчийн зарлиг

b)

Хурим найрын ёс дэг

c)

Засаг даргын захирамж

d)

Торгууль

49.

    Хувь хүний соёлд шууд хамааралгүй үзүүлэлт  аль нь вэ?

         

a)

Үндэсний цөөнх болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх

b)

Бусдын саналыг сонсох 

c)

Хичээлдээ хоцрохгүй байх

d)

Илтгэх ярих, мэтгэлцэхдээ соёл хэмээх ойлголтыг хэрэглэх

50.

   Хэдэн оноос Монголд соёлын нээлттэй тогтолцоо бүрдэж эхэлсэн бэ?

a)

2000  он

b)

1990 он

c)

1980 он

d)

1970 он