wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги НИЙГМИЙН ХАРИЛЦАА 1

Total questions: 33

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.

Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?

a)

Бүлэг

b)

Нийгэм

c)

Үндэстэн

d)

Гэр бүл

e)

Нийтлэг

2.

Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

3.

“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо” гэж үзсэн социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Ж.Г.Мид

c)

В.Занден

d)

К.Маркс

e)

М.Вебер

4.

Аль нь олдмол статусын жишээ болох вэ?

a)

Би айлын дунд хүү

b)

Миний ээж Боржигин овогтой

c)

Иргэн Г.Сумъяа Завхан аймгийн уугуул

d)

Сурагч Б.Эрхсаран FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.

e)

Сурагч Б.Эрмүүн айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай

5.

Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог.

a)

Марксизм

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

c)

Бүтэц чиг үүргийн онол

6.

Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн “Би нь бүрэлдэн бий болдог”

a)

Марксизм

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

c)

Бүтэц чиг үүргийн онол

7.

Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг

a)

Марксизм

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

c)

Бүтэц чиг үүргийн онол

8.

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог.Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Адилсал

c)

Тээгч

d)

Нийгмийн нийтлэг

e)

Бүлэг

9.

Нийгэмшилтийн гол агентад аль нь хамаарахгүй вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

d)

Хэвлэл мэдээлэл

e)

Сүм хийд

10.

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Аялдах үйлдэл

b)

Нийгмийн хяналт

c)

Нийгмийн гажуудал

d)

Гэмт хэрэг

e)

Нийгмийн зан үйл

11.

Хүмүүс урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчилдөг. Жишээ нь: сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог . Энэ нь:

a)

Адилсал

b)

Дахин нийгэмшилт

c)

Анхдагч нийгэмшилт

d)

Нийгмийн харилцан үйлдэл

e)

Нийгмийн санкц

12.

Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх арга

a)

Дедукц

b)

Индукц

13.

Урьдчилан бэлтгэсэн асуулт, хариулт бүхий хуудсаар мэдээлэл цуглуулах арга

a)

Асуулгын арга

b)

Туршилтийн арга

c)

Ажиглалтын арга

14.

Судалгаанд оролцогчийн зан үйл, үйлдэл, үг яриа, хөдөлгөөн зэргийн талаар тэмдэглэл хөтлөх замаар мэдээлэл цуглуулах арга

a)

Асуулгын арга

b)

Туршилтын арга

c)

Ажиглалтын арга

15.

Зохиомол орчин бүрдүүлэх замаар мэдээлэл цуглуулах арга

a)

Асуулгын арга

b)

Туршилтийн арга

c)

Ажиглалтын арга

16.

“Ажил эрхлэлт нь боловсролын түвшнээс хамаарч байна ” гэсэн таамаглал дахь хамаарах хувьсагч аль нь вэ?

a)

Ажил эрхлэлт

b)

Ажил эрхлэгчийн боловсрол

c)

Боловсролын түвшин

d)

Боловсрол

e)

Хөдөлмөр

17.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчилддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

a)

Нийгмийн үүрэг

b)

Үүргийн шинж

c)

Үүргийн тогтолцоо

d)

Иргэний үүрэг

e)

Үүргийн зөрчил

18.

Девиаци гэж юу вэ?

a)

Аялдах үйлдэл

b)

Гажуудал

19.

Конформист гэж юу вэ?

a)

Гажуудал

b)

Аялдах үйлдэл

20.

Хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?

a)

Албан бус хяналт

b)

Албан хяналт

c)

Хамт олны хяналт

d)

Олон нийтийн хяналт

e)

Бүлгийн хяналт

21.

Тоон судалгааны аргад аль нь хамаарахгүй вэ?

a)

Таамаглалыг шалгахаар зорих ба цөөн тооны хувьсагчийн хамаарлыг шалгахад анхаарна.

b)

Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаасаа өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.

c)

Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.

d)

Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийх ба стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.

e)

Дээрх бүгд хамаарна.

22.

Энэхүү хандлага нь О.Конт, Э.Дюркгейм нараас үүсэлтэй бөгөөд Т.Парсонс орчин үеийн дүр төрхийг нь тодорхойлсон.

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

23.

Эдийн засаг, эрх мэдлийн нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийн эрх ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг ба бусдаас шаарддаг.

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

24.

Энэхүү хандлага хувь хүн утга учир, санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг хэмээн үзсэн М.Вебер, хүмүүс бэлгэ тэмдгээр дүүрэн ертөнцөд амьдардаг гэж үзсэн Ж.Мид нараас эхлэлтэй.

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

25.

Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Э.Дюркгейм

c)

М.Вебер

d)

Р.Мертон

e)

Ж.Мид

26.

Та судалгаа явуулахдаа судалгааны таамаглалыг шалгахад шаардлагатай мэдээллийг олж авахад туслах асуултуудыг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?

a)

Удиртгал хэсэг

b)

Судлаачийн тэмдэглэх хэсэг

c)

Ерөнхий мэдээллийн хэсэг

d)

Үндсэн мэдээллийн хэсэг

e)

Төгсгөл хэсэг

27.

Судалгаанд оролцогчдын дунд амьдарч, ажиллах замаар мэдээлэл цуглуулах нь:

a)

Хөндлөнгийн ажиглалт

b)

Дотроос нь ажиглах

c)

Далд ажиглалт

d)

Ил ажиглалт

e)

Оролцон ажиглах

28.

Судалгаанд оролцогчдын дунд амьдарч, ажиллах замаар мэдээлэл цуглуулах нь:

a)

Хөндлөнгийн ажиглалт

b)

Дотроос нь ажиглах

c)

Далд ажиглалт

d)

Ил ажиглалт

e)

Оролцон ажиглах

29.

“Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлах боломжтой ” гэж аль онол хандлага үздэг вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

c)

Марксизм

30.

Индукцийн аргын дагуу явагдах нийгмийн судалгааны төрөл

a)

Тоон судалгаа

b)

Чанарын судалгаа

31.

Дедукцийн аргын дагуу явагдах нийгмийн судалгааны төрөл-

a)

Тоон судалгаа

b)

Чанарын судалгаа

32.

Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйдлийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Гэмт хэргийн зөрчил

b)

Гэмт хэргийн бус зөрчил

c)

Гэмт хэрэг

d)

Гэмт хэргийн хохирол

e)

Гэмт хэргийн хор уршиг

33.

“Бүтэц - чиг үүргийн онол”-ын хандлагын гол төлөөлөгч аль нь биш вэ?

a)

О.Конт

b)

К.Маркс

c)

Э.Дюркгейм

d)

Т.Парсонс

e)

Р.Мертон