Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11-Р анги Нийгэм харилцаа 1

Total questions: 38

Worksheet time: 19mins

Name
Class
Date
1.

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн нийтлэг

b)

Нийгмийн давхраа

c)

Нийгмийн давхраажилт

d)

Нийгмийн ялгарал

e)

Нийгмийн тэгш бус байдал

2.

Ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдэл

a)

Институтийн хүчин зүйл

b)

Нийгмийн нийтлэг

3.

Хувь хүнээс үл шалтгаалсан нөлөөлөгч хүчин зүйл

a)

Институтийн хүчин зүйл

b)

Нийгмийн нийтлэг

4.

1990-ээд онд нийгэм, эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарладаг болохыг судалсан.

a)

Судлаач Ө.Күүс

b)

Социологич Датон

5.

Ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь санхүүгийн боломж, ядуусын соёл, нийгмийн саад бэрхшээлтэй холбоотой.

a)

Судлаач Ө.Күүс

b)

Социологич Датон

6.

“Анги, статус, нам” бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

М.Вебер

b)

К.Маркс

c)

Г.Спенсер

d)

Т.Парсонс

e)

Ф.Энгельс

7.

“Анги, статус, нам” бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

М.Вебер

b)

К.Маркс

c)

Г.Спенсер

d)

Т.Парсонс

e)

Ф.Энгельс

8.

Дараах эрдэмтдээс хэн нь Бүтэц чиг үүргийн онолын төлөөлөгчдөд хамаарахгүй вэ?

a)

Э.Дюркгейм

b)

Т.Парсонс

c)

Л.Уорнер, Дункан

d)

О.Райт

e)

Дэвис, Мур

9.

Дундад зууны үед голчлон зонхилж байсан, нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын систем аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Каст

c)

Язгуур

d)

Анги-бүлэг

e)

Эрх мэдэл

10.

Энэ байр суурийг тодруулахад юу өмчилдөг, ашиг, орлогыг асуудаг.

a)

Эдийн засгийн баялаг

b)

Эрх мэдэл

c)

Нэр хүнд

11.

Нийгмийн бусад гишүүдийн зүгээс олж авсан хүндэтгэл, нэр төр, алдар хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэргийг багтаадаг.

a)

Эдийн засгийн баялаг

b)

Эрх мэдэл

c)

Нэр хүнд

12.

Улс төрийн шахалт, нөлөөлөл, хувийн болон албан ёсны алдар хүндийг багтаадаг ойлголт

a)

Эдийн засгийн баялаг

b)

Эрх мэдэл

c)

Нэр хүнд

13.

Албан тушаалын шаталсан бүтэц бүхий, албан тушаалтны эрх, үүргийг албан ёсны хэм хэмжээгээр тогтоосон байгууллага аль нь вэ?

a)

Японы байгууллага

b)

Бюрократ байгууллага

c)

Харизмлаг бүлэг

d)

Сайн дурын холбоо

e)

Төрийн бус байгууллага

14.

Манжийн эрхшээлийн үед Монголын нийгэм нь олон давхраанаас бүрдэж байсан бөгөөд дунд давхрааг хэн бүрдүүлж байсан бэ?

a)

Хошууны ноёд

b)

Тайж, лам нар

c)

Алтан ургийн ноёд

d)

Гэрийн боолууд

e)

Малчин ард

15.

Монголын нийгмийн дээд ангид хэрэглээний өндөр хангамжтай, тансаг хангалуун амьдралтай, гэрийн үйлчлэгч болон жолоочтой, тансаг тавилга бүхий орон сууцтай нийгмийн хэсгийнхэн багтана хэмээн үзсэн судлаач хэн бэ?

a)

О.Мөнхбат

b)

Х.Гүндсамбуу

c)

Ц.Уртнасан

d)

Ц.Пүрэв

e)

Б.Энхцэцэг

16.

Үндэс угсаа, хэл, соёл, түүх, зан заншил, газар нутаг, шашин зэргээрээ ижил төстэй нийгмийн нийтлэг аль нь вэ?

a)

Үндэстэн

b)

Угсаатан

c)

Аймаг

d)

Ястан

e)

Овог

17.

Оюуны хөдөлмөр

a)

Цагаан захтан анги

b)

Хөх захтан анги

18.

Биеийн хөдөлмөр

a)

Цагаан захтан анги

b)

Хөх захтан анги

19.

Хамтын үйлдлийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй нийтийн оролдлого

a)

Нийгмийн өөрчлөлт

b)

Нийгмийн шинэчлэл

c)

Нийгмийн хөдөлгөөн

20.

Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөх үйл явц

a)

Нийгмийн өөрчлөлт

b)

Нийгмийн шинэчлэл

c)

Нийгмийн хөдөлгөөн

21.

Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэх үйл явц

a)

Нийгмийн өөрчлөлт

b)

Нийгмийн шинэчлэл

c)

Нийгмийн хөдөлгөөн

22.

Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх үеийн нийгмийн онцлогт аль нь хамаарахгүй бэ?

a)

Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай

b)

Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой

c)

Уламжлалт угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал, төрийн бүтэцгүй

d)

Нийгэм хамт олны зарчмаас хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг

e)

Хүний амьдралын үйл ажиллагааны талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна

23.

Девис ба Мур нар дараах дүгнэлтүүдийн алийг нь хүлээн зөвшөөрсөн бэ?

a)

Нийгмийн гарлаас хамаараад авьяасаа нээн илрүүлэх боломж янз бүр

b)

Хөдөлмөрийн зах зээлд дэх өрсөлдөөн нь ажлын орчин, нэр хүндийн ялгаанд нөлөөтэй

c)

Хөдөлмөрийн зах зээлийн орчин нь баялгийн ялгаанд гарцаагүй хүргэдэг

d)

Хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх нь цалин хөлс их байхын гол шалтгаан биш

e)

Дээрх бүгд хамаарна

24.

Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Босоо, хэвтээ

b)

Өсгөх, уруудах

c)

Хувийн, бүлгийн

d)

Үе хоорондын, үе дотоодын

e)

Олдмол, төрөлх

25.

Эцэг эх, гэр бүлийн төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр хувь хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ............................гэнэ.

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

26.

1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр олон үйлдвэрүүд хаагдан ажиллагсад нь ажилгүйдлийн эгнээнд шилжин орсон. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?

a)

Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

c)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

27.

Эх олонлогоос сонгон хамруулах олонлог

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

28.

Эх олонлогийг бус, дэд хэсгийг нь хамруулах

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

29.

Эх олонлогийг бүхэлд нь хамруулах судалгаа

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

30.

Судалгаа чиглэж байгаа бүх нэгжүүд

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

31.

Хувьсагчийг хэмжих, шинжих хувь хүн, бүлэг

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

32.

Аль нь нийгмийн байр суурьт хүрэх хувийн хүчин зүйл вэ?

a)

Нийгмийн гарал

b)

Хичээл зүтгэл

c)

Гэр бүлийн байр суурь

d)

Сурсан сургууль

e)

Дээрх бүгд хамаарна

33.

Ижил буюу төстэй нөхцөлд нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг шинжээр ялгаатай байдалд хүргэсэн үйлдлийг хэлнэ.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал

34.

Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага юм.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал

35.

Бичигдмэл болон бичигдмэл бус хэм хэмжээнд суурьшсан институт байгууллагын хувьд ялгарах алагчлалын төрөл юм.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал

36.

Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй бодит үйлдэл юм.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал

37.

Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй бодит үйлдэл юм.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал

38.

Шууд ялгаагүй ч стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь ялгаатай байдалд хүргэхийг хэлнэ.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал