NEW
Font size
WorksheetsНийгмийн ухаан IX №2
Total questions: 20
Worksheet time: 7mins
Үндэстний соёлыг дамжуулах гол арга хэрэгсэл аль нь вэ?
А. Зан үйл
В. Урлаг
С. Ёс суртахуун
D. Хэл
Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг ............................ гэнэ.
А. Үндэстний соёл
В. Ёс заншил
С. Соёлын биет өв
D. Соёлын элемент
Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?
А. Гар урлал
В. Хөгжим театр
В. Хөгжим театр
D. Бүжиг наадам
Соёлын биет өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?
А. Булш хиргисүүр
В. Хадны бичээс
С. Хөшөө дурсгал
D. Хөгжим театр
“Соёлын өв, дурсгалт зүйлс, археологийн дурсгалыг арчлах, хадгалах, хамгаалах, өвлүүлэх, санамсаргүй байдлаар илэрсэн тохиолдолд хувь хүн болон нийслэл, орон нутгийн бүх хүн, байгууллагууд хяналт тавих, хамгаалах үүрэгтэй” гэж ямар хуулинд заасан байдаг вэ?
А. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
В. Үндсэн хууль
С. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
D. Соёлын өвийг хамгаалах тухай хууль
Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед яригдан уламжлагдаж ирсэн аман зохиолын төрлийг...............гэнэ.
А. Домог
В. Үлгэр
С. Аман яриа
яриа D. Туульс
."Үндэстний соёл, урлагийг хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ?" гэдэг шалгуурт үндэслэн хэрхэн ангилдаг вэ?
А. Материаллаг, оюуны
В. Ардын, нийтийн, сонгодог
С. Биет, биет бус
D. Зонхилох, сөрөг
Хүний мөс чанар, тэдгээрийн илрэл, үр дагаварыг ойлгож, сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг төрүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?
А. Уран сайхны үүрэг
В. Гоо сайхны үүрэг
С. Бие хүн төлөвшүүлэх үүрэг
D. Танин мэдэхүйн үүрэг
Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг, түүнийг хүлээн авах, ойлгоход зохих бэлтгэл хэрэгтэй соёлын хэлбэр аль нь вэ?
А.Нийтийн соёл
В. Ардын соёл
С. Сонгодог соёл
D. Үндэстний соёл
Жинхэнэ сайхныг төрхгүй, зохисгүй бүхнээс ялган салгаж, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?
А. Гоо сайхны үүрэг
В. Бие хүн төлөвшүүлэх үүрэг
С. Үнэт зүйлс, үнэлэмжийн үүрэг
D. Танин мэдэхүйн үүрэг
Хүмүүс цахим харилцаанд оролцохдоо тодорхой хэм хэмжээг сахих шаардлагатай байдаг. Цахим хэрэглээний соёлтой хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?
А. Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх
В. Интернет тоглоомд хэт автахгүй байх
С. Нууц нэрээр хаяг нээх, юу дуртайгаа бичих
D. Нүүр номд хичнээн цаг зарцуулж байгаагаа хянадаг, мэддэг байх
Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх соёл, удам угсаа шашин шүтлэг, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан баримтыг ................ гэнэ.
А. Аман түүх
В. Домог яриа
С. Аян замын тэмдэглэл
D. Бодит түүх
Бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүх соёлыг ямар судалгаагаар илрүүлэн судалдаг вэ?
А. Бичгийн эх сурвалж
В. Археологийн судалгаа
С. Аман зохиолын сурвалж
D. Шашны зан үйл
Радио телевиз, хэвлэл, дуу бичлэг гэх мэт мэдээллийн хэрэгсэл дэлхийн ихэнх оронд нэвтэрсэн үе буюу XX зууны дунд үед үүссэн соёлын хамгийн хүртээмжтэй хэлбэр аль нь вэ?
А. Ардын соёл
В. Сонгодог соёл
C. Нийтийн соёл
D. Үндэстний соёл
Сонгодог соёлын хэлбэрт аль нь хамаарахгүй вэ?
А. Дуурь
В. Уран зураг
С. Уран барилга
D. Эстрадын урлаг
Гарал үүслийн хувьд соёлын бусад хэлбэрээс түрүүнд нь үүссэн, сайн дурын бөгөөд хамтын шинжтэй соёлын хэлбэр аль нь вэ?
А. Ардын соёл
B. Нийтийн соёл
C. Сонгодог соёл
D. Зонхилогч соёл
Ёс заншлын оюун санааны амьдралд илрэх талуудыг нэрлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
А. Төрийн их цагаан туг залах
B.Ураг төрлөө мэдэх
C.Өвөг дээдсээ хүндэтгэх
D. Газар ус, уул овоогоо хайрлах
Урлагийн “ Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц загвар” хэмээх агуулгад үл тохирох өгөгдлийг олно уу?
А. Байшин барилгын загвар
B. Уран зураг, дүрслэх урлаг
C. Монгол гэрийн ур хийц
D.Хувцасны загвар, өнгөний зохицол
Урлагийн “Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал” – ыг илэрхийлсэн агуулгад үл тохирох өгөгдлийг олно уу?
А. Хувцасны загвар
B. Алтан гартай эмч
C.Мэтгэлцэх урлаг
D. Дипломат урлаг
Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч гол хүчин зүйлийг олж тэмдэглэнэ үү?
А. Хөдөлмөрийн үнэ болох цалин
В. Ажиллах хүчний тоо
С. Ажлын байрны тоо хэмжээ
D. Хөдөлмөр эрхэлж буй хүн ам
