WorksheetsБЕХ-1,2-р бүлгийн сорил
Total questions: 20
Worksheet time: 6mins
Багш, ажилтан нь боловсролын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандарт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 17.6-Р ЗААЛТЫГ ОЛНО УУ?
Боловсролын, эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төв ажиллуулж болно.
Насан туршийн суралцахуйн төв нь бичиг үсгийн болон ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг төлбөргүй зохион байгуулна.
Насан туршийн суралцахуйн төв нь иргэний албан, албан бус сургалтаар боловсрол эзэмших, бие даан суралцахад мэдээллээр ханган, зөвлөн туслах, удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Насан туршийн суралцахуйн төв нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд байна.
Боловсролын байгууллага нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвөөс бүрдэнэ.
ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ СОНГООРОЙ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сул орон тоонд аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр ............ доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
4-өөс
3-аас
2-оос
1-ээс
ЗӨВ ЗААЛТЫГ ОЛНО УУ?
Багшийн мэргэжлийн хөгжлийн цахим системтэй байна.
Багшийн мэргэжлийн хөгжлийн цахим системтэй байх албагүй.
Багшийн мэргэжлийн хөгжлийн цахим системийг сургууль өөрийн онцлогтоо тохируулан бий болгож болно.
Багшийн мэргэжлийн хөгжлийн цахим систем гэж байх боломжгүй.
ЦЭГИЙН ОРОНД ЗӨВИЙГ ОЛНО УУ?
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, удирдах ажилтныг ................ тохиролцон тухайн аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны боловсролын сургалтын байгууллагын адил чанарын өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно.
Байгууллагын удирдах ажилтантай нь
Өөртэй нь
Засгийн газартай нь
Боловсролын дээд байгууллагатай нь
ЦЭГИЙН ОРОНД ЗӨВИЙГ ОЛНО УУ?
Багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөх ангийн суралцагчийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн сул орон тоонд Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан дагалдан багшаар .................................. .
Ажиллуулахыг зөвшөөрнө.
Ажиллуулж болохгүй.
Ажиллуулахыг хориглоно.
Ажиллуулж болно.
БАГШ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХЭЗЭЭ ХАМРАГДАХ ЭРХТЭЙ ВЭ?
Жил тутам
6 сард нэг удаа
2 жилд нэг удаа
3 сард нэг удаа
ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ БАГШИЙН ЯМАР ЭРХ НЬ ХАНГАГДАХ ЁСТОЙ ВЭ?
Тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах.
Санал өгөх, журам боловсруулах, орчин нөхцөлөөр хангагдах.
Хөгжлийн орчин, цалин хөлс авах, судалгаа шинжилгээний ажил хийх.
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх, тусламж авах.
БАГШ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭД ДЭХ ЗААЛТЫГ ҮНДЭСЛЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ВЭ?
5.3
6.3
4.3
6.1
БАГШ УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙЖ ХУУЛИАР ЗӨВШӨӨРСНӨӨС БУСАД ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХ ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Улс төрийн аливаа үйл ажиллагаанд
Олон нийтийн үйл ажиллаанд оролцох
Шашны үйл ажиллагаанд
Төлөөллийн үйл ажиллагаанд
БАГШ, АЖИЛТНЫ ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ҮНДСЭН ХУГАЦААГ ЯМАР ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ВЭ?
Боловсролын тухай хуулиар
Хөдөлмөрийн тухай хуулиар
Үндсэн хуулиар
Төрийн албаны тухай хуулиар
БОЛОВСРОЛЫН СТАНДАРТЫГ ЯМАР ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА БАТАЛДАГ ВЭ?
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үгэлгээний итгэмжлэл
Стандартчилал, тохирлын үгэлгээний итгэмжлэл
Стандартчилал, техникийн зохицуулалт, эрүүл ахуй, тохирлын үнэлгээ
Стандартчилал, эрүүл ахуй, техникийн зохицуулалт, үнэлгээ
ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХЫГ НӨХНӨ ҮҮ?
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байр, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дадлага сургалтад ............................... боловсрол эзэмшихэд шаардагдах тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчинд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөнө.
ЕБС-ийн суралцагч
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
Оюутан суралцагч
Насан туршийн боловсролын суралцагч
АЛБАН БОЛОВСРОЛЫН АГУУЛГАД ҮЛ ХАМААРАХЫГ ОЛООРОЙ.
Үндэсний соёл, өв уламжлал
Суралцагчийн нас, хөгжлийн онцлог
Жендэрийн эрх тэгш байдал
Хувь хүний болон нийгмийн хэрэгцээ
ГАДААД УЛСАД МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, ҮСЭГ, ЁС ЗАНШИЛ, ТҮҮХ СОЁЛЫН УЛАМЖЛАЛЫГ СУРАЛЦАХ, ӨВЛӨХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ, МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР.................................... БАЙГУУЛЖ БОЛНО.
Насан туршийн суралцахуйн төв
Политехник коллеж
Их, дээд сургууль
ЕБС
БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ҮЛ ХАМААРАХ АГУУЛГЫГ ОЛООРОЙ.
Эрүүл мэндийн боловсрол
Хувь хүн, гэр бүлийн төлөвшил, амьдрах ухаан
Иргэний ёс зүй болон зан төлөвийн боловсрол
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн боловсрол
МОНГОЛЫН ТҮҮХ, МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ, ҮНДЭСНИЙ БИЧИГ, СОЁЛ, ҮНДЭСНИЙ ӨВ УЛАМЖЛАЛ, ЗАН ЗАНШИЛ, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ, ТӨЛӨВШИЛ ЗЭРЭГ.................... АГУУЛГАД ХАМААРНА.
Насан туршийн суралцахуйн төвийн хөтөлбөр
Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр
ЕБ-ын хөтөлбөр
Дээд боловсролын хөтөлбөр
БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА НЬ БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЯМАР БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ ВЭ?
Спортын байгууллагатай
Соёл урлагийн байгууллагатай
Шинжлэх ухааны байгууллагатай
Хүчний байгууллагатай
АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН АГУУЛГА НЬ ЯМАР ЯМАР ШААРДЛАГАД НИЙЦСЭН БАЙХ ЁСТОЙ ВЭ?
Иргэний хэрэгцээнд нийцсэн, эрх тэгш, эрүүл ахуйд нийцсэн байх
Иргэний хэрэгцээнд нийцсэн, нээлттэй сургалтын зохион байгуулалт уян хатан байх
Иргэний хэрэгцээнд нийцсэн, хаалттай сургалтыг зохион байгуулдаг байх
Иргэний хэрэгцээнд нийцсэн, нээлттэй, сургалт зохион байгуулалт уян хатан байх
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АГУУЛГЫГ НӨХӨН ЭЗЭМШҮҮЛЭХЭД СУРГАЛТЫН АЛЬ ХӨТӨЛБӨРИЙГ БАРИМТЛАХ ВЭ?
Албан бус боловсролын сургалт
Дээд боловсролын сургалт
Албан боловсролын сургалт
Мэргэжлийн боловсролын сургалт
БОЛОВСРОЛЫН СТАНДАРТААР ЯМАР ҮНДСЭН ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛДОГ ВЭ?
Сургалтын орчин, эрүүл ахуй, сурах бичиг
Аюулгүй байдал, багшийн ажил мэргэжлийн чадамж, сурах бичиг
Багшийн ажил мэргэжлийн чадамж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн
Сургалтын орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал, багшийн ажил мэргэжлийн чадамж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн
