wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11-р анги Нийгмийн харилцаа 4

Total questions: 36

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

Баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай нийгмийн бүлгийг социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн нийтлэг

b)

Нийгмийн давхраа

c)

Нийгмийн давхраажилт

d)

Нийгмийн ялгарал

e)

Нийгмийн тэгш бус байдал

2.

Биеийн хөдөлмөр эрхлэгчид бөгөөд дотооддоо аж үйлдвэрийн, тээврийн, барилгын, үйлчилгээний, хөдөө аж ахуйн гэсэн чиглэлд, мэргэшлийн зэргээрээ босоо чиглэлд ялгаатай байсан.

a)

Малчдын давхраа

b)

Ажилчдын давхраа

c)

Сэхээтний давхраа

d)

Номенклатура анги

3.

Оюуны хөдөлмөр эрхлэгчдээс бүрдэх ба хөдөлмөрийн түвшин: сэхээтэн ба албан хаагчид, эрх мэдлээрээ удирдах ба гүйцэтгэх, байршлаар нь хотын ба хөдөөний гэсэн ялгаа ажиглагддаг.

a)

Малчдын давхраа

b)

Ажилчдын давхраа

c)

Сэхээтний давхраа

d)

Номенклатура анги

4.

Нэгдлийн харьяалал, амины малын тоо, орлогын хэмжээгээр бага зэргийн ялгаатай бөгөөд ядуучуудын давхрааг бүрдүүлж байсан.

a)

Малчдын давхраа

b)

Ажилчдын давхраа

c)

Сэхээтний давхраа

d)

Номенклатура анги

5.

Нам, төрөөс томилогддог, эрх мэдэл, орлого, тусгай хангамж, нэр хүндийн хувьд ялгаатай,

a)

Малчдын давхраа

b)

Ажилчдын давхраа

c)

Сэхээтний давхраа

d)

Номенклатура анги

6.

“Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ хүндлэл хүлээж байдаг. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлд илүү өндрөөр үнэлэгддэг” гэж үзсэн эрдэмтэд хэн бэ?

a)

Э.Дюркгейм, Т.Парсонс

b)

Уорнер, Дункан

c)

К.Маркс, М.Вебер

d)

Дэвис, Мур

e)

О.Райт, Э.Шилз

7.

К.Марксын санааг М.Веберийн үзэл баримтлалаар засах оролдлого хийж, төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлж байдаг гэж үздэг онол аль нь вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Шүүмжлэлт онол

c)

Зөрчилдөөний онол

d)

Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

e)

Солилцооны онол

8.

Харьцангуй түгээмэл биш бөгөөд гол төлөв Азийн орнуудын давхраажилтад илэрдэг, шашны номлолоор зөвтгөгдсөн байр сууриа өөрчлөх ямар ч боломжгүй уламжлалт давхраажилтын тогтолцоо аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Каст

c)

Язгуур угсаа

d)

Анги бүлэг

e)

Эрх мэдэл

9.

Албан тушаал, хөдөлмөрийн төрөл, шаардагдах ур чадварын түвшин

a)

Орлого

b)

Ажил мэргэжил

c)

Боловсрол

10.

Суралцсан хугацаа, гэрчлэх голч оноо, үнэмлэх, сертификат

a)

Орлого

b)

Ажил мэргэжил

c)

Боловсрол

11.

Тухайн сарын цалин, халамжийн тэтгэмж, мөнгөн бус шилжүүлэг

a)

Орлого

b)

Ажил мэргэжил

c)

Боловсрол

12.

Кастын давхраажилт оршиж байсан улсуудад аль нь хамаарахгүй вэ?

a)

Энэтхэг, Балба

b)

Пакистан

c)

Шри Ланк

d)

Индонези

e)

Египет, Грек

13.

Гадаад орчны зүгээс ирэх шаардлагад нийцэх, дасан зохицох замаар нийгэм өөрчлөгддөг гэж үзсэн онол аль нь вэ?

a)

Марксизм

b)

Функционализм

c)

Зөрчилдөөний онол

d)

Бүтэц чиг үүргийн онол

e)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

14.

Тусгай дунд боловсролтой, оюуны хөдөлмөр эрхэлдэг гэсэн шалгуурыг дунд ангийг тодорхойлохдоо ашигласан судлаач хэн бэ?

a)

О.Мөнхбат

b)

Х.Гүндсамбуу

c)

Ц.Уртнасан

d)

Ц.Пүрэв

e)

Б.Энхцэцэг

15.

Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа бөгөөд нийгмийн харилцааны явцад бүтээгддэг шинжтэй гэвэл энэ нь:

a)

Жендер

b)

Хүйс

c)

Насны нийтлэг

d)

Шашны нийтлэг

e)

Угсаатны нийтлэг

16.

Байр суурийн шилжих хөдөлгөөний асуудлыг судалж хаалттай ба нээлттэй нийгэм хэмээх хоёр хэв маягийг тодруулсан

a)

Л.Козер

b)

Т.Билтон

c)

Лиотард, Бауман

17.

Нийгмийг уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгэм, орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм гэсэн хэв маягт хуваасан.

a)

Л.Козер

b)

Т.Билтон

c)

Лиотард, Бауман

18.

1970 оноос хойших нийгмийг орчин үеийн дараах буюу аж үйлдвэржилтийн дараах нийгэм хэмээн үзсэн.

a)

Л.Козер

b)

Т.Билтон

c)

Лиотард, Бауман

19.

Гезеллшафт буюу орчин үеийн нийгмийн онцлог шинжид аль нь хамаарах вэ?

a)

Уламжлал, ёс зан заншил, шашин, сүсэг бишрэл онцгой үүрэгтэй

b)

Хүн хувийн хүсэл зоригт гэхээсээ нийгэм хамт олны зарчимд нийцэн амьдрахыг тэтгэдэг

c)

Хөдөлмөрийн хуваарь энгийн байх бөгөөд үйлдвэрлэл өрх, гэр бүлийн хүрээнд явагддаг

d)

Шашин, сүсэг бишрэл, зан заншлын үүрэг нөлөө буурч, хөдөлмөрийн хуваарь нарийссан

e)

Хөдөөгийн, нийгэм гэж нэрлэдэг

20.

Эдийн засгийн өсөлтийн үр ашиг ядуурлыг дорвитойгоор буурахад нөлөө багатай байгаагийн учир шалтгааныг аль дүгнэлт хамгийн оновчтой тайлбарласан байна вэ?

a)

Эдийн засгийн өсөлтийг дагаж, ядуурал буурсантай холбоотой

b)

Эдийн засаг өссөн ч, тэгш бус байдал өссөнтэй холбоотой

c)

Эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулаагүй байна

d)

Эдийн засгийн өсөлттэй ядуурлын бууралт холбогдох албагүй

e)

Эдийн засгийн өсөлтийн үр дагавар ядууралд хүргэж байна

21.

Тодорхой хувь хүнээс өөрөөс хамааран, түүний хичээл зүтгэл, авьяас чадвар, хөдөлмөрийн үр дүнд байр суурьд нь өөрчлөлт гарахыг ................... ........................гэнэ.

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

22.

Энхбат төрсөн нутагтаа физикийн багшаар ажиллаж байгаад 5 жилийн дараа сургуулийн захирлаар томилогджээ. Энэ нь нийгмийн шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

23.

Малчны хүү Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөн бэ?

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

24.

Эдийн засагт гарсан өөрчлөлт нь шашны өөрчлөлтийг дагуулдаг гэхээсээ шашинд гарсан өөрчлөлт нь эдийн засаг, аж ахуй өөрчлөгдөхөд хүргэдэг

a)

Х.Гүндсамбуу

b)

Нолан, Ленский

c)

Г.Ленский Ж.Ленский

d)

Марксизм

e)

М.Вебер

25.

Ан агнуурын нийгмээс цэцэрлэгжүүлэх замаар, хөдөө аж ахуйн, түүнээс орчин үеийн нийгэм рүү хувьсан өөрчлөгджээ.

a)

Х.Гүндсамбуу

b)

Нолан, Ленский

c)

Г.Ленский Ж.Ленский

d)

Марксизм

e)

М.Вебер

26.

Шинэчлэлийн үйл явц нь хувийн эрх чөлөө, бие даасан байдлыг нэмэгдүүлсэн

a)

Х.Гүндсамбуу

b)

Нолан, Ленский

c)

Г.Ленский Ж.Ленский

d)

Марксизм

e)

М.Вебер

27.

Шинэчлэлийн үйл явц нь хувийн эрх чөлөө, бие даасан байдлыг нэмэгдүүлсэн

a)

Х.Гүндсамбуу

b)

Нолан, Ленский

c)

Г.Ленский Ж.Ленский

d)

Марксизм

e)

М.Вебер

28.

Социализмын үеийг малчдын, ажилчдын, сэхээтний Номенклатура гэсэн бүтэцтэйгээр тодорхойлсон

a)

Х.Гүндсамбуу

b)

Нолан, Ленский

c)

Г.Ленский Ж.Ленский

d)

Марксизм

e)

М.Вебер

29.

Социализмын үеийг малчдын, ажилчдын, сэхээтний Номенклатура гэсэн бүтэцтэйгээр тодорхойлсон

a)

Х.Гүндсамбуу

b)

Нолан, Ленский

c)

Г.Ленский Ж.Ленский

d)

Марксизм

e)

М.Вебер

30.

Эдийн засгийн амьдрал бол нийгмийн өөрчлөлтийн суурь, түүнийг дагаж давхаргын шинжтэй улстөр, шашин зэрэгт өөрчлөлт гардаг

a)

Х.Гүндсамбуу

b)

Нолан, Ленский

c)

Г.Ленский Ж.Ленский

d)

Марксизм

e)

М.Вебер

31.

Социологич Л.Козерийн үзсэнээр аль нь нээлтэй нийгэмд хамаарахгүй вэ?

a)

Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

b)

Хувийн шилжих хөдөлгөөн

c)

Үе хоорондын шилжих хөдөлгөөн

d)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

e)

Дээрх бүгд хамаарна

32.

Ядуу ажилчдын анги бөгөөд тогтмол ажилтай ч орлогын хэмжээ бага, мэргэжилтэй болон мэргэжилгүй энгийн ажил эрхэлдэг ажилчид багтана.

a)

Дээд анги

b)

Дундын дээд давхраа

c)

Дундын доод давхраа

d)

Доодын дээд давхраа

e)

Доодын дунд давхраа

33.

Жижиг, дундаж ахуйн нэгжийн захирал, их дээд сургуулийн багш, эмч, цэрэг, цагдаагийн дээд, дунд тушаалын офицерүүд, чинээлэг малчид багтана.

a)

Дээд анги

b)

Дундын дээд давхраа

c)

Дундын доод давхраа

d)

Дундын доод давхраа

e)

Доодын дунд давхраа

34.

Улс төр, эдийн засгийн олигархиуд гэж нэрлэгддэг цөөн бүрдүүлэх бөгөөд төрийн албан тушаалтнууд, томоохон компанийн ерөнхийлөгч, захирлууд багтана.

a)

Дээд анги

b)

Дундын дээд давхраа

c)

Дундын доод давхраа

d)

Доодын дээд давхраа

e)

Доодын дунд давхраа

35.

Төр засгийн дунд тушаалын албан тушаалтан, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, банк, санхүү, томоохон аж ахуйн нэгжийн захирал, соёл, урлагийн элит бүлэг багтана.

a)

Дээд анги

b)

Дундын дээд давхраа

c)

Дундын доод давхраа

d)

Доодын дээд давхраа

e)

Доодын дунд давхраа

36.

Гүнзгийрүүлсэн ядууралтай, бага боловсролтой эсвэл боловсролгүй, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүмүүс энэ ангийг бүрдүүлнэ.

a)

Дээд анги

b)

Дундын дээд давхраа

c)

Дундын доод давхраа

d)

Доодын дээд давхраа

e)

Доодын дунд давхраа