wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Хичээл 1

Total questions: 12

Worksheet time: 6mins

Name
Class
Date
1.
  1. 1. Мэргэжлийн нягтлан бодогч гэж их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээү зэрэгтэйгээр төгссөн хүнийг хэлнэ.

a)

Үнэн

b)

Худал

2.
  1. 2. Нягтлан бодох бүртгэл нь эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг тооцон хэмжих, боловсруулах, мэдээлэх систем юм.

a)

Үнэн

b)

Худал

3.
  1. 3. ААН-ийн санхүүгийн мэдээллийг ашиглаж эдийн засгийн шийдвэр гаргаж байгаа байгууллага буюу иргэд нь мэдээлэл хэрэглэгчид юм.

a)

Үнэн

b)

Худал

4.
  1. 4. Удирдлагын бүртгэл нь батлагдсан стандартын дагуу бодит баримтанд тулгуурлан аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг нийт мэдээлэл хэрэглэгчпэп түгээдэг бүртгэлийн систем юм.

a)

Үнэн

b)

Худал

5.
  1. 5. Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл нь төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргадаг.

a)

Үнэн

b)

Худал

6.
  1. 6. Борлуулалтын зарчим нь орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх хугацааг зааж өгдөг. Бараа үйлчилгээний төлбөрийг авсан үед л орлогыг бүртгэх ёстой.

a)

Үнэн

b)

Худал

7.
  1. 7.Жинхэнэ хэрэгжилтийн зарчмын дагуу аливаа ажил гүйлгээ үйл явдлыг гарсан тухай бүрд нь бүртгэлд тусгах ёстой.

a)

Үнэн

b)

Худал

8.

8.Бие даасан байх зарчмын дагуу компани эзний хувийн орон сууцны цахилгаан болон хэрэглээний төлбөрт 80,000 төгрөг төлснийг компанийн зардлаар бүртгэж болно.

a)

Үнэн

b)

Худал

9.

9.Италийн эрдэмтэн Луко Пачиоли давхар бичилтийн системийг 1494 онд нээсэн.

a)

Үнэн

b)

Худал

10.

ҮА1. Эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг тайлбарлах, тодорхойлох, хэмжих, мэдээлэх системийг . . . . . . . . . гэнэ.

a)

Нягтлан бодох бүртгэл

b)

Зардлын бүртгэл

c)

Удирдлагын бүртгэл

d)

Татварын бүртгэл

11.

ҮА2. Компанийн өнгөрсөн болон ирээдүйн санхүүгийн мэдээллийг зэрэгцүүлэх боломжийг ямар зарчим олгодог вэ?

a)

Бодитой байх зарчим

b)

Уялдаат зарчим

c)

Бүрэн тодруулгын зарчим

d)

Тогтвортой байх зарчим

12.

ҮА3. "А" худалдааны компани нь 100,000 төгрөгийн өртөгтэй бараагаа 150,000 төгрөгөөр борлуулдаг гэвэл: Борлуулалтын орлого 150,000, Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 100,000 төгрөгөөр тус тус бүртгэнэ. Энэ нягтлан бодох бүртгэлийн ямар зарчимтай нийцэж байна вэ?

a)

Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

b)

Борлуулалтын зарчим

c)

Уялдаат зарчим

d)

Мөнгөн хэмжүүрийн зарчим