wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эдийн засгийн онолын үндэс

Total questions: 9

Worksheet time: 6mins

Name
Class
Date
1.

Өгөгдсөн технологиор үйлдвэрлэлийн байгаа нөөцөө дээд зэргээр ашигтай зориулалтынх нь дагуу ашиглаад бүтээж болох бүтээгдэхүүн үйлчилгээний хамгийн их хэмжээг…..

a)

үйлдвэрлэлийн хүчин чадал гэж нэрлэгдэг.

b)

сонголтын хувилбар гэж нэрлэдэг.

c)

үйлдвэрлэлийн боломж гэж нэрлэдэг.

d)

дээрх бүгд биш.

2.

XVI зуунаас XVII зууны дунд үе хүртэл хугацаанд түгэн дэлгэрч цэгцэрсэн үзэл?

a)

меркатализмын онол

b)

физиократын онол

c)

сонгодог эдийн засгийн онол

d)

неоклассик синтез

3.

Эдийн засгийн шинжлэх ухаан нь……

a)

хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах тухай сонголтын ухаан юм.

b)

хүний хязгааргүй хэрэгцээг хязгааргүй нөөцөөр хэрхэн хангах тухай сонголтын ухаан юм.

c)

хүний хязгаарлагдмал хэрэгцээг хязгааргүй нөөцөөр хэрхэн хангах тухай сонголтын ухаан юм.

d)

хүний хязгаарлагдмал хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах тухай сонголтын ухаан юм.

4.

Пүүсийн юм уу эсвэл өрх гэрийн түвшинд эдийн засгийн шийдвэрүүд хэрхэн гардагийг тайлбарладаг шинжлэх ухаан……

a)

Макро эдийн засаг

b)

Мезо эдийн засаг

c)

Микро эдийн засаг

d)

Гипер эдийн засаг

5.

Эдийн засгийн аль ч тогтолцооны үед үй олон асуудал шийдлээ хүлээж байдаг хэдий ч гурван асуудалд л багцлагддаг байна.

a)

Яаж хэнд юуг

b)

Юуг яаж хэнд

c)

Хэнд юуг яаж

d)

Хэнд яаж юуг

6.

Нөөцийн зах зээлээс үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, нөөцүүдийг худалдан авна. Үүнд тодорхой хэмжээний зардал гарна. Энэ нь эдийн засгийн орчил эргэлтийн……

a)

Өрх гэр ба хүчин зүйлийн зах зээлийн хоорондох урсгалд явагдана:

b)

Бүтээгдэхүүний зах зээл ба өрх гэрийн хоорондох урсгалд явагдана.

c)

Хүчин зүйлийн зах зээл ба пүүсийн хоорондох урсгалд явагдана.

d)

Пүүс ба бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн хоорондох урсгалд явагдана.

7.

Өрх гэрүүд газар, хөдөлмөр, капитал зэрэг үйлдвэрлэлийн нөөцүүдийг өмчлөгч тул өөртөө байгаа эдгээр нөөцүүдээ ……………………. борлуулж оронд нь цалин хөлс, рент, ашиг зэрэг шан харамж хүртэнэ.

a)

Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлд

b)

Пүүст

c)

Нөөцийн/хүчин зүйлийн зах зээлд

d)

Дээрх бүгд буруу

8.

Бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх үйл явц дах төрийн үүрэг…………

a)

Зохицуулалтын шинжтэй байдаг

b)

Хянагчийн шинжтэй байдаг

c)

Захирамжийн шинжтэй байдаг

d)

Дээрх бүгд буруу

9.

Аль нэг бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэснээс болж алдагдаж буй нөгөө бүтээгдэхүүний үнэ цэнийг ………………. гэнэ.

a)

Үйлдвэрлэлийн боломж

b)

Эрэлт

c)

Нийлүүлэлт

d)

Алдагдсан боломжийн өртөг