Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

В2. Уран дүрслэл = дүрслэх ур маяг

Total questions: 19

Worksheet time: 19mins

Name
Class
Date
1.

Чоныг "өвгөлдэй", "хээрийн нохой" гэж цээрлэх хэлэх нь тойрууллын ур маягт хамаарна.

a)

Тийм

b)

Үгүй

2.

Зарим өвчний нэрийг хэлэхгүйгээр "хэцүү нэрт" гэж цээрлэх хэлэх нь тойрууллын ур маягт хамаарна.

a)

Тийм

b)

Үгүй

3.

Гурван алд биет

Гунжин бод идшит

Гурван давхар хуяг өмсөж

Гурван бухаар зүтгүүлж айсуй ээ

a)

Ихэсгэл

b)

Багасгал

c)

Хэтрүүлэл

4.

Гэр нэвт гэгээтэй

Гишүүний улаан хацартай

Туурга шиг туяатай

Тунгалаг улаан царайтай

a)

Ихэсгэл

b)

Багасгал

5.

Аргийн чинээ хар овоохой

a)

Ихэсгэл

b)

Багасгал

6.

Шүлсээр ундалж

Шүдний махаар хооллох

a)

Ихэсгэл

b)

Багасгал

7.

Алтан нарны туяанд, энхжин тогтсон орон

Мөнгөн сарны гэрэлд, мөнхжин гялалзсан газар /Д.Нацагдорж "Миний нутаг" шүлэг/

a)

Адилтгал

b)

Зүйрлэл

8.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү тийнхүү эрдэнэ өвөртөлж харина. /Д.Нацагдорж "Алс газар сурахаар одогч" шүлэг/

a)

Адилтгал

b)

Зүйрлэл

9.

Маргад эрдэнийн чулуун зүмбэр

Манант говийн үүлэн сүмбэр

Сэгс цагаан Богд ууланд

Сэтгэл байвал жаргал байна. /Д.Пүрэвдорж "Сэгс цагаан богд" найраглал/

a)

Адилтгал

b)

Зүйрлэл

10.

Бүрэнхий сансрын цэнхэр нүд

Бүхий л амьтны үдлэх үд

Ирэх буцахын ээлжлэх цэг

Энэ бол манай дэлхийн бөмбөрцөг /Б.Явуухулан "Дэлхий" шүлэг/

a)

Адилтгал

b)

Зүйрлэл

11.

Нохой сүүлээ

Сүүл нь сангарцгаа

a)

Ёгтлол

b)

Егөөдөл

12.

Умардын агаар таардаггүй болохоос

Уг нь би тэндэхийн хүн юм /А.С.Пушкин "Онегины Евгений" шүлэглэсэн роман/

a)

Ёгтлол

b)

Егөөдөл

13.

Нэгэнт асрах үр хүүхэдгүй

Нийлж амраглах нөхөр ханьгүй

Газар дээр гав ганцаар

Гангалж өнгөрөх гэгч энэ болжээ. /Д.Нацагдорж "Ганган хүүхэн"/

a)

Ёгтлол

b)

Егөөдөл

14.

Гүцтэй архиар хоолойгоо чийглэж байгаад

Гүрний ажлыг өндөр дуугаар ярилцана

Гүехэн шогоор үгээ чимж байгаад

Гүнзгий утгаар холын юмыг хэлэлцэнэ. /Д.Нацагдорж "Найзын зугаа"/

a)

Ёгтлол

b)

Егөөдөл

15.

Аясын салхинд хөөгдсөн үүлний

Алжаасан биенээс хөлс дуслаад...

Савсгар үүл наранд цайраад

Сайхан солонгоор газартай золгов /Ч.Чимид "Бороо" шүлэг/

a)

Амьдчилал

b)

Хүншүүлэл

c)

Юмшуулал

16.

Төрснөөсөө аваад одоо хүртэл би

Төмөр гогцооноос бат гэгч нь зуугаад /Ц.Гайтав "Цоож" шүлэг/

a)

Амьдчилал

b)

Хүншүүлэл

c)

Юмшуулал

17.

Ойворгон залуудаа капитализм

Овоо ажилсаг эр байсан юм. /В.В.Маяковский "Владимир Ильич Ленин" найраглал/

a)

Амьдчилал

b)

Хүншүүлэл

c)

Юмшуулал

18.

Нэрэлхүү өвөл урагдсан хормойгоо тасдаж хаяад

Нэг хэсэгтээ уулын жалганд нуугдаж байгаад арилав. /Ш.Сүрэнжав "Хавар орсон цас"

a)

Амьдчилал

b)

Хүншүүлэл

c)

Юмшуулал

19.

Хүний махан хүнстэнгүүд

Хүрэл чулуун зүрхтэнгүүд

a)

Амьдчилал

b)

Хүншүүлэл

c)

Юмшуулал