WorksheetsТүүх 2024.03.05
Total questions: 25
Worksheet time: 13mins
Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр хэзээ гарсан бэ?
A.1901 он
B.1911 он
C. 1758 он
D.1904 он
Манжийн төрөөс Монголд хэрэгжүүлсэн шинэ засгийн бодлогын эдийн засгийн хүрээнд үзүүлсэн үр дагаврыг монголчууд юу гэж үзэж байв?
A.Малын бэлчээрийг тариалангийн талбай болгох бодлого
B.Монголыг Хятадчилах бодлого
C.Хэл соёл шашны бослого бодлого
D.Хятад биш үндэстнийг хүчээр хятадад уусган устгах бодлого
1911 оны хувьсгалын үр дүнд аль улсын эрхшээлээс гарсан бэ?
A.Манж Го улс
B.Хятад улс
C. Дундад иргэн улс
D. Манж Чин гүрэн
1911 оны 12-р сарын 29-ны өдрийн уг ёслол болсон цаг мөчид монголын өнцөг булан бүрт хүмүүс хүрээний зүг хандаж нэгэн зэрэг сөгдөн мөргөж зул хүж өргөн баясчээ. Дээрх түүхэн үйл явдал бидэнд юуг ойлгуулж байна вэ?
A.Өвөг дээдсээ хүндэтгэх ёсыг бэхжүүлэх үйл хэрэг
B.Эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнэ
C. Шашин шүтлэг өв соёлоо хүндэтгэх үйл явдал
D.Бэлгэдэл хүндэтгэлийн зан үйлийг илэрхийлсэн
С.Данзангийн байгуулсан улс төрийн бүлгэмийг сонгоно уу
A.Консулын дэнжийн бүлгэм
B.Зүүн хүрээний бүлгэм
C.Угсаатан хэргэмтний бүлгэм
D.Ноёдын бүлгэм
1921 оны 7 сарын 10-нд засгийн эрх шилжүүлэх ёслолоор аль засгийн газар байгуулагдсан бэ?
A.Монгол улсын засгийн газар
B.Ардын түр засгийн газар
C.Богд хааны засгийн газар
D.Ардын засгийн газар
1921 оны ардын түр засгийн газрын нэн тэргүүний зорилтыг олно уу
A.Улаан цэргийн анги байлдах корпусыг нэн даруй оруулах
B.1921 оны хувьсгалын үйл ажиллагааг зохион байгуулах
C.Зөвлөлт Орос улсын дэмжлэгийг авах ажлыг зохион байгуулах
D.Гамин болон цагаантны эсрэг улс орноо чөлөөлөх
1921 оны хувьсгалын үр дүнд улс төрийн хүрээнд гарсан өөрчлөлтийг сонгоно уу
A.Засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрмийг батлан гаргав
B.1922 оноос цэрэг улс төрийн боловсон хүчний зөвлөлт орос улсад суралцуулж эхлэв
C.Бага дунд сургуулийн танхимийн дүрмийг баталж 1922 оноос багш бэлтгэж эхлэв
D. Хамжлагат ёсыг халж бусдын хөдөлмөрийг мөлжих, бусдад зарцлагдах явдал зогсов
Монгол улс анхдугаар үндсэн хуулийг хэзээ баталсан бэ?
A.1924.VII.10
B.1921.VII.10
C.1924.XI.26
D.1911.XII.29
Анхдугаар үндсэн хуулиар хэний улс төрийн эрхийг хассан бэ?
A.Жинхэнэ ардууд
B. Ном хурдаг лам нар
C. Жирийн малчид
D. Чинээлэг иргэд
БНМАУ-д 1930-аад оноос бүх нийтийг ямар бичиг үсэгд сургах ажил өрнөсөн бэ?
A.Орос бичиг
B. Крилл бичиг
C. Монгол бичиг
D. Латин бичиг
Улс төрийн хэрэгт баримчлагдсан хүмүүсийг шүүн таслах хэрэгтэй онцгой бүрэн эрхт комисс хэзээ хэний удирдлагаар байгуулагдсан бэ?
A.1939.X.2 А.Амар
B. 1937.IX.10 Х.Чойбалсан
C. 1937.IX.15 А.Амар
D. 1937.X.2 Х.Чойбалсан
БНМАУ-ын ерөнхий сайд асан А.Амарын ЗХУ цэргийн коллегийн шүүхийн хаалттай хуралдаанд өгсөн мэдүүлгээс “... Монголын тагнуул хувилдааны байгууллагын удирдагчдын нэг нь намайг буруутгаж байна. БНМАУ-д ямар ч хувьсгалын эсрэгүү байгуулга байгаагүй хүчинд автаж аргагүй байдалд хүрч өгсөн миний мэдүүлэг гэгчээр баригдсан улсууд бол хувьсгалын эсэргүүй огт биш” гэсэн баримтанд ямар үйл явдлын тухай өгүүлж байгааг тодорхойлно уу?
A.Улс төрийн зүтгэлтнүүдийг хилс хэрэгт гүтгэж хэлмэгдүүлж байсан тухай
B.Улс орны тусгаар тогтнолд аюул занал учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн тухай
C.Зөвлөлт холбоот улс Монголыг хувьсгалын эсэргүү нараас хамгаалж байсан тухай
D. БНМАУ-ын хөгжлийн чиг шугамыг эсэргүүцэгчдийг таслан шийтгэж байсан тухай
Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын гадаад харилцаанд ямар томоохон дэвшил гарсан бэ?
A.Их Британ улстай соёл боловсролын салбарт хамтран ажиллах болсон
B.Их Британ АНУ-аас БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтээ илэрхийлсэн
C.Монгол улсын бие даасан байдлыг дэлхийн улс гүрнүүд хүлээн зөвшөөрсөн
D.Дэлхийн улс орнуудтай шинжлэх ухааны бүхий л салбарт хамран ажиллах болсон
Агуу эх орны дайнд БНМАУ хууль эрх зүйн ямар үндэслэлээр зөвлөлт холбоот улсын талд тусламж үзүүлж байсан бэ?
A.1936 оны “Үл довтолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу
B.1921 оны “Монгол-Оросын найрамдлын гэрээ”-нд заасан үүргийн дагуу
C.1936 оны “Харилцан туслалцах гэрээ”-нд заасан үүргийн дагуу
D.1939 оны “Үл довтлолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу
1945 оны 10-р сарын 20-нд БНМАУ-д тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулсан. Уг санал хураалтыг явуулах болсны учир юу вэ?
A. Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх
B.ДИУ-аас тавьсан болзлыг хангаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд
C. АНУ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөхийн тулд
C. Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх
1945 оны Ялтын бага хурал дээр ЗХУ, АНУ, Их Британий удирдагчид Монголын талаар ямар тохиролцоонд хүрсэн бэ?
A.“Гадаад Монголын статус кво”-г хүлээн зөвшөөрөх
B.Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах
C.Дорнод хятадын төмөр замыг БНМАУ-д түрээслүүлэх
D.Монголын нэгдсэн улс байгуулахыг хүлээн зөвшөөрөх
1933-1934 онд .............................. голдуу иргэдийг хувьсгалын эсргүү, Японы тагнуул гэх зохиомол хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлжээ.
A.Монголын буриад
B.Монголчуудыг
C.Улс төрийн алба хаагчид
D.Монголын дөрвөдүүд
Атар газар эзэмших II aян хэдэн онд эхэлсэн вэ?
A. 1975
B.1976
C.1978
D.1959
1941 оноос БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг ...... жилийн төлөвлөгөөгөөр хөгжүүлж эхэлжээ.
A. 2
B. 1
C.3
D.4
Монголын ард түмний хөрөнгөөр ЗХУ-д захиалан хийлгэж, Улаан армид бэлэглэсэн “танкны бригад”-ын нэр юу вэ?
A. Хөх Монгол
B. Хувьсгалт Монгол
C. Бүхнийг фронтод
D. Монгол Ард
Шинжлэх ухаан, техникийн хөгжилд аль нь хамаарах вэ?
A. 1970 он гэхэд хүн амын 89,3% нь бичиг үсэг тайлагдсан.
B. Сургуулийн бүтцийг 3+5+2 болгон өөрчилсөн.
C. Монголын эрдэмтэд сансар судлалын “Интеркосмос” программыг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцсон.
D. 1988 онд “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарсан
Монголын төр 1996 онд ард түмнээсээ уучлал гуйж, 9 сарын 10-ыг ямар тэмдэглэлт өдөр болгосон бэ?
A. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
B. Монгол бахархлын өдөр
C. Эх орончдын өдөр
D. Олон улсын хүний эрхийн өдөр
БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, бодлогуудтай холбоотой үйл явдлыг зөв харгалзуулаарай.
A.a5b4c3d2e1
B. a 5b 4c 1d 2e3
C. a5b1c4d2e3
D.a 4b 3c 5d1 e 2
Шинэ эргэлтийн бодлого нь Монголын нам, төрөөс 1928 оны эцэс хүртэл хэрэгжүүлсэн ...................................... хөгжлийн чиг шугамыг сэргээн хэрэгжүүлсэн үйл явц байлаа.
A.Үндэсний ардчилсан
B.Социалист
C.Хамтрал
D.Шинэ эргэлт
