wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2021 В хувилбар

Total questions: 51

Worksheet time: 26mins

Name
Class
Date
1.
1. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг нийгмийн институтийн .......................... гэнэ.
a)
• Үүргийн зөрчил
b)
• Далд чиг үүрэг
c)
• Сөрөг чиг үүрэг
d)
• Ил чиг үүрэг
e)
• Үүрэг
2.
2. “Бидний үед сумын төвд зурагт гэж байсангүй тул Монголын радиогийн уран зохиол, яруу найргийн нэвтрүүлгийг чих тавин сонсдог” гэсэн өгөгдөл нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
• Үе тэнгийнхэн
b)
• Сургууль
c)
• Хэвлэл мэдээлэл
d)
• Гэр бүл
e)
• Ажлын байр
3.
3. Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа, нийгмийн харилцааны явцад бүтээгддэг, хүнд төлөвшдөг шинжийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
• Хүйс
b)
• Жендэр
c)
• Насны нийтлэг
d)
• Угсаатны нийтлэг
e)
• Тэгш бус байдал
4.
4. Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөрөгдсөн эрхэм чанаруудыг ................................... гэнэ.
a)
• Бэлгэ тэмдэг
b)
• Хэл
c)
• Мэдлэг
d)
• Үнэлэмж
e)
• Хэм хэмжээ
5.
5. Соёлыг хүй нэгдлийн, эртний, дундад зууны, сэргэн мандалтын, шинэ үеийн, орчин үеийн гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд хамаарч байна вэ?
a)
• Түүхэн хэв маягаар нь
b)
• Аж ахуй эрхлэлтээр нь
c)
• Бүтээгч, хэрэглэгчээр нь
d)
• Суурь үнэлэмжээр нь
e)
• Сонголт хийх боломжоор нь
6.
6. Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, кино, дүрслэх урлаг, зар суртчилгаа зэрэг нь соёлын аль ойлголтод хамаарах вэ?
a)
• Соёлын эрх чөлөө
b)
• Соёлын даяаршил
c)
• Соёлын орон зай
d)
• Соёлын дархлаа
e)
• Соёлын үйлдвэрлэл
7.
7. Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ?
a)
• “Сүү” ХХК
b)
• Эмнэлэг
c)
• Цагдаагийн байгууллага
d)
• Музей, галерей
e)
• Улаан загалмайн нийгэмлэг
8.
9. Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагчийг хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс хамаарах хувьсагчийг олно уу.
a)
• Инфляци
b)
• ДНБ-ний хэмжээ
c)
• Ажил эрхлэлт
d)
• Ажилгүйдэл
e)
• Ажилгүйдлтйг түвшин
9.
10. Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгэээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү.
a)
• Туршилт
b)
• Тоон судалгаа
c)
• Бүлгийн ярилцлага
d)
• Чанарын судалгаа
e)
• .Контент анализ
10.
11. Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүний эрх мэдэлд хамаарах ойлголтыг тэмдэглэнэ үү.
a)
• Үе залгамжилсан уламжлалт нэр хүнд
b)
• Ажил мэргэжлийн нэр хүндийн үнэлгээ
c)
• Онцгой авьяас чадвар
d)
• Олонд танигдсан байдал
e)
• .Шийдвэр гаргах, шийдвэрт оролцох
11.
12. Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан, өргөн хүрээтэй шинэчлэл буюу засаглалын бүтэц, дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг, хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдлийг .......................... гэнэ.
a)
• Хувьсгал
b)
• Хувьсал
c)
• Нийгмийн хөдөлгөөн
d)
• Шинэчлэл
e)
• Нийгмийн өөрчлөлт
12.
13. Германы социологич Ф.Теннёсын нийгмийн хэв маягийн ангиллаас Гезеллшафт/хотын буюу орчин үеийн/-ын онцлог шинжийг олно уу.
a)
• Хөдөлмөрийн хуваарь энгийн
b)
• Уламжлалт ёс, зан заншил
c)
• Нийгэм, хамт олны зарчим үйлчилдэг
d)
• Хөдөлмөрийн хуваарь нарийссан
e)
• Шашин, сүсэг бишрэл онцгой үүрэгтэй
13.
14. Нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг шинжүүдээр шууд ялгаагүй ч ямар нэг стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь ялгаатай байдалд хүрэхийг ........................... гэнэ.
a)
• Институтийн алагчлал
b)
• Шууд алагчлал
c)
• Шууд бус алагчлал
d)
• Бурангуй үзэл
e)
• Алагчлал
14.
a)
• 1. XII-XIV зууны үе, 2. Талын язгууртнууд
b)
• 1. Манжийн эрхшээлийн үе, 2. Сэхээтэн
c)
• 1. Манжийн эрхшээлийн үе, 2. Хөх захтан
d)
• 1. XII-XIV зууны үе, 2. Сэхээтэн
e)
• 1. Их Монгол Улсын үе, 2. Хамжлага ард
15.
17. “Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн/хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт/ нэгдэл мөн” гэж тодорхойлсон судлаачдийг нэрлэнэ үү.
a)
• К.Ясперс
b)
• А.Гидденс
c)
• Р.Бенедикт
d)
• Э.Тайлор
e)
• Э.Кассирер
16.
18. Соёлыг бүрдүүлэгч элементүүдийг холбогдох ойлголттой нь буруу илэрхийлсэн хариулт аль нь вэ?
a)
• Мэдлэг-шинжлэх ухаан, хууль
b)
• Хэл-дохио зангаа, хөдөлгөөн
c)
• Бэлгэ тэмдэг-төрийн дуулал, гэрлэн дохио
d)
• Үнэлэмж-хүний эрх, шударга ёс
e)
• Хэм хэмжээ-дүрэм, журам, ёс заншил
17.
19. Харилцааны явцад харилцагч ямар үүргийг гүйцэтгэх тухай бэлгэ тэмдэг хувь хүнд гүйцэтгэх тухай бэлгэ тэмдэг нь хүнд төлөвшиж байдаг. Жишээ нь: Ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг ажээ. Дараах онолуудын алийг нь илэрхийлж байна вэ?
a)
• Марксизмын
b)
• Бүтэц чиг үүргийн
c)
• Иргэншлийн
d)
• Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
e)
• Шалтгаант чанарын
18.
20. Монгол улсын хэмжээнд 1995 оноос өнөөг хүртэл хэрэгжиж буй “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн уралдаан зохион байгуулж ирсэн. Энэ нь олон улсын хэмжээн дэх соёлын бодлогын аль чиглэлд хамаарч байна вэ?
a)
• Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
b)
• Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах
c)
• Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах
d)
• Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах
e)
• Соёлын харилцааг нээлттэй байлгах
19.
22. Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдол хамааралтайг нь ялгана уу. 1. Иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгох 2. ДНБ-ны хэмжээг нэмэгдүүлж, амьжиргааны түвшнийг дээшлүүлдэг 3. Нийгмийн шударга ёсны зарчим, үнэ цэнийг бууруулдаг 4. Дэлхий нийтэд өөрсдийн брэндийг бий болгох
a)
• 1,3,4
b)
• 1,2,3,4
c)
• 1,2,4
d)
• 2,3,4
e)
• 1,2,3
20.
23. Хүмүүсийг соёлын өвөрмөц хэв шинжээс нь болж нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд оролцох боломжийг хязгаарлах, ялгаварлан гадуурх, хавчих зэрэг нь соёлын эрх чөлөөг зөрчих хандлагын аль хэлбэр вэ?
a)
• Соёлын эрх чөлөө
b)
• Хүний эрх, эрх чөлөө
c)
• Тэгш эрх, шударга ёс
d)
• Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах
e)
• Амьдралын хэв маягийг үгүйсгэх
21.
24. Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн нь соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэр вэ?
a)
• Соёлын дархлаа
b)
• Соёлын солилцоо
c)
• Соёлын тулгалт
d)
• Соёлын даяаршил
e)
• Соёлыг хуулбарлан дуурайх
22.
25. Соёлын даяаршлын сөрөг үр дагаваруудыг нэрлэнэ үү. 1. Өөрийн соёлын уламжлалт хэв маягаас татгалзах 2. үндэсний аюулгүй байдал алдагдах, дархлаа сулрах 3. байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах 4. олон ургалч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж
a)
• 1,3,4
b)
• 1,2,3,4
c)
• 1,2,4
d)
• 1,2,3
e)
• 2,3,4
23.
26. Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоог юу гэж нэрлэдэг вэ?
a)
• Тэнцвэрт байдал
b)
• Хөдөлмөрийн эрэлт
c)
• Хөдөлмөрийн нийлүүлэлт
d)
• Ажиллах хүч
e)
• Хөдөлмөрийн зах зээл
24.
27. Ажиллах хүчний эрэлт нь нийлүүлэлтээс давсан /Э>Н/ үед хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх үр дагавар аль нь вэ?
a)
• Ажиллах хүчний илүүдэл үүснэ
b)
• Ажиллах хүчний хомсдол үүснэ
c)
• Тэнцвэрт байдал бий болох
d)
• Хөдөлмөрийн бүтээмж өснө
e)
• Байгууллагын зардал буурна
25.
28. Арилжааны банкны онцлог шинж аль нь вэ?
a)
• Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх
b)
• Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
c)
• Зээл олгох, төлбөр тооцоо хийх
d)
• Валютын улсын нөөцийг эзэмших
e)
• Арилжааны банкуудыг хянах
26.
29. Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулж тооцдог, хүн амын амьжиргааны түвшинг хэмждэг үзүүлэлтийг ............. гэнэ.
a)
• Нэрлэсэн цалин
b)
• Бодит цалин
c)
• Шагнал урамшуулал
d)
• Үндсэн цалин
e)
• Нэмэгдэл хөлс
27.
30. Монгол улсад үйл ажилагаа явуулж байгаа Хятад улсын хөрөнгө оруулалттай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг аль улсын ДНБ, ҮНБ болохыг ялгана уу.
a)
• Хятад улсын ДНБ, Монгол улсын ДНБ
b)
• Монгол улсын ҮНБ, Хятад улсын ДНБ
c)
• Хятад улсын ҮНБ, Монгол улсын ҮНБ
d)
• Монгол улсын ДНБ, Хятад улсын ҮНБ
e)
• Монгол улсын бодит ҮЦБ, Хятад улсын ҮЦБ
28.
a)
• Орлого-225, зардал-525
b)
• Орлого-560, зардал-305
c)
• Орлого-285, зардал-580
d)
• орлого- 580, зардал-285
e)
• Орлого-305, зардал-560
29.
32. Үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжих, хадгалах, өмчлөх эрхийг шилжүүлэтэй холбогдсон харилцааг .................. гэнэ.
a)
• Санхүүгийн зах зээл
b)
• Бараа, үйлчилгээний зах зээл
c)
• Хөдөлмөрийн зах зээл
d)
• Зах зээлийн харилцаа
e)
• Эдийн засгийн харилцаа
30.
34. Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж, харин түүгээр худалдан авах барааны тоо хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсөхөд хүргэдэг нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ?
a)
• Мөлхөө инфляци
b)
• Зардлын инфляци
c)
• Эрэлтийн инфляци
d)
• Хэвийн инфляци
e)
• Гипер инфляци
31.
35. Ажилгүйдлийн түвшин 3 хувь өссөн үед бий болох эдийн засгийн үр дагаврыг Оукены хуулиар тооцоолон гаргана уу.
a)
• ДНБ 2.5%-иар буурна
b)
• ДНБ 7.5%-иар буурна
c)
• ДНБ 7.5%-иар өснө
d)
• ДНБ 2.5%-иар өснө
e)
• ДНБ 3%-иар буурна
32.
36. Зөвлөлдөх санал асуулгад оролцож хуулийн төсөлд саналаа өгөх нь иргэдийн оролцооны аль хэлбэр вэ?
a)
• ИТХ болон ИНХ-д оролцох
b)
• . Төлөөллөөр дамжуулан оролцох
c)
• Улс төрийн сонгуульд оролцож саналаа өгөх
d)
• Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох
e)
• Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох
33.
37. Дараах ойлголтуудаас иргэдийн нийцгүй оролцоог ялгана уу. 1. Өлсгөлөн зарлах 2. Эсэргүүцлийн жагсаал цуглаан 3. Сонгуульд оролцох саналаа өгөх 4. Захидал бичих 5. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан үзэл бодлоо илэрхийлэх
a)
• 2,3,6
b)
• 1,4,6
c)
• 1,2,3,4
d)
• 1,2,5,6
e)
• 1,2,6
34.
38. “Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм” гэж хэлсэн эрдэмтэн аль вэ?
a)
• Д.Истон
b)
• Н.Макиавелли
c)
• Р.Даль
d)
• Ж.Локк
e)
• А.Линколын
35.
39. Иргэд улс төрийн шийдвэр гаргах, хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож, түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх нь ардчиллын аль хэлбэр вэ?
a)
• Элитийн ардчилал
b)
• Шууд ардчилал
c)
• Олон ургалч ардчилал
d)
• Төлөөллийн ардчилал
e)
• Ардчилал
36.
40. Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан нь ардчиллын аль үнэт зүйлстэй нийцэж байна вэ?
a)
• Иргэдийн улс төрийн оролцоо
b)
• Хүний эрх, эрх чөлөө
c)
• Тэгш эрх
d)
• Олон намын тогтолоо
e)
• Хуулийн засаглал
37.
41. Иргэд Засгийн газарт санал өгөх боломжуудйг нэрлэхдээ буруу зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
• Иргэд Засгийн газарт хандаж саналаа захидлаар илэрхийлэх
b)
• Засгийн газрын хуралд оролцож шийдвэр гаргах
c)
• Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвд саналаа өгөх
d)
• Орон нутгийн төр захиргааны байгууллагадаа хандаж саналаа өгөх
e)
• Засгийн газрын мэдээллийн вэб сайтад хандаж саналаа өгөх
38.
43. Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалнаас бичгээр захирамжилсан шийдвэрийг .......................... гэнэ.
a)
• Тогтоол
b)
• Хууль
c)
• Зарлиг
d)
• Тушаал
e)
• Хуульчилсан акт
39.
44. Аав, ээж нь гэрээсээ хол, илүү цагаар ажилладаг тул гурван хүүхэд нь гэртээ хоол унд муутай, даарсны улмаас өвчин тусжээ. Энэ тохиолдолд Хүүхдийн эрхийн Конвенцийн дараах заалтуудаас аль нь зөрчигдөж байна вэ?
a)
• Эцэг эх нь хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлөхгүй байх
b)
• Хүүхдийн захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар дур мэдэн халдаж болохгүй
c)
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжгүй орчинд зохистой амьдрах нөхцлийг бүрдүүлэх
d)
• Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх эрхийг хүндэтгэх
e)
• Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлүүлэх
40.
45. Монгол улсын иргэний журамт үүрэг аль нь вэ?
a)
• Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
b)
• Хуулиар ногдуулсан албан татвах төлөх
c)
• Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх
d)
• Байгаль орчноо хамгаалах
e)
• Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
41.
46. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Иргэний улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдагдашгүй байдаг” гэж заасан нь хүний эрхийн аль суурь зарчим бэ?
a)
• Хүн үнэ цэнэ, нэр төртэй байх
b)
• Түгээмэл, салшгүй байх
c)
• Хуваагдашгүй байх
d)
• Харилцан хамааралтай байх
e)
• Хариуцлага тооцох
42.
47. Анх боолуудыг чөлөөлж, бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхаглан, хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай түүхэн баримт аль нь вэ?
a)
• Хүний эрхийн түгээмэл тунхаглал
b)
• . Сирусын бортого
c)
• Эрх чөлөөний харти
d)
• Үндсэн хууль
e)
• Конвенц
43.
48. Хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол нөхцөлүүдээс илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
• Үндсэн цалин буюу албн тушаалын цалингийн хэмжээ
b)
• Ажлын байрны буюу албан тушаалын нэр
c)
• Ажлын байрны тодорхойлтод заасан ажил, үүрэг
d)
• Нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал
e)
• Хөдөлмөрийн нөхцөл
44.
49. Хүн амын тодорхой хэсэг болж буй бусдаас дэмжлэг, туслалцаа шаардаж байгаа ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу иргэн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх/эцэг/ болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий арга хэмжээг нийгмийн хамгааллын эрх зүйн аль харилцаагаар зохицуулдаг вэ?
a)
• Нийгмийн хамгааллын эрх зүй
b)
• Нийгмийн даатгал
c)
• Иргэний эрх зүй
d)
• Захиргааны эрх зүй
e)
• Нийгмийн халамж
45.
50. Иргэн-Захиргааны байгууллагтай харилцахдаа эдлэх эрхийг олно уу.
a)
• Мэдэх эрх
b)
• Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа
c)
• Өгөгдлийг шийдвэрлэх үүрэг
d)
• Гомдлыг шийдвэрлэх үүрэг
e)
• Хүссэн мэдээллийг өгөх үүрэг
46.
51. Монгол улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс аль болох олон улс оронтой хамтран ажиллах, нөгөө талаас гадаад харилцааг аль болох олон хэлбэрээр явуулах нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны зарчмын аль хэлбэр вэ?
a)
• Үндэсний эрх ашигт нийцсэн
b)
• Прагматик/идэвхтэй/
c)
• .Тэнцвэртэй
d)
• Олон тулгууртай
e)
• Хамтын ажиллагаа
47.
52. Олон улсын харилцааны үндсэн оролцогчийг олно уу.
a)
• Дэлхийн зөн олон улсын байгууллага
b)
• Билл Гейтс
c)
• Унгар улс
d)
• Тоёото корпораци
e)
• Олон улсын шүүх
48.
53. Монголын улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчинг бүрдүүлэх нь Монгол улсын гадаад харилцааны аль бодлогын зорилго вэ?
a)
• Хүмүүнлэгийн
b)
• Эдийн засгийн
c)
• Соёлын
d)
• Улс төрийн
e)
• Шинжлэх ухааны
49.
54. Олон улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр үүсгэн байгуулагдаагүй, ашгийн бус, хоёроос дээш улсаас хандив авч үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?
a)
• Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
b)
• Үндэстэн дамнасан корпораци
c)
• Олон улсын байгууллага
d)
• Нөлөө бүхий хувь хүн
e)
• Олон улсын төрийн бус байгууллага
50.
55. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. Монгол улсын хоёр хөрштэйгээ харилцдаг дараах чиглэлүүдээс орхигдсон хэсгийг олно уу. • Улс төрийн • ............................. • Боловсролын • Хүмүүнлэгийн • Соёлын
a)
• Эдийн засгийин
b)
• Сайн хөршийн
c)
• Тэнцвэртэй
d)
• Хамтын ажиллагааны
e)
• Олон тулгуурт
51.
56. Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго аль нь вэ?
a)
• Шинжлэх ухаан, технологийн чадавхийг нэмэгдүүлэх
b)
• Түүх соёлын үнэт зүйлээ сэргээн хамгаалах
c)
• Дипломат болон консулын харилцааг хөгжүүлэх
d)
• Эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах
e)
• Гадаад сурталчилгааг сайжруулах